... Баруун гараа ямагт зүүн (билиг) дээрээ тавьж суудаг нь сайнаар нь муугаа хөөх дом, харшлах хамаг шалтгааныг биед ариусгадаг. Иймээс тэрхэн агшинд хүний бие өөдөө хөөрөх наран, өндөрт ганхах цэцэг мэт даяар амгалан болдог. Газрын хээлэнд нуугддаггүй, нуугдан отох хулгайн явдал хийдэггүй хэмээн үлгэрт хэлж, домогт яригддагаар ухран буцан гишгэх, айж эргэн зугтах аюулгүй төрдөг. Бүтэшгүй үл хөөцөлддөг хүчтэнийг "Улаан зүгт" амьтан гэж үлгэрт нэрлэжээ. Тийм амьтныг Бар гэж Жаргалан яриагаа эхлэв.
1998
Данзанноровын Хүү
Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг Цагаан-Овоо гэдэг газар 1950 онд төрсөн. 1959-1969 онд 10 жилийн дунд сургууль, 1973 онд УБИС төгссөн. 1970-аад оноос уран бүтээлээ эхэлж "Газарч жаалууд" (1989). “Гурван сайхан үг" (1990) "Ертөнцийн тулгуур ухаарал" (1999) нэртэй хүүхдийн танин мэдэхүйн өгүүллэгийн номууд нь хэвлэгдсэн. 1990 он МЗЭ - ийн гишүүнд элссэн. Уран зохиолын судлал шүүмжлэлийн бүтээлүүд дотроос нь Уран зохиол сургалтын хүмүүжүүлэх онцлог (1993) нэг сэдэвт зохиол БНХАУ-д тусгайлан хэвлэгдсэн болно. Шилдэг бүтээл туурвисны учир учир МЗЭ – ийн шагнал (2000) хүртсэн юм.
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-099.JPG 600x450 83k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4517
mongolia2007year-245.JPG 600x450 113k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4309
mongolia2007year-070.JPG 600x450 123k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4497
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: