Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Готовын Нямаа : Цагаан хэрээ
Оруулсан admin Огноо: 2006-12-25 01:40:58 (10483 уншсан)

     Даш хана руу харан хэвтэж байлаа. Ойрноос түүнийг тойрон бүсэлдэг болсон нөгөө хэд дахиад л тодров. Дөрвөн зүг найман зовхисоос алхам алхмаар ойртох тэр этгээдүүд улаа цайм нүүр тулж ирээд ноцолдож нүдэлдэхгүй ч гэлээ, нүд нүүргүй нулимахгүй ч гэлээ, нүгэл хилэнц дуудан хараал тавихгүй ч гэлээ цаанаа л нэг зэвүүн. Тэд  зүг зүгээс нэгэн зэрэг алхаа нийлүүлэн бүслэлтээ улам хумихыг бодоход хэн нэг нь тэднийг захиран залж байх мэт.

Хэн билээ гэж бодохоор яг тэр гээд оноох хүнгуй мөртлөө бас хар буухаар этгээд байхгүй ч юм шиг, байгаа ч юм шиг ажээ. Яахаараа ийм хачин үзэгдэл байн байн үзэгдэж харагдаад, зүүдэнд орж ирдэг болсныг Даш гайхшаа бартал бодсоор байлаа. Одоо бүсэлсэн бүлэг этгээдүүд хорин таван алхмын хэртэй ойртжээ Эгц өөдөөс ирмэх ч үгүй ширтээд байгаа энэ этгээд инээх аядсанаа зэвүүцэх мэт болж шазуураа зуув. "Ямар өш хонзон бидний хооронд байдаг билээ? Яахаараа гэм зэмгүй хүнийг өдөр ч шөнийн бор хоногт ч салалгүй дагаж, хэвтвэл бүсэлж, алхвал араас дагацгааж, зогсвол зог тусаж байдаг байна аа? Тэдний хувьд би ямар нүгэл хийсэн билээ?
      Хэдийнээ, аль насандаа эд нарт ингэтлээ бүслэгдэж, тэгтлээ тэрслүүд болохоор муу явдал үйлдсэн бэ? гэж бодохоороо ухаан санаанд ургаад ирэхээр зүйл огтхон ч байсангүй, "Тэгээд яагаад намайг ингэтлээ тойрон бүсэлж, толгой өндийвөл зэрэг өндөлздөг билээ. Хэнд нь би хэврэг загнаж, эр хүний мөс чанарыг эрэг шиг нураасан байх билээ. Бид ер нь улаан нүүрээрээ уулзаж учирч явсан гэж үү? Хэрвээ уулзаж байсан гэмээ нь хаана, юуны тулд билээ? Хэрвээ учирч   байсан бол юун дээр маргалдаж, яс булаалдсан нохой шиг биенээ нэг нүдээр үзэхгүй болсон байх вэ? Ингэхэд би хэнтэй, хаана хэрэлдэж, хэдэр зан гарган биенээ эргэж харахааргүй болсон байх билээ. Эд хэн бэ?" гэж тэр бодож хэвтлээ. Түүний эргэн тойронд нийтдээ арван хоёр хүн бүслээд зогсож байлаа. Yүр шөнийн сүүтэгнэсэн бараа нь, тэдний царай зүс, өмссөн зүүсэн нь сайн ялгагдахгүй байснаа сая дахин сайтар болгоож харвал цөм тов тодорхой болов.
    Эгц өөдөөс ирж байгаа тэр этгээд машиндсан тачирхан ширүүн үстэй. Хурц жартгай нүднийх нь харцнаас ямар нэгэн уур хилэнгийн улаан дөл бутрах шиг болж байв. Түүний шанаан тус газар дахь гүн сорви нүд харцтай нь нийлэхээрээ догшин ширүүн авир араншингийн нь улам ч эгцэлж харахын эцэсгүй сүрдмээр тод болгожээ. Хэдэн жил гянданд сууж хэдрэг болтлоо турсан түүний цав цагаан сармигар чих нэвт гэрэлтэх ажээ. Тэгтлээ нимгэрэн сиймийсэн дэлдгэр чихийг шанааны нь шонтойтлоо тодорсон ястай нь харьцуулан харахад яавч таатай сэтгэгдэл терөхгүй нь магадтай. Эх газар ил гарсан улиасны үндэс мэт судас шөрмөс нь гүрийсэн хатингар гар хуруу, хумсны нь яс мэт өнгө сэлт нь юутай ч өөдтэй юманд хүрээгүй, өөрийг нь харин ч хэрэгт хөтөлж, хэмжээт насыг нь багалзуурдах болсон гэлтэй. Түүний шатан хөлийн шалдар бульдар алхаа нь дор хаяад угласан гутлаа тэсгээдэггүй урж халзлах, ханзалж хазайлгахын үүдэнд заяасан гэмээр. Мөрнийх нь хэдэн хэрзгэр хэлхээ яс нэвт мэдрэгдэх цагаан нөмрөг, цонхигор, өлөн цагаан царайнд нь бүр ч нэмэр болж сүүмгэр дээр нь бүр ч сүүмгэр харагдахаар болгожээ. Харин гартаа гавтай, хоёр хажуудаа бүрэн зэвсэглэсэн хуягтай, хойноосоо хоёр гурван хүн дагуулсаар хонгилын барагшин шал дээгүүр хатуу ултай гутлаар хэргээр дэвсэх мэт алхан орж ирээд тэрүүхэн өмнө адраас дуссан тохмын чинээхэн тогтоол усыг туучаад гаралгүй тойрон өнгөрсөн нь санаанд гэнэт орж ирлээ. Гүзээ болтол нь норголоо ч маргааш өглөө дахиад өмсөхгүй гэдгээ тэр мэдээгүй юм уу, эсвэл цаазаар авах ялыг өршөөл үзүүлж өөрчилж магадгүй гэсэн горьдлого нь тасраагүй дээ тэр үу, тогтоол усыг тэгж тойрч гарсан нь одоо бодоход амьд явахын хүсэл алуурчин гэлээ ч алагхан зүрх сэтгэлд нь асаатай зул мэт гэрэлтэж байж дээ.
      Гэтэл хэдхэн хормын дараа арваадхан алхмын далдаас дарь хүхрийн шатанги унэртэй хөх утаа хаяглах буун дууг нэгэнтээ тасхийлгэх долоовор хуруу чухам хэнийх болохыг мэдэх ч үгүй, мэдэгдэх ёс ч үгүй гэдгийг энэ этгээд гадарлахгүй нь яалт ч үгүй үнэн Цаазаар авах ялыг гуйцэтгэгчид цагийн цагт нууц байсан бөгөөд одоо бол бүр ч далдаас дагзнаас нь, эргэж харахын завдал өгөлгүй ёсоор болгодог юм чинь.
     "Тийм байтал энэ этгээд яахаараа амар заяа үзүүлэхгүй сүүдэр мэт дагаад байна вэ? Түүний хувьд би цагаан хэрээ" юмсан. Алах гэж би алаагүй, шүүхийн шийдвэр биелүүлэх л гэж би гох дарсан. Гох дарсан хүн нь яг намайг гэж тэд яаж мэддэг билээ. Мэдээгүй бол юу гэж намайг тойрч бүслэх юм бэ гэж бодсоор Даш хэвтэж байв.                                                                          
      Одоо бүсэлсэн бүлэг этгээдүүд хорин алхмын зайтай ойртож иржээ. Дашийн чанх ар дагзнаас нь ойртож яваа тэр этгээд үүдэн шүдгүй улаан буйлаа цухалзуулан зууж, үе бүхэн нь булгарч бэртэнги сууснаас болоод яагаа ч үгүй залуугаараа мойног болсон ясан хэдрэг шиг хурууных нь сарвалзан хөдлөх шиг болохыг харахаар зүрх базлахаар зүтгэж байх мэт санжээ. Туүний энд тэндээ халзарсан цагаан толботой, тачирхан үстэй ойлон толгой биендээ дэндүү жижигхэн агаад хон хэрээнийх мэт өлөн жонигор нүдний аливаад шунаг, элдвийг эрж бэдэрсэн хүйтэн, гүйлгэнэсэн харц яг Даш руу таг гөлөрчээ. Духан дээрх гүн жалга мэт хялцархайтан аньсан сорви нь эгцлэн харахад далиу ч гэмээр тийм алсуураа суурьтай ажээ. Өтгөн хар хөмсөг үргэлжид зангидсан мэт сүртэй мөртлөө жонигор нүдэнд нь огт зохисонгүй. Энэ этгээд хонгилоор уйлаан дуулиан болж орж ирснээ яг өмнөх хаалга цонхгүй хана туурганд тулмагцаа
      - Яах гэж байгаа юм бэ? гэж харгалзагч, хуягуудаас хэдэнтээ царайчлах мэт асуулаа. Тэгээд хэрэг явдлыг мэдэрч шийдэв бололтой хэсэг дуугүй байснаа:
      - Би ч яахав дүүрсэн хүн. Ээж минь яах бол ... гэхийн сацуу гох дарснаа Даш санав. Буун дуу тасхийн намжмагц "Нээрэн л төрүүлсэн эх нь энэ ялтны хойноос ясаа үйртэл золж байснаа ёсоор болгон цаазаар авахуулсныг сонсмогц нэг хэсэгтээ дэн дунхан ухаан санаатай явна даа хөөрхий" гэж өрөвдсөнөө тод санав. Туүнийг оршуулахаар болж өврийг нь уудлахад нямбайлан эвхсэн захидал гарч иржээ. Тэр захидалд "Ижий минь би гэдэг дүүрсэн толгой таныгаа шар махтай тань хатааж гүйцлээ. Одоо удахгүй цаазаар авахуулж ээж таныхаа ил дуслах нулимсыг дуусгаж сэтгэлдээ далд уйлуулах болгоно. Эцсийн амьсгалаа хураатлаа та ичгүүртэй алан хядагч гэгдэж явсан хүүгээ хүнд хэлэлгүй өрөвдөж үгүйлсээр насаараа зовж яваад нүд аних байх даа. Таны эдлэх зовлонг одоо би биеэрээ мэдрэх шиг боллоо. Төрүүлсэн эхдээ түмэн зовлон эдлүүлсэн үр намайгаа өршөөгөөрэй. Хэрвээ хойт насандаа хүн болж төрвөл хорвоо дээр ижийгээ л яасан ч зовоохгүй. Таны түрүүнд орж,  сэтгэлийн тамд унагасан хүү чинь орон шоронд орж олны нүдний булай болсон ч төрүүлсэн хүүгээ та хар зөн совингоороо харуусан гашуудах тэр өдөр ойрхон боллоо. Энэ миний эцсийн захидал байх аа. Ээж минь сэтгэлээ чанга барьж надад маш хатуу өширч яваарай. Тэгвэл таны сэтгэлийн тань зовлонг нимгэлэх буй заа. Хөлийг тань хучиж хүйтэн цайг тань халааж өгч чадсангүй.  Аяга шел уулгаж амсхийхийн зуурт ч өчүүхэн жаргал эдлүүлж чадсангүй. Ангир уургийг тань шүүдрийн дуслын төдийхнөөр ч хариулсангүй. Хөлд орон босч өвдгөө шалбалчихаад өвчин шархираагаа үлээлгэн байж намжаасны тань ч чинээ асарч амжсангүй. Улаан бурхан тусч уйлагнан бүлээрэхэд минь өлөн элэгний усаа уулгаж өндийлгөсний тань дайтай өргөж явсангүй. Бор шөлтэй хоолыг халуун байлгах гэж богштол гал дээрээ тавьж шөнө дөл тасартал хажуулахгүй хүлээж суусны тань дайны тус дэм өгч чадсангүй. Энхрий хүүгээ эзгүйд, амарч нойрсдог орон дээр минь алх тавьж хонуулдгийн тань хэрийн арга ухаан гаргаж асарч тэтгэж чадсангүйг ээж минь өршөөгөөрэй. Өршөө. Бүтэлгүй үр төрүүлсэнийхээ төлөө эдэлсэн, бүхий л бие сэтгэлийн зовлонгоо хүнтэй хуваалцаж сэтгэлээ онгойлголгүй дотроо хадгалан харанхуйн дунд харлаж явсан таныгаа би яана даа" гэж тэр захидал бичсэн байж билээ. Харин ижийд нь явуулаагүй шиг санагдмагц  Даш өөрөө цаазаар авахуулагчийн өмнө, цал буурал эхийнх нь өмнө ямаршуухан ялт хэрэг хийснээ хуваалцах нөхөдтэйгээ эргэж ярихаар шийдэж хэвтэв. Гэмшивч барагдашгүй гэм буруу гэж байдаг нь энэ мөн байлаа. Тийн бодож хэвттэл тойрч бүсэлсэн этгээдүүд арван таван алхам ойртож ирсэн байлаа.
       Дашийн баруун талаас банхайсан том дөшин толгойтой, загасных мэт хөдөлгөөнгүй бүлтгэр нүдтэй, оочны нь хэдэн ямаан сахал ороолтны тамхины утаанд шаргал өнгөтэй болсон дөч гаран насны өл халзан эр дөтөлж явна. Тэр этгээд барагшин шалтай хонгилоор бардсан мэт эрдүүхэн алхсаар орж ирээд яг хана тулаад ирмэгц зог тусч дагалдаж ирсэн хуяг бусад хүмүүст хандав уу эсвэл их далд умгар цонхоор буу чиглүүлсэн гох дарах гэж байгаа шийдвэр хэрэгжүүлэгчийг мэдээд түүнд хэлэв үү бүү мэд:
    - Юугий нь хүлээгээд байгаа юм, түргэлээч гэж эрс хатуу шаардаад тэргүүнээ бөхийлгөх агшинд гох дармагц үхэтхийн унасныг Даш санаж байлаа. Хүн шийдэхээрээ үхэхээсээ айдаггүй, харин ч түргэн амьсгал хураахыг хүсэхдээ уурсан шаардаж өнгөрөгч мөч бүрийг тэсч ядан бардаг бололтойг ойлгож авчээ. Хэзээ тонилгохыг хүлээх мөч бүхэн түүнд үхэхээс ч хзцүү шийтгэл юмсанжээ. Хашир эр хаш чулуун хөөргөө тас атгаад хараатайгаа амьсгал хураасан байсныг эмч үзээд нүдийг нь аниулж билээ.
      Дашийн зүүн талаас маргааш өглөө шүдээ сойздон угаах юм шиг санаж шүдний оо, сойз, саван алчуур тэргүүтнээ авч ирсэн нөгөөх этгээд арван алхмын зайтай дөхөж иржээ. Тэр этгээд яагаад ч юм, өөрт өршөөл үзүүлээд өөр газар хорих ял оноосон гэж бодсон бололтой. Хоёр хуяг хажууд нь дагаж, хэдэн хүн хойноос нь явааг тэр эр нэг нь хүлээлгэн өгч нөгөө нь хүлээж авч байна гэж бодоогүй байлтай. Тэгтэл хэрэг бишдэв гэдгийг мэдмэгцээ нүд нь улаан цагаанаараа эргэлдэн айсан, гайхсан, балмагдсан, бачимдсан нь зэрэгцэн ухаан санаа нь орон гаран болж уйлъя гэвч нулимс дусахгүй, орь дуу тавъя гэхнээ хоолой нь хатсан байлаа. Нүүр гарынхаа алчуурт боосон оо сойз, савангаа алдаж унаган адар тийш хэсэг өлийн ширтсэнээ дээрээс дэм үзүүлэх юу ч байхгүй, дэргэдээс хэн ч тус болохгүй, доороос харж хандах халуун амьсгаатай амьтан гарахгүйг мэдэрч өөрөө гэнэтхэн,
     - Буудаад өгөөч, буудаач! гэж арай чамай хашгирлаа Түүний сааралтсан хоолойг хонгилын цементэн хана буудаад, буудаад гэж давтан...өөч гэж цуурай хадаан дуусгав. Хүйтэн сэрүүнд давхарладаг байсан хөвөнтэй хүрмээ тэр марталгүй авч гараад энд өвдгөн дороо унагаан гулдайсан байлаа. Хийсэн хэрэг нь хэтэрхий харгис балмад танхай гэдгээ умартан өршөөл үзүүлнэ чинээ бодож явсаар цаазлах өдөр тулаад ирэхээр царай нь, цусгүй мэт зэвхийрч цайн, нүднийх нь харц улам ч хурц тод гялалзан гялтганах шиг болдог нь жам бололтой. Ямар нэгэн үг хэлэх гэсэн боловч чадаагүй ам нь ангайн нүд анисан байлаа. Хэнд юу гэж хэлэх гэснийг таахад бэрхтэй ч хэлээгүй орхисон санаа нь сүнстэйгээ цуг тэртээ дээшээ одоо байлгүй.
      Дашийг тойрон бүсэлсэн нөгөөх этгээдүүд наймхан алхмын зайтай ойртоод иржээ. Түүний баруун урдаас балчирхан биетэй залуу хар хүү хөмхийгөө зуусаар дөхөж явна. Тэр этгээд цаазлуулахын өмнө цангинатал уйлан энд байгаа хэдэн хүн шийдчих юм шиг амь гуйж байлаа.
     - Ахиад би хүн алж хүрээ талахгүй, амийг минь ершөөчих. Насан туршдаа ачийг тань санаж явна. Хөл хүндтэй үлдэх эхнэр. төрөх шинэ хүн хоёрыг бодооч гэж тасралтгүй үглэн хэлж явлаа. Цаашаа гарах газаргүй хананд тулаад мэл гайхан цэл хөхөрснөө цаг нь болсноо ойлгомогц өөрөө тас гэдэргээ унажээ. Сум гарздалгүй үнхэлцэг нь хагарсан түүнийг "өерөө өөрийгөө цаазлагч" гэж хэлснээ Даш энэ зуур саналаа. Тэр залуу гянданд өдөр шөнөгүй холхин нойргүй хоносноосоо болоод нүд гархилж царай зүс нь шаналангуй шар болсон байв. Сэтгэлийнх нь зовиур хамрын угалз, нүдний доод зовхиор илэрч хөх туяа суусан нь хэн хүнд ойлгогдсон боловч хийсэн хэрэг, хэргийн шийдвэрийг өөрчлөн уучлах ямар ч аргагүй байсан санжээ.
     Тэгтэл эхнэр нь:
    - Хоолоо халуун дээр нь ид гэхийг сонсоод давхийн цочиж үзэгдэж харагддаг болсон энэ бүхнийг гадарлачихаагүй байгаа, арай гадарлаагуй байгаа гэж гэнэт бодоод явчихав. Тэгэнгүүт Дуламсүрэнгийн царай өөд ажвал яг байдгаараа, хуучин шигээ л байлаа. Гал тогооны өрөөнд орж үхрийн шарсан хавирга, даршилсан өргөст хэмх, улаан лооль, тэргүүтнийг тавьсан ширээний ард суутал нөгөөх этгээдүүд арван хоёулаа дагаж орж ирээд тавган дээр нүдээ унагачих алдан тойроод зогсож байв. Эд нар цөм аль хэдийнээ орчлонгоос одсон биш билүү гэж бодоод ахиулан сайтар тогтоож харвал тэдний сүнс түүнийг ийнхүү дагадаг болсныг мэдлээ.
    Тэгтэл ухаан санаанд нь урьдын адил онц хүнд гэмт хэрэгтнийг цаазлах шүүхийн шийдвэрийг ёсоор болгосон болохоос биш гэдэг бодол нь орж иржээ. Тэгж тэр өөрийгөө тайтгаруулж чаддаг байлаа. Ингэж тэр бас онц хүнд гэмт хэрэгтэнд өшрөн байж бууныхаа гохыг дардаг санжээ.
     Тэнэгдүүхэн бүдүүн хадуун ухаан тэс хөлдүү царцанги сэтгэлтэй тулдаа Даш ингэж тэсвэрлэн давдаг байлаа. Тэрнээс биш өөр ааш зан, авир төрхтэй хүн бол цаазаар авахуулагчдынхаа хойноос аль хэдийнээ оччихсон байх байжээ. Харин энэ удаа яг сайхан мах хэрчээд үмхэж байтал наашаа ч үгүй цаашаа ч үгүй, яг хоолой дээр тээглэх шиг болжээ. Тэгээд босч, өнжиж хоноод ирэх бүрдээ үг дуу ч үгүй хана руу харан хэвтдэг шигээ орон дээрээ очиж хэвтлээ. Одоо түүнд үр хүүхэд, эхнэрээ тэжээж яваа цалин хөлс нь цаазлах ялтныг сайтар онилон байж гох дарсан ёдрын долоовор хурууны бузар мэт санагджээ. Түүний хийдэг ажлыг Дуламсүрэн, тэрсхэн гурван банди ч мэдэхгүй. Тэр байтугай шоронгийн зарим хуяг ч гадарладаггүй санжээ. Хүнд хэлж ярьдаггүй, хэлж болдоггүй хийдэг ажлаа тэр энэ удаа сэтгэлээ онгойтол эхнэртээ хэлмээр бодогдов. Тэгээд яг сайхан ярих гэтэл нөгөөх цаазлуулагсдын сүнс хэлэн дээр нь гараад овооролдон суучих шиг болжээ. "Цаазаар авах ялыг ёсоор болгогч цагаан хэрээ, цагаан хэрээ...” гэх арван хоёр хүний арван хоёр өөр өөр дуу хоолой Дашийн сэтгэл зүрхэнд цуурай хадаан байлаа.
Дуламсүрэн арай сонсчихоогүй байгаа даа..

1998 он

ГОТОВЫН НЯМАА

     Готовын Нямаа нь 1942 онд Ховд аймгийн Буянт сумын нутагт төрсөн. Аймгийн төвийн 10 жилийн сургууль, Москва хотод М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг дүүргэжээ.
     Г.Нямаа "Шувууд тэнгэрт хонодоггүй" зэрэг яруу найргийн 4, "Хүүхдийн нүд" зэрэг хүүхдийн зохиолын 4. "ӨВГӨН улиас" зэрэг өгүүллэгийн 3, “Цадиг хууч" роман бичжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | Шинэчилсэн огноо: 2006-12-25 01:40:58 )
Facebook Twitter LinkedIn WhatsApp Email Дуртай Хэвлэх Like
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл

 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 268 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-008.JPG
600x450 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5615

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-187.JPG
600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4223

Л. Саранхөхөө	200х150, зотон тос
Алун Гуа
600x361 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6951


Агуулга
Monday, 2025.12.29
· Мөнх цээжлэх ба хэзээ ч мартуулахгүй арга техник Bias буюу sohor uhamsar-3 business psychology
Sunday, 2025.12.28
· Та үүнийг зөвхөн амьдралдаа ганц удаа хийхэд гайхамшиг үүснэ
Saturday, 2025.12.27
· Та хэдэн цаг унтдаг бэ? Нойр бол хамгийн том хөрөнгө оруулалт- Шинэ төрлийн эмгэг
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13
· Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22
· Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц
· Загдын Түмэнжаргал : Хагацлын Тухай Төсөөлж Чадахгүй нь
· Загдын Түмэнжаргал : Улаан Навч
· Загдын Түмэнжаргал : Миний Сэтгэл шиг Тэнгэр үү
· Загдын Түмэнжаргал : Сохор Шувуу
· Загдын Түмэнжаргал : Тэнгисийн Цагаан Бороо
· Загдын Түмэнжаргал : Дэлхийн Цэцэрлэг
· Загдын Түмэнжаргал : Дурсгалын Дэвтэр
· Загдын Түмэнжаргал : Найрамдал Зуслангийн Вальс
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй Тэнгэр Ээжий

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn