Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Намжимын Сүхбат : Хөшөө
Оруулсан admin on 2006-12-18 23:20:14 (6153 уншсан)

Хөвийн хөх хөндлөн дөрөлжөөр нэгэн морьтон гарч ирлээ. Наранд гандаж цайсан далбагар малгай өмсч, хатингар цээжиндээ элбэгдсэн том нударгатай улаан даалинбан тэрлэгээ яльгүй шуусхийн бүсэлсэн өргөн магнай бүхий түмэн үрчлээ суусан хар царайтай ясархаг нэгэн бөөн сүүлтэй алаг мориныхоо явдалд үүрэглэн байна уу гэлтэй гараа сул унжуулжээ. Тэрбээр гархилсан сүүмгэр нүдээр Хөшөөтийн хөндийг нэгжин халиаснаа урт эрүүн дэх оочиныхоо сахлыг имрэн, омголтсон хөх уруулаа хөдөлгөхийн төдий "Ай даа, Хөшөөтийн хөндий минь хэзээ ийм байлаа даа" гэж өөртөө хэлэв.

Өвгөний нүдэнд өнчин хайлаас шиг бүртэлзэн харагдах мөнөөхөн чулуун хөшөөнөөс өөр торойх юм даанч алга ажгуу. Эзгүй хөндийн дунд торолзон буй тэр хөшөөний чанх хойно нь эхийгээ дагасан янзага лугаа адил жижигхэн овоо буй. Тэр л овоог харах гэж ширгэсэн нүдээ аргатал ширтсэн буурал, түргэхэн шиг дэргэд нь хүрэхийн мөрөөс болон мөлгөр чихтэй алаг мориныхоо хондлой тушаа ташуур буулгав. Алаг морь чихээ хулмасхийн сүүлээ хөдөлгөснөө эзнийхээ аяыг даган пөг пөг шогшууллаа. Намрын хонгор салхи энгэр заам руу шургалан сэвэлзэж, гуу жалганд идээшилж асан тарвага зурам хошигчино.
Хөшөөтийн хөндий нэлэнхүйдээ усан мандалд автсан мэт суунаглаж, илбэ шидийн толь лугаа адил явган зэрэглээ шогшино. Тачирхан ургасан өвсний толгой цайж наранд омогшисон гүрвэл голио чадал мэдэн гүйлдэнэ. Нэгэн цагт энэ хөндийд морьтой хүн ч харагдамгүй их ногоо ургадаг байсан даа.
Тэр их өвсөн дунд Хөшөөтийн нуур ч цэлэлзэн, айл саахалтынхан хаяа дэрлэн буудалладаг асан. Жаргал зовлон буцалсан энэ л хөндийд хүн хүнтэйгээ, мал малтайгаа ижилдэн, зуун зуунаараа бужигнан ирсэн биз. Амьдралд хүнээс илүү тийм эрхэм зүйл үгүй мөртлөө хүн хүндээ дайсан байдаг юм байна. Энэ бүхнийг өдий мөнгөн шанхтай болтлоо хорвоогийн тоосыг хөдөлгөхдөө бишгүй л үзэж мэдэрч ойлгож явсан.
Өвгөнийг Хаянхярваа гэх боловч эдүгээ Хаянхярваа бус Шаарийбуу болжээ. Хэзээ хэн нь тийн Шаарийбуу гэж нэрлэсэн, тэр нь чухам юу гэсэн уг болохыг өвгөн хүртэл өөрөө мэдээгүй, мэдэхийг ч шамдаагүй. Нэг л мэдэхэд энэ нэртэйгээ ижил дасал болчихож. Шаарийбуу гэж залуудаа ёстой л гал шиг цоролзож явсан нэгэн. Тэр энэ хөндийд хөндлөн гулд давхиж өсөхдөө аргагүй л газар дэлхийн эзэн нь юм шиг энэ л хонхорт эхийн хэвлийнээс унасан нь үнэн гэсэн шиг дэндүү зоргоороо аашилж байлаа.
Гэхдээ торгон хээ нэхэн давалгаалах хөндийн бяцхан нуураа хэнээс ч хамгаалж, харамлаж явсан. Тогоруу нь өдөржин наадах тэр л нэгэн нуурынхаа хөх сайранд хүүхэд насныхаа цовоо шингэн дуугаа үлдээсэн. Одод бүжих шөнө ертөнцийн харанхуйг түлхэн гийтэл янагийн жаргалыг анх л удаа амсахдаа Цахирын шовх оргил бүхий дүнсгэр уулсаас эмээн харц буруулж байсан. Хонгор багын цог заль, ааш авираа Хөшөөтийн хөх саарал хөшөөнд шингээсэн. Энэ бүхэн өвгөний сэтгэлээс гарах учир үгүй. Төрөх үхэх хосолсон энэ замбуулинд часхийн мэндэлчихээд нэгэн үеийг элээхдээ үр удмаа үлдээж голомт залгуулдаг атал Шаарийбуу эдүгээ болтол гон бие гозон толгой л яваа хэрэг. Чухам яагаад авгай авдаггүй насыг барав даа гэх хүн нэг ч үгүй.
Бэтгэрч үхтлээ хүн санаж хүсэж хүлээдэг бизээ. Тийм дээ ч айлын хаяа бараадав. Дэндүү тайван, хүлцэнгүй атлаа тоост орчлондоо яаж шүү амьдрах вэ гэдэг ухааны нарийн уртай тэрбээр яг л цаасан шувуу шиг салхины аясаар хөвөж явсан залуудаа Буянг олжээ. Буян гэж урт сайхан гэзэгтэй цэвэрхэн охин байлаа. Уулзаж учирч нэг их сүйд болоогүй мөртөө нэг л мэдэхэд дотносож, бие биенгүйгээр оршиж чадахаа больчихож. Буян аймгийн хүн эмнэлгийн салбарт ажиллана. Шаарийбуу сав л хийвэл хүн эмнэлгийн дүнзэн байшингийн үүдэнд дөрөө мултална. Буянт урт хар гэзгээ савчуулан гүйж ирэн царайгаа улаа бутруулан зогсоно.
Шаарийбуу хэдхэн ааруул хурууд өврөөсөө гарган өгчихөөд дэмий л санаашран байдагсан. Буян хааяа тормолзсон алаг нүднийхээ дотно бүлээхэн харцаар шагначихаад үснийхээ үзүүрийг имрэн духайна даа.
- Буянаа? Ажил чинь ямар байна даа. Ядарч байна уу?
- Зүгээр ээ. Сайхан. Чи ирэх бүхэндээ л үүнийг асуух юм.
- Хн. Хоёулаа манай Хөшөөтийн нуурын дэргэд очих юмсан. Yдэш ангирын дууг сонсох мөн догь шүү.
Тэд ийн ярилцсаар, бие биенээ харсаар, бие биендээ хорогдсоор ... Нэг л мэдэхэд Шаарийбуу хүрээд л ирнэ. Яваад л өгнө. Цаг хугацаа ирж буцсаар л. Нэг өдөр Шаарийбуу ирдгээрээ иржээ. Гэтэл Буян тосон гүйж .ирсэнгүй. Шаарийбуу дээш огшсон дээлийнхээ хормойг тоодгонуулан, том нударга савчин алхалсаар хаалганы бариулаас атгаж зөөлхөн татав. Хаалга, дотор зурах шиг чихарлаа. Тасалгаанд хэн ч байсангүй. Өлмий дээрээ гишгэлсээр цаад өрөөнийх нь хаалгыг татлаа. Бурхан минь! Шаарийбуу хаалгаа тасхийтэл хаачихаад нүдээ аньтал мөнөөх хаалга түлхэгдэн Буян гүйн гарч ирлээ.
- Хүүе? Чи чинь яаж байнаа. Энд хамаагүй ордоггүй юм шүү дээ гэж бүсгүй анх л удаагаа ширүүн хэлэв. Чингээд хөвгүүний гараас шүүрэн Буян Шаарийбууг гаргачихаад:
- Наанаа хүлээж бай. Би одоохон ... гэснээ гэзгээ савчуулан гүйгээд орчихов. Шаарийбуу чөдөртэй мориныхоо дэргэд ирж завилан суугаад тамхи ороох гэтэл гар нь салганан чичирч ер эвлэж өгсөнгүй. "Юу үзэх нь энэ вэ? Бурхан минь. Яасан ... " гэж амандаа бувтнан суухуй толгойтой үс босох шиг болж гэдэс дотор базлав. Гэдэс дотроо ухуулж төнхүүлж байгаа хүн анх удаагаа л харсан нь энэ. Тиймдээ ч ийнхүү мэгдэж буй. Удсан ч үгүй Буян гуйж ирлээ.
- Шаарий! Анхны хагалгаа ... Хагалгаа маш амжилттай болсон? Амжилттай боллоо гэж үнэн санаанаасаа баярлан чанга гэгч нь ярилаа. Шаарийбуу дуугарсангүй. Гагцхүү Yнэгтийн хүрэн уулыг харан зогсов.
- Шаарий! Чи яачихав аа! Надад гомдоогүй биз дээ. Хагалгаа хийж байх үед чинь тэгж хамаагүй ордоггүй юм байхгүй юу! Манай эмч маш их ууртай хүн! Чи хагалгаа амжилттай болсонд баярлахгүй байна гэж үү?
- Чи наад ажлаасаа гарчих. Хоёулаа хонь хариулж амьдаръя. Тэгэх үү? Буянгийн царай хувьсхийн цоглогоор гялалзаж байсан харц нь буурав.
Чингээд өлмий ширтэн чимээгүй духайснаа:
- Чи үнэнээсээ хэлж байна уу? гэж дуулдах төдийхөн асуулаа.
- Yнэнээсээ ...
Буян юу ч хэлсэнгүй огцомхон эргэж гүйлээ. Шаарийбуу яаж ч чадсангүй. Гэнэт санасан мэт мориныхоо чөдрийг аван мордлоо. Тэрбээр эргэж ч харалгүй гэзгээ савчуулан гүйж одсон Буянд гомдоогүйгээрээ гомдов. Тэгэвч тэрбээр мориндоо ташуур өгөн Улаан үзүүрийн шил рүү давхин одлоо.
Шаарийбуу хэдэн өдөртөө л аймгийн эмнэлгийг зорьсонгүй. Тэрбээр хишиг өдрөө Хөшөөт нуураасаа хонио услана. Чингэхдээ Буянгаа энэ л нуурын дэргэд авчирч, шингэх наран доогуур бидэртэн давалгаалах нуурын мандалд хөвж яваа шувуудыг харуулахсан гэж санана. Нуурын мандалд түмэн зүйлийн шувууд шулганалдан ганганаж наадна. Шувуу гэж сонин амьтан. Алс холыг өртөөлөн жил жилийн зун ганцхан нуурыг л зорино. Шаарийбуугийн бодлоор Хөшөөтийн нууранд хавьгүй олон төрлийн шувуу ирдэг. Хаана ч үзээгүй хачин төрлийн нэгэн шувуу ч нэг өдөр харагдсан юм. Чингээд түүнийг харж зогссоор хонио айлын хоньтой нийлүүлчих шахсан. Цахирын сэтэлчихсэн мэт ониор урины сэвшээ хүлэглэн шувуудын түрүүч ирэхэд ч Шаарийбуу жигүүр холбон ганганах хос хунг харна.
Хос хун энэ нуурын мандалд ямар жаргалтай сайхан хөвж харагддаг гэж санана. Тийн нэгэн өдөр хонио услаж яваад морио алдчихжээ. Ижлээ харсан хүлэг нь тоос татуулан одохуй "Хөө-үүг" гэж дуу хадаан хэд харайлгаад яаж ч чадсангүй арга буюу хониныхоо араас алхлав. Зэрэглээ бүжсэн цэнхэр талд хонио тогтоогоод хөлийнхөө ороолтыг сэврээж дөрвөн мөч тэлэн хэвтсэн. Уужим орчлонгийн нэгтэйд өчүүхэн ч атугай зай эзлэн гүн цэнхэр огторгуйд хараа бэлчээхдээ ер бусын совин татан ерөөс энэ талыг бүрхсэн аварга хүн болохсон гэж санааширсан.
Тэгэвч тэрбээр зөвхөн зүрх сэтгэлийнхээ мөрөөдлийн хүлгээр цуцтал давхиж буйгаа үл ухаарнам. Хараа алдрам эх захгүй огторгуйд хаа нэгтэйгээс гэрэл цацруулан инээмсэглэсээр гарч ирсэн Буян "Аа, чи энд л байсан юм уу? Би чамайгаа их хүлээсэн дээ. Одоо би эмчийнхээ хамт ирж хагалгаа хийнэ дээ. Гэдсийг чинь? ..." гээд мөнөөхөн гоо сайхан төрхөө огоорон үзэшгүй муухай амьтны дүрд хувилан довтлох шиг болохуй адгуу хачин бодолдоо цочирдон ухасхийн бослоо. Тэрхүү хий хоосон дүрс, албин бодол толгойноос хагацаж өгөхгүй зовоосоор агаад "Арай ч дээ!" гэж өөртөө бухимдан дуу алдаад зэрэглээн дунд торолзон наашлах хоёр морьтонг олж харлаа. Тэр хоёрын хэн нэгнийг нь гуйж морио бариулдаг юмуу гэсэн шүү юм бодоод бас чиг эзгүй хээр бөөгнүүлэн ядан байтал тэр хоёр ирэв.
Тэгтэл Буян, буурал санчигт эмчийнхээ хамт харагдахад эгээтэй л муужирч унасангүй. Хяслантай юм шиг мөнөөхөн хүйтэн бодол мөлхөн ирж хамаг биеийг нь хүллээ. Толгойтой үс босох шиг, шанаа даган хөлс урсана. Буян мориноосоо буун харайж:
- Шаарий! Шаарий чи байсан юм уу? гэсээр ойртон ирэв. Шаарийбуу дуугарч чадахгүй эг маг зогсов.
- Чи яачихав аа! Бие чинь зүгээр үү? Дуугар л даа.
- Зүгээр зүгээр... гээд сая л сэхээрэх шиг Хөшөөтийн манаран тоосрох хөндий лүгээ дуниартсан харцаар тэр хоёрыг ширтэн зогсох цал буурал толгойтой эмчийг харлаа. Эмч аанай л ухаарав бололтой:
- Хонь сайн хариулж явна уу? гээд төв даруухан дуугаар асуув. Шаарийбуу мөн л
- Сайн сайн гэж давхцуулан хэллээ.
- Шаарий! Танайх хаана байдаг юм бэ? гэх Буянгийн шингэн дуу гарлаа. Эмч морьдоо хөтлөн алгуурхан алхсаар хонины зах руу орж явна. Энэ үес Буян хайр гэрэлтсэн харцаараа ширтсээр агаад чухам юунаас болоод ийнхүү өөрөөс нь хөндий буйг ойлгож ядна.
- Буян аа! Чи минь ажлаасаа гараад надтай хонь маллаач дээ гэж Шаарийбуу зөөлхөн хэлээд санаа алдав. Буян нүдээ анивчуулан бодлогоширч зогссоноо:
- Би уг нь ажилдаа дуртай л даа. Ямар сайхан гээч. Манай эмнэлэг шинэ байрандаа орсон. Бас ах нар цоо шинэ аппарат төхөөрөмж тавьж өгсөн. Хоёр орос эмч, тэгээд удахгүй зөндөө шинэ эмч ирэх юм гэсэн. Чи ойлгооч дээ! Хачин гоё болно. Харин чи эмнэлэгт ажиллахгүй юу? гэж ярив.
Шаарийбуу нүдээ эргэлдүүлэн байж ярих Буянг харсаар атлаа улам ч хайр хүрэн, тзгэвч толгойтой зууралдан буй мөнөөхөн ад мөрийн бодолтойгоо тэмцэлдэн байлаа.
- Бид эмнэлгийн ажлаар явж байгаа юм. Урьдчилан сэргийлэх тариа хийнэ.
- Юу-у. Юунаас тэгж сэргийлэх гэж ...
- Тахал .., Хамгийн хэцүү өвчин, Тарвага элбэгтэй манай нутагт ийм өвчин гарч болзошгүй. Ингэхэд чи яагаад явган явж байгаа юм бэ?
- Морио алдчихаад гараа савчуулан явна.
- Пөөх! Одоо тэгээд яана. Морь чинь хаашаа явчихсан гэж?...
- Ижилтэйгээ нийлээд энүүхэн Цагаан давааны эрүүгээд...
- Түүгээр айл олон уу?
- Олон
- Би морийг чинь барьж ирнээ. Танайх хаана байдаг юм бэ?
- Тэр Цахирын бэлд харагдаж байна. Чи тэгээд хэзээ ирэх вэ?
- Удахгүй гээд бүсгүй эмчийнхээ араас алхав. Шаарийбуу ч түүнтэй мөр зэрэгцлээ. Тэр хоёр тэнгэр газрын савслага тийш дөрөө харшуулан хатирч одлоо. Шаарийбуу шилбүүрээ хөндлөн үүрэн хониныхоо захаар алхлахдаа Буянгаа түргэхэн эргээд ирээсэй гэж хүсэмжлэн хүлээж, догдлон булиглах зүрхээ тогтоож ядан байлаа...
Алаг морьтой өвгөн овооны дэргэд гэлдрүүлэн ирэв. Чулуун овоо харсан морь чихээ сэртийлгэн хойш ухарлаа. Нуурын захаар хагарч хатсан шавар цайж, үл мэдэг цагаан тоос босно. "Нуур минь ширгэж дээ! Хэзээ л ийм байлаа" гэж бодсон өвгөний хамрын уг руу янгинаад ирэх шиг болов. Тэр жил аймгийн эвлэлийн гишүүн залуучууд Боомын голыг боож тариалангийн талбай услана гээд л баахан дуулиантай ажил болсон дог. Боомын голыг боогоод л энэ нуур царай алдсан хэрэг. Арга ч үгүй дээ. Ус сэлбэдэг ганц голыг нь өөр тийш хөтөлчихөөр!.,.
Өвгөн энэ ажилд мөн ч их эсэргүүцэл тавьсан даа. Хагас өдөржингийн газраас энэ л алаг морьтойгоо ирж Залуучуудын эвлэлийн дарга шоволзсон бор залууг толгой түрүүгүй загнаж, зандарсан даг. Тэглээ гээд өвгөний ач тус гарсангүй. Арга буюу гэрээ бараадаж, уур бухимдлаа дарж ядан суухдаа “Гайгүй ээ та нар! Хожмоо амаа барих цаг ирэх вий" гэж өөртөө л үглэн суусан.
Ойрноос өвгөний бие мууджээ. Тэрбээр сар шахам хэвтэж, тэнхээрхэхдээ үргэлж л Хөшөөтийн хөндийгөө санаашран сэтгэлээ бэлчээдэг байж "Би ч яахав өнхрөөд л өгнө. Энэ өвөөгий минь хэн эргэж тойрч, тоос шороогий нь арчиж тордож байх вэ дээ" гэсэн бодол сэтгэлээс гарч өгөхгүй. Өвгөний сэтгэлээ үлдээх юм энэ л жижигхэн чулуун овоо байлаа. Чухам л сүнс нь энэ л эгэлхэн хөндийд хоргодон үлдэх биз! Намрын дунд сарын шинэдээр энэ эл хульхан хөндийд торолзох чулуун овоогоо зорьсон нь бас л учиртай.
Буян тэр оройдоо л давхин ирж, түүнтэйгээ энэ том саарал хөшөөний нөмөрт намрын дунд сарын шинийн нэгний сарыг ширтэн, эцсийн бөгөөд эхний халуун янаглалд хөлбөрөн өнгөрөөжээ. Тэр шөнө нэг л мэдэхэд өнгрөвч дорнодын тэнгэрт нил ягаан туяа татахад Хөшөөтийн нууранд шөнөжин ганганасан шувууд, цав цагаан хос хун ч тодхон харагдсансан. Тааж хэлэхэд бэрх ирээдүйгээ төсөөлөн чухам л аз жаргалын өглөө эхэллээ хэмээн дуун алдан боссон хоёр залууг ямархан их энэлэл, шаналал, хагацал зовлон тосож байсныг яахин мэднэм.
Шаарийбуу морио чөдөрлөн орхиод мөнөөхөн чулуун овооны дэргэд малгайгаа авлаа. Чингээд сөхрөн сууж хэдэн жижиг чулуу нэмэрлэв. Овооны суурины том чулуун дээр "Тарваган тахалтай тэмцэж амь насаа алдсан Буян чамайгаа үүрд дурсана. Шаарий" гэж монгол бичгээр дурайтал бичжээ.
Өвгөн зовхион буулган тэргүүн гудайлгаж удаан суулаа. Сүрлэг чулуун хөшөө, түүний дэргэд байраа эзлээд олон жилийн хур бороо нар салхийг үзэж буй овоо, хурц наранд гялбам шалдан магнай бүхий хатингар өвгөн, толгой хаялан ялаархах алаг морь...
Холын зэрэглээнд нэг нийлэн нэг салан торолзоно. Эзгүй талаар хаа нэг явган тоос босож агшнаа замхрана...
1989 он

Намжимын Сүхбат
(1963-2002)

Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 1963 онд төрсөн. Аймгийнхаа Байдрагийн 10 жилийн сургуулийг 1981 онд дүүргэж, 1982-1985 онд ХЦ-ийн домогт Сулинхээрийн отрядад алба хааж, 1989 онд Улс төрийн дээд сургуулийн Улс төр - Сэтгүүлчийн ангийг төгссөн. "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ”, МОНЦАМЭ агентлагт утга зохиолын ажилтан, сурвалжлагчаар ажиллаж байгаад 1997 оноос нийтлэл уран сайхны "Эх орон -таймс", сонины эрхлэгч. 2000 оноос "Эх орон таймс", "Багш" сонины нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн байсан тэрбээр 1980 оны дунд үеэс уран бүтээлээ эхэлж, “Голомт сахисан хайр", "Шулмасын ороо", "Цус нүүсэн цас" зэрэг тууж, өгүүллэгийн номууд, "Намрын дурсамж" дууны ном, "Мандалын сахиус" тоймсон, "Тэнгэрийн хилэгнэл" романууд, "Сарлаг тоших цагаар" уран сайхны киноны зохиол бичжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 171 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor048.jpg
Хэмжээс: 600x586 142k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4334

Зураач : Б.Хонгорзул
Бямбасүрэнгийн Хонгорзул
Хэмжээс: 259x376 45k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6615

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-155.JPG
Хэмжээс: 600x450 151k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4174


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn