Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Жигмэддоржийн Сарантуяа : Хүний үр
Оруулсан admin on 2006-12-24 22:58:09 (6485 уншсан)

Жалцавын хүү хүүхэн гадны хүний хүүхэд гаргаж гэнэ гэсэн үг хэдэн ч нутгийн дээс дамнасан юм бэ? үгэн салхи хөлөглөсөөр говийн жаахан толгодын өвөрт бөмбийх гэрт нь шургаад орж ирж.
Эмгэн нь "Эвий, эвий. Гадны дотнын гэх ялгаа юу байхав. Манай нутгийн хүн биш болохоор л тэгж ад үзээ биз хөөрхийг хэмээн бөгтөгнөв. Жанлав ч уг зөвшин, хай нутаг холдоо юу л базаав гэж. Манай охин шиг ном эрдэм гээд бас бид хоёр шиг хөгшдийг хөдөө сойж орхисон дамшиг биз хэмээн эмгэнийхээ халааж өгсөн нэрмэлийг шимэн жаргалтай нь аргагүй тамшаалж суулаа. Охин нь онгоцоор гарч гэнэ. Хотоос наашаа гарч гэнэ.

Аймаг дээр ирнэ гээд л захиа цахилгаан огт үгүй атал сураг нь сонсогдсоор нэг л өглөө лагхийтэл гадаа нь буужээ. Охиноо үнсэх гэж уралддаг хоёр хөгшин энэ удаад манцуйтай хүүхэд рүү зэрэг ухасхийсэн боловч охин нь хүүгээ элгэндээ нааж тэвэрсээр гэрт орж явчихав. Охины хүргэж ирсэн жолооч аяга цай уув уу үгүй юу хөөгдсөн амьтан шиг гарч одоход эмгэн сая л өөрийн муу модон орон дэр сэрэх янзгүй дугжрах хүү рүү дөхөж хөлд нь суулаа. Эвий эвий хэмээн хошуу цорвойж өлгийд хүрч ядан дөхөөд жигтэй хөөрхөн хээтэй торон унжлагыг нь сөхөн завдтал охин нь ухасхийн хүүгээ тэврээд "Аав ээж хоёр минь би учрыг хэлэхгүй бол болохгүй. Энэ маань .... хүү маань гээд зүс өөр... юм шүү. Битгий сандраарай" гэлээ. Өвгөн охиныхоо хэлэхийг ер ойлгосон янзгүй юу юугүй хүүд дөхөж үнсэхээр өндийв. Цас шиг цагаан манцуйнаас цухуйх алга дарам хар нүүрийг харуут “Хэ эцэг чинь" хэмээн уулга алдаад суун туслаа. Охин нь ам хуурайгүй ярих авч "сайн хүн, бид бие биендээ хайртай, араас ирэх юм" гэх хэдэн үгс чихний омгийг шүргэн алдан газар унаж байлаа. Өвгөн тэр өдөртөө л дуугаа хурааж, муу мод толгойгоо ноцолдуулан өлгийтэй амьтныг хааяа хяламхийн харж суулаа. Хар Жанлавын хар хүүхдийг үзнэ гэж сумаараа байтугай л хөл болон хүмүүс цувж эхлэхэд хоёр хөгшин дургүйцэн охин нь амьтан хүнээс нуугдан хүү л харин юугаа ч мэдэхгүй ангайсан амьтан хүн бүхэн рүү харж инээн хэн хүний өвөр дээр дэрвэж байх болов. Дээс уяж хөл хорилтой нь биш, дэлгэр зунаар илүү гэртээ нуултай нь биш. Сүүлдээ ч ирж очих хүмүүсийг тоохоо болиод уяан дээр хүн буухад - За манай бандийг харах гэж ирэв үү гэдэг болжээ. Хүүг ирснээс хойш нэг их сүжирч сүйд болоогүй ч ямартай ч гэсэн пад хар өнгөнд дасч орхиод амьтан шиг санагдах нь арай гайгүй болж.
Гарын алга хөлийн тавхайдаа л жаахан ягаавтар болохоос биш үзээд өгье гэхнээ өөр гялайх юмгүй жаал хүү өөрийн нь өнгийн ширтэх сахалтай өвөөг хэсэг харснаа хар цагаан туйл гэлтэй том алаг нүдээ эргэлдүүлэн сормуусаараа өвгөннй хамрыг шүргэн алдан хэд анивчаад улаан буйл гарган инээж шилээ шөргөөлөө. Жалцав - Уаа. Заяа нь дэлгэр гэж. Хаанах гээчийн хар амьтан бэ дээ чи чинь гээд парвийсан гараа сунган долоовор хуруугаа хацарт нь хүргээтхэв. Хүү идэх юм гэж бодсон бололтой хурууг нь үмхэх гэхэд өвгөн гараа татаж Yгүй тэр, Эр хүн хө идэмхий гэдэг нь. Өвөөгий нь гар нуль тамхи даа гээд зулайг үнэрлэв. Нялх хүүгийн бужгар сэвлэгнээс тийм гэхийн аргагүй энхэр үнэр ханхийхэд өвгөний хамар шархиран нүдэнд нь нулимс дүүрээд ирэв. Охин үрээс минь унасан яс махны тасархай юм хойно. Эвий гэж, Хар, хар гээд бид чинь чамайг хааш нь ч нуух билээ. Өвгөн ийн өгүүлээд нэг л зөөлөн эерүү бодлоор дүүрч ирсэн зүрх судсаа чагнаархан аргасан нүдийг нь аргадах мэт бөнжийх нулимсаа гарынхаа араар шудраад хэнд ч юм бэ за яахав яахав гэж хэлчихээд бослоо. "Манайхан ч удмаараа хар хочтой явлаа. Говийнхон хэзээ л билээ. Хар Жанлавын хар зээ л гэх байх даа, Миний хүүг.. “ өвгөн ийнхүү ганцаар яриад урмын үг сонссон жаахан хүүхэд шиг хөөрч бүр мушийчихсан хаачих ч үгүй хэрнээ мориныхоо уяа руу алхаж явах нь тэр.
Охин нь - Хүү бор хоолонд орчихсон юм чинь алзахгүй. Би ч буцалгүй горьгүй. Хичээл ном гэсээр нэг өдөр замын машинаар буцлаа. Өвгөнөө хонинд явсан хойгуур эмгэн хүүг өхөөрдөн сууснаа юу санав гэлтэй саахуутай сүүнээс балгаж байгаад хонгон дээр нь асгаж дээлийнхээ ханцуйгаар гайгүй сайн үрж гарав. Арчиж арчиж харахнээ ер гэгээ орсон янз үгүйд урам нь хугарч харин хүү та яаж байна гэх шиг эмээгийнхээ хөлийг пад пад балбаж байв. Ийнхүү ээжийг нь явснаас хойг яах ийхийн зуургүй 3 сар өнгөрч хүү ч бантан тараг ээдэм ер юм гололгүй зооглон бандайсан амьтан болчихож. Хоёр хөгшин өнөө чи хонинд явна уу даа гэж бие бие рүүгээ түлхэж хүүтэйгээ үлдэх гэж арай л хуруу гаргахаас наахнуур юм болдог болов. Шар навтаснаас хиншүү үнэртэх нь халаг нартай өдөр араажав Гэндэн Жалцавынхаар бууж ёстой л бурж өгч дээ. Хил, хилийн дээс нутаг орны зааг гэж байхгүй болох юм байхаа. Ерөөсөө энэ дэлхий дахинаараа нэг улс болж газар нутаг юу байгаагаа адил тэнцүү ашиглаж амьдрах юм байх. Нэг их сайхан нартай өдөр энэ Мэнэнгийн тал: Сүүжийн говьд маань танай энэ банди шиг хар шар юмнууд ирчихсэн бужигнаж байх юм байх аа. Малын бэлчээр харамлаж, туг хиур хатгах нь холгүй давхидаг Сариг Дамба л тэдэнтэй үзэж таарах байх даа. Ер нь эхнээсээ бодлоготой цаанаасаа нигууртай ажил зохиож байгаа юм биш үү. Миний хүү монголд говь байгаа ураг удмаараа дагана гээд нэг аймаг улс нүүгээд ирэх ч юм бил үү. Наадах чинь бодлогодоо бодлого гээд муу хар хүү рүү нь гаансныхаа толгойгоор чичин байж хөхөрхөд гэнэт Жалцавын дургүй хүрч:
- Өө яахав. Нүүдлийн түрүүч айсуй бол бор бандидаа цай идээ бариулаад чавхдуулчихана даа. Нүүдэл тосог гэчихээд гарч оджээ.
Араажав Гэндэнгийн ярианаас Голбаалчлал гэдэг нь дэлхийчлэнэ гэсэн үг гэдгийг л тогтоож үлдсэн ч буруу зөвийн дэнсэнд бодлоо тавьсангүй.
Ганцхан цэнхэр дэлхий чинь бидний л нутаг. Байгаа байхгүйгээрээ байхад юу нь болохгүй байдгийм цус". Ийн бодож алхсан хэдий ч говийн нуранги хөрсөн дээр хол хол алхсан хар Жанлавын ээтэн ултай гутлын мөр яг л монголын газрын зураг шиг товойтол зурайн үлдэж байлаа л...

ЖИГМЭДДОРЖИЙН САРАНТУЯА

Ж.Сарантуяа Завхан аймгийн Алдархаан суманд төржээ. 1977 онд Хуулийн дунд сургуулийн захиргааны ангийг төгсч Төв аймагт АДХ-ын гүйцэтгэх Захиргаанд, 1978 онд Найрамдлын районы эвлэлийн хороонд ажиллаж улмаар М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг 1986 онд төгсжээ. Сарантуяа "Учраагүй яваа ханьдаа" яруу найргийн ном, "Хүний хүн" өгүүллэгийн ном, "Хошин хөрөг" элэглэлийн ном хэвлүүлжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 183 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-27.jpg
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4854

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-035.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4359

Должин : Зам зуур
zam-003.JPG
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4223


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : Он цагийг өртөөлсөн ...
· Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn