Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Намжимын Сүхбат : Мухар цэцэрлэгийн зун
Оруулсан admin Огноо: 2006-12-18 23:26:03 (10387 уншсан)

Түүнийг ирэх сургаар манай хотынхон хэрдээ л бэлтгэж, хол ойрын гийчин дөрөө мултлах нь ихсэж, ер жигтэйхэн их хөлтэй болчихсон. Доржгочоо хүртэл:
- За хө, идээ цагаагаа базааж байгаарай. Өвгөнийхөө ганц цайны дээлийг гаргачих. Юмыг яаж мэдэх вэ. Лхагваа чинь сүрхий хүн. Манайхаар ороод л ирнэ шүү гэж хөөрцөглөн гэгэлзэх. Лхагваагийн муу ижий өдөрт хичнээн ч гарч орж байна вэ, хэлээд юүхэв.

Ер бараа сургаа харуулалгүй арван жил тэр хот хүрээ, гадаад дотоодод байсан хүн нутаг ус, ээж ах дүү гээд ирэх гэж байгаа чинь манай голынхондоо л шинэ зүйл. Тэгээд бас багагүй алба хашдаг, компани пүүсийн захирал гэсэн ... Дээлийн хормойг өшигчсөн миний сэтгэл үймэн хаа нэгтэйгээс нэг л их халуун гал төөнөх мэт, эсхүл ерөөс өөр ертөнц гаригт хүрэхэд ганцхан хором дутуу байгаа мэт гэгэлзэн Доржгочоогоос ч дутахгүй байлаа. Манай муу жижиг дөрвөн ханатын хоймор эзлэн суучихаад, түүнд цай идээнийхээ дээжийг барихад гэгээлэг ялдам инээмсэглэлээр хариу шагнаж ... Доржгочоо түүний бараа сүрэнд дарагдан өчүүхэн нэгэн болчихсон ... Мөрөөдөл бүхэн минь ингэж сэтгэлийн орон зайг түрэн эзлэхүй Лхагваагийн суух суудал хүртэл гэрийн зүүн хойморт цэлийн харагдах шиг. Чингэтэл бас ч энэ айл голомтоо авч яваа эр нөхрөө хэтэрхий доогуур бодож байна уу гэсэн өөрийгөө егүүтгэх бодол төрж “Нүгэл байгаа даа. Хэдэн хүүхдийн заяа харьчих вий" хэмээн санаж зүрх сэтгэлдээ хатуу тушаал буулгаж шийтгэнэ. Гучин насны босго хэдийнэ алхчихсан эмэгтэй хүн гэхэд хорь шүүрч яваа онгон залуу нэгэн шиг нас намбандаа таарахгүй нялхарч хөвсөлзөж суух ч гэж дээ гэж өөрийгөө чамлан хэн хүнээс санаа зовнихуй нүүр өөд галаар төөнөх шиг. Тийм хоёр гуравхан хоног нар аргамжсан мэт өнгөрч өгөхгүй суунаглаж байхад хэдий завандаа айлын тогоо барьсаар арав хорин жилийг өнгөрөөчихсөн, үр хүүхэд төрүүлэн тэр хэд маань сургууль соёлд орчихсон байдаг байнаа гэж өөрөө гайхах. Yнэндээ Доржгочоо бид хоёрт элдвийг бодож, гэгэлзэж суух зав ч гараагүй юм уу даа. Нээрээ ч хонь мал. үр хүүхэд идээ цагаа, хоол унд гэсээр хорвоогийн өдөр хоногууд чавхдан өнгөрснийг мэдсэнгүй дээ. Чингэж ааг амьсгаагүй мэт хоног өдөр хэрхэн яаж өнгөрснийг ч мэдэхгүй шахам явчихаад гуч хол гарсан хойноо нялх хүүхэд шиг догдолж байх ч гэж дээ. Уг нь Лхагваа бид хоёр энэ л нутаг голынхоо цэцгэн дунд, энэ л Мухар цэцэрлэг хангайнхаа чулуун тоглоомонд хараацай бага насаа өнгөрүүлж, дэндүү омголон насандаа бие биедээ тэмүүлж, тэнгэрийн оддыг хүртэл шүүрэх нь холгүй хүсэн мөрөөдөж халгиж явсан хонгорхонсон доо. Тиймдээ ч бараа сураггүй олон жил болсон түүнийг ирэх үеэс ингэж их догдлох нь хэр биз ээ. Лхагвааг ирнэ гэж бодохлоор гэрээсээ холхон ч аргал түүж чадахгүй хүлээж өдөрт хэдэн удаа тогоо тавьж, тогоо нэрэх тутам гал шиг архи гарч байгаад урамшин хөөрч, орон гаран саравчилж, чимээ сонордон сэртэлзэж байгааг минь тэр хэмжээгээр зүрх нялхран догдолж өөрийгөө ч мэдрэхгүй болчихоод байгааг минь хэн ч эс мэднэ.
Хатуу хөтүү гэвч амьдралаасаа, сайн муу сайхан муухайг минь хуваалцаж байгаа эр нөхрөөсөө, үр хүүхдээсээ уйдаагүй гэж хэнд ч бардам хэлж чадна. Миний хань сайн ч хань, сайхан ч эр ээ. Амьдралаа, хань ижлээ хэний ч гар харуулахгүй авч явдаг сүүн сэтгэлтэй ийм хүнтэй учирсан даа би үнэхээр баярлаж явдаг хүний бүсгүй үр ээ. Хүний амьдралын ёс жаягийг сахин, бүсгүй хүний, эхнэр хүний журмыг даган арав гаруй жил ханилахдаа өөр нэгнийг хүсч илүү харсан явдал надад тохиолдоогүй, тийм бодол төрдөггүй байсан. Гэтэл хүн гэгч ямар хуурамчхан, ямар өчүүхэн амьтан бэ гэж өөрийгөө ч зэмлэж үзэв. Саахалт айлын хүн ижийдээ ирэх л биз, нутаг усандаа олон жил ирээгүй биз... Ер нь энэ бүхэн чинь надад огтхон ч хамаагүй шүү дээ. Тэгээд хүн л болсон хойно айл хунараар дөрөө мултална л биз, хэний ч адилаар ороод л ирэхэд нь цай идээгээрээ дайлаад л өнгөрнө, үүнд чинь тэгтлээ их догдолж дондолзоод ч байх албагүй шүү дээ гэж өөрөө өөртөө хатуу тушаал өгөвч ерөөс шал утгагүй зүйлд ингэж буйгаа бодон гутравч... Сэтгэл гэгч тэглээ бодсон бүхнийг хүлээж авахаасаа хэтэрчихэж...Юу болоод, яагаад байгааг минь хань нөхөр маань бүү хэл би өөрөө ч ойлгохоо больчихжээ. Нэгэнтээ өөртөө хамгийн хатуу тушаал өгч:
- Гочоо минь ... Айл саахалтад амьтан хүн ирэхийн сургаар чи бидэн ингэж хөл хөөр болоод юүхэв дээ. Ямар ирж буцдаггүй улс биш. Yгүй энэ чинь хүн юм бол төрүүлсэн ижийдээ ирэлгүй л яахав. Амьтан хүн ч юу гэж бодох юм гэтэл Доржгочоо хэсэг зуур дуугүй сууснаа:
- Эр хүнд нэг бодол бий. Амьтан хүнээс дутахгүй л амьдарч байгаа болохоор нутаг усныхан ирэхэд дүлий дүмбэ оргиод суугаад байвал нэрэнд муу шүү дээ. За тэгээд тэр Лхагваа чинь хот хүрээндээ төдийгүй улс гүрэндээ нэртэй хүн гэсэн. Эрдэм номын мөр хөөсөн тийм том хүн энэ муу орон гэрийг минь гийгүүлээд ороод ирвэл хөрзөн царайлаад сууж байх уу. Цаашдаа хэдэн хүүхдийн минь хувь заяаг ч түшээд явах юм билүү. Тэр бүр бид хот руу орохгүй. Хүүхдүүд том болоод сургууль соёл бараадаад явчихна. Тэгэхэд ч гэсэн хэрэгтэй шүү дээ гэж овоо буурь суурьтайхан шиг үг хэллээ.
- Арав хорин жил үзэгдээгүй хүн чинь ямар ч ааш зантай болсон юм билээ. Тэгээд ч авгай хүүхэд нь чи биднийхээр боддог шиг байх ч юм бил үү. Ёстой л уул үзээгүй хормой шууж ус үзээгүй гутал тайлна гэдэг шиг болох юм даа гэж хэлчихээд өөрийгөө ч гайхав. Тэгтлээ их нялхраад байсан чинь хаанаас ийм үг гардаг байнаа гэсэн бодол төрж, "Овоо доо" гэсэн урмаар өөрийгөө шагнав.
- Лхагваа тэгэхгүй байхаа Удам судрыг нь харсан ч улс амьтанд нэр хүндтэйгий нь бодсон ч тийм шавилхан зантай эр биш биз. За тэгээд тэр хүн чинь ертөнцийн сайхан л хүүхнүүд таарна шүү дээ гэж Доржгочоо хар цагаан бодолгүй хэллээ. Би хүн болсноор хэнд ч хэлээгүй нууцаа чанд хадгалж яваадаа баярладаг, Лхагваа бид хоёрын тухай, анхны учрал хайрын минь тухай Доржгочоо үнэндээ ч мэдэхгүй. Мэдэхгүй дээ ч ингэж зүтгэж, ингэж хөөрцөглөж байгаа хэрэг. Сайхан хүүхэн таарна гэнэ шүү. Нээрээ түүнд ямар хүүхэн таарсан бол, Ертөнцөд чамаас илүү сайхан нь үгүй гээд хошуу дэвсэж, үүрч дүүрээд дэлхийг тойрсон ч цуцахгүй гэж хайрлаж энхрийлээд байсан тэр хүн өдгөө ямар гээч хүний бүсгүй үртэй дэр нийлээ бол доо. Чингэхүй зүрхээр хатгах шиг хачин эвгүй болж, уртаар сүүрс алдан өмнө хожид хэнд ч гомдож үзээгүй гомдлын хар үүлс сэтгэлийн орон зайг нөмөрч ерөөс утгагүй, шал дэмий зүйл бодон мөрөөдөж, түүндээ итгэж, тэр зүйлийнхээ тухай эр нөхөртэйгөө ярьж суугаадаа өөртөө гутрах сэтгэл төрөв. Өчүүхэн амьтан ... Тэр чинь өчүүхэн амьтан шүү дээ. Доржгочоо минь гэж би хилэнтэйгээр хашгирчихмаар санагдан юу юугүй зүрх оволзоод ирэхүй өөрийгөө хүчлэн барьж уруулаа хэгзэртэл зуулаа.
- Чи яасан бэ? Ойрд мал хуй гээд их ядарч байх шиг байна. Миний өвгөн энэ жил рашаан усанд явбал ямар вэ гэж Доржгочоо тэс өмнөө юм ярьж сэтгэл засч байна. Энэ үг бүхий л биеийг нөмөрч өмнө хожид ийм их хайр халамж үзээгүй мэт сэтгэл бөмбөрлөө. Юу ч дутаагүй амьдрал минь үлгэрийнх мэт хөвөрч байхад, "чи минь ядарч байгаа байх даа хө" гэж энгэрийг нь налах эр хүн хайрлаад сууж байхад ямар гээч чөтгөр нь шүгэлчихээрээ ингэж өөрийгөө зовоож суудаг байнаа. Тэсгэлгүй нүдний аягыг дүүрсэн нулимс энгэр рүү бөнжигнөн өнхөрчихөв. Түүнийг харсан Доржгочоо дэргэд ирж суугаад мөрөөр тэвэрснээ:
- Би чамайгаа гомдоочихов уу даа. Юунд нь ингэж байдаг юм бэ дээ гэж жигтэйхэн энхрий зөөлхөн хэлэхүй түүний өвдгийг дэрлэн дотроо онгойтол асгарууллаа. Хань минь бүр сандарчихсан "Яав ийв" болж сүү саалины үнэр шингэсэн үс гэзгийг минь илбэн үнэрлэж:
- Миний өвгөн жаахан хажуул. Найз нь сайхан цай чанаж өгье гэж байна. Хань минь дээ, чамаас минь нууж болохгүй юм гэж бас байдаг байна. Өөрийгөө өгч, сэтгэлээ ч өгсөн атлаа амьдралдаа тас нуух юм бий шүү гэж би хатуу шийдсэн хүн юмсан даа. Гэтэл ... Олон хавар нэгэндээ гэгчээр чамаас илүү хайрлах хүнгүй мэт санаж, сэтгэлийг нь хиртүүлэхгүй гэсэндээ нууж хааж байсан бүхэн минь ганцхан өдөр ганцхан хоромд сэтгэл зүрхийг зад татан гарч ирнэ чинээ би бодоогүй явсан юм байна. Амьдралыг ойлгоогүй, ухаараагүй явсан юм байна. Одоо хямраад байгаа сэтгэлээ, толгойг минь түшин суугаа эр нөхрөө, цэлмэг сайхан бүхнийг авч одчихоод хэдэн жилийн дараа хөл хөөрцөг болон ирэх гэж байгаа Лхагвааг ... ер юуг ч ойлгоогүй явсан байна. Энэ бүхэнд юу буруутай байх вэ, нэгэн хэмээр урсан өнгөрөх амьдрал, хүмүүсээс намайг илүүтэй хайрлаж энхрийлэх сайн хань Доржгочоо, олон хүний дунд орж хөөрцөглөж, хот хүрээ гэхгүй мөрөөрөө ноомой явсан би өөрөө. Хэн нь буруутай вэ?
- Би тэргүүн өндийлгөн алгаараа нүүрээ дарж, ер ертөнцөөс тасарч чив чимээгүй дунд цомцойн суухуй Доржгочоо санчигны үс илбэн сатаарч чухам яах ч учраа олохгүй болчихсон мэт:
- Чи хажуулахгуй юм уу гэж хүнгэнэн дуугарч байна. Би нүүрээ шувтран арчаад уйтайхан харцаар нөхрөө ширтэж сууснаа:
- Гочоо! Чи намайг харддаг уу? гэж асуухад нөхөр минь яана вэ гэмээр нүд нь том болж мэлтэртэл гайхаснаа:
- Хаанаас даа. Энэ хэдэн жил ханилахдаа чамайгаа ерөөсөө хардаж үзээгүй, чамайгаа ч зовоож байснаа мэдэхгүй байна. Чи өөрөө мэднэ шүү дээ гэж гэм хийчихсэн мэт жигтэйхэн сандрангуй хэлэв.
Тийм ээ: чи чамайг зовоогоогүй. Чи намайг харддаггүй. Чи надад нэг ч буруу үг хэлээгүй Чи надад гар хүрэх нь бүү хэл ширүүн ч загнаагүй. Ёстой л арван хуруу тэгш сайн хань. Гэтэл энэ бүхэнд чинь би залхаж байгаа хэрэг үү. Тийм юм гээч. Би чамаас эхнэрээ хардах, эхнэрээ загнах, эхнэртээ гар хүрэхийг хүсч байгаа юм байна. Би чамаас шал өөр ертөнцийг өөр хүнийг хүсч байгаа юм байна л даа ... Би галзуу солиотой хүн шиг адармаатай чанга хөхөрлөө. Бүр сунаж унатлаа хөхөрлөө. Доржгочоо:
- Чи минь яав аа, чи юу болчихов оо... гэж сандран босч яахаа ч мэдэхгүй адгав.
- Тийм ээ, чи харддаггүй, чи харддаггүй гэж дуу хадаан ухаан солиотой юм шиг хөхөрч өнхөрч...
Амьдрал чинь ийм өчүүхэн юм байсан юм гэж үү. Яг л хүүхдийн тоглоом шиг. Ийм өчүүхэн жаахан ... Би ердөө ч хэрэггүй, хэнд ч хэрэггүй болчихсон мэт уйтгартайхан сууна. Саяхан айж сандарч адгаж балмагдаж байсан Доржгочоо миний дэргэд бүхнийг миний буруу, надаас л боллоо гэж өөртөө бурууг тохоон гэмшингүй сууна. Чи минь яагаа ч үгүй. Чамаас болоогүй энэ бүхнийг би түүнд хэлсэн. Гэнэт тэрбээр
- Должин хөгшний хүүг ирэхэд нь гэрээрээ оруулахаа больё л доо албатай ч биш гэж уйтайхан хэллээ.
- Хаанаас даа. Айл амьтан, нутаг усныхан гээд ирж байгаа хүн чинь орж гаралгүй яахав. Түүнээс болоод би дургүйлхээд ч байгаа юм биш дээ гэтэл Доржгочоо:
- Тийм үү! гэж хүүхэд шиг хөөрхөн нүд нь дугаргуйлав.
- Чи надад санаа зовсны хэрэггүй ээ. Би аргалд явлаа. Харин чи... гэтэл Доржгочоо сандран:
- Түлээ түлш байгаа шүү дээ Өнөөдөртөө хажуулж амар л даа гэж хэлэв.
- Миний дотор давчдаад байна. Аргал түүж сэтгэлээ жаахан тайвшруулъя. Чиний хэлдгээр би үнэхээр их ядарч байна гээд би юу ч болоогүй юм шиг босоход Гочоо даган өндийв.
Больёо. Энэ их сэтгэл догдлуулаад байгаа, ингэж их зовоод байгаа бүхнээсээ ангижирч, урьд өмнөх шигээ л эгэл даруу, хэвийн амьдаръя. Болж бүтэж л байсан шүү дээ. Ёстой надад ямар хамаатай хэрэг вэ? Би түүнийг яасан гэж ингэтлээ хүлээгээд байгаа юм бэ? Би ингэж бодсоор Мухар цэцэрлэгийнхээ эхлээд араг үүрэн алхлаа. Богино мухрын наад хөндийд усан зэрэглээ суунаглан, зэлүүд эл хульхан нутаг усандаа айл саахалтаараа л үлдсэн гэлтэй манай хэдэн хотынхон бөмбийн харагдана. Намрын сар эхлээ ч үгүй байхад давааны өвөр рүү давчихаад нутаг голоо эзгүйрүүлдэг манайхан ч бас л сонин улс шүү гэсэн шал өмнөө зүйл бодогдон дэлгэсэн торго шиг ногоон ширгэн дээр аргаа буулган гэдрэг харан хэвтлээ. Цэлийсэн их огторгуйд хараа сульдан бодлын түмэн хэлхээс хөврөн нэгэнтээ наашлан нөгөөтэй цаашлан амилна. Эрүү цагаан малгай өмсөж хөх даалимбан дээлийнхээ энгэрийг задгай орхисон хархүү сөөсгөр үснийх нь ирмэг захыг хөвөөлөн бөнжигнөх хөлсөө нэгэнтээ шудран нүүрнийхээ ялаа үргээгээд:
- Маргааш цэрэгт мордлоо гэж тийм ч зоримог бус хэлж байна. Хүзүүндээ цэнхэр алчуур зангидсан ноомой борхон охин гэзэгнийхээ үзүүрхэнийг имрэн ичингүйрч:
- Тийм үү. Тэр цэрэг чинь их хол уу гэж сулхан дуугарахдаа айсан болжмор шиг догдлох зүрхээ тогтоож ядан байгаагаа түүнд мэдэгдэхгүйг хичээнэ.
- Чи намайг хүлээх үү ...
- Мг
- Заавал эргэж ирнээ. Эр хүн хэлсэндээ хүрдэг юм шүү ...
Чих шуугин нулимс садарч хоёр шанх норгон урсжээ.”Заавал эргэж ирнээ" гэсэн түүний үг тэртээ цаана сонсогдож биеэр бодол мөрөөдлийнхөө агаарт жингүйдэн хэвттэл нэгэн хүнд хөлтэй амьтны ширэг шаржигнуулан алхах сонсдож ухасхийн өндийв. Доржгочоо миний дэргэд ирчихэж. Тэрбээр: Чи зүгээр үү. Би айлаа шүү хэмээгээд өмнө минь бохирч суулаа. Зүгээр ээ. Дэмий юм бодоод хэвтчихсэн чинь ..
- Одоо гэртээ харья. Бие чинь тавгүй байх шиг байна.
- Гочоо гээд би нэг их сүрхий дуудсанаа өөрийн мэдрэлгүй таг дуугүй болчихов. Өнгөрсөн бүхнээ энэ л ширгэн дээр Лхагваатай учирч уулзсанаа ч нэгд нэггүй яримаар, Лхагваатай учирсан учралаа, түүнийг ирэх сургаар яаж догдолж хөөрцөглөж, бас гутарч гуньж байгаагаа ч яримаар санагдлаа. Тэгэвч зориглож чадахгүй байгаагаа ч мэдэж байлаа.
- Чи надад нэг юм хэлэх гэв үү гэж Доржгочоо хэлж байна. Дэндүү амгалан хүн шүү, чи минь. Юуны ч буруу байх билээ дээ.
- Чи намайг зэмлэх үү ...
- Би чамайг зэмлэдэггүй шүү дээ.
- Тэгэхдээ зэмлэх л хэрэгтэй.
Гэнэт би юу хэлснээ өөрөө ч үнэндээ мэдсэнгүй. Доржгочоо чухам юу болоод байгааг тайлж ядан сууна.
- Би Лхагваад маш их хайртай ... гэснээ би таг болов Доржгочоогийн сэрдэсхийсэн харцанд ийн гацаж "байсан” гэж сулхан хэллээ. Yнэндээ энэ "байсан” гэдэг үгийг хэрэг ч үгүй хэлэв үү гэж бодов.
- Чи юу гэнээ гэж Доржгочоо бүр аядуухан тайван асууж байна
- Тийм ээ. Би түүнээс болж, тэр хүнийг ирэх сургаар галзуурах нь ээ гэчихээд би эр нөхрөөсөө харц буруулав. Би түүнээс хилэнтэй догшиноор намайг үзэн ядан харж. ширүүхэн алганы амт хацарт тасхийн буухыг хүлээж байлаа.
- Лхагваа өнөө маргаашгүй ирэх байлгүй дээ гэж Доржгочоо бүр сулхан урьд өмнөхөөсөө ч тайвнаар хэлэв. Ээ, чааваас даа. Ийм ч эр хүн. хүний хань байх гэж дээ. Би бүр бархиран босоод ирмээр санагдавч биеэ барилаа. Чингээд тэр л тайван налгар үгийг нь даруулж;
- Бид хоёр залуу байсан. Чамтай танилцаагүй байхдаа бидэн энэ Мухар цэцэрлэгийн, яг л одоо бидний сууж байгаа энэ ширгэн дээр учирдаг байсан. Энэ бүхнээс хойш их олон жил өнгөрч дээ гэж доголон нулимстай нүдээр эр нөхөр өөдөө харлаа. Тэрбээр:
- Тийм ээ. Чи бидэн ханилаад олон жил өнгөрсөн байна шүү. Харья даа хоёулаа гээд миний нүдний нулимсыг арчлаа. Би юу ч хэлсэнгүй босоход Доржгочоо аргатай аргалыг минь үүрэн зэрэгцэн алхлаа. Бид хоёр Мухар цэцэрлэгийн хормой уруудан гэрийнхээ зүг явж байхад Должин хөгшний гадаа урьд өмнө харагдаагүй цагаан тэрэг ирж зогсож байгаа харагдлаа. Должин хөгшний хүү иржээ...

Намжимын Сүхбат
(1963-2002)
Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 1963 онд төрсөн. Аймгийнхаа Байдрагийн 10 жилийн сургуулийг 1981 онд дүүргэж, 1982-1985 онд ХЦ-ийн домогт Сулинхээрийн отрядад алба хааж, 1989 онд Улс төрийн дээд сургуулийн Улс төр - Сэтгүүлчийн ангийг төгссөн. "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ”, МОНЦАМЭ агентлагт утга зохиолын ажилтан, сурвалжлагчаар ажиллаж байгаад 1997 оноос нийтлэл уран сайхны "Эх орон -таймс", сонины эрхлэгч. 2000 оноос "Эх орон таймс", "Багш" сонины нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн байсан тэрбээр 1980 оны дунд үеэс уран бүтээлээ эхэлж, “Голомт сахисан хайр", "Шулмасын ороо", "Цус нүүсэн цас" зэрэг тууж, өгүүллэгийн номууд, "Намрын дурсамж" дууны ном, "Мандалын сахиус" тоймсон, "Тэнгэрийн хилэгнэл" романууд, "Сарлаг тоших цагаар" уран сайхны киноны зохиол бичжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | Шинэчилсэн огноо: 2006-12-18 23:26:03 )
Facebook Twitter LinkedIn WhatsApp Email Дуртай Хэвлэх Like
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл

 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 255 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


Ногоочин 2
600x450 119k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5599

Их Монголын шүтээн зураг
b-005.jpg
300x411 60k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5882


khuv5-042.JPG
600x450 78k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4267


Агуулга
Monday, 2025.12.29
· Мөнх цээжлэх ба хэзээ ч мартуулахгүй арга техник Bias буюу sohor uhamsar-3 business psychology
Sunday, 2025.12.28
· Та үүнийг зөвхөн амьдралдаа ганц удаа хийхэд гайхамшиг үүснэ
Saturday, 2025.12.27
· Та хэдэн цаг унтдаг бэ? Нойр бол хамгийн том хөрөнгө оруулалт- Шинэ төрлийн эмгэг
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13
· Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22
· Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц
· Загдын Түмэнжаргал : Хагацлын Тухай Төсөөлж Чадахгүй нь
· Загдын Түмэнжаргал : Улаан Навч
· Загдын Түмэнжаргал : Миний Сэтгэл шиг Тэнгэр үү
· Загдын Түмэнжаргал : Сохор Шувуу
· Загдын Түмэнжаргал : Тэнгисийн Цагаан Бороо
· Загдын Түмэнжаргал : Дэлхийн Цэцэрлэг
· Загдын Түмэнжаргал : Дурсгалын Дэвтэр
· Загдын Түмэнжаргал : Найрамдал Зуслангийн Вальс
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй Тэнгэр Ээжий

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn