Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Намсрайн Нагаанбуу : Найргийн аялгуу
Оруулсан admin Огноо: 2007-01-03 05:45:06 (11071 уншсан)

Айлд ороод дээшихнээ суучихвал аавархуу, үүдэнд нь зогсвол өдий том болсон байж гэж өөлөгдөх арван хэдхэн настай банди би ах эгч хоёрынхоо гар хурууны үзүүрт тус болох санаатай аяга таваг дөхүүлж хэрдээ л хичээж байсан сан. Хоймроор заларсан буурлууд тооноор тусах нарны дор хаш манан хөөрөг харшуулан налайцгаагаад л, баруунаар зэрэглэх харчуул алиа егөө хаялцан инээлдээд л ээ мөн гоё байсан шүү. Харин зүүн талд насны эрэмбээ олохоор ёсорхон шивнэлдэх эмэгтэйчүүдийн гийчирхэг бишүүрхүү зан, цэмцгэр аяс нь сэтгэл битүүхэн догдлоох бөлгөө.
- Ачийн минь баярт ус нутгийн ах дүүс та бүхэн маань морилон ирцгээгээд... гэж ээж хажуугийнхаа эмээд үг дэлгэн нулимсаа ч юм уу хөлсөө шударч байгаа харагдана. Тэгтэл ивээл жилтэй өвгөн Бужаа Оргил хүүгийн толгойд яшил модон хутга хүргэж домноод бас хайч авч даахинаас нь хэсэгхэнийг сөрмөн хадагны үзүүрт боосноо билгийн ерөөл айлтган мөнгөн аягатай сүү хадагтай хүүд дэвшүүлэхүй.
- Тэр ерөөл бат орших болтугай! хэмээн найрчид дуу нийлүүлэн ерөөцгөөлөө. Эгчийн баярлаж байгаа гэж жигтэйхэн. Бүх л хүүхнүүдийн дундаас ёстой л туяарч харагдана. Хүмүүс бэлэг сэлт барьж нэг хэсэг үймэлдлээ Гэнэт Бужаа.
- Зээ – ээ - ээ гэсээр айзам дууны шуранхай өргөж эхлэхүй үнэхээр уудам цэнхэр огторгуйд уяхан замбуутивийн наран мандан гийх шиг яруу сонсголонт ая айзам жигдрээд ирэв ээ. Энэ мөч хүртэл биеэ цэнэж суусан эмээчүүлийн уярамхай сэтгэл гэгэлзэн огшиж маяггүй хэрнээ шударга хоолойгоор түрэхэд бас хүүхнүүдийн адтай цангинаа нэмэгдсээр найрын цараа жигдэрлээ. Дуулаан дундуур манайхны нэг охин миний урдуур зүтгэсээр ахад ойртож,
- Ах аа ... эгч гадаа уйлж байна гэж шивэгнэв. Намайг хөнгөн толгойлон өндөлзтөл ах харцаараа дохиж дуудаад,
- Алив чи гараад ир! гэж шивэгнэчихээд дуулсаар үлдэв. Гадаа гарвал тэнгэр, уул, нар бүгд гэрээс цуурайтах уртын дууг чагнаад гиюүрсэн мэт нам жим. Yзэсгэлэнт сайхан бэргэн маань гэрийн сүүдэрт цомцойн суугаад савхан цагаан хуруугаараа газар зурласаар гиюүрч суух аж. Юм асуухаас зүрхшээж дэмий л бараадан очвол зовхи нь чийгтэй торомгор нүдээрээ зэрвэс харснаа,
- Миний дүү найранд суухгүй яагаав? гэлээ
- Ах л гарчихаад ир гээд ...
- Өө-өө
- Ах гэж нэг юм дуулаад л
- Би ч баярлаад гэснээ дуу нь цахиртан сормуусан дундаас нь дусал хүрэхгүй нулимс яг миний зүрхэн дээр подхийтэл дусчих юм шиг мэлтрэн гарч ирснээ тэрүүхэндээ нойтон мөр болоод замхарлаа
- Эгчээ битгий уйл! Нүүр чинь муухай болчихно
- Нааш ир миний дүү! гээд эгч саяхан тонгоргоор хусуулсан данхар толгойг минь сониучирхаж сөргөн илэхэд үсний ширүүн уг гарыг нь хатгах вий гэх эмзэг санаа төрж эгчдээ хайртайгаа сая л ухаарах шиг
- Та яагаад баярласан мөртлөө уйлж байгаа юм бэ? Би бол гомдохоороо л ...
- Бүүр дээр үеийн юм гэнэт санаанд ороод оо.
- Нөгөө ... талийгаач уу?
Эгч уруулаа жимийсхийх мөртөө уйлах, инээх хоёрын дунд нэг үг шивнэв. Yгүй ээ эгч мөн сая инээгээд сууж байсан. Нэг хүн л юм хэлсэн байх. Тэгж ч дарлуулахгуй шүү гэх аархал гэнэт өрвөсхийж,
- Эгчээ сая хэн таныг гомдоов? гэж дахин хэрэгт дурлалаа.
- Хорвоо
- Ямар хорвоо?
- Найрын үеэр тийм юм ярдаггүй юм аа дүү минь
- Ямар юм? Та яг нэг л юм нуугаад байна даа.
Өвсөн доогуур шурган зүтгэх бяцхан хар хорхойг дагуулан харж гиюүрч суусан бэргэний маань яриасаг зан гэнэт хөдлөв үү яав үсээ хойш нь сэжиснээ,
- Бодох ярих хоёрын ялгаа юу л байв гэж дээ. Эгч нь арван долоо өнгөрөв үү үгүй юу хүний гэргий болж наймхан сар болоод л бэлэвсэрсэн азгүй хүүхэн. Хөөрхий минь жирэмсэн үлдсэн надад хичнээн хоргодовч гал утаан дунд чарлалдаж байгаа хүний нялх үрсийг хараад мэдээж ...
Эгч нулимс гаргахгүй гэж шархирсан самсаагаа чимхэж харагдана. Миний нүдэнд ч түймэр дүрэлзэн бөөн утаан дунд хүүхдүүд уйлалдан чарлалдах нь харагдаад ирэх шиг. Энэ хооронд юу ярьсныг сонссон ч ойлгосонгүй. Ахин анзаарвал,
- Тээж хоцорсон үрээ төрүүлсэн ч манхайтал мишээж нүд булаасан үед нь бас алдчихаад чинэсэн дэлэнгээ шувтран саасаар элий балай хоцорсон шүү, даанч яав гээд, эгч агаар цалгитал санаа алдлаа.
Намайг том хүн шиг тоож жаргал зовлонгоо ярьсанд баярлахын дээр угийн уян сэтгэлтэйн эрхээр нулимс мэлтэгнэн гарчих гээд зовлонтой ажээ. Хойшоо суух далимдаа нэг шударчихаад үлдсэнийг нь хатаах санаатай салхи руу бүлтийтлээ ширтэв, Гэрээс уртын дуу түрэх хоолой нийлсэн их шуранхай цуурайтсаар авай. Гэвч эгч байтугай би уярахааргүй сэтгэлээс хөндий хашгиралдаан сонсдоно. Эгч миний дүү бол үнсэж аргадмаар. Даанч дүү нь юм чинь өрөвдөөд л сууж байхаас...
- Эгчээ хүмүүс дуулж байхад хоёулаа ийм юм ярихаа больё. Та хүүгийнхээ найрын үеэр...
- Харин тийм ээ. Энэ дуунаас л болоод эгчийн нь сэтгэл үймэрч ийм юм болж байхгүй юу
- Юу? Дуунаас болоод уу даа?
- Тийм ээ. Амьдрах итгэл хайрласан энэ дууг Бужаа сая гэнэт авчихсан чинь гол өөд бөөн юм гүйх шиг болж дотор палхийгээд бушуухан л гарлаа шүү
- Өөр дуу авсан бол та яах ч үгүй байсан гэж уү?
- Юу ч бодохгүй хангинатал дуулж суух байсан байлгүй.
- Ямар хачин юм. Яагаад иймхэн юмнаас болж...
- Чамд уг нь энийг л ярих гээд.. гэснээ алсыг ширтэн гиюүрч, түрүүчийнх шигээ билэггүй юм ярихгүй бололтой.
- Нэг шөнө эл хуль оргисон ханхай гэртээ хоёр талийгаачийнхаа цамц тоглоом мэтийг тэврэн яахаа ч мэдэлгүй мэгшсээр зүүрмэглэсэн юмдаг, Нэг мэдсэн солиорсон зүүдэлсэн хоёрын дунд шүүдэр туучаад л гадаа явж байсан шуү. Yүрийн туяа тэмдгэрч нуур харлаж улайраад л цэв хүйтэн аясаар цэлэлзэж байсан сан. Yх гэвэл гүйгээд л орчихно. Би тэгээд хорвоод байхгүй болно гэж бодохоор нөхөр хүү хоёр дээрээ оччих юм шиг санаа үймнэ. Яг усны захад ирээд...
Эгчийн ярианд би давхийв. Ашгүй энэ үеэр,
- Байдаг л билүү дээ та мину зээ ... гэж найрчид дуугаа нүргэлүүлэн түрэхэд сая сэхээ орж хар даран зүүдлээд сэрэх шиг. Сөөнгө хоолойтой хүн ахиад л нэг шинэ бадаг эхэлж ганцаараа дуулж байлаа. Би өөрийн эрхгүй инээмсэглэмээр болов.
- Нуурын захад ирүүтээ одоо л гүйгээд орчихъё гэж бодогдоогүй шүү. Yхэх юм болоогүйнх тэр л дээ. Yхэр чулууд дунд долгис ширтэн алмайрч зогстол гэнэт хаа нэгтэйгээс лимбийн эгшиг цуурайтсан юм. Ухаан санаа сортосхийн, лимбэдэж байгаа хүнийг харц гүйлгэн хайж гарлаа. Тэгсэн нь Их булгийн эхэнд буусан тууварчны майхнаас одоо энэ дуу... (эгч түр чагнав) эгшиглэж байсан юм шүү, Цээжинд элбэрэл хайрын шидэт рашаан ирвэгнэн дүүрээд ирэх шиг, ямар сайхан юм бэ хэмээн уулга алдмаар ч юм шиг зүрх минь тэр зүг ховслогдон тэмүүлэвч үхэх бодол л араас чангаагаад байх мэт. Гэнэт адган бухимдаж "Yхэхгүй, үхэхгүй ээ, үхэхгүй" гэж хашгирч орхижээ. Цочсон хос ангир хажуухнаас дэргэн нисч ганганалдан эргэлдсэнээ нуурандаа буцаад буулаа ...

Эгч чимээгүй болж бид хоёр хүмүүсийн дуулалдахыг чих тавин чагнацгаав. Зарим нь дууны үгийг мэдэхгүй ч мэддэг царай гарган аяыг нь даган орилж байгаа нь инээдтэй ажээ. Ялангуяа согтуу Шаагаагийн энэ орилж байгааг ээ. Бас ахын дуулж байх, эгчийн ингэж суух таарч дээ. Ерөөсөе энэ найрыг дэмий хийж. Эсвэл Бужаад энэ дууг битгий дуулаарай гээд хэлчихгүй дээ гэсэн шүү юм бодон гуньж суутал эгч,
- Дүү минь амьдрал найр шиг сайхан шүү, Дандаа найр хийх биш... гэж хэлтэл үнэхээр тийм гэх шиг согтуу Шаагаагийн ааг омог хөдлөв бололтой.
- Хөөе энэ чинь яасан дуусч болдоггүй дуу вэ? Аан?! хэмээн бархирах сонсодлоо. Тэгнээ тэр, ганцаараа л архи руу дайраад байсан юм. Эгч сэртэсхийн,
- Миний нүд халтартчихааргүй биз? гэснээ над руу аймсран ширтэв.
- Бөлцийж улайгаагүй байна. Гэхдээ угаачих, эгчээ.
- Нээрээ тэгье. Алив миний дүү гар дээр ус хийгээд өг дөө.
Эгч хүйтэн усаар нүүрээ гандруухан угаалаа, Бөгж нь гялалзсан цав цагаахан гар дээрээ дахин ус хийлгэх зуураа.
- Чиний ах сайхан хүн шүү. Хээгүй дөлгөөн. За болноо миний дүү гэв. Гэр дэх хүмүүс:
"Найрлан сууж жаргацгааяа” хэмээн мөнөөх дуугаа өндөрлөөд түрцгээж байгаа дуулдана.

Тэгтэл ч ах гэрээс гарч ирэн бид хоёрыг хальт харснаа,
- Алив Даариймаа! Чи айраг оруулж сөн сэлбээч! Хүүхдээ ч авахгүй, хүн амьтны урдуур зүтгэж аяга таваг хагалчих гээд! гэж уцаарлав.
- Тэгьеэ хө гээд эгч инээд алдан араас нь орчихлоо. Би эзгүй хээр үлдчих шиг ганцаардан хангинатал санаа алдав. Хээр үрээгээ эргэцүүлэн байж мордуутаа холын холд пижигнүүлчихмээр санагдаад тэртээх уулсыг ширтвэл миний мөрөөдөл зэрэглээ болон үелзэн байх авай. Оргил дүү маань яасан ч юм чарлан уйлж миний сайхан бэргэний эвийлэн аргадах нь дуулдана. Хорвоогийн жаргалын нэг нь найр мөн юм болов уу гэж намайг гиюүрэхэд тэнгэрт тогоруу дуугарч гэрт Бавайсан сахалтай Баатар цогтын нагацыг ... гэж Шаагаа сөөнгөтөн бархирахуй сүүдэр бараадан дэргэд минь унтаж байсан банхар ялаанд бухимдан агаар хапхийтэл хазсанаа хөв хөв хуцан өндийлөө, Найранд хожуудсан таван морьтон хүрэн чулуутын замаар наашаа тоос татуулсаар довтолгон айсуй ажээ. Яадаг юм, боргоог гэж бодоод хондлой дээр нь цохиод авахуй цочсон банхар ч сумлаад өглөө.
Ерөөсөө энэ найр дуун дотор уйлсан хүүгээ аргадан энхрийлсэн эгч минь л хамгийн жаргалтай нь юм байна гэж бодогдоод баярласан гэдэг нь. Эдэнд нохой хорьж өгөөд дагаж орохоос доо.

НАМСРАЙН НАГААНБУУ

Бэсүдэйн Н.Нагаанбуу Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт 1951 онд төрсөн. Дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй. Түүхийн ухаанаар "Улаанбаатар" их сургуульд магистр хамгаалсан докторант. "Монголын гурвал онол" бүтээлд нь Нүүдлийн Соёл Иргэншлийн академи номч академич цол, МЧАСХ "шилдэг нийтлэгч" өргөмжлөл хүртээсэн.
МЗЭ, МСНЭ-ийн гишүүн. Зөгнөлт болон түүхэн сэдвээр бичдэг. Ардын хувьсгалын 60,70,80 жилийн ойн медаль, МХЗЭ-ийн алтан медалиуд. МYЭ-ийн хүндэт тэмдгийг хууль зүйн яамны хүндэт жуух. “Саран ээж” нийгэмлэгийн хүндэт медаль зэрэг шагналтай.




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | Шинэчилсэн огноо: 2007-01-03 05:45:06 )
Facebook Twitter LinkedIn WhatsApp Email Дуртай Хэвлэх Like
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл

 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 330 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Б. Ариунболор	12х13х15, холимог техник
Найзууд
600x449 99k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5536

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-205.JPG
600x800 165k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4635

Х.Төгсөө Зотон, тос 110x40
Бүрхтэй эмэгтэй
264x600 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5109


Агуулга
Monday, 2025.12.29
· Мөнх цээжлэх ба хэзээ ч мартуулахгүй арга техник Bias буюу sohor uhamsar-3 business psychology
Sunday, 2025.12.28
· Та үүнийг зөвхөн амьдралдаа ганц удаа хийхэд гайхамшиг үүснэ
Saturday, 2025.12.27
· Та хэдэн цаг унтдаг бэ? Нойр бол хамгийн том хөрөнгө оруулалт- Шинэ төрлийн эмгэг
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13
· Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22
· Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц
· Загдын Түмэнжаргал : Хагацлын Тухай Төсөөлж Чадахгүй нь
· Загдын Түмэнжаргал : Улаан Навч
· Загдын Түмэнжаргал : Миний Сэтгэл шиг Тэнгэр үү
· Загдын Түмэнжаргал : Сохор Шувуу
· Загдын Түмэнжаргал : Тэнгисийн Цагаан Бороо
· Загдын Түмэнжаргал : Дэлхийн Цэцэрлэг
· Загдын Түмэнжаргал : Дурсгалын Дэвтэр
· Загдын Түмэнжаргал : Найрамдал Зуслангийн Вальс
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй Тэнгэр Ээжий

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn