Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Батын Лхагвасүрэн : Гурван сэрвэн
Оруулсан admin on 2007-01-12 03:32:49 (5712 уншсан)

      Харагдах бүхэн өнгөө алдан алсалж, хаа холын ганц уул сэтгэлд тодхон үзэгдэнэ. Гурван сэрвэн нь хоорондоо саахалтын зайтай эгнэж эргэн тойрныхоо мод, асган дундаас ганц ганцаар нь цойлон өндөрлөж, тэнгэрт хүрэх замдаа үүлтэй саатан үг хэлэлцэнэ үү гэлтэй үүлэнд шурган цэнхэртэж харагдана.
     Өвөлдөө үй олон амьтны чийрээр эргэн тойрныг нь мэтгэж, мод бутны мөчир, хад чулуу бүхэнд нь цас бамбарлан цавцайна. Хол: ойрын хүмүүс цас зудтай хатуу хайруу үед мал ахуйтайгаа нүүдэллэн ирж өнтэй золгоно. Зуны цагт нэгнээсээ хэдэн алхмын зайтай ч цэцэгсийн дунд төөрөн бие биесээ дуудалцаж олно.

Өсөж өндийж гүйцээгүй хүүхэд бид бол хацар нүүр шүргэх өвсийг усанд сэлэх мэт
хоёр гараар байнга ярж явна. Ган гачигтайд ч асга чулуу бүрийнх нь цэнгэг ус мэлтэлзэн, үхэр мал оодогнон давхисаар цугларан ирж, арьс үсээ нэвтэртэл ундаална.
     Гурван сэрвэнгийн эргэн тойрны жалга хөндийг дагаж нутгийн хийгээд эцэг өвгөдийн буян хишгээр бялхсан хот айлууд ярайна.
     Эргэх цагийн тоогоор айл бүрийн амьдрал тэгширч жаргал арвижих тухай ахмад буурлуудын хүүрнэлдэх үгэнд урамшихын учир хаа холоос нутаг усаа мөрөөсдөг байна уу. Эсвэл ойр хавьдаа төрсөн хүүхэд бүрийн хүйг асга чулуутай хөрсөндөө хадгалан үлдсэнээс сэтгэлийг ингэтэл уяраан татдаг юм болов уу.
     Эргэн хурган бодогдох энэ асуултанд, нялхсын дуу тэнгэрт хадаж ах дүүсийн маань сэтгэл баяр хөөр бялхсан тэр л агшинд эх барьж авсан ээжийн минь тасалсан хүйний хоёр үзүүртээ бидэнд нэг нэгээрээ буйгаас санаандгүй явтал сэтгэл цалгиан дурсагдаж, санах төдийд хийморь сэргээн өөртөө татдаг биз ээ хэмээн нутгаа гэх мөрөөдөл минь надад хариу болгон өгүүлнэм. Шөнөжин орсон бороо намдан, нартай учирмагц инээмсэглэх мэт "Алтлагийн” маань хөндий өнгө тунаран, цэцэгсийн амьсгал гэмээр үүл манан өөдөө хөөрөн сэрвэнгийн оргилд цагаан панс адил намирч: өнгийн солонго наагуур нь нумран татсан байхыг төсөөлөн хэлэхэд ч үг тутам гоёмсог. Зэлэн дээр, бүсгүйчүүд урьд өмнө үзэж хараагүй юм шиг бие биеэ дуудан "Гурван сэрвэнгээ хараач" гэлцэн үнээнийхээ ивлэгээг гартал алмайрцгаана. "Ийм нутаг санаанаас зуурхан ч гарахгүй нь зөвөө" гэх ээжийн дуу шиг тансаг тогтуухан авиа зүрхний угаас ургана. “Эх хүн шиг ээл ивээлтэй энэ нутгаа эргэн эргэн санах минь юу билээ. Ивээл нөмрөөр би дутаа гэж үү" гэсэн бодол минь өөрийгөө бас нэг эргэнэм.
     Хад цохио атлаа эргэн санах төдийд эцэг эх шиг сэтгэл дулаацуулах ээлтэй дулаан елгий минь та эх нутагтайгаа хүйн холбоотой бидний сэтгэлийн утсыг эргэн учрахын мөрөөдлөөр доргион мөнхөд эгшиглэх хуурын татлага ажээ. Нутгийн багачуудын сэтгэлийг ардын дууны эгшиг лугаа адил уяраан өөртөө ямагт дуудаж, бодол цэлмээх цэнгэг агаар, санах төдийд шүлс асгаруулам амттай жимс, ган зудтай ч ээлээ өгдөг нутаг минь ээ. Хоног тоолон мөрөө сийлэх тэнхэл алдарсан тэрхэн цагт таныгаа гэх хүслэн зүрхийг минь өлгийдөн газрын тань үндсэнд биеэрээ уусан шингэж, хөрс хаван соёолох зулзаган хуш болон ургана. Тэр цагт мөрөөдлөө шингээж ургасан мөчрийг минь ширхэггүй салхин татлагаараа хурдан зөөлөн эгшигэнд "Хяр гурван сэрвэн минь" та мөнхөд уясан орших болно.
 
БАТЫН ЛХАГВАСYРЭН


     Батын Лхагвасүрэн 1960-аад оноос утга зохиол оролдсон бөгөөд анхны шүлэг нь 1965 онд "Улаанбаатарын мэдээ” сонинд хэвлэгдэж байжээ. Мөн 1973 онд анхныхаа туужийг "Цог" сэтгүүлд нийтлүүлж байв.
     1997 онд түүний "Дүрсгүй Буд" номоос сэдэвлэн "Еэ еэ, бөө вөө, Шар Будаа" хүүхдийн уран сайхны киног бүтээсэн.
     Мөн "Сэлүүр орчлонгийн сиймхий" роман нь 2000 онд "Шилдэг роман" шалгаруулах наадамд II байрын шагналыг хүртсэн байна.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 313 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_19.JPG
Хэмжээс: 700x525 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3595

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-068.JPG
Хэмжээс: 600x450 104k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3791


art_17.jpg
Хэмжээс: 600x456 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4635


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn