Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Алтангадас 		 Сургамж: Шинэ зууны сэтгэлгээ
Оруулсан admin on 2007-01-18 02:38:17 (5249 уншсан)

Шинэ зуунд бид амьдарч байна. Магадгүй сэтгэлгээ маань ч шинэ байх ёстой болов уу. Ер нь монголчууд бид хөгжихийн тул яг юу хийх ёстой юэ? Германаас Ч.Отгочулуу бидэнд дараах танин мэдэхүйн шинжтэй нийтлэлийг бичиж ирүүлсэн бөгөөд тэрбээр хөгжлийг дэлхий дээр амьдрал үүссэн үеэс өмнөх болон хойших үеүдэд хэрхэн үздэг байсан талаар сонирхолтой мэдээлэл дуулгаж, мөн өөрийн бодит саналуудыг дэвшүүлээд байна. Эрхэм та ч гэсэн эх орныхоо хөгжлийн төлөө, салбар бүрийн тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх тухайд өөрийн бодит санал, судалгаа, нийтлэлээ бидэнд илгээгээрэй. Хүнээс хамааралгүй хөгжил: Энэ нь байгаль, ертөнцийн дотоод хөгжил бөгөөд хэдэн тэрбум жилийн тэртээ хоосон огторгуй буюу сансарт маш их хэмжээний тоосонцорууд хуран цугларч улмаар хоорондоо хэт нягтарсны улмаас асар их тэсрэлт гарч, энэ тэсрэлтээс анхны гэрэл, анхны матери болон таталцалын хүч (гравитаци), соронзон орон, цахилгаан орон, дэлхийн татах хүч гэсэн физикийн дөрвөн хүч үүсчээ. Уг хүчнүүдийн нөлөөгөөр галактикууд үүсэн, оршин тогтнож, дэлхий нарыг тойрон эргэж, сар дэлхийг тойрч, хойд туйлын цахилгаан туяа үүсэж, атом, молекулын элементүүд холбогдон таталцаж түлхэлцэж байдаг билээ. Ус үүссэнээс уурагт амьдрал оршин тогнох боломжтой болж, сансраас ирсэн бичил биет үржиж эхэлснээр ургамал амьтан жигүүртэн бий болсон хэмээн шинжлэх ухаан таамагладаг юм байна.

Хүнээс хамааралтай ухамсаргүй хөгжил: Энэ хэсэгт Хүний анхны овог үүссэн үеийг хамруулж болох юм. Өөрөөр хэлбэл анатоми, физиологийн гол гол өөрчлөлтүүд энд явагдсан. Мөн хөгжлийн хувьд дотоод мөн чанар нь байгалийн ухамсаргүй хүч, зөн байжээ. Харин илрэл нь хүн амьтны биологи, физиологийн хөгжилт, идэвхижилт байлаа. Анхны эс, ургамал, амьтан гэх мэт хөгжихдөө бүгд л утга учиргүй байгалийн хөдөлгөөнөөс арай илүү байгаль эхийн зохиосон зохион байгуулалтад орж байснаар энэ хөгжил явагдах нөхцөл хангагдсан. Эволюцийн хүчээр шинэ шинэ төрөл зүйл үүсэж байлаа. Энэ хөгжлийн нэг баталгаа нь эхийн хэвлий дэх ураг Хүнээс өмнөх төрлүүдийнхээ онцлогуудыг агуулсан үе шатуудыг туулан бүрэлддэг билээ.

Хүнээс хамааралтай ухамсарт хөгжил: Тэгвэл энэ үед хүн гал хэрэглэж, сэтгэж бие биетэйгээ харилцах болсон үеэс эхлэн тооцогддог. Анхны гал, ёс суртахуун, хэл яриа, домог, онол анхны зэвсэг гээд л алхам алхмаар хүн адгуусан шинжээсээ, байгалиасаа холдсоор байсан нь тэдний сэтгэхүйд гарсан том тэсрэлтүүд байлаа. Түүгээр ч барахгүй удирдах, удирдагдах ёс үүсч эхэллээ. Аливаа амьтад хоол тэжээлийн төлөө тэмцдэгтэй адил хүмүүс хоорондоо, хэсэг бүлэг хэсэг бүлгийнхээ эсрэг зохион байгуулалтайгаар нөөц баялгийн төлөө өрсөлдөж эхлэв. Тэмцэхийн зэрэгцээ найрамдаж хүртэл сурч байлаа. Хүчтэй овог нь хүчгүйгээ захирахын тулд илүү боловсронгүй удирдлагын систем хэрэгтэй болсноос засаглалын анхны бүдүүлэг шатанд тулж иржээ. Засаглал хэмээх бариад авах барьцгүй зүйлийг илэрхийлдэг абстракт (хийсвэр) ойлголт хэдий ч хүмүүсийн сэтгэлгээний салшгүй шинж, тэмүүлдэг хүслэн нь болж хувирсан байлаа. Магадгүй эрэгчин амьтны эзэрхийлэх зөн совингоос үүдэлтэй биз. Уг хөгжил нь хүний улам бүр өсөн нэмэгдэж буй танин мэдэх, аюулгүй амьдрах, хамтрах хэрэгцээнээс үүдэлтэй байв. Хөдөлгөх хүч нь хүмүүсийн өрсөлдөөн буюу дайн тулаан, урлаг соёл, гүн ухаан, яваандаа урлаг спорт, шинжлэх ухааны ололт болж хувирав. Хөгжлийн дотоод мөн чанар нь Хүний сэтгэлгээний өөрчлөлт, шинэ зан чанарын бүрдэлт байлаа. Хүн өөрийгөө бусадтай харицуулан сайн тал, сул талаа мэдсэний хирээр нийгэмчлэл илүү хурдан болж, энэхүү хөгжлийн механизм нь яваандаа дотроо УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ гэсэн 2 зөрчилт хэсгийг агуулах болов. Энэ хоёр нь ямагт зөрчилдөж улмаар шинэ төвшинд гарч шийдэгдсэнээр түр зуур найрамдаж байлаа. Хөгжлийн цаг хугацааны нягтрал илүү их өсөж байна. Нар үүсээд 4,5 миллиард жил болсон атал дэлхий дээр амьдрал үүсээд хэдэн зуун сая, анхны төр үүсээд 5000 жил болжээ. Тун энгийнээр тайлбарлахад 20-р зууний техникийн хөгжил 1- 19-р зууны техникийн нийт хөгжлөөс хэд дахин илүү билээ. Хөгжил гэдэг маань хүн төрөлхтөний иргэншлийн ололтуудаар улам баяжиж техник, технологийн гэсэн тодотголтой болов. Хүнээс хамааралтай, Хүнээр өөрөөр нь зохицуулагддаг болсон нь хөгжлийн энэ их хурдац, нягтралыг бий болгох гол нөхцөл болсон байна.

Тэсрэлт - Долгион
Тэсрэлтийн тухай санаанаас гадна долгионы тухай санааг санал болгож байна. Аливаа долгион тэсрэлтээсээ хойш тодорхой цаг хугацаанд, орон зайд тархсаар байдаг. Долгионы хүч хэлбэлзэл хүлээж авч буй орчноосоо шалтгаалж өөрчлөгдөж улмаар хэлбэрээ өөрчлөн тархаж байдаг. Сансраас ирж буй нарны гэрэл бол тэсрэлтээс үүдсэн долгион билээ. Тэгвэл соёл иргэншлийн хувьд ч Хүний нийгмийн хувьд ч мөн долгион бий. Грекийн соёл, Ромын эзэнт гүрэн, Хүннү гэх мэт эртний соёл нийгмийн тэсрэлтүүд. Энэтхэг, Төвд бол Буддын шашны долгионы эх. Будда бол бас л нэг оюун санаа шашны үзэл санаанд гарсан тэсрэлт байсан. Уг тэсрэлтийн долгион - нөлөө зуун зууныг дамжин оршсоор л байна..Жишээ нь, Марксын онол Орос, Зүүн Европ, Монгол гуравт өөр өөрөөр хэрэгжиж байв. Марксын онолыг тэсрэлт гэж авч үзвэл дунд нь Ленин, Сталин гэх мэт долгионийг дамжуулагч нар байж сая Монголд хүлээн авсан байж таарна. Монгол, ер нь аль ч орон үй түмэн онол, соёл, үзэл бодлын долгионы огтлолцол дээр оршиж байна. Яаж тэсч үлдэх вэ? Амьд амьтан организмийн хувьд ямар нэг долгион авахгүйгээр хөгжихгүй. Орших нөхцөл ч байхгүй. Учир нь түүнд ямар нэг хүч үйлчлэхгүй байна гэсэн үг. Хүн аливаа юмыг харахдаа гэрлээс ойсон дүрсийг л тусгаж авдаг билээ. Энэ бол бас л долгионы үр дүн. Мода Парисаас эхэлдэг гэж үг байдаг. Энэ бас л долгионий эхийг хэлж буй хэрэг. Энэ бүгдийг нуршсны учир хөгжилд зүй тогтол байна. Энэ нь ерөнхий бас тусгайд оршин байдаг. Уг зүй тогтолыг тодорхой загвараар илэрхийлж болно гэж үзсэнийх билээ. Аливаа зүйлийн агуулга, хэлбэр 2 нийцэж байх ёстой билээ. Анх Чингис хааны үед Цагаан сар маань цагаан идээ иддэг сар гэсэн утгатай байж. Тэгвэл одоо эсрэгээр махан сар болсон байх юм. Загас их иддэг байсан Монголчууд загаснаас гарсан нь бас л нэг юм хэлээд байх шиг. Энэ нь цаг хугацааны явцад юмсын агуулга хэлбэр нь өөрчлөгдөж байдаг. Хүмүүс үүнийг анзаарахгүй байвал түүхэн алдаанд хүргэдэг гэсэн санаанд хүргэж болох юм. Тэгэхээр тухайн үедээ зөв байсан агуулгыг хэрэггүй хэт хоцрогдсон хэлбэр болгодог нэг хүч байна. Энэ юу вэ?

Саар Долгион
Жинхэнэ долгионы хажууд ямар нэг гажуудал гарч болно. Үүнийг ялгахад бэрх . Жишээ нь, Монголд чөлөөт хэвлэл, бас шар хэвлэл гэж байна. Хоёулаа ардчилсан хөдөлгөөн гэх тэсрэлтээс үүссэн долгионууд. Гэтэл нэг нь тодорхой ёс зүйтэй /этиктэй/ байхад нөгөөдөх нь зүгээр л барьцгүй хүн гутааж, сенсаац хөөцөлдөж мөнгө олдог болсон байх юм. Ардчилал ч өөрөө бас анархизм гэх саар долгионоо дагуулж байдаг билээ. Монголд бизнесийн соёлгүй, зорилгогүй дампуу үйлдвэр олон байна. Энэ бол саар долгионы сайхан жишээ. Мөн Оросын (1917) хувьсгал бол саар долгиондоо илүү түшиглэсэн байсан.

Хөгжлийн мөн чанар –Ямагт тэргүүн эгнээнд байх
Хүн төрөлхтөн хоорондоо өрсөлдсөөр. Хөгжлийн дотоод механизм хөдөлсөөр. Цагийн хүрд эргэсээр … Хөгжлийн шинэ, шинэ үнэлэмжүүд бий болсоор, эзэмшиж чадаагүй нь хоцрогдож зарим нь бүр улс үндэстэнүүдийн эгнээнээс хасагдсаар байна. Гэхдээ үнэлэмжүүд өөрчлөгдөн шинэчлэгдэж байвч хөгжлийн гол шалгуурууд хэвээр. Энэ нь уралдаанд үл хоцрох, ямагт тэргүүн эгнээнд байх явдал болой. Жишээ нь, Төвд, Япон 2 -ыг харьцуулж үзье. Хэдийгээр нэг нь далайд гарцтайгаараа ялгаатай ч гэсэн энэ 2 оронд ижил талууд бий. Монголо-малай гаралтай Японы ард түмэн Төвдүүдээс ялгаагүй бидний төрөл үндэстэн юм. Хоёулаа байгалийн болон зан заншлын үүднээс нэг хэсэгтээ дэлхийгээс таслагдан оршиж байв. Аль алинд нь тухайн үедээ шинэ болон хуучирч буй үнэлэмжүүд байлаа. Мэдээж шинэ үнэлэмж тодорхой хугацааны дараа хуучирдаг. Төвдүүд хүнээс хамаардаг ухамсарт хөгжлөө удирдаад шинэчлэх тал дээр хэт хүлцэнгүй байв. Тэд ямагт тэргүүн эгнээнд байх шалгуурыг хангаж чадаагүй юм. Тэд шинэ зүйлээс татгалзаж байснаараа гадаад ертөнцөөс хаалттай байснаараа өөрсдийгөө бусадтай харьцуулах, өөрсдөдөө шүүмжилэлтэй хандах, улмаар бусадтай өрсөлдөх боломжоо алджээ. Гэтэл Япон. Тэд өөрсдийгөө бусадтай шууд өрсөлдөх шинэ үнэлэмжгүйгээ ойлгомогцоо бусдаас шууд суралцаж эхэлсэн. Япон улс 20-р зуунд электроникийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж ирсэн нь энэ орон бусдыг гүйцээд зогсохгүй хөгжлийн шинэ үнэлэмж, хэлбэрийг бий болгох чадавхитай болсныг харуулдаг байна. Эндээс хөгжлийн тухай бас нэг сургамжтай санаа олж болно. Хөгжил, иргэншил гэдэг маань бусдаас суралцаж өөрийн болгох чадвараар тодорхойлогдоно. Хөгжлийн үнэлэмж гэдэг нь түүний байнга шинэчлэгдэх, шинэ хэлбэр бий болгох чадамжийг хэмжсэн хэрэг юм. Нэг үгээр хэлбэл хөгжил гэдэг маань өөрөө амьдрал гэдэг үгийн адил өргөн утгатай, баялаг санааг агуулдаг. Хэн сэтгэж нээж олж чадна тэр хэмжээгээр энэ үгэнд хангалттай нууц, эрч хүч бий.

Бид хөгжилтэй байсан уу…?
Дэлхийн хамгийн эртний дайнч гүрнүүдийн нэг Хүннүгээр манай түүх эхэлдэг бөгөөд Модун Шанюу хаан тухайн үедээ хамгийн орчин үеийн сайтар зохион байгуулагдсан арми удирдаж байлаа. Тэрбээр Хятадын Тан улсын хаантай: - Цагаан хэрмээс хойших нум сумтны улсыг би захирсугай. Цагаан хэрэмнээс урагш бүс, малгайтны улсыг чи захирсугай гэж гэрээ байгуулж байсан нь улс төрийн түүхэн дэх анхны гадаад дипломат хэлцэл байж мэдэх. Тэр үеийн үнэлэмж нь дайнч байлдаанч, бусдыг байлдан эзлэх, өөрийгөө хамгаалах чадвар байсан гэж тодорхойлж болмоор. Чингис хаан тухайн цаг үеийнхээ дэлхий хамгийн тэргүүний технологи (оньсон техник, нум сум, морьт арми), мэдээллийн систем (өртөө) -ийг ашиглаж дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлж байлаа. Бидний хувьд дэлхийн анхний дархан цаазат газар, өмд, оньсон техник, нүүрс шатаах, цаасан мөнгийг хэрэглэж байсан туршлага, глобал хэмжээний худалдааг аюулгүй зохион байгуулж байсан гээд өнөөгийн дэлхийн хүн төрөлхтөний байгуулалд зохих нөлөө ул мөрөө үлдээсэн олон баримт бий. Юань гүрний үед Монголчууд Өмнөд Азид мөнгө олборлож, Япон руу дэлхийн хамгийн том усан флот илгээж, Хархориныг олон үндэстний соёлын төв болгож байлаа. Гэвч дараа нь хоорондоо эвдэрч бутарч эхэллээ. Үүнээс дүгнэвэл хоорондд хэт зөрчилдөх нь хөгжилд биш эс хөгжилд аваачдаг ажээ. Удалгүй шарын шашинд орсноороо нэг туйлшрал нөгөө туйлшралаар солигдов. Хөгжлийн тэнцвэр нэгэнт алдагдаж хөгжлийн байх ёстой зөрчилтэй талыг хэт үгүйсгэж байв. Тухайлбал хүний хэрэгцээ бол шунал. Шунал бол нүгэл гэсэн шашны онол хүчтэй ноёрхож байв. Ингэснээр хэрэгцээгээ хангаж биш харин үгүйсгэж, дарж номхотгож амьдрах болов. Европд үүний эсрэгээр хэрэгцээгээ хангаж амьдрахыг Хүний салшгүй шинж гэж үздэг ба хэрэгцээ хангагдвал шинэ хэрэгцээ үүснэ. Мөн шинэ чанар, шинэ үнэлэмж ч Хүнд бий болдог байна. Жишээ нь, хүн хөгжим сонсох цуур гэх мэт энгийнээс илүү боловсронгүй төгөлдөр хуур мэт хөгжмийн зэмсэг үүсэв. Мөн хөгжмийг амьдаар нь биш гэхдээ сонсож болохоор хадгалах хэрэгцээнээс пянз, кассет одоо CD үүсжээ. Хүний хэрэгцээ хөгжлийн нэг түлхэгч хүч болдог ийм жамтай.

Европын хөгжил – Бидэнд туршлага
Одоогийн Европын холбоо байгуулагдах эхлэл 1307 онд тавигдсан нь жирийн нэг тохиолдол биш юм. Монгол гүрэн сулран доройтсоны дараа Европчууд Ази, Европыг холбосон худалдааны замыг дахин сэргээж, эзэмшихийн тулд далайн тээвэр, ер нь газар зүйгээр шургуу судалгаа явуулж эхэлсэн билээ. Энэ их оролдлогууд нь Америкийг нээх урьдач нөхцөл болсон байж болох. Европчууд шар арьстны аюулаас мөн өвөр хоорондоо байлдахын тулд илүү боловсронгүй галт зэвсэгийг бодож олжээ. Энэ мэтчилэн технологийн шинэ эрэмбэд гарсаар байлаа. Европт хүн үнэмшихийн аргагүй хурц өрсөлдөөн, харгис хядлага, шашны хавчлага, мөн бие биенээ захирахын төлөө дайн тулаан байнга гарсаар байсан ч тэд эрдэм мэдлэг, соёл урлаг, мөнгө, санхүү гээд өрсөлдөж болох бүхий л зүйлээр үзэж тарах болов. Энэ бүгдийн хүрээнд Хүний сэтгэхүй хөгжжээ. Ингэснээр хүн байгалиасаа тасархай болохоо ухамсарлаж өөрсдийн Байгаль болсон Хүний Нийгэмийг боловсронгуй болгохыг зорьж байв. Хүний эрх чөлөө, ардчилсан бүгд найрамдах ёс гэх мэт асуудлаар эрдэмтэд хоорондоо өрсөлдөн судалцгааж бас бие биенээсээ суралцаж байлаа. 20-р зуунд Европчууд эрдэм мэдлэгийн төлөө, шинэ нээлтүүдийн төлөө түүнийгээ зэвсэглэлд ашиглах өрсөлдөөнд хоцорч эхэллээ. Америк, Орос 2 энэ тал дээр аль хэдийнэ санаачилгыг гартаа авч Европын дэлхийн бодлогод үзүүлэх нөлөө нь сулраад ирлээ. Шалтгаан нь бас л хоорондын зөрчил, өөрсдийгөө шинэчлэх, дайчлах чадвар дутсантай холбоотой. Европчууд хэрхэн хөгжиж улмаар дэлхийд соёлоо түгээж чадав аа. Ямар шалтгаан байв. Монголчуудаас илүү ямар нэг давуу тал тэдэнд байв уу? Мэдээж байсан. Тэгвэл яг юу вэ? Европчууд мэдлэгээ хойч үедээ үлдээхийн тулд сургуулиудийг олноор байгуулж байсан нь тэдний хөгжлийн нэг нууц байгаад зогсохгүй өнөөгийн Хүн төрөлхтөний боловсролын системийн үндэс болж өгчээ. Хүний юмыг дээрэмдэн булаах биш харин өөрөө хийж бүтээх өөр бусдад байгаагаас илүүг бодож олж бий болгоно гэсэн Европчуудын сэтгэлгээ ноёрхох болсноор ХӨГЖИЛ гэдэг ойлголтыг шинэ төвшинд авчирлаа. Өөрөөр хэлбэл тэд хөгжлийн мөн чанарыг танин мэдсэнээр түүний нууцад нэвтэрч түүнийг залж чадаж байна. Гэвч төгс (perfect) эсэх нь эргэлзээтэй. Тэд эрэл хайгуул хийсээр. Бид ч үүнээс хоцрох ёсгүй.

Харин одоо БИД яах ёстой вэ?
1. Юуны өмнө өөрсдийн хөгжилийн философитой болмоор. Амин чухал зүрх нь юу вэ? Хөдөлгөх хүч нь юу байх вэ ? Шаардлага, хэлбэр гэх мэтээр зөв зүйтэй задлаад зориуд сайн судалмаар. Дараа нь бүтэц, зохион байгуулалтыг нь зөв угсарч хүчирхэг, байнга шинэчлэгдэх чадвар бүхий систем бүхий онолтой болох хэрэгтэй байна. Эдийн засаг, улс төрийн хөгжлийг сэтгэлгээний шинэчлэлгүйгээр хангаж чадахгүй. Энэ сэтгэлгээний шинэчлэлийг хийхэд:Судалгаа, Хүн бүрын оролцоо, Эрмэлзэл, Сурталчилгаа чухал. Хамгийн гол нь ерөнхий үзэл баримтлал буюу шинэ гүн ухаанаа маш ойлгомжтой энгийн тодорхойлж Хүн бүрт хүртээлтэй байхаар томъёолох хэрэгтэй юм. Бид тулах цэгээ зөв тодорхойлоод хөшүүрэгдвэл бага хүч зарж цаг хугацаа хэмнэнэ.
2. Монгол Хүний сэтгэхүйд таарсан рекламуудийг шинэ stereotype (олон нийтийн сэтгэлзүйд тогтсон төсөөлөл) бий болгох зорилгоор явуулж ухамсартай залах шаардлага зайлшгүй хэрэгтэй. Жишээ нь, хөл дээрээ донгож тэнцэн буй 2 ойтой хүүгийн өхөөрдөм зураг аваад гудамж, автобус гээд нүдэнд тусах газар аятайхан томоор байрлуулъя. Хүүгийн булчинлаг, булбарай бие, сониуч харц энэ бүгд бүх Хүнд хайр төрүүлж байх учиртай. Доор нь “- Монголын эдийн засаг хөлд орж байна. Хүн бүр дэмжигтүн” гэсэн утга бүхий бичиг байх юм. Хүмүүс уг рекламыг харсанаар эдийн засгийнхаа мөн чанарыг ойлгох болно. (Шинэ эдийн засаг!) Тэгэхгүй бол хүмүүс эдийн засгийг хэт хийсвэр хол, бараг л - эдийн засаг бол улс төрийн бохир тоглоомын талбар гэх маягаар хүлээж авч, төсөөлж байна.
3. Монголчууд нанотехнологи, биотехнологид өрсөлдөх бэлтгэлээ базаах хэрэгтэй. Монголд энэ чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалтыг (лаборторио оруулж ирэх зөвшөөрөл г.м.) дэмжих шаардлагатай. Үүнд, Монголчуудын засаглалын төлөө тэмүүлдэг онцлогийг ашиглая. Ингэхдээ бие биенийхээ эсрэг биш харин нэг зүгт хөтөлдөг механизм бий болгомоор. Ер нь ухамсаргүй байгалийн хүчийг үгүйсгэж няцаах нь нэг их үр дүнд хүргэхгүй. Монголчууд хэт их амбицтай, хувиа хичээсэн, хор найруулахдаа гарамгай, иддэг уудаг гэх энэ инстинкт буюу ухамсаргүй хүчийг зөв тийш нь залах, хөгжүүлэх гь чухал. Өөрөөр хэлбэл хүн бүрийг өөрийгөө илэрхийлэх, тэсрэх боломжыг нь хангаж өгөх ёстой.
Ч. Отгочулуу Германаас
Хөгжил гэж....
хөгжил - илүү зохион байгуулагдаж системчлэгдсэн төлөв
хөгжил - бусдаас суралцах чадвар
хөгжил - тэргүүн эгнээнд байх чадвар
хөгжил - уламжлал, шинэчлэлийн диалектик нэгдэл
хөгжил - цаг хугацаа хожиж баялаг бүтээх үйл явц
хөгжил - сул талаа давуу тал болгох чадвар

(2006/11. Дугаар №35)

www.altangadas.mn



( Сэтгэгдэл бичих? | Сургамж | Оноо: 0/0 | Алтангадас )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 50 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-017.JPG
Хэмжээс: 600x800 184k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3469

Ёл хад
YolHad_10.JPG
Хэмжээс: 700x525 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3134

Ц. Тамир 1980	30х30, монгол зураг
Морь эрдэнэ
Хэмжээс: 600x569 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5479


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn