Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Пүрэвжавын Пүрэвсүрэн : Арван жилийн дараа
Оруулсан admin Огноо: 2006-12-25 00:11:54 (15841 уншсан)


      Дэнсмаа булгаас хоёр хувин ус бариад гэр өөдөө явж байхдаа нэг морьтой хүн бөг бөг шогшуулан ирж явааг харлаа. Өнгө нь бүдгэрсэн цэнхэр тэрлэг, толгойдоо зангидсан хуучин цагаан алчууртай, ташуур барьсан баруун гартаа өргөсхийн яваа тэр эрийг хараад "Зайлуул. Дагва шив дээ" хэмээн өөртөө шивэгнэн алхаагаа түргэсгэв
      Гэртээ орж ирэхэд нэрж байгаа архины хурцхан үнэр, идээ цагааны исгэлэн үнэртэй нийлэн ханхална. Дэнсмаа, жалавчныхаа халсан усыг яаран уудалж: хүйтэн усаар солив. "Дагва маань азтай л яваа юм байна даа. Тогоо авах гэж байхад ирж байна" гэж бодоод дэлгээтэй үүдээрээ харвал Дагва ганц шон уяан дээр бууж байна.

Тэр морио уячихаад, наашлахдаа үрчийсэн хормойгоо сэмэрсэн нударгаараа гүвж явав.
        Дэнсмаа түүний бөгтийсэн өргөн цээж ганхуулан, майгадуу хоёр хөлөө зөөж тавин аажуухан явааг хараад “Өтлөх янз орж байх шив дээ” гэж харамсан бодлоо.
        - За сайн байн? уу?
        - Сайн сайн. Чи сайн биз дээ. Ингэж тэр хоёр жирийн даруухан мэнд солилцов.
        Дагва гэрийн зүүн талд завилан суусан дороо гаанс, тамхиа гаргалаа. Дэнсмаа өмнөх жижиг ширээн дээр нь тавагтай идээ тавиад, данхтай цай дөхүүлэнгээ,
        - Танайх Цагаан нугад буусан гэв үү гэж асуулаа.
        - Тэгсээн. Хөдөө нь сайхан гарсан байдаг шүү.
        - Тийм гэнэ лээ Манай энд ч гэсэн овоо. Ер нь энэ жилийн зуншлага сайхан байна.
        - Тиймээ хөө гэснээ, Дагва тамхиа хэд сороод
        - Хүү хаачаа вэ гэж асуулаа.
        - Хонь руу явсаан. Саахалтын хонь хариулгагүй бэлчинэ лээ. Нийлчих байх гээд мордсон
        - Хүү минь овоо болж билээ гээд Дагва санаа алдав. Дэнсмаа түүнийг түргэхэн  нэг хараад жалавчныхаа усыг хутган
        - Яахав хөөрхий минь өсч өндийж миний ганц түшиг болж байна гэлээ.
        Дэнсмаа тогоогоо авч, бүрхээрээ өргөсөөр Дагвын өмнө очив. Дагва бүрхээрт тогтсон ээрэмнээс хуруугаараа өлгөн авч амсаад,
        - Би ч азтай яваа юм байна гээд муухан инээмсэглэх аядав.
        - Хүүгээ мартаагүй яваа хүний аз харьдаггүй юм гэсэн гэж Дэнсмаа бэлдэж байсан мэт хэлэв.
       ... Тэр хоёр энэ гэрт жаргалтай сайхан амьдарч байсан цаг бий. Таван нас хүрч яваа ганц хүү нь тэдний дунд эрхлэн дэрвэж жаахан гэрийг нь жаргалаар дүүргэж байсан. Дагва сумын начин цолтой, даруухан зантай, нүд булаам эр явжээ. Тэр нэгэн гайтай намар! Зуны эхээр тавьсан хэдэн тэмээгээ эрэхээр говь руу явсан Дагва хориод хоног сураггүй алга болчихож билээ. Дэнсмаа санаа зововч "өнөөх л бага сургуулийн: цэргийн гэх найзуудтайгаа нийлээд гашуун ус эргүүлж яваа байх" гэж сэтгэлээ засч суув. Ирснээсээ хойш Дагвын үг яриа цөөрч, үе үе санаа алдан тооно ширтэн хэвтэх юмуу, хээр гадаа явах нь их болжээ. Дэнсмаагийн дотор нэгэн сэжиг төрж, "царай алдахгүй" гэсэн шазруун бодлоор гялав цалав хийх болсон байна. Нэгэн орой хүзүүгээр нь тэвэрч мөр өөд нь авирсан хүүгээ мөрөөрөө түлхэн,
      - Буу, боль чи. Яасан эрх золиг вэ гэж уцаарлахад Дэнсмаагийн дотор зарсхийн,
      - Чи ер нь юу болчихоов? Бүлх залгичихсан юм шиг л гөлийгээд байх юм гэсэндг
      - Чи ямар байлгах гээв гэж зандарчээ.
      - Байдгаараа байж болохгүй болоо юу?
      - Тийм болсон бол яах нь вэ?
      - Жаргал чинь дэндэж л дээ.
      - Хн. Чамтай жаргаж байгаа юм алга.
      - Тэгвэл жаргал байгаа газар луугаа явахгүй юу!
      Дагва энэ үгийг хүлээж байсан юм шиг ухасхийн босоод гарч явахад уцаарласан эцэгтээ гоморхон уруулаа унжуулж зогссон хүү Буян нь ямар нэгэн муу совин хатгасан юм шиг "аав аа" хэмээн цухиран орилж билээ.
      Дагва тэгээд л эргэж ирээгүй юм. Урд бригадын торгон Намжилынд байх болсон гэж дуулджээ. Тэдний бага охин Бумжид гэдэг арваад насаар дүү царайлаг залуу бүсгүй зүрх сэтгэлийг нь булаасан байж.
      Олон хүн "Цаадах чинь толгой нь эргэчихэж. Чи өөрөө очоод авчир! Хүүгээ бод" гэж ятгасан боловч гомдож өширхсөн Дэнсмаа тэдний үгийг авсангүй
       Яваа яваандаа түүний сэтгэлийн гомдол өшрөл сар жилийн урсгалд нимгэрэн элэгдэж, түүнийгээ айлын зарц шиг явааг дуулаад өрөвдөх шиг болдог болжээ. Буян хүүгийнхээ эцэгтэйгээ улам адилхан өсөж байгааг харж, элэг нь эмтрэм "би ч бас түргэдсэн байх" гэж бодогдох болсон билээ.
       Тэр гайт намраас хойш 10 жил өнгөрчээ. Сүүлийн гурван дөрвөн жилд нутаг ойртож. Дагва хааяа ирж хүүгээ үнсээд санаа алдан сууж тамхиа татаж байгаад явдаг болсон юм.
       Царайлаг сайхан зүс, баян тарган эцгийнхээ буянд эрдсэн Бумжидын дэргэд Дагва даанч хэцүү байх болов. Гэлээ гээд өөр орох оронгүй дөч хүрч яваа Дагва жаргаж чадсангүй. Нутаг усны зарим хүн "хохь нь дээ, байж байгаа нь хараач" гэж тавлан шивэгнэлдэнэ. Дэнсмаа хор шарандаа ч юм уу, ганц хүүгээ бодсондоо ч юм уу дахиж эрийн царай харсангүй өдий хүрч яваа юм..
       Дагва Дэнсмаагийн өгсөн халуун архи шимэн, тамхи татаж суусаар царай нь өнгө орон ягаан туяа татаж байлаа
      - Танайхан сайн биз дээ.
      - За даа... сайн даа, сайн
      - Бумжид байгаа биз дээ?
      - Саяхан хот руу явсан.
      - Хэзээ ирэх юм бэ?
       - Мэдэхгүй ээ! Дагва ийн эг маг хийгээд дахин архи аягалав. Хорвоогийн бас нэг хясал  тэр хоёрт үр заяасангүй. Ноднингоос энэ суманд ирж, ноос, ноолуур, арьс шир цуглуулдаг машин тэрэг хөлөглөсөн нэгэн эртэй Бумжид нөхцөөд болохоо байжээ. “Оройхон болохоор наймаачин нь аваад явдаг. Дагва гаансаа хөхөөд л үлддэг" гэж нутгийн залуус инээд хөөр болгон ярилцдагыг Дэнсмаа бас сонсжээ. Ам муруйхад хүрвэл Бумжид "чи зүгээр л зайл" гэж хэлэхэд бэлэн байх. Дагва яах ч билээ дээ!
      Дагва нэлээд халж, зүрх орсон бололтой. Дэнсмаа руу талимаарсхийн хараад,
      - Дэнсмаа би чамд нэг юм хэлмээр байна гэхэд
      - Юу тэр вэ? Тэгээд хэлээч дээ гэв.
      - Чи битгий уурлаарай. Би та хоёр дээрээ эргэж ирмээр байна гэлээ. Дэнсмаа гэнэт толгой руугаа цохиулсан мэт давхийгээд,
      - Юу? Чи гэр орон, авгай хүүхнээ яах хүн бэ гэлээ.
      - Тэр чинь миний юм биш ээ!
      - Тэгээд бид хоёр чиний юм болж байна уу?
      Дагва толгой дээрх алчуураа авч нүүрээ шудраад
      - Би том алдсаан. Одоо хүү та хоёрыгоо ч өрөвдөх боллоо.
      - Хн. Хүүгээ өсч гараас гараад ирэхээр тэр үү? Миний яаж шаналж, махаа идэж явсныг чи даанч мэдэхгүй л дээ гээд Дэнсмаагийн хоолой зангирч, нүүрээ дарав.
      Дагва дув дуугүй хэсэг суугаад, өмнөх аягатай архи авч залгилав. Тэгээд босч үүд рүү явснаа түр зогсож:
      - Би ирнээ гэж хэлээд гарав.
      Дэнсмаа гэнэт сэхээ авч “бүх юм өнгөрсөн шүү. Битгий амьтны шившиг болоорой” гэж хэлэхээр гүйн гарвал хуучин нөхөр нь өөрийн алдаа, харуусал гунигийг үүрч яваа юм шиг бөхийсөн уяа руу явж байлаа. Дэнсмаа хэлэх гэснээ залгичихсан мэт дуугарч чадсангүй.

1999.12 03

ПYРЭВЖАВЫН ПYРЭВСYРЭН

       П.Пүрэвсүрэн 1938 оны 2 сарын 20-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төржээ. Төрийн шагналт яруу найрагч. Улаанбаатар хотын УБДС 1962 онд төгссөн.
      1958 оноос эхлэн уран зохиол бичих болжээ.
      П.Пүрэвсүрэн шилдэг бүтээлээрээ төрийн шагнал. МЗЭ-ийн шагналаар шагнагджээ Тэр 'Хүний тухай дууль" 1963, "Монгол монгольфе” 1968. "Бүргэдийн дууль" 1960, Тал' 1969, "Хүслийн зарлиг" 1973. "Yдийн нар өндөр" 19/7, "Цэцгийн хувь” 1973. "Их тээлийн даваа" 1960. "Уран захидлын хариу" 1983. "Есөн зуун хоног" 1984 “Танил хорвоо" 1985, Хайрын домог" 1987, Бид хэдийн явдал" 1991. "Yдийн нар өндөр” 1994 "Тавилан” 1996, "Хүслийн зарлиг" 1999,"Сартай шөнийн дээрэм”  2000 зэрэг ном бүтээжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | Шинэчилсэн огноо: 2026-05-27 11:39:08 )
Facebook Twitter LinkedIn WhatsApp Email Дуртай Хэвлэх Like
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2013-02-19 gogo ogvllge ......... mundag zohiolj gaihaltai ,................
2013-01-29 goy uguulleg bichsn bna hund anhnii hani shigee sain hanitai hezeech uchirdaggui gsn
2012-07-02 yostoi goyo nudend haragtal bichsen bnaa
2010-07-20 ene dajgui oguulleg bn.... kvve ene hvnii oyutan nasnii dursamj oguullegiig ni oruulj ogooch
2010-01-15 "гансаа хөхөөд үлддэг" гэж их гоё, нүдэнд харагдах шиг...
2008-02-13 dajgui ogvvlleg bna. ene zohiolchin Ih teelin davaa ogvvllegig unshmaar bna hvseltig bielvvlj tus bolooch

 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 109 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-127.JPG
600x450 54k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4157

Х.Төгсөө Зотон, тос 100x80
Зүүд
477x600 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4727


erd-030.JPG
600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4822


Агуулга
Monday, 2025.12.29
· Мөнх цээжлэх ба хэзээ ч мартуулахгүй арга техник Bias буюу sohor uhamsar-3 business psychology
Sunday, 2025.12.28
· Та үүнийг зөвхөн амьдралдаа ганц удаа хийхэд гайхамшиг үүснэ
Saturday, 2025.12.27
· Та хэдэн цаг унтдаг бэ? Нойр бол хамгийн том хөрөнгө оруулалт- Шинэ төрлийн эмгэг
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13
· Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22
· Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц
· Загдын Түмэнжаргал : Хагацлын Тухай Төсөөлж Чадахгүй нь
· Загдын Түмэнжаргал : Улаан Навч
· Загдын Түмэнжаргал : Миний Сэтгэл шиг Тэнгэр үү
· Загдын Түмэнжаргал : Сохор Шувуу
· Загдын Түмэнжаргал : Тэнгисийн Цагаан Бороо
· Загдын Түмэнжаргал : Дэлхийн Цэцэрлэг
· Загдын Түмэнжаргал : Дурсгалын Дэвтэр
· Загдын Түмэнжаргал : Найрамдал Зуслангийн Вальс
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй Тэнгэр Ээжий

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn