|
|
Өгүүллэг: Цүрэмийн Мухар : Эрдэмтэн
Оруулсан admin Огноо: 2007-01-08 23:30:55 (10818 уншсан)
Анагаах ухааны доктор, профессор Жалын Жамьян хүн амины хэргээр хэрэгт татагдаж, тусгай хорих ангийн чанга дэглэмтэй хорионд оржээ. Далан гуравны жил нь орж байгаа, нэрд гарсан энэ эрдэмтэн, ардын эмч гэдэг хүндтэй цол авсан жилээ ийнхүү ноцтой хэрэгт холбогдсон нь Монголын улаан, хөх, шар сонины олз, идэш болж, бах тавы нь хангаж, мянга мянгаараа боорлож албан газар автобусны зогсоол, айл гэрт, "Ардын эмч, ардын амийг хорлолоо” гэсэн тэргүүн өгүүллийг хөгшин залуугүй гар дамжуулан уншиж, бие биенээ сөргөсөн хэрүүлийн алим хэдхэн хоногийн дотор Монголын газар, тэнгэрийг доргиож эхлэв. Байдал бишдэж улс төрийн бохир үймээнд хутгалдаж болзошгүй боллоо. Нэгэнт Улсын Их Хурлын сонгуулийн жил эхэлсэн болохоор эрх баригч намын гишүун профессор Жамьянгийн хэргийг баруун зүүн тийш гуйвуулж, улс төрийн намууд ашиг хонжоо сүвэгчилж эхлэв. Энэ хэрэгт хэвлэлүуд янз бүрийн тайлбар өгч байлаа. Нэг шар сонин "Нэрт профессор эрх баригч намын даалгавраар, улс төрийн захиалгаар хун хороох жор боловсруулжээ" гэж гал дээр тос цацжээ. Улсын үндэсний аюулгүйн зөвлөлийн тэргүүн, Монгол улсын ерөнхийлөгч, эрүүл мэндийн сайд Нямаад олны бухимдлыг түргэн хугацаанд зөөлрүүлэх тодорхой ажил зохиох хатуу үүрэг өгчээ. Профессор Жамьянгийн ажилладаг их сургуулийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийг хааж, Монгол улсын тагнуулын газрын мэдэлд өгч, түүний эрдмийн лабораторийг лацдаж шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр толгойлуулсан мэргэжилтний багт шилжүүлжээ. Жамьянгийн гэр орон, ажлын байр агшин зуур тусгай хамгаалалтын бүс болж хувирав. Их сургуулийн эмнэлгийн дарга Монхооныг гэрийн хорионд авч, захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлэв. Эмнэлгийн удирдлагыг төрийн яам шууд гартаа авч, өвгөн профессорын сүүлийн гурван жилд үзэж, зөвлөж байгаад нас барсан хорин нэгэн хүний цогцост дахин шинжилгээ хийх болж, эмнэлгийн бүх үйлчилгээг үнэ төлбөргүй болгож, эмч ажилчдын цалинг нэмж, улсын нөөцөөс олон сая төгрөг гаргаж, "намжмал байдал"-ын бүх талын арга хэмжээг авч чадлаа. 2 Эрдэмтэн Жамьян өөрийн анд нөхөр хими - технологийн хүрээлэнгийн захирал, академич Долдойн Зодовтой хамтарч арван хоёр жил ажилласны эцэст "ЗЖЧ”: гэсэн эмийн бэлдмэл гаргажээ. Азийн тэргүүний хөгжилтэй гурван орны дээд зэрэглэлийн эрдэмтэдтэй нэг гал болж бор харх дээр хийсэн таван жилийн туршилт судалгаагаар батлагдсан энэ хоруу чанартай эмийг нэг жилийн өмнөөс эхлэн профессор Жамьян өөрийн эмнэлэгт эрүүл, өвчтэй хүмүүс дээр туршин хэрэглэж амжилт оллоо гэсэн мэдээлэл интернэтээр цацагдаж, барууны "Тhе World Scienсе" сэтгүүлд гарсны дараахан, өвгөн эрдэмтэн шинжлэх ухааны нээлтээрээ дэлхийд ганцаараа нэрээ гаргах зорилгоор хамтран зүтгэгч академич Зодовыг шинэ бүтээлээрээ хордуулан хороосон хэрэг мандаж, Жамьян баривчлагджээ. Yүнээс болж энэ эмийг хэрэглэсэн олон хүний эрүүл мэндэд үнэлгээ өгөх төдийгүй Жамьянд эмчлүүлж байгаад сүүлийн гурван жилд нас барсан хорин нэгэн хүнийг сэжиглэн шалгах сэжиг бас гарч иржээ. Хоёр өвгөн нэгнийгээ улс төрийн зорилгоор хороосон гэсэн хийрхэл бас учир, начиртай аж. Академич Зодов ардчилсан социалист намын идэвхитэй гишүүн, намын мөрийн хөтөлбөрийг зохиогч бөгөөд энэ намыг төрийн эрх барьж байх хугацаанд шинэ бүтээлээр нь Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлж байжээ, Харин шинэ сонгуулиар гарч ирсэн улс төрийн хүчнийхэн, өөрийн намын гишүүн Жамьяны явуулгаар академичийн бүтээлийг нуун дарагдуулж байсан гэсэн сөрөг хүчний явуулга газар авч эхлэв. "ЗЖЧ" эмийн химийн бүтэц биомеханизмын талаар хоёр эрдэмтэн дэлхийн нэр хүндтэй хоёр сэтгүүлд санал зөрүүтэй өгүүлэл нийтлүүлснээс болж бие биенээ үзэж чадахгүй болсон гэсэн шавь нарынх нь дунд гарсан сул үг нэгнийх нь үхлийн шалтгааныг зөвтгөх бас нэг чангалуур болох шиг боллоо. Улс төрчид төрийн эрх мэдлийн төлөө бие биенээ бодийг нь хөтлөх нь түүх: шүүхээр нотлогдсон боловч, шинжлэх ухааны нэр төрийн төлөө эрдэмтдийн тэмцэл цаасанд булагдаж байснаас бус цусанд будагдсан нь бараг үгүй болов уу. Гэвч олны хэлдгээр Монголын ороо бусгаа нийгэмд эцгээ нудардаг хүүхдээ хороодог болсноор хоёр эрдэмтнийг бие биенээ егүүтгэсэн гэж бас болох байлаа. Зодов эрдэмтэний үхлийн хэрэг өдрөөр бус цагаар газар авч улам хүнд улам төвегтэй болж эхлэв. 3 Профессор Жалын Жамьян шинжлэх ухаанд оюун ухаан, амьдралаа зориулсан олонхи эрдэмтдийн адилаар ихэмсэг, зожиг, зөрүүд, тэрслүү үнэн үгтэй өвгөн ажээ Түүний шүүхэд байцаагдсан мэдүүлэг хүний дургүйг сэдрээж, шүүгчийн бардамнал, эрдэмтний ихэрхэл бие биенээ дүрэлзүүлэн асааж байжээ. Тэрээр дээд шүүхийн итгэмжлэгдсэн байцаагчид "Би чамд анагаах ухааны хичээл зааж чадахгүй. Хууль бол шинжлэх ухаан биш, төрийн мохоо илд. Би шинжлэх ухаанд нээлт хийсэн хун Миний нээлтийг та нар хэрэггүй дэлхийн нэртэй эрдэмтдийн ухаан хүрэхгүй байна, Академич Долдойн Зодов эвтанацын сургааль гэж зөнөглөдөг өвгөн. Дэлхийд ганцхан Швед улс энэ өвгөний үгэнд ордог юм. Тэрээр элэгний хорт хавдраар өвчлөөд зургаан жил амьдарсан нь бурхны ивээл биш миний бүтээсэн эмийн ид шид. Тэр амьдардгаараа амьдарч, үхэдгээрээ үхсэн. Миний эмийн тун сэргээдэг, эмчилдэг, бодий нь хөтөлдөг гурван увидастай. Би сүүлчийг нь зөвшөөрөхгүй. Харин Зодов надаас зөрж үхлийн тунг өөр дээрээ туршиж цаашаа харсан. Би түүнд буруугүй. Шинжлэх ухааныг ойлгодог ухаантан бол чи намайг энэ шоронгоос даруй сулла, ухаанд чинь ухна үхсэн бол та нар намайг цаазаар аваач" гэж зөрүүдэлжээ. Тэрээр дахин хэнд ч юу ч хэлсэнгүй. Энэ үгээ олон дахин давтсаар, зөрж хэдэрлэсээр цагийг үрж, сүүлдээ дуугаа хурааж, хадан агуйд суусан даяанч лам шиг хорих өрөөндөө буруу харж завилж суух. ганц гудас дэвссэн орон дээрээ тааз ширтэн хэвтэж тамхи баагиулсаар гурван сарын нүүр үзжээ. Эрүүгийн хэргийн байцаагч нар өвгөнд загнуулж, доромжлуулж залхаж гуйцээд, сүүлдээ өш санаж ял тулган хүлээлгэх арга сүвэгчилж эхлэв. Нийслэлээс холгүй дотоодын цэргийн ангийн хашаатай зэрэгцүүлж барьсан "тусгай" гэсэн нэртэй шинэ хорих газарт дээгүүр албан тушаал хашиж яваад олон улсын төсөл нэрээр олон зуун саяын авилгал, хээл хахуулийн хэрэгт холбогдсон хүмүүс, гадаадын харьяат иргэд, Жамьян мэтийн "оюун ухааны" хэрэгтнүүд, улс төрийн сонгуульд албан тушаал амлаж олон сая төгрөг зальдсан намын дарга нар хоригддог тул сөрөг хүчнийхэн улс төрийн хэрэгтний хорих анги гэж нэрлэх дуртай ажээ. Энд ганц худгийн хорихоос ялгаатай нь тайван, оргох. залилах гэсэн хоригдлын унаган шинж илэрдэггүй, хоригдлууд голдуу ганцаараа саатуулагддаг, эргэлт чөлөөтэй байдгаараа барууны шоронг санагдуулах авч, амиа егүүтгэх хэрэг мэр сэр гардаг. 4 Жамьян, Зодов хоёрын намтар цадиг тун төстэй. Зодов лрофессор луу жилтэй, Жамьянгаасаа гурав ах далан зургаан насандаа амиа алдсан. Энэ өвгөн угаасаа хөнгөн шингэн, наснаасаа залуу харагддаг, зургаан жил гаруй хугацаанд хавдраар өвчилж явсныг үнэмшихэд хэцүү. Гэвч энэ хүний амьд ахуйн болон нас барсны дараах шинжилгээ хавдраар өвдсөн нь батлагдсан байиа. Хоёр өвгөн нэг нутаг. Алтайн цаадах говийн ойрадууд, Булган голд өсвөр насаа өнгөрөөсөн. 1944 оны мичин жил эцэг эхээ дагаж тэнгэр уул, зүүн гарын цөлөөс арван өдөр шөнө оргон, зугтаж нүүж ирсэн, ховог сайрын торгууд ажээ. Хоёулаа Онгийн хүрээнд зургаан наснаасаа шавилан сууж байгаад Жамьян нь 13-тай, Зодов 16 настайдаа Монголын хилийг Байтаг богдоор давж Булган голд нутагшин идээшжээ. Хоёр банди сумын сургууль, Ховдын арван жилийг таван жилийн дотор анги алгасан дүүргэснээр эрдэмтэн болох зам мөр нь шулууджээ. Багаасаа сурсан төвд хэлтэй. хожим нь эрдэм номын эрхээр манж, хятад, япон хэлийг шинжлэх ухааны түвшинд эзэмшсэн Монголдоо гэгдэх сайн эрдэмтэд байв. Балчир наснаасаа амьдралын бэрх хатууг амсаж, 1946 онд хятадын тагнуул нэрээр ховог сайр, вангийн торгуудыг хоморголон баривчлахад эцэг, ах нар нь өртөж зовж явснаас ч тэрүү, эсвэл орь ганц гоонь биеэр насыг барж цаас шагайж, эрдмийн лабораторид өдөр шөнийг барж, хүний нүдэнд торохгүй, ой ухаанд баригдахгүй, "Хий үзэгдэл"-д хөтлөгдөн, орчноо мэдрэх завгүй явж, оюун ухаанаа шинжлэх ухаанаар гашилгасан энэ хоёр өвгөн хэнд ч итгэхгүй, хэнтэй ч нөхөрлөхгүй, бас хэнтэй ч таарахгүй өдий хүрчээ. Эрдмийн зөвлөлийн хурлыг нэг удаа ч тасалж үзээгүй, залуу эрдэмтдийн бүтээлийг чамлан шүүж айлгаж ирсэн, оюутанд дундаас өөр дүн тавих дургүй "цахиур чулуу" нэр авсан профессорууд юм. Хоёр эрдэмтний нээлт нутгаасаа эхтэй Булган голын адаг хоёр онгог, шар булгийн эх, шинжаан-уйгарын зүүн гарын цөлийн баян бүрд хөх тохой, буурал тохойд маш ховор ургадаг чийрийн давирхайг шинжиж, цөмийн эрчмээр задлах аргаар шинэ бодис гаргаж авснаа амьтан хүн дээр туршин судалсаар "Жамьян - Зодовын чийр" (ЖЗЧ) гэсэн эмийн бодис нээж, дэлхийн нэртэй эрдэмтдээр хүлээн зөвшөөрүүлж, Нобелийн шагналын босгон дээр хүрч чаджээ. 5 Шижлэх ухааны академийн мэргэжлийн дүгнэлт гарч, академич Зодовын үхэхээсээ өмнө бичиж академийн ерөнхийлөгчид үлдээсзн эрдмийн бас хувийн тайланг нууцын хар хайрцгаас нь олсон дүгнэлтийг эрдмийн зөвлөлд хэлэлцсэний дараа лрофессор Жалын Жамьянгийн үйлдсэн эрүугийн гэмт хэргийн орооцолдоо тайларч эхэллээ Азийн олон улсын шинжлэх ухааны нийгэмлэгийн ерөнхийлегч Нобелийн шагналт Наран улсын эрдэмтэн Хан, Дундат улсын алдарт зохион бүтээгч доктор Ван овогтын Монголын шинжлэх ухааны академид ирүүлсэн захидал, хоёр эрдэмтний бүтээл биологийн шинжлэх ухааны нээлт мөн гэдгийг баталж өгөв. Долдойн Зодовын академид өгсөн тайланд өөрийнхөө үхлийн талаар бичсэн ганц хуудас тайлбарт "Миний үхэл бол Жамьян бид хоёрын нээлтийн эцсийн үр дүн. ЖЗЧ - ийн сэргээлтийн тунг арав дахин өсгөвөл 24 цагийн дотор бор хархын зүрх зогссон. Харин хүнийг үхүүлэх тунг би олж өөр дээрээ туршлаа. Энэ эмийн эмчилгээний тун миний евчнийг зургаан жил барьсан. Цаашид найдвар мухардсан учраас бодь хөтлөх тунг өөртөө авлаа. Энэ бол миний зовлонг гэтэлгэсэн амьдралын эцсийн баяр мөн. Би рашааныг хүртээд найман цагийн дараа энэ гэрээслэлийг сэтгэл хангалуун бичиж байна. Дөчин цагийн дараа миний сүнс зүүн гарын цөлд очно Энэ тооцоо зөв бол миний нээлт баталгаажина. Профессор Жамьян бид хоёрын маргаан үүн дээр байгаа юм. Тэр эмч хүн учраас эвтанацын сургаалийг үл тоож ЖЗЧ-ийн үхлийн тунг үгүйсгэсэн. Жамьян бол шинжлэх ухаанд бууж өгсөн арчаагүй новш. Гэвч тэр аугаа их эрдэмтэн. Эвтанаци бол эдгэшгүй өвчтэй хүн эмийн хүчээр зовлонгоо түргэн гэтэлгэх энэрэнгүй сургааль. Би үхлээрээ эдгэшгүй өвчинд шаналсан олон сая хүнийг зоригжуулж, хүн төрөлхтний өмнө гавьяа байгууллаа" гэжээ. Төрийн гурван яамны сайд Монголын шинжлэх ухааны академийн ерөнхийлегч: улсын үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын хөлөглөсөн таван хурдан тэрэг хар хурдаараа тусгай хорих ангийн үүдэнд нэгэн зэрэг бууж. профессор Жалын Жамьяны хорих өрөөний хаалгыг чахруулсаар орж очлоо Өвгөн грофессор хоригдлын модон орон дээр хана руу харж хэнийг ч тоосон шинжгүй омог бардам байдлаар амарлингуй хэвтэх ажээ. Түүний халзан дагз нь гялайж, баруун гар нь орныхоо урдуур сул санжжээ. Сандлын буланд хэзээ ч юм татсан тамхи аль хэдийн унтарч бөхжээ. Бүгд эгшин зуур анир чимээгүй болов. Улаанбаатар 2003 ЦYРЭМИЙН МУХАР Ц.Мухар, 1967 онд Анагаах ухааны сургууль төгсөж, Ази, Европ, Америк, Австрали тивийн хэд хэдэн улс оронд эрүүлийг хамгаалахын удирдлагаар суралцаж, туршлага судалж анагаах ухааны дэд эрдэмтэн (1977), эрдэмтэний (доктор) (1991) зэрэг хамгаалж, профессор цол (1996) хүртжээ. Тэрээр далаад оноос уран бүтээлээ эхэлж "Дөрвөн ойрадын гурван нутаг" (1999), "Хүний хөрөг, миний зураг" (2001) ном бичсэн. Сэтгүүлчдийн нэгдсэн холбооны "Ган үзэгтэн" шагнал хүртсэн байна.
(
Сэтгэгдэл бичих? |
Өгүүллэг |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003
|
Шинэчилсэн огноо: 2007-01-08 23:30:55
)
|
|
|
|
|
Агуулга
|
 |
|
|
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|