Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Ишдоржийн Цэрэнжамц : Хувийн пүүсийн эзэн мадам Чогжмаа
Оруулсан admin Огноо: 2006-12-13 05:38:32 (9639 уншсан)

(Хошин өгүүллэг)
      Шүд насыг аргамждаггүй юм байна. Ааруул тас хазах тэнхэлтэй Чогжмаа гуайг тавин тавтайд нь баярын бичиг тэврүүлээд тэтгэвэрт суулгачихав. Баярын бичиг мэрж суултай биш тэтгэврийн хэдээ өдөрт нь үрж дуусгаад хувийн пүүс үүсгэхээр аймгийнхаа татварын албаны хаалга татжээ. Жар шүргэх насандаа тамга түших хувьтай төрсөндөө урамшсан Чогжмаа гуай юуны төлөө хилд ойр аймгийн төвд суудаг билээ, урд хөршид сайн түнштэй болохоор том хүүгээ мордуулжээ. Гэтэл морьтой яваа хүүг нь хил гаргасангүй.

Тэгэнгүүт удаах хүүгээ мотоциклтой шурхийлгэв. Манайхан л хойнодоо хилээр мөн л алхуулсангүй. Цомбон туурайтай хүрнээр ч цоо шинэ дугуйтай ч гишгүүлдэггүй яасан айхтар хил гааль гээч вэ? Алив миний хүү хоёр зээрдээрээ туулаад ир! гэж отгон хүүгээ "Адидас" хийцийн хавчиг үүрэгтэй таваргуулжээ. Чөтгөрийн бага адтай. Отгон банди нь урд хил хүртэл явган таваргаж тэндээсээ галт тэргэнд сууж хил гараад Важин - сү гэгч лут түнштэй, ээждээ бэлэгтэй иржээ. Түншид ноос үс аминдэм шиг хэрэгтэй гэнэ. Yс ноос олно гэдэг Чогжмаа гуайд үдийн будаа л гэсэн үг. Хөдөө сум руугаа ганц дуулгаад л болоо. Харин яаж ахиухан олох вэ. Оросууд их үс ноосорхог улс Зүүнбаянгийн орос цэргүүд нутгаа буцчихаа болов уу гэж хүртэл бодоод авчээ. Тэгтэл ч ахиухан мөнгөтэй, том тэвштэй ир гэж хүр дүү нь хүнээр хэлүүлсэн байв. Чогжмаа гуай арын хашааныхаа лам дээр хадагтай орж аймгийн банкны даргын нохой жилийг зуруулаад сүлд өдөр нь тавиад буучихав. "Зээл өгч болно. Барьцаа тавих бэл хөрөнгө хэр билээ" гэж шалгаахад дөрвөн тал хашаа, өвөл зуны байшин, таван ханатай гэр, хоёр алтан ээмэг, гурван алтан бэлзэг, дээр нь дөрвөн алтан шүдтэй гээд амаа ангайж харуулжээ. Банкныхан маргааш нь үл хөдлөх хөрөнгийг нь нэг бүрчлэн үзэж ломбодоод, энэ хугацаанд үүдэн дөрвөн шүдээрээ хатуу юм хазахгүй байхыг анхааруулаад зээл өгчээ. Чогжмаа гуай арын хашааныхаа лам дээр зуутын дэвсгэрт барьж өдрийн сайныг зуруулахад зуны эхэн сарын шинийн тавны морин цагаас өмнө хөдөл. Өглөө зам дээр таарсан анхны шоргоолжны чигээр зүгээ гарга гээд галынхаа хайчны амыг онгойлголгүй биедээ авч явбал олз омог нүүрлэнэ гэж айлджээ. Чогжмаа гуай отгон хүүгээ дэргэдээ суулган дүүрэн ачаатай хөдөлж тавагтай шар тос шиг зуны нартай цуг хайлж урсах шахан хил гаалийн шалгалтыг давж, нар шингэхийн өмнө түншийнхээ гарыг "Гуд моонин" гээд зуурчээ. Зуурсны учир гэвэл аян замын явдалд асгагдаж, цай холдсоноос хөл нь сөхөрчих гээд байв. Түнш нь хөл алдан оройн зоог барьжээ. Чогжмаа гуай анх удаа гадаад оронд хөл тавьж байгаа, тэгээд ч пүүсийн эзэн тул эелдэг зан. боловсон ёсыг хэрээрээ хичээж байсан ч тавган дээрээс савхдаж дөхүүлэх гээд зургаан мантуу алдаж шалан дээгүүр бөмбөрүүлэхдээ дараа ирэхдээ хэдэн хөнгөн цагаан сэрээтэй ирэх юм хуна гэж дотроо анаж байжээ. Чогжмаа гуай аймгийн эмнэлэгт насаараа асрагч, сувилагч хийж явсных буудлынхаа бүрсгэр шалыг дор нь угааж гялалзуулаад дахин шавар шавхай болгохгүй гэхдээ хүүтэйгээ цонхоороо орж, гарч байв. Маргааш "олон улсын худалдааны хэлэлцээр" эхэлнэ. Чогжмаа гуай өглөө зургаад босч үсээ галынхаа хайчаар эргүүлж, "гарсион” маягаар самнаад шилэн оймс, өндөр өсгийт өмсч гангарсан нь яг л Тетчер шиг харагдаж байв. (Галын хайчны ам анх ингэж ангайв) Хэлэлцээрийн ширээнд суухын өмнө улсынхаа далбаа бүхий дарцагийг урдаа гаргаж хатгав. Эл байдалд оноо алдсан түнш нь хүн яаран зарж өөрийн улсын дарцгийг авчруулав. Энэ үед Чогжмаа гуай дараагийн "мадаа" хэдийн зэхчихсэн суув. Юуны төлөө зурагтныхаа өмнө явган сандал дээр нимгэн дэвтэр өвдөг дээрээ тавиад хоёр жил гадаад хэл шагайлаа. Хэлэлцээг олон улсын "дифалмаат" ёсны дагуу англи юм уу, эсвэл франц хэл дээр явуулна гэж мэдэгдэв. Тэгээд гялгар уутанд дээжилсэн мяндас цагаан ноолуур руу зааж "Маде ин монголиа" гэж хуруугаараа дохижээ. Түншийнх нь нуд духан дээрээ үсрэв. Цаадах нь англид таг, францад бүр паг бололтой юм. Хэлмэрчээр дамжуулж хэлэлцээг танай хэл дээр явуулъя гэж царайчлан гуйжээ. Чогжмаа гуай '!портхоол"-ын хүн хаа байна вэ гэж дараагийн маданд оруулав. Түнш нь хэлмэрч рүү заахад олон улсын хэлэлцээр дээр хэлмэрч хүн "портхоол" хөтлөх ёсгүй гэж НYБ-аас хориглосон байдаг юм гээд гэдийчихэв. Түнш нь арга буюу өөр хүн дуудаж ирүүлэв. Хэлэлцээ эхэллээ. Ханасан үнэ тулгах хариуцлагатай мөч туллаа. Гэтэл ... гэтэл хөлний нь шилбэ рүү нэг зөөлхөн юм буугаад явчихав. Юу байдаг билээ. Хартал шилэн оймс нь шалбараад шилбэнд нь буучихаж. Одоо яах вэ? Яаж түүнийг дээшлүүлэх вэ? Бөхийе гэхэд урдаас цоо ширтсэн зургаан нүд. Тэгтэл нөгөө талын оймс элс самрах шиг сэм доошлох нь бас мэдрэгдлээ. Чогжмаа гуайн хөлс дааварлаж эхлэв. Тэд хоорондоо нэг юм шивнэлдээд эхлэх чинь. Энэ үед хүүгийнхээ чихэнд "Буудалд очоод галынхаа хайчийг аваад ир" гэж шивнэж амжив. Важин сү арай гадарлачихаагүй байгаа. Yнэ ханш хадаах ч өнгөрлөө. Шалдан чавганц ирсэн гээд шаагина шүү дээ. Улсынхаа нэрийг тэгж хөөдөхгүй юмсан. Хүү минь ирлээ. "Наадах хайчаараа ээжийнхээ оймсыг чимхээд дээшлүүл. Эдэнд мэдэгдэж тун болохгүй шүү" гэж хэлж амжив. Хүү ширээг элэгдэн шахаж суугаад ээжийнхээ оймсыг чимхэх гэж оролдов.
     - Дээшлүүл гэж хүүдээ хэлтэл
     - Ай, түрүүн дээшлүүлсээн. Одоо бас яахаа гэж Ва жин сү дуугарав.
     - Дээшлүүл!
     - Юу дээшлэх ээ?
     - Оймсоо бишээ, үнэ ээ?
     - Хай, түрүүн дээшилсээн шүү...
     - Буучихлаа ...
     - Хай дээшлүүлээд байхад буулаа буулаа  гэх ээ.
     Чогжмаа гуай арай гэж зүүн оймсоо дээшлүүлж амжив. Одоо баруун талынх. Хүүдээ:
     - Түрүүчийнх шигээ дээшлүүл гэж хэлэв. Тэгтэл түнш нь,
     - Хай, би гурваар дээшлүүлсээн. Одоо бүр чадахгүй.
     - Жаахан тат!
     - Хай, манай гурил чанартай. Би үнийг татаж чадахгүй гэж Ва жин сү дуугарав.
     - Жаахан дээшлүүл!
     - Хай, танай яасан хэцүү түншээ. За яах вэ, нэг зоосоор дээшлүүлбаа.
     - Чогжмаа гуай нөгөө талын оймсноосоо барьж авангуут хүүдээ,
     - Одоо боллоо гэв. Түнш,
     - Хай, тэгэлгүй дээ. Танай бараа дэндүү өндөр үнэ хүрсэн шүү гэхэд Чогжмаа гуай хавьгүй өндөр үнэ санаандгүй хүргэсэнээ сая мэдүүт гарын үсгээ яаран зуржээ. Маргааш нь орны бараагаа тэвш дүүргэн ачтал хөөрхий түнш нь зөндөө их бараа илүү олгох гэж байсныг буцааж өгчээ. Будилуу түншээ монжчихож болох л байв. Гэвч түншилбэл түншилсэн шиг түншлэх хэрэгтэй. Монгол хүний нэр төр гэж байна даа. Чогжмаа гуай жолооч, хүү хоёртоо наймаа хийсэн паянгаа замдаа дэлгэж элгээ хөштөл инээлдсээр тэвш дүүрэн гурил будаа, нар хамба, нанжин чавга ачсаар гэрийн бараа харжээ. Маргааш нь ууган хүүгээ дуудаж авсан, өгсөн зүйлийн тооцоог бодуулсанд сая төгрөг зөрөөд явчихаж Чогжмаа гуай “Тийм байх есгүй. Бараа тэгж дутуу авах ёсгүй" гэж гурав хоног толгой таталгүй тооцоогоо дахин бодуулаад гэнэт нэгийг санав бололтой:
      - Алив, пенициллиний шил аваад ир гэж хашгирчээ. Тэгээд,
      - Саятын пенициллин чинь зургаан тэгтэй байна шүү дээ. Хөсрий луйварчин гэж орилжээ. Тэглээ ч гарны яргай шиг таван сайхан хүүтэй хүн болохоороо өр зээлээ үүдэн дөрвөн шүдэндээ хүргэлгүй хугацаанд нь даржээ. Одоо Чогжмаа гуай арын хашааныхаа ламд залбирч, орон эндүүрч шатсанаа нөхөж дүнчүүр маани уншиж суугаа. Харин орных нь ширгүүд галын хайч нь ам нь боолттой хэвтэж байгаа!
 

Ишдоржийн  Цэрэнжамц :


      Завхан аймаг Сантмаргац суманд төрсөн. Тахиа жилтэй. Нягтлан бодогч - эдийн засагч мэргэжилтэй. Монголын Зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналтан.
     "Цэнхэр агь", ''Yүл нүүсэн хөх тэнгэр", "Хошин өргөө", "Хүрэл инээмсэглэл", "Өрлөн цод", "Уянгын хошин холбоо" зэрэг ном хэвлүүлсэн. Хошин шогийн "Бэлэн Сэнгэ", "Азтай Бадарчин" тэмцээний тэргүүн шагналтай.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | Шинэчилсэн огноо: 2006-12-13 05:38:32 )
Facebook Twitter LinkedIn WhatsApp Email Дуртай Хэвлэх Like
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл

 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 248 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-265.JPG
600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4299

Г.Ариунболд Зотон, тос 60x60
Хадат ухаа
600x600 119k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5743


art_06.jpg
600x422 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5782


Агуулга
Monday, 2025.12.29
· Мөнх цээжлэх ба хэзээ ч мартуулахгүй арга техник Bias буюу sohor uhamsar-3 business psychology
Sunday, 2025.12.28
· Та үүнийг зөвхөн амьдралдаа ганц удаа хийхэд гайхамшиг үүснэ
Saturday, 2025.12.27
· Та хэдэн цаг унтдаг бэ? Нойр бол хамгийн том хөрөнгө оруулалт- Шинэ төрлийн эмгэг
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13
· Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22
· Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц
· Загдын Түмэнжаргал : Хагацлын Тухай Төсөөлж Чадахгүй нь
· Загдын Түмэнжаргал : Улаан Навч
· Загдын Түмэнжаргал : Миний Сэтгэл шиг Тэнгэр үү
· Загдын Түмэнжаргал : Сохор Шувуу
· Загдын Түмэнжаргал : Тэнгисийн Цагаан Бороо
· Загдын Түмэнжаргал : Дэлхийн Цэцэрлэг
· Загдын Түмэнжаргал : Дурсгалын Дэвтэр
· Загдын Түмэнжаргал : Найрамдал Зуслангийн Вальс
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй Тэнгэр Ээжий

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn