Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Пүрэвдорж 	Лувсан	 Өгүүллэг: Лувсангийн Пүрэвдорж : Гар
Оруулсан admin on 2006-12-25 00:16:35 (4422 уншсан)

- Ирдэггүй л юм байсан чинь, одоо яасан ч сүрхий хүрээд ирнэ вэ дээ. За би сууя
- даа; чи тэнтээ талаас суугаад явчих гээд Өнөржин Очирбадийн өөдөөс харлаа. Айсуй троллейбусны гэрэл, бүсгүйн нүүрэнд жишүү тусаж, өрөөсөн нүдийг нь сүүдэр хаахуйд зовж шаналсан ч, ээрч ээнэгшсэн харц гэрэл туссан талын нүднээс нь сайхь эрийн босгосон үстэй захны дундаас үззгдэхтэй үгүйтэй байх нүүрэн дээр нь тогтон алдаж тогтон алдаж байх аж.

      - Дараагийнхад нь суу л даа Удахгүй ирэх байлгүй гээд Очирбадь Өнөржингийн өрөөсөн гарыг тэмтэрвээс бүсгүй шалавхан бээлийгээ сугалаад халуу дүүгсэн жижигхэн гараа алган дотор нь хийж бөмбөрүүлэн эрхлүүллээ. Хүүхэн хүний гар эзнээ дуурайсан ааштай байдаг байх. Зарим нь мөлгөр хүйтэн гөлгөр хөшүүн. Зарим нь ичгүүр сонжуургүй сайраг сарвалзуур. Зарим нь яхир ярдаг Зарим нь эрээ дээргүй мунаг шунаг Зарим нь дотуур тамиртай доог тохуутай. Зарим нь бүр хуруу "урттай" хуудуу явдалтай...
       Харин энэ орчлонд хамгийн ичимхий хөөрхөн ээнэг халуун гарыг харанхуй дур, ханцуй дотроо тэмтрэн барьж, нууцхан эрхлүүлж явах хувь Очирбадид л тохиожээ. Очирбадь ийнхүү бодолдоо ээдэрч чимээгүй зогсохуйд:
     - Бүүр бие нозоороод нойр хүрээд ирлээ гээд Өнөржин ичингүйрэн аальгүйтэж, Очирбадийн цээжинд нүүрээ нааж цаанаа л нэг жоготой инээлээ.
      Очирбадь бээр харин эр бие хөнгөрсний шинж уужирсан цээж дүүргэн урт гээч нь амьсгаа аваад хүүхний толгойг тэврэн тэнгэр өөд харваас үдшийн тунгалаг жаварт зүлгүүлж өнгө орсон одос тэртээ дээрээс тэр хоёрыг хараад зарим нь ичиж эвгүйрхэн зальбирч, зарим нь зэвүүцэж, жигшин ширвэж, зарим нь өөгшүүлж өдөөн ирмэж байх шиг.
      ... Оройтож ирсэн золгүй хайрын зовлонд унасан Очирбадь Өнөржин хоёр вээр нас намбаа даган, ховын эрээн могойны хорт хэлээс нуугдаж ядан орчлонгийн нугачаанд учиран хайр янаг амтлан бие биендээ уусан шингэж, зуурдын жаргалд умбаад сэргэхүйд хагацахуйн тавилан хашгичиж байх нь даанч хэцүү. Хэцүү гээд яая гэх билээ. Аз болоход энэ орчлон нүгэл буян альныг нь ч нууж хаах сархиатай нь бас ч яах вэ гэлтэй.
       Өнөөдөр ч гэсэн энэ хоёр бас тийнхүү нэгэнтээ учирсан жаргаад салахын агшинг хүлээж зогсоо нь энээ...
        Газар дэлхийг хага зүссэн мөсөн гол шиг хөлдүү хар замаар цатгалан жоом шиг гунзгуй шар троллейбус дэндэгнэн ирж зогслоо.
       Очирбадь Өнөржингийн өрөөсөн шанаан дээр үнсээд:
       - За гунхалзаад орчих гээд инээмсэглэв Өнөржин хоргодон тээнэгэлзэв. Орхиод явчих дургүй байгааг нь мэдээд Очирбадь:
       - Би чамайг хүргэж өгөөд эргэе гэхэд Өнөржин:
       - Хүүе яах юм бэ, буцаж ирэх унаа олдохгүй гэлээ
      Очирбадь нууцхан санаа алдаад:
      - Энэ сүүлчийнх байж мэднэ шүү, явдаа гэхэд:
      - Дахиад ганц ирэх байлгүй эрх биш гээд Өнөржин явсангүй.
      Эзгүйрсэн зам сөргүүлэн харуулдаж хичнээн зогсовч "хуурай сайр дээр гөлөм тосох" - ын үлгэр болсон ажээ.
      Очирбадь цагаа хараад:
      - За горьдлого ч тасарлаадаа. Одоо явахгүй ээ. Өнгөрсөн. Хоёулаа хувийн тэрэг барья гэхэд:
      - Яах юм бэ. Алхчихъя гээд Өнөржин Очирбадийг сугадав.
      - Дэндүү оройтчихвол миний найзыг...
      - Тэртэй тэргүй есөн эрүү тулгуулж л таараа.
      - Их хүйтэн байна. Чи даарахгүй юү?
      - Явган явж байгаа хүн хэзээ даарч байсан юм бэ?
      - Ядахдаа чи өндөр өсгийтэй гуталтай...
      - Чи намайг хэзээ намхан өсгийтэй юм өмсөж байхыг харсан юм бэ. Чи надтай хамт явахаасаа айгаад байгаа юм уу?
     - Би юу боллоо гэж айж байх юм бэ. Зүгээр л хол явган явахад...
     - Чи бид хоёр ямар анх удаа явган явах гэж байгаа биш...
     - Нээрээ ч тийм дээ
     Ийн ярилцан хөхрөлдөөд тэр хоёр сугадалцан алхлаа.
     Сугадсан гарын нь бугуй даарч байгаа бол уу гэж бодоод Очирбадь нэхий дээлийнх нь сэгсгэр ханцуйг урагш татахад Өнөржин;
     - Чи надад яасан ч их хайртай юм бэ дээ гээд улам чанга сугадаж, эрхлэн наалдлаа...
     ...  Хонхилдог гутал шиг хоосон харанхуй гудамжаар тэр хоёр хөг нийлүүлэн алхалхад хоёр талын цонхнууд зарим нь дулаан шаргал гэрлээр ширтэн зарим нь хүйтэн цэнхэр харцаар ширвэж, өөдөөс жингэнэн урсаж ирэх хүйтэн жавар амьсгалд нь бүлээсэн сормуусанд нь ээдэрч цан хүүрэг болно. Хүсэл хяслын хоорон дахь хутганы эрэн дээр хүмүүний жаргал зовлон зэрэгцэн багтдаг ажээ. Бодоо нь үгүй явтал хоёр бие учирч, хүсээ нь үгүи байтал холдохын аргагүй дасах. Yнэгэн шарнаа хорвоод үйлийн үр л үнэн юмсан уу...
      ... Очирбадь Өнөржин хоёр уулзаж ер ханахгүй. Уулзах болгондоо ярьж бас ханахгүй. Уулзаад юу ярихаа урьдаар бодох ч үгүй. Уулзаад салсан хойноос юу ярьсанаа санах ч үгүй. Энэ хоёрыг уулзахаар дэлхий тэнхэлгээ эргэдгээсээ хурдан эргэж, цаг хугацаа урсдагаасаа түргэн урсана. Санаж санаж сая л уулзсан санагдавч салах болчихсон байна. Санахын учир салж салахын учир уулздаг ч юмсан уу...
      Насан хожуугийн хайр намрын наран лугаа адил сэтгэлийн тэнгэрт эргэн эргэн хоргодож, ээнэг бүлээн амьсгаа нь насны нугачаанд хургасан зэврүүн саарал салхийг уясаах увидас заяасан авай..
     ... Очирбадь Өнөржин хоёр яриандаа уусаж инээж хөхөрч, эрхэлж аашилж явсаар цаг өнгөрч, газар дөхсөнийг мэдсэнгүй ээ. Нэг л мэдэхэд Өнөржийнгийнд дөхөөд ирчихсэн байх нь тэрээ.
      - За чи эндээс буцдаа. Ил гарч болохгүй. Өнөөх чинь гэрэл унтраачихаад цонхоор хараад байж ядаад зогсож байдаг юм. Чи бид хоёрыг харчихвал шээс нь гоожчихоно гээд Өнөржин инээмсэглэх гэсэн авч чадсангүй.
      Очирбадь:
     - Одоо ч ёстой аянга цахилгаан хурчихсан. Оронгуут чинь дэлбэрэх байхдаа хэмээн хошигнох гэж оролдов.
     - Их л юм болно л доо...
     - Нээрээ яанаа, найзыг минь хичнээн зовоох бол...
     - Яая гэхэвдээ гээд Өнөржин санаа алдлаа. Хэн хэн нь хэлэх үгээ олохгүй хэдэн хором тэр хоёр дуугүй зогсоод Өнөржин:
     - Хоёр хүүхзд минь л мэдчихвий гэж их зовох юм даа. Том болсон хүүхдүүд гэдэг чинь хэцүү юм байна шүү дээ найз минь гэхэд Очирбадийн зүрх ёо гэтэл шархирлаа. Зөолон хөдөрсөн хоёр вээр өнөөдөр салахдаа уруул эсгэх хүйтэн жаварыг халтал урьдынх шигээ удаан үнсэлцэж чадахгүй нь ажээ...
     ... Өнөржингийн дандаа л халуу дүүгэж явдаг хөөрхөн гар харцаганд хөөгдөн тооноор ухаангүй унаж ирээд ханын нүдэнд булхалзан хярах бялзуухай шиг чичигнэж байгааг мэдээд Очирбадь
      - Чи даарчихлаа. Ордоо гэлээ.
      Нөхөр нь оронд орсон хойноо хоёр гарын нь хурууг нэг нэгээр нь гэдрэг даран өчиг нэхэж Өнөржинг шөнөжин орилуулдагийг Очирбадь даан ч мэдэхгүйн учир даараад л гар нь чичирч байна гэж боджээ.
     Өнөржингийн хоёр хөөрхөн гарыг ийм л хорлонтой ял там тосож байлаа. Тэгэвч маргааш орой Очирбадийн гар дотор дахиад л эрхлэн хөлбөрөх юм
чинь дээ..
1993.11.13-14

Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж Говь-Алтай аймгийн уугуул. Бага дунд сургуульд суугаагүй. Монгол малчин айлын уламжлалт гэрийн хүмүүжил,боловсролтой. Нас хүрч,цэрэгт татагдан алба хаах зуураа хурдавчилсан сургалтаар офицер болж,цэргийн албыг 34 жил хаагаад генерал цолтой чөлөөнд гарсан.

Өнгөрсөн зууны жараад оны сүүл үеэс уран зохиол бичиж,”Хонд”,”Сүмбэр ятга”,”Хорлоо эгч”,”Дөрөлж нуурын дууль”,”Сэтгэлийн ончроо”,”Хонины гэгээ”,”Ээж охин хоёр” зэрэг 40 гаруй өгүүллэг,тууж,“Чингис хаан буюу Тэнгэрийн увдис”,”Эрлэгий бошго”,”Гилийн дадар”,”Барамнас”,”Үйлийн үр”,”Зүрхэн тахилга” тэргүүтэн 10 роман,”Хүрхрээ”,”Харанхуй Алтай”,”Хойт насандаа л шавь оръё доо”,”Амьдай найрагч”,”Сандал” гэх мэт олон арван эсээ бичиж,арав гаруй ном хэвлүүлсэн.

Л.Пүрэвдоржид “Бэтэг” роман бичсэний учир МЗЭ-ийн шагнал,шилдэг зохиол бичиж Монголын уран зохиолыг шинэчлэн хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол тус тус олгожээ.

Гавъяат багш,хэл шинжлэлийн ухааны доктор,уран зохиол судлаач Ч.Билигсайхан,дэлхийн уран зохиолын академийн байнгын гишүүн,соёлын гавъяат зүтгэлтэн Го.Аким,соёлын гавъяат зүтгэлтэн зохиолч Д.Жамъян зэрэг эрдэмтэд Л.Пүрэвдоржийн уран бүтээлийг тусгайлан судалж,эрдэм шинжилгээний өгүүлэл,уран сайхны эсээ бичсэн байдаг. Ийнхүү доктор Ч.Билигсайхан “1980-1990 ээд оны Монголын хүүрнэл зохиолд шинэчлэл хийсэн зохиолч бол яах аргагүй Пүрэвдорж мөн” гэсэн бол Доктор Го.Аким “Чингис хаан буюу Тэнгэрийн увдис” романыг нь гярхай ажиглан,сайтар нягтлан судлаад “..өвөрмөц тайлалт,зөн совинт,уран зохиомжит,яруу хэллэгт сонин зохиол...” гэсэн байна. Бас,доктор Ч.Билигсайхан Пүрэвдоржийг зохиолоо түүхийн мэдлэг,авъяас чадвар,зөв сайхан хэл найруулгаар “зодож” бичдэг хэмээн үнэлсэн байдаг.
Манайх зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн зарим богиновтор зохиолыг толилуулж байх болно.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвдорж Лувсан )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 64 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Д. Энхбаатар	210х110, зотон тос
Хүн 2
Хэмжээс: 600x304 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3251


erd-012.JPG
Хэмжээс: 600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3156

До. Болд 1952	120х170, зотон тос
Зохиомж
Хэмжээс: 600x424 144k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3509


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn