Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Галсанбалдангийн Ловор : Оньсого таалцсан нь
Оруулсан admin on 2007-01-12 03:19:16 (9897 уншсан)

Сандаг Дондог хоёр хичээлээсээ ирээд даалгавраа хийж суув. Ээж нь гадагш гарахдаа,
- За миний хоёр хүү хичээлээ давтаад томоотой сууж байгаарай. Гэрээ битгий сандаагаарай. Аав чинь өнөөдөр ирнэ шүү! гэж хэлтэл
Сандаг
- Ура! Аав ирэх нь! гэж хашгиран алга ташихад Дондог сэртхийн:
- Ээж явах нь ура! Баяртай! гэж дороо цовхчин хоцров. Аав нь бригадын дарга болохоор гэртээ ховор үзэгдэнэ. Отор нүүдэл, сааль сүү, ноос үс, өвс тэжээл энэ тэр ажлаар малчдын суурь, нэгдлийн төв, аймаг орох нь цөөнгүй. Өнжин хонон яваад аавыгаа ирэхэд Сандаг, Дондог хоёрт ярих сонин зөндөө байдаг.

Сандаг сарлагийн бяруу сүүлдэх гэж байж эхэд нь мөргүүлэх алдсан. Дондог үзүүрсгэн дээл эргүүлж нөмрөөд гадуур гүйж, айлын морь мал үргээн алдуулж хөөсөн, ер алиныг тэр гэх вэ. Нэг удаа энэ мэтээр дүрсгүйтсэн хоёр хүүгээ аав нь хашраах гэж баруун зүүн талд буруу харуулан хагас цаг хэр зогсоож шийтгэжээ. Тэр хоёр аавын үгнээс гажих аргагүй. Эргэж харах эрхгүй хоорондоо ярьж тоглож болохгүй. Ханын үдээс ширтэж, хөдөлгөөнгүй зогсох ямар уйтгартай гэж санана. Түүнээс хойш тэр хоёр ямар нэгэн хэрүүл уруул болоход хүрвэл ааваасаа нууна. Гэсэн ч аавыгаа эзгүйд тэд зоргоороо маргаж, бас ч хор шараа маажилцаж гар зөрелцөж дуусах нь цөөнгүй.
Өнөөдөр аав ирнэ гэж тэр хоёр анхандаа их л томоотой байв. Сандаг математикийн даалгавраа хийх гэж арван хуруугаа гозойлгон байн байн тоолно. Дондог самууруулахгүй болохоор аятайхан л байв. Дондог цэвэр бичиж сур гэж багшийнхаа бичсэн үгийг дуурайлган хуулна. Сандаг гар хөдөлгөхгүй таатайхан л байв. Гэвч гадаа хүмүүс ярилцах, морь мал тургих бүрд,
- Аав, аав гэж хашгиран номоо хаангуут хамхиж, цүнхэндээ хийхэд Сандаг ч,
- Зүйтэй, амралт! гэж түүнээс.дутуугүй дуу шуу тавин дэмжив.
Тэгээд Дондог
- Одоо юу хийх вэ? гэж түр чимээгүй сууснаа,
- Хоёулаа тоглоё. Тэгэх үү гэв.
- Яаж тоглох вэ?
- Барилдъя
- Yгүй, болохгүй. Ээж гэрээ битгий сандаагаарай гэсэн, харин оньсого таалцъя гэтэл Дондог,
- Тэгье, тэгье! гэж уриалгахан дэмжив.
- За тоолъё.
Хэн эхлэх вэ?
Хэлж бай!
Хээнчи, мээнчи
Баанчи. аанчи! Над таарлаа. Би нэгдүгээрт! гэж Сандагийг гараа өргөхөд Дондог ч тосгуулан
- Би хоёрдугаарт гэж хашгирав.
- Эгч дүү хоёр эн чацуухан! гэж Сандагийн эхэлтэл Дондог шүүрэн авч
- Ах дүү хоёр ав адилхан гээч! Чи бид хоёр шиг, "гэрийн хаалга аа" гээд дорхноо таачихав.
- Худлаа, чи бид хоёр чацуу юм уу? Би чамаас өндөр гэж Сандаг мэлзэв.
- Yгүй адилхан! гэж Дондог зүтгэв
- Тэгвэл оньсого таахаа болилоо! гэж Сандаг тунив.
Сандаг, Дондог хоёр уул нь ихэр. Сандаг түрүүлж төрсөн болохоор Дондогт ахархана. Дондог, Сандагаас дүү биш гэж мөчөөрхөнө. Тэр хоёр энэ жил сургуульд оржээ. Харин яагаад ч юм, аав ээж нь тэр хоёрыг нэг ангид оруулсангуй.
Тэгээд хоёулаа хэсэг зуур дуугүй сууснаа хэн хэнгүй уйдав,
- Хоёр оньсого мэдэхгүй бол худалдана шүү, тэгэх үү? гэж Сандагийг эхэлж ам нээхэд Дондог шууд,
- Тэгье, одоо миний ээлж:
"Хойноос ирсэн хомбоохой
Хоёр чих нь дэлдээхэй
Тэр юу вэ?" гэж нэг амьсгаагаар урсгав.
- Хүүе, дутуу байна! Туулай, туулай!
"Туух нуруу нь тугдаахай
Тугал сүүл нь годоохой" гэдэг шүү дээ гэж Сандаг засаад
- Одоо миний ээлж'
"Иддэггүй байтлаа
Их гэдэстэй
Явдаггүй байтлаа
Дөрвөн хөлтэй
Тэр юу вэ?" гэж сөргүүлэн дуржигнуулав.
- Амьтай юм уу, амьгүй юм уу? гэж Дондог лавлав.
- Амьгүй
- Байз, юу байх вэ?
- Чи удаж байна. Нэг оньсого мэдсэнгүй гэж Сандагийг эрхий хуруугаа дарахад,
- Yгүй, нэг оньсогыг гурван минут бодно! гэж Дондог ширээний цаг харан хэлэв.
- Yгүй, гурван минут удна. Нэг минут болно гэж Сандаг зөрөв
Тэгээд Дондог духан дээрээ хоёр хуруугаараа тогшин
-Хээнчи, мээнчи
Баанчи. аанчи туслаарай! гэж шивэгнэснээ хэсэг зуур чимээгүйхзн бодов. Сандаг цагаа харж
- 25 секунд үлдлээ! гэж баярлан хашгирав. Дондог санаж, санаж:
- Трактор гэв.
- Биш, трактор явдаг шүү дээ.
- Мөн. Сүхээ ахын трактор хөдөлдөггүй шүү дээ.
- Биш ээ, чи мэдсэнгүй.
- Мөн. Тэгвэл чи хар. Сүхээ ахын трактор одоо ч гаднаа л байгаа гэж гарахыг завдан Дондогийн өндөлзөхөд Сандаг.
- Биш ээ. Шүүгээ гэж манай ангийн багш. хэлсэн юм гэснээр маргаан түр намдав Гэвч Сандаг,
- Оньсого таагаагүй олийсон сохрыг худалдлаа.
"Хар нохойн хаанаас
Бор нохойн богтосноос"... гэтэл Дондог туүний дууг дарах гэж бараг л хашгирах тооны
- Болоогүй. Би оньсого хэлнэ шүү гээд
"Чамаас жаахан байж
Чамайг өргөөд тавьчихна
Тэр юу вэ?" гэж өгүүлэв. Сандаг
- Худлаа. Тийм оньсого байхгүй. Чи өөрөө зохиож байна. Яаж надаас жаахан юм чинь намайг өргөх юм. Худлаа чи намайг өргөж даахгүй шүү дээ гэсэнд Дондогийн хор шар хөдлөө ч юм уу, чадлаа тэнсэх ч гээ юм уу, шууд л хоёр хөлий нь хамаад авав.
Сандаг сандарч савж ойчихдоо ширээний бүтээлгэнээс татчихжээ. Ширээн дээр хураалгаастай ном шалаар нэг пижигнэн унав.
Сандаг тэвдэж босох гэтэл Дондог зуураастай өндийж ч чадсангүй. Сандаг самбаа гаргаж холбирон хөрвөөтөл, гарт нь нэг нойтон юм таарсанд харвал бэх ажээ. Гар нь нэлдээ будагдсан байв.
- Хүүе, Дондогоо! Аавын савтай бэхийг асгачихжээ! гэж Сандагийг хэлтэл, сая нэг юм дуртай дургүй салав. Сандаг, бэхэнд халтайсан Дондогийн хацрыг хараад өөрийн эрхгүй инээд алдав. Дондог, Сандагийн салбайтлаа урагдсан өмдийг заагаад тас тас хөхрөв.
Тэгтэл хаалга онгосхийн хүн орж ирсэн нь аав ээж хоёр нь байлаа. Сандаг Дондог хоёр сандран хувцсаа гүвмэр болон зогсов ...

ГАЛСАНБАЛДАНГИЙН ЛОВОР

1937 оны 10 сарын 10 - нд одоогийн Сүхбаатар аймгийн Онгон сумын Мэнд хэмээх газар төрж, бага сургууль, Баруун-Уртын бүрэн дунд сургууль төгсгөжээ.
УБДС - ийн монгол хэл уран зохиолын анги (1957-1961), Орос Улсын Коммунист Намын Дээд Сургуулийн сэтгүүлчийн ангид (1975-1977) суралцаж, тус тус дүүргэсэн байна
1961 оноос Гэгээрлийн Яамны хэвлэлийн хэлтэст утга зохиолын ажилтан 1965 оноос МРТУХ-д редактор, 1978 оноос Радиод утга зохиолын нарийн бичгийн дарга, 1979-1988 онд МХЗЭ-ийн Төв Хорооны дэргэдэх "Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь"- ийн редакцид зохиогч-редактороор ажиллажээ.
1960-аад оноос уран зохиол оролдож "Бачит хэрээний баларсан түүх"(1962), "Яргуй" (1966), "Шидэт анги" (1970), "Жимсний хаяг" (1973), "Нэрээ хэлдэг шувууд" (1976), "Yгсийн албан" (1983), "Хамгийн үнэтэй бэлэг" (1985), "Миний цагаан толгой" (1986), "Амьтны араншин" (2000) зэрэг ном бүтээжээ



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 183 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-012.JPG
Хэмжээс: 600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4621

Хөвсгөл
kho-004.JPG
Хэмжээс: 600x450 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5163

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-185.JPG
Хэмжээс: 600x450 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4999


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : Он цагийг өртөөлсөн ...
· Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn