Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Готовын Нямаа : Дөрвөн нүдтэй халтар гөлөг
Оруулсан admin Огноо: 2006-12-25 01:47:25 (12293 уншсан)

       Энэ шөнө Жанчивын нойр бас л хүршгүй нь бололтой, Гадаа гудамжаар хурдлах машины моторын хүнгэнээн, дугуйны чихрах чимээг дэмий л сонсон хэд хоног хэвтлээ. Зэргэлдээ өрөөнд охин хүү хоёр нь ёстой атаархмаар сайхан нойрсож байна. Тэд хаа нэгхэн хөнжилдөө хөдлөх нь хүртэл тодхон. Харин эр хүн гэсэндээ хүү хамар хоолой нь дуугаран хэсэгхэн хүржигнэтэл хурхираад намжина. Охин дэндүү эрх танхи өссөн тул нойрондоо ааваа! энийгээ хараач гэнэ. Бодвол  ахтайгаа тоглоом булаалдсан уу, эсвэл идэх амттай юмаа харамласан уу. Энэ хоёрын нэгээс гарцаагүй.

Тэгтэл орцны төмөр хаалга хангир жингэр дуугаран оройтсон нэгэн орон гэртээ ирж яваа нь илт. Түүний хүнд хөлеө шатны гишгүүр дээр тавих нь асгадсан хөгшин атны тавхай аятай санжээ. Тэртээ дээшээ тэнгэр өөдөө цуурайлан одохыг бодоход дээд давхрын наймаачдын нэг мөн. “Гахайгаа" мөрөн дээрээ тавьчихаад мацаж байгаа нь энэ бололтой. Ная гарсан жинтийм ачааг нас залуу тулдаа л тэд мөрлөж байгаа юм Түүнээс биш тавь гарсан Жанчив мэтэд таварцаглаж унах, амьсгаадах,  даахгүйн зовлон болно. Тэгтэл бүсгүй хүний адтай инээд шөнө дундын агаар цалгитал цууриатлаа. Одоо л болж хамаагаа алдсанаас биш орон гэртээ тэгтэл оройтож ирэх монгол бүсгүй огтоос байсангүй. Хэрвээ эр хүн байвал туүнээс луйварчин болж яваад ирэв үү. Чиний хормой, хөл хоёрт чинь орсон хий юу, нэг л юм дуулгана даа гэж эх нь загнана. Харин бүсгүй хүнийг юу гэх байсныг мэдэхгүй Юутай ч Улаанбаатарын урдуур тэнэж яваад ирэв үү л гэхгүй нь мэдээж. Тэр цагт Улаанбаатар зоогийн газар ч гэж юу байлаа. Тэнэж явдаг бүсгүй хүн ч гэж хаа байлаа.
     Дахиад л часхийтэл инээлээ. Инээд муутай азгүй хүүхнээ дээ, янз нь. Одооны хүүхэд олигтой монгол ёс заншил сурсангуй. Өмссөн хувцас шигээ эрлийз, хурлийз ёс сурталтай болсон. Хүн байтугай нохойны ороо хүртэл алдагдасныг харахад энэ хорвоо мөн чиг их өөрчлөгджээ. Зул сараар гөлөглөдөг ноход зун дэлэн хөхөө санжигнуулан шогшиж явдаг болсныг харахад эвдэрч зөрчилдсөн, эгээрч мартагдсан юм олон. Гөлөг гэж бодсоноо үүр шөнөөр дугхийхийн хооронд үйлтэй юм шиг зүүдэнд ордог өнөөх дөрвөн нүдтэй гөлөг харагдах шиг болсонд бодохгүй байхыг хичээлээ. Жанчив өөр зүйлд бодол санаагаа төвлөрүүлэх гээд чадсангүй. Өрөөл татанхай болсон шаахайн чинээ биетэй халтар гөлөг юу юугүй өөдөөс нь дөрвөн мөчөө жайжилзуулан хөдлөхчөөн болсноо таталзан хажуу тийш унаж дахин өндийлөө. Түүний гийнан гаслах дуун дэндүү өрөвдөлтэй зүрх зүсэгдэн сэтгэл өмрөөд явчихна. Нөгөөх нялх амьтан толгой өндийлгөн дөнгөж нээсэн нүдээрээ Жанчивыг нэвт шувт ширтэн ямар нэгэн энэрэл буян гуйж байх шиг ажээ. Тэгснээ модгор сүүлээ шарван эрхлэх, энэлэх хосолсон дуугаар гасаллаа. Жанчивын хамаг бие зарсхийн ямар нэгэн зүйлийн төмер хяхтнах аятай болсон нь дэндүү чийртэй байлаа. Түүний таван мэдрэхүйгээс одоо энэ бүхий гурван мэдрэх нь л үлдлээ. Хэрвээ тэр гурван мэдрэхүйгээрээ мэдэрчих л юм бол орчлон гаслангийн гаслан болох байв. Ашгүй тэгтэл зэргэлдээ өрөөнөөс охин нь - Аав аа! Та яаж байна. Бие тань гайгүй биз дээ гэх нь сонсогдлоо. Энэ хооронд эхнэр нь ч гэрэл асаасан байлаа. Жанчив өөрөө тэгж гөлөг шиг гийнасан ажээ. Тэр үүнийгээ мэдсэнгүй. Түүний сэтгэл дотор өрөөл татанхай дөрвөн нүдтэй халтар гөлөг аль хэдийнэ шингэж орсон байлаа.
     Өөрийнх нь чихэнд үргэлжид гийнан гаслаж байгааг тэр сонсдог боловч чихэнд нь бас энэ өрөөл татанхай гөлөг шингэж орсныг огтоос мэдэхгүй санжээ. Харин хаа нэгхэн харагдчихаад нүд ирмэхийн зуур алга болдог тулд нүгэлгүй тэр гөлөг одоохондоо харцанд нь орон гаран байв. Гучин жил ханилсан Тунсаа түуний дэргэд ирж өрөвдөнгүй хараад үг хэлж чадалгүй дэмий л магнайг нь иллээ. Уг нь тэр Жанчивт чи өөрөе гөлөг шиг гаслан гийнаад байна. Юун гөлөг дууриагаад байгаа юм бэ? Учраа хэлээч гэмээр байвч, элэгний өвчин газар авсан түүнийг илүү үгээр зовоогоод яахав, давхар зовлонд унагахгүй гэж саналаа. Цаанаа нэг л учиртай болоод Жанчив тэр гөлгийг дууриаж байгаа. Түүнээс биш учир холбогдолгуй бол ухаан санаа нь одоохондоо саруулхан байгаа хүн хэрхэвч ингэхгүй гэж Тунсаа бодож суулаа. “Чухам ямар учиртай нохойн гөлөг юм бол доо" л гэж тэр бодож байв.  Нохой бол хүний хамгийн ойр төрөл, тийм учраас үхэхэд нь сүүлийг нь тайрч нутаглуулдаг гэж хуучцуулын хэлэхийг сонссоноос цаашихыг тэр мэдэхгүй. Юутай ч зовлон дээр зовлон болсон нэг гөлгөн нохой байна. Тэр нь чухам хаана байгааг мэдэхгүй, эсвэл хойд төрөлдөө ... гэж бодсоноо арай ч дээ нөхрийнхөө сүнсийг эргэж төрөхдөө нохой болохыг нь хэн хүсэх билээ гэж санаад бушуухан өөр зүйл эргэцүүлэхээр оролдлоо. "Багад нь гөлөг айлгасан байж таарна. Хүүхэд нохойн гөлөг хоёр хотон дотор паацганан тоглож явахыг хараагүй хэн байх билээ. Өмнө хойноо оролцон өхөөрдмөөр ноололдон хэн хэнийхээ зугааг гаргадаг биз дээ. Түүнд айх, айлгах юу ч байхгүй. Ертөнцийн гурван хөөрхөний хоёр нь биз дээ. Ер нь амьтны алгын чинээн үрс адилхан суүн тэжээлтэй болохоор аймаар шүд соёо нь ургаагуй байдаг тул багадаа гөлөгнөөс айсан гэдэг худлаа. Тэгэхээр яасан байх билээ...
     Тунсаа ингэж бодож суулаа. Жанчив эхнэрийнхээ нүүр нүд, духны үрчлээ нугалааг харан "Энэ маань өтлөх л гэж байна даа. Магнайд нь хэзээ ийм гүн үрчлээ байлаа. Нүднийх нь зовхи бууж явна. Хацар эрүүнийх нь толигор арьсанд харагдахгүй байсан нугалаас тодорч эхэлж шүү. Уг нь толиотой байвал байх л нас сан. Хэтэрхий хатуу амьдарч явсан гэж үү? Тэгтлээ ч муу яваагүйсэн. Олон хүүхэд өсгөх гэж өөрийгөө өөд татах завгүй байсан билүү. Yгүй ээ. Энэ хоёр хүүхэд ижийгээ нэг их зовоолгүй өсөж өндийсөн Тэгэхээр би гэдэг хүн л магнайд нь үрчлээ нүүрэнд нь нугалаа гартал зовоож дээ. Өмсөж зүүхээр дутааж, өлсгөж цангааж байгаагүй ч, сэтгэл санаагаар сэхлүүн явуулж чадсангүй дээ хөөрхийг. Тийм л болж таарлаа. Бага залуудаа би орон гэртээ ирэлгүй олон шөнө нойргүй хонуулж явсан Харалдаа байрны Сүнжидтэй далдуур учирч явлаа. Залуу сайхан насанд салаад суучихгүй хэрнээ ор тас орхиж болохгүй нуудгайтай байв. Улаан цайм баригдчихаад нуүр улайхын оронд учиргүй гөжиж тэр чинь юу юм бэ? гэхэд нь “уйдсан эр эм хоёрын хөндийрсөн зайг бөглөгч" гэж хэлж билээ. Тийм тийм юмнаас эмгэн болох нас нь болоогүй ч эрт өтлөхөд хүрчээ" гэж бодохоор гэмшээд гэмшээд баршгүй нэгэн их гэм зэм дээрээс нь аадрын бөөн хар үүл мэт нөмрөн буух шиг боллоо.
     Түүний сэтгэлд хуралдсан энэ гэмшлийг юугаар ч цагаатгаж, яагаад ч засаж залруулахын аргагүй санж. Хайлсан мөнгө мэт бөмбөрөн байгаа харамсал одоо хэт оройтжээ, Тунсаагийн санчигны хэдэн буурал үс л хор гаргасан сүү мэт санагдмагц Жанчив нүдээ бүрхээд ирсэн нулимсаа барьж амжлаа. Тэгээд олон шөнө бодож хоносон гөлөгний тухай огт ярилгүй тас нуусаар төөрөг, тавилангаараа болохоор шийдлээ. Хэрвээ тэр тухай хэлчихвэл хүү охин, Тунсаа гурав газрын хаанаас ч болов олоод ирэх нь мэдээж тул бас нэг амьтныг зовоох нь тодорхой байлаа. Тэгж бодоод Тунсааг унтаж амардаа бие гайгүй гэдгээ хэлэв.  Өрөөний гэрэл унтармагц өлөг хууч нь дийлсэн Жанчив өнөөх гелгөө дахин нягтлан бодлоо. Түүнийг хорь дөнгөж гарч явахад хамар хашааны Даш өвгөн элэгний хүнд өвчин тусч гэдэс нь хэнгэрэг болоод эмчилгээгүй гэгдэн эмнэлгээс гарч гэртээ хоногоо хүлээж байлаа. Тэгтэл нэг еглөө мань өвгөн хуучцуулаас сонссоноо эцсийн найдлага болгон горьдлого таслахаар шийджээ. Дөнгөж төрсөн нүдээ нээгээгүй гөлөг олж ир гэж хүүдээ зарлиг буулгав. Өдөр хоногоо хүлээсэн эцгийнхээ эцсийн хүсэлтийг биелүүлэхээс өөр зүйл толгойд нь орсонгүй. Тэгээд өнөө маргаашгүй гөлөглөх болсон халтар гичийг өөх махаар хуурсаар хашаандаа оруулаад авчээ. Халтар гичий танихгүй айлын хашаанаас гарах гэсэн боловч хаалга үүд хаяа хатавч нь зүү орохын ч зайгүй санжээ.
       Тэгтэл хэвлийд нь хөдөлж хөөрцөглөдөг олон юмс юу юугүй төрөх төлөвтэй болмогц нь түлээний пингийн нэгэн булан дахь новш ноорхой дээр хэвтэр засч авлаа гэнэ. Тэнгэр газар дайвалзан хамаг биеийн тамир хайчсаныг мэдэхгүй болтол хүчтэй өвдсөнөө эхний гөлөг, түүний дараа, дараагийн гэсээр хэдэн ч гөлөг цувж төрснийг гичий мэдсэнгүй. Ёстой юм ёсоороо болж амьтсын гийнах чимээ сонсоод яах ч аргагүй хэвтэр сэлгэн цавь цуухандаа наалдуулжээ. Энэ хооронд Даш өвгөний хүү сүйхээчлэн нүдээ нээгээгүй нялх нойтон амьтныг авч ирсэнд евгөн цэрийсэн гэдэс, элгэн дээрээ тавиад нөмөрсен дээлээрээ хучжээ. Хичнээн ч хугацаа өнгөрснийг бүү мэд сахиж суусан хүмүүс сайтар ажин юу болох хийгээд ямар үр дүнд хүрэхийг хүлээгээд л суужээ. Тэгтэл нялх амьтан өвгөний элгэн тус газраас өнхрөн ойчжээ, Анхандаа амьтай байгаа эсэхийг мэдэхгүй мэл гайхаж суусан хүмүүс татвалзан өндийх аядахыг хараад ширтээд л байж. Тэг тэгсээр нялх амьтан цагираглан хэсэг хэвтсэнээ хөхөө эрэх аядан хүзүү толгойгоо нэг л эвгүйхэн хөдөлгөжээ. Нүдээ нээгээгүй гөлөг өвгөний өвчин хуучийн хамаг хорыг нялх биендээ сорон авч өөрөө өрөөл татанхай болсныг хэн ч гадарласангүй өнгөрчээ. Хожим хоол эрэн гийнаад байхаар нь авч ирээд эхийг нь бараадуулан орхижээ. Өвгөн өндийхтэй болж өнөөх хэнгэрэг болсон гэдэс нь татагдаж элэг хавийн хамаг зовиур шаналал хурууны өндөгнөөс өргөс авсан мэт арилсан байлаа. Өнөө муу гөлөг цувж төрсөн бусдыгаа бараадан хөдлөх аядавч хоёр тийшээ ээлжлэн татаж унадаг хуучтай болжээ. Цувж төрсөн бусад гөлөг хоног хоногоор боргошин паацганаж гүйхтэйгээ болоод байхад өвгөний өвчин хуучийг авсан гөлөг өдөр хоногоор улам л татвалзан унаж тусдаг болжээ.
    Өвгөн хэвтрээс босч гэрээс өөрөе гарч морь харахтайгаа болоод байлаа. Өвчин засал авсанд үхэх нь гэж сахиж байсан хүмүүс энэ учиртай арга чаргын ид шидийг биширч байлаа. Нэг мэдэхэд өвгөн Даш хоол унданд орж биеийн тэнхэл нь сайжран сайжирсаар эрүүл хүн болжээ. Yйл лайгий нь өчүүхэн биендээ шингээж авсан нялх амьтан нэг өглөө мажийсан байлаа. Энэ явдлаас хойш хэд хоноод эрүүл болсон өвгөн Даш орчлонг бас орхижээ. Хуучцуулын
үгээр бол өөрийн биеийн өвчин хууч, үйл лайгаа үүрүүлсэн тэр нялх амьтныг нүд анин анитал нь тэжээн асрах учиртай санж. Тэгсэн бол энэ нялх амьтан амиараа амийг нь авардагаараа аврах байжээ. Энэ бүхнийг эргэцүүлэн хэвтсэн Жанчивт хөөрхий нялх гөлөг үзэгдэх шиг болж өрөөлийн өвчнөөр биеэ хордуулсан нь буян болж өвгөн харин нүгэл үйлдсэнийг зэвүүцэж байлаа. Жин өвлийн жавар мэт энэ зэвүүцлээсээ болоод жихүуцсэн бие нь агдас хийв. Тэгээд харанхуй дотроос элсний ширхэг мэт ганц бүгээн юмыг олж харлаа. Тэр нь үйлийн үр, лай ланчиг, өвчин шаналалаа өөрөө биеэрээ эдэлж дуусахаар шийдсэн нигүүлсэл, эр зориг байлаа. Ингэхийн сацуу эцсийн амьсгал тасран тасартал үзэгдсээр байгаа нөгөөх дөрвөн нүдтэй халтар гөлөгнөөсөе өөрөө Жанчив уяа нь алдуурсан мэт цагаан зураас татуулсаар амьд амьтан хүршгүй алсын холд одлоо Тэгж энэ орчлонд цоо эрүүл цор ганц халтар гөлөг үлдэн хоцорлоо

 

 ГОТОВЫН НЯМАА


     Готовын Нямаа нь 1942 онд Ховд аймгийн Буянт сумын нутагт төрсөн. Аймгийн төвийн 10 жилийн сургууль, Москва хотод М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг дүүргэжээ.
     Г.Нямаа "Шувууд тэнгэрт хонодоггүй" зэрэг яруу найргийн 4, "Хүүхдийн нүд" зэрэг хүүхдийн зохиолын 4. "ӨВГӨН улиас" зэрэг өгүүллэгийн 3, “Цадиг хууч" роман бичжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | Шинэчилсэн огноо: 2006-12-25 01:47:25 )
Facebook Twitter LinkedIn WhatsApp Email Дуртай Хэвлэх Like
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2015-05-06 сайн байцгаана уу түүний цадиг хууч роман орос хэл рүү орчуулагдсан юм
боловуу хэлж өгч туслаач
2012-04-10 г.нямаа гийн цадиг хуучийг оруулр огооч

 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 247 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-150.JPG
600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5211

Их Монголын шүтээн зураг
Бурханч лам Г.Пүрэвбат
398x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 7248

Должин : Зам зуур
zam-043.JPG
600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5661


Агуулга
Monday, 2025.12.29
· Мөнх цээжлэх ба хэзээ ч мартуулахгүй арга техник Bias буюу sohor uhamsar-3 business psychology
Sunday, 2025.12.28
· Та үүнийг зөвхөн амьдралдаа ганц удаа хийхэд гайхамшиг үүснэ
Saturday, 2025.12.27
· Та хэдэн цаг унтдаг бэ? Нойр бол хамгийн том хөрөнгө оруулалт- Шинэ төрлийн эмгэг
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13
· Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22
· Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц
· Загдын Түмэнжаргал : Хагацлын Тухай Төсөөлж Чадахгүй нь
· Загдын Түмэнжаргал : Улаан Навч
· Загдын Түмэнжаргал : Миний Сэтгэл шиг Тэнгэр үү
· Загдын Түмэнжаргал : Сохор Шувуу
· Загдын Түмэнжаргал : Тэнгисийн Цагаан Бороо
· Загдын Түмэнжаргал : Дэлхийн Цэцэрлэг
· Загдын Түмэнжаргал : Дурсгалын Дэвтэр
· Загдын Түмэнжаргал : Найрамдал Зуслангийн Вальс
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй Тэнгэр Ээжий

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn