Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Алтангадас 		 Сургамж: Дэлхий бол хавтгай-3
Оруулсан admin on 2007-01-18 02:45:57 (5255 уншсан)

Компаниуд яаж хавтгай дэлхий дээр хөгжиж байгаа талаар...

Энэхүү номоо бичих явцдаа би маш олон компанийн удирдлагуудтай уулзаж, хавтгай дэлхий дээр хэрхэн өрсөлдөж, хөгжиж байгаа тухай асууж ярилцдаг байлаа. Тэд бүгд хэлэлцэж тохирсон юм шиг “Сүүлийн хэдхэн жилийн дотор ...” гэж ирээд л эхэлнэ. Үнэхээр, сүүлийн хэдхэн жилийн дотор тэд өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй, хийх боломжгүй гэж боддог байсан зүйлсээ хийх боломж бүрдсэн аж. Том ч бай, жижиг ч бай, энэхүү хавтгайран буй дэлхий ертөнцөд хөгжиж, дэвшихийг хүсч байгаа бол нэгэн зүйлийг ойлгох хэрэгтэй болж. Энэ бол “Хийж болохгүй зүйл гэж үгүй болсон. Хийж болох юу л байна, түүнийг хийж болно- гэхдээ таны төсөөлж байгаагаас ч богино хугацаанд. Тэгэхээр асуудал бол “Үүнийг Та хийх үү, эсвэл хэн нэгэн хийгээд танд худалдах уу?”, “Та шинэчлэлт өөрчлөлтийг нэвтрүүлэх үү, эсвэл түүний араас гүйцэх гэж гүрийх үү?” гэж.

Би маш олон хүнтэй ярилцсаны дүнд дараах хэдэн дүрмийг олж илрүүлсэнээ тантай хуваалцья.

Дүрэм1:
Дэлхий хавтгайрч буй нь мэдрэгдээд эхэлмэгц та өөрийн компани, бизнесийнхээ дотоод нөөц бололцоог сайтар шинж. Өөрийгөө тойруулж хана босгохын оронд дотооддоо сайн гэгч нь “малталт” хий.
Үүнийг би Миннесота мужид үйлчилгээний бизнес эрхэлдэг найз нарынхаа туршлагаас ойлгосон юм. Хорь орчим жилийн өмнө Кен, Жилл нар мультимедия компани байгуулж (Greer & Associates), хувь хүмүүс болон байгууллагуудад фото зураг авч өгч эхэлжээ. Жил ирэх тусам томорсоор муждаа нэлээд нэр хүнд олж, 40 гаруй ажилтантай студи болж. Саяхан нөхөртэй нь уулзахад тэрээр дэлхий хавтгайрч буй нь бизнест эрс нь мэдрэгдэж эхэлснийг ярив. Тэрээр “Freelancer-ууд (манайхаар бол чөлөөт уран бүтээлчид маягийн) буюу хувиараа ажилладаг хүмүүс манай зах зээлд бидэнтэй эн тэнцүү өрсөлдөж, бид томхон захиалгуудаа алдаж эхэлсэн. Эд бидний хийдэг ажлыг гэртээ сууж байгаад л хийчихдэг. Үйлчилгээний нэр төрөл, чанар нь адил учир хүмүүс арай хямдаар нь тэднийг сонгох болсон” гэсэн юм.
Яагаад ийм болчихов оо?
“Энэ бол технологийн хөгжлийн үр дүн” гэж тэрээр үргэлжлүүлэв. Бидний ажил бол хүмүүст ямар дэвсгэр дээр, ямар байрлалаар, ямар эффекттэйгээр зургийг нь авах вэ гэдгийг шийдэж өгөөд, зураг авдаг. Дараа нь өөр байгууллагад очиж хальсаа боловсруулна, зургаа угаалгана, ингээд хэрэв үйлчлүүлэгч зургандаа засвар өөрчлөлт оруулах бол өөр байгууллагад ханддаг. Товчхондоо бол, манай зах зээл нэлээд төрөлжсөн хэд хэдэн дамжлагаас бүрддэг байсан. Харин дижитал аппарат, өнгөт принтер зэрэг гарснаар бид зөвхөн зураг авдаг, зөвлөгөө өгдөг студи байхаа больж, авсан зургаа засдаг, нүдний улаан, нүүрний өө сэв зэргийг арилгадаг, гоёл чимэглэл хийдэг, тэр бүү хэл шууд газар дээр нь өнгөтөөр хэвлэж өгдөг лаборатори болж хувирсан юм. Цаашилбал видео камераар бичлэг хийж, зургийг дүрснээс ч гарган авах болсон.
Чухам ийм өөрчлөлт гарснаар аппарат, сканнер, камер, өнгөт принтертэй залуу бидний ажлыг гэртээ сууж байгаад хийх боломж бүрдсэн юм. Тэр бүү хэл өөр мужийн залуу ч интернэтээр зураг хүлээж аваад, засаж янзлаад хэвлээд өгдөг болчихсон” гэж Кен ярьж байлаа.
Үнэндээ сүүлийн хэдхэн жилийн дотор Кений анх байгуулж байсан компани нь танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдчихөж. Тэрээр анх зураг авдаг байсан бол одоо ажигч гярхай байдал, өндөр мэдрэмж, өвөрмөц сэтгэлгээ, гоо сайхны шийдлийг зардаг болжээ. Кен үүнийгээ “Бидний өрсөлдөх чадвар сайн аппарат байсан. Харин одоо дижиталчлагдаж болдоггүй МЭДРЭМЖ хэмээх зүйл болсон. Явсаар энэ маань зөвхөн мужийнхаа хувь хүмүүс, компаниудтай өрсөлдөх биш, тэр чигээрээ дэлхийтэй өрсөлдөх болсон” гэж тайлбарлав.
Яг иймэрхүү процесс бараг бүх салбарт явагдаж байгаа шүү дээ. Маш олон ажил үйлчилгээнүүд дижитал, мобайл, интернэт, виртуаль хэлбэрт шилжсэн. Хэрэв та энэ бүхэнтэй хөл нийлүүлэн алхахгүй л бол ард чинь байгаа хэн нэгэн үүнийг танаас өрсөөд хийж орхино гэдгийг санаарай.

Дүрэм 2:
Энэхүү хавтгай дэлхий дээр жижиг компаниуд ч том “хөдлөх” боломж нээгдсэн. Алсыг харж, богино хугаанд, өргөн хүрээнд, гүнд нь орж ажиллах гол түлхүүр бол маш хурдтайгаар бусадтай хамтран ажиллах явдал.
Нэгэн энгийн жишээгээр тайлбарлая. Вашингтоны их сургуулийг дөнгөж төгссөн Йорданы оюутан залуу Фади Гандоу өөрийн америк найз Уильямтай хамтран нэгэн гайхалтай санааг олж, дэлхийн хэмжээний компани болж чаджээ. Тэр энэ нууцаасаа дэлгэж байна...
Хоёр найз буухиа илгээмжийн үйлчилгээ үзүүлдэг DHL, Federal Express, Airborne Express зэрэг компаниуд Арабын ертөнцөд буюу Ойрхи Дорнодод сайтар хүрч үйлчилж чадахгүй байгааг мэдэрч, Фади өөрөө Арабын ертөнцөд бизнес, харилцаа холбоо хэрхэн явагддагийг сайн мэддэгийн хувьд энэ зах зээл дээр хамтран ажиллах саналуудыг эдгээр “акул”-уудад илэрхийлэхээр болжээ. Түүний гол давуу тал нь нэлээд түгшүүртэй энэ бүс нутгийн хэлийг нь мэддэг, бизнесийн харилцааны соёлыг нь ойлгодог, газар нутгаа мэддэг, Иран-Иракийн дайн, Араб-Израйлийн мөргөлдөөн, үймээн самууны “дундуур” эвтэйхэн учраа олж гарч чадах гэсэн давуу талууд байсан юм.
Тиймээс Фади эдгээр акулуудад “Бид та нартай танай бүс нутагт өрсөлдөхгүй. Гагцхүү танай компанийн Ойрхи Дорнодын бүс дэх “хөл” чинь болж, энэ бүсийн хүргэлт үйлчилгээг чинь хариуцан ажилладаг компани байяа” гэсэн саналыг тавьжээ. Эдгээрээс Airborne нааштай хариу өгч. Ингээд Фади албан ёсоор хамтрагч нь болж, Арабын ертөнцийн Египт, Турк, Саудын Араб, Энэтхэг, Пакистан, Иран зэрэг орнуудад өөрийн сүлжээтэй “Арамекс” хэмээх компаниа байгуулсан юм. Тэрээр “дош”-ин дээрээ үнэхээр чадварлаг ажиллаж, тун удалгүй шилдэгүүдийн жагсаалтад орж ирсэн юм.
2003 оны нэг нартай өдөр Фади дэлхий хавтгай болсныг мэдэрчээ. Түүнтэй хамтран ажилладаг, “Арамекс” компанийх нь хувьцаанаас эзэмшдэг Airborne компанийг DHL худалдан авчээ. Ингээд Airborne-ийн эзэмшиж байсан сүлжээ, төлөөлөгчийн газрын системийг хуучин түншүүд нь эзэмшихээр болж, “Баяртай, хамтран ажиллахад сайхан байлаа, Бүгдэд чинь амжилт хүсье” гэсэн захидалтай хоцров.
Гэхдээ… том биетэй Airborne алга болсноор жижиг биетэй Арамекс энэ хавтгай дэлхий дээр том хөдлөх боломж, орон зай нээгдсэн юм. Үнэхээр ч Фадид том хөдлөхөөс өөр арга байсангүй. Тэрээр өмнө нь нэг сүлжээнд хамтран ажиллаж байсан бүх байгууллагуудтайгаа Лондонд уулзалт хийж, өмнө нь Airborne-ийн ажиллуулж байсан системийг, магадгүй түүнээс ч илүү сүлжээг үүсгэн, үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлж, шинэ түншүүдийг хайх ажилдаа орж, тун удалгүй өмнөхөөс ч илүү амжилттай компани болж чаджээ. Тэр үүнийг хэрхэн хийв ээ?
Юуны өмнө Йорданд шинээр бэлтгэгдэж буй хамгийн шилдэг, шинэ үеийн програмистуудыг ажиллуулж, маш боловсронгуй вебд суурилсан шинэ сүлжээг үүсгэжээ. Мөн маш хурдтайгаар хийсэн ажил нь insourcing. Зөвхөн улс хооронд илгээлт хийхэс гадна дотоодын байгууллагууддаа үйлчилнэ гэсэн үг. Жишээ нь Арамексийн сүлжээг ашиглан Ойрхи дорнодын банкууд харилцагч нартаа картыг нь хүргэж өгдөг болсон, гар утасны компаниуд хэрэглэгчдийнхээ биллийг хүргүүлдэг болсон гэх мэт...
Товч дүгнэхэд, тоглоомын дүрэм өөрчлөгдөж, дэлхийн тавцанд өрсөлдөхөд заавал том байх албагүй, жижиг байсан ч орон зайгаа эзлэх боломжийг технологи, хавтгай дэлхий олгож буйг Фади сайтар ашиглаж чадсан юм...

Дүрэм 3:
Хавтгай дэлхийд амьд үлдэхийн тулд том компаниуд жижиг зүйлийг ч орхигдуулж болохгүй болсон. Тэд үйлчлүүлэгчдийнхээ өчүүхэн жаахан хүслийг ч хангаж, тэдэнд том хөдлөх боломж олгох хэрэгтэй.
Дэлхийд алдартай Sturbucks кофены газрын сүлжээний үүсгэн байгуулагч Ховард Шультцийн хэлж байгаагаар Sturbucks 19 мянган төрлийн амттай кофе бэлтгэдэг гэнэ. Гэхдээ үүнийг үйлчлүүлэгчдийнхээ тусламжтайгаар хийдэг. Хэрэглэгч эднийд орж ирээд цэсэн дээрх орцуудыг харж байгаад ямар жороор, ямар орцтой кофе уухаа өөрөө шийдэж, бэлтгэдэг “өөрөө өөртөө үйлчлэх” арга юм. Энэ санааг анх сонссон хүмүүс хүн нэг бүрийн уух кофег бэлтгэнэ гэдэг боломжгүй, өртөг өндөртэй гэж төсөөлж байсан ч Sturbucks асуудлаа ийм амарханаар шийдчихжээ. Банкны салбар ч бас технологийн дэвшил, интернэтийг ашиглаад өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүйгээр зардлаа бууруулж, тэгсэн хэрнээ хүн нэг бүрт хүрч үйлчилж чадсан. Хэрэглэгч компьютер, гар утас, интернэт ашиглаад л өөрийн хаяг, нууц үгээ хийгээд банкны вебсайтаар дамжин дансны гүйлгээ, орлого, зардалаа өөрийнхөө хүссэнээр хянах, зарим тохиргоог хийж зээлийн мөнгө, байрны төлбөр зэргээ автоматаар төлж, санхүүгээ удирдах боломжтой болсондоо тун сэтгэл хангалуун байгаа шүү дээ.
Энэ бол том залуучууд хэрхэн жижиг сажиг зүйлүүдэд ч анхаарлаа хандуулж байгаагийн тод жишээ.

Дүрэм 4:
Сайн компаниуд бол сайн хамтрагчид байдаг. Энэ хавтгай дэлхий дээр ямар ч компани дангаараа бүх зүйлийг хийх боломжгүй болж, улам бүр өөр компаниудаас хамаарах хамаарал өссөн. Энэ нөхцөлд хэн хамгийн сайн хамтрагч байж чадна, тэр хамгийн өндөр амжилтанд хүрэх нь гарцаагүй болсон.

Технологи хөгжих тусам ямар ч бүтээгдэхүүн, үйлчилгээ улам нарийн, боловсронгуй хэсгүүдээс бүрдэх болсон. Үүнийг дагаад нэг компани дотроо хэд хэдэн нарийн мэргэшсэн хэсгүүдтэй байх, эсвэл өөр байгууллагуудтай холбоотой ажиллах шаардлага тулгарч байгаа. Хэн хамгийн сайн хамтрагч (partner) байна, тэр амжилт олох тийм эрин үе эхэлсэн.
Компьютерийн тоглоом үйлдвэрлэгчдээр жишээлье. Дүрс, анимаци хийдэг компани дуу бичиж, найруулдаг студигүйгээр оршин тогтнохгүй. Сайн тоглоом = Сайн дүрс,эффект+ Сайн хөгжим. Сүүлдээ энэ процесс улам задарч, тоглоом нь амжилт олмогц тун удалгүй хөгжмийн зах зээл дээр тухайн тоглоомны дуутай дискийг гаргаж амжилт олдог болсон.
Өөр нэг жишээ бол Роллз-Ройс (лицензийг нь BMW үйлдвэр эзэмшдэг). Автомашины зах зээлийн магнатуудын нэг энэ компанийн нийт орлогын 50 илүү хувь нь засвар үйлчилгээнээс орж ирдэг гэдэгт та итгэх үү?
Уг нь бол Британийн компани бөгөөд ердөө 10 гаруй жилийн өмнө бүх ажилчид нь Британийх байсан бол одоо 50 гаруй хувь нь Хятад, Энэтхэг, Итали, Испани, Герман, Япон, Скандинавын орнуудад оршдог, худалдан авагчид нь 120 гаруй орноос захиалгаа хийдэг “олон улсын” компани болж хувирсан. Одоо эднийг хэн ч Их Британийх гэхээргүй болсон. Америкт бол америкийн компани, Энэтхэгт энэтхэгийн, Японд японы компани. Нийт эд ангийнхаа 75 хувийг гадаадад захиалгаар хийлгээд эргүүлж импортлож авдаг.
Толгой компани нь машин үйлдвэрлэдэг гэхээсээ илүүтэй хаа сайгүй байгаа үйлдвэрүүдийнхээ эд анги, тоног төхөөрөмжийг татан авах, шаардлагатай газар нь түгээх, хаа сайгүй байрлах судалгааны хүрээлэнгүүдийн судалгаа шинжилгээний үр дүнг цуглуулж, бие биед нь танилцуулах, эндээс нэгдсэн шийдвэр, дүгнэлт гаргах ажил хийж байна. Компанийн гүйцэтгэх захирал Ройсын хэлснээр өнөөдрийн бизнесийн ертөнцөд өрсөлдөх чадваруудын нэг бол яах аргагүй “Бусадтай хамтран ажиллах, сайн хамтрагч байх” чадвар. Бид өчнөөн мянган үйлдвэр, их дээд сургууль, судалгааны байгууллага, бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг. Эдэнгүйгээр бидний ажил хурдан хугацаанд урагшилж чадахгүй. Сургуулиа төгсөөд ирдэг залуучуудаас бид юун түрүүн “Чи нэг хэсэг нь Энэтхэгт, нөгөө хэсэг нь Хятадад, өөр нэг хэсэг нь Бостонд байгаа хүмүүстэй нягт холбогдож, хурдтайгаар хамтран ажиллаж чаддах уу?” гэж асуудаг. Энэ бол хавтгай дэлхий дээр шаардагдах хамгийн чухал чадвар болсон” гэж Ройс хэлж байлаа...

Дүрэм 5:
Өөрөө өөрийгөө “эхо”-дож, гарсан хариугаа үйлчлүүлэгч нартаа зарж чаддаг компаниуд л эрүүл үлдэнэ.

Нэг үгээр хэлбэл өөрөө өөрийгөө “эхо”-дож, өөрийнхөө хамгийн сайн хийж чадах зүйлүүдээ тодорхойлж, давуу талуудаа гаргаад, үүгээрээ ажлын захиалга олж чаддаг компаниуд гэсэн үг. Тухайлбал IBM-д нэг хэлтэс бий. Тэдний ажил бол IBM-ийг “эхо”-дох. Бүхий л шат дамжлага, нэгж хэсэг бүрийн бүтцийг том самбар дээр зурж байгаад шинжилнэ. Компанийхаа “араг ясыг” нь гаргаж яс, холбоос, зөөлөн эд бүр дээр шинжилгээ хийнэ гэсэн үг. Нэгж хэлтэс, ажил үүрэг бүрийн зардал, орлого, ашиг, бүтээмжийг тооцоолоод, аль нь компанийн өрсөлдөх чадварт хамгийн их нөлөө үзүүлж байна, алийг нь арай бага зардлаар сайн чанараар хийж болох вэ, аль нь өртөг өндөртэй, үр өгөөжгүй байна, юундаа анхаарал хандуулж, бусдаас юугаараа ялгарч болмоор байна? гээд л.
Ингээд сайтар судалсаны эцэст 4-5 халуун цэг дээр анхаарлаа хандуулна. Зарим нь танд үнэхээр давуу талуудыг өгч буй асуудлууд байж болно, зарим нь цаашдаа анхаарлаа хандуулахгүй бол болохгүй тийм асуудлууд байна, зарим нь ажил үүргийн давхардалт байж болно, зарим нь илүү бага зардлаар сайн чанараар хийж болох боломж гэх мэт байна.
Ингээд эдгээр дээр ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тус тусдаа төсөл болгож хэрэгжүүлнэ. Хамгийн гол нь эдгээр өөрчлөлтүүд ирээдүйд компанийн өрсөлдөх чадварыг сайжруулах, бусдаас илт давуу, ялгаатай болгоход чиглэгдсэн байх учиртай.

Дүрэм 6:
Шилдэг компаниуд ялахын тулд аутсорсинг хийдэг. Тэд олон хүнийг халж, мөнгөө хэмнэхийн тулд биш, харин арай хямд өртгөөр, гэхдээ богино хугацаанд шинэчлэгдэхийн тулд, зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхийн тулд, шилдэг ажилтнуудаар эгнээгээ зузаалахын тулд аутсорсинг хийдэг.

Доу Сейдман бол үндэстэн дамнасан компаниудаас захиалга авч, ажилтнуудад нь менежмент, эрх зүй, байгууллагын харилцааны соёл, ёс зүйн хичээлийг онлайнаар заах, зөвөлгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг LRN компанийг толгойлдог хүн юм. Тэрээр Энэтхэгийн MindTree хэмээх компанитай аутсорсингийн гэрээ хийсэн тухайгаа надад ярьлаа. “Би мөнгөө хэмнэх гэсэндээ биш, харин ялахын тулд энэ гэрээг хийсэн. Бид хэтэрхий томорч, өдөр тутмын ажлын орчин, ажилтнуудын харилцаагаа хянаж чадахаа больж, ажилтан нэг бүртэйгээ тулж харьцаж дийлэхээ больсон компаниудад сургалт хийдэг. Энэ бол цоо шинэ шахуу бизнес. Enron дотроосоо “идэгдэж” дампуурсанаас хойш том компаниуд чухам энэ асуудал дээрээ анхаарал тавих болсон. Тэгэхээр бидний бизнес өдөр ирэх тусам томорч, надад маш сайн ажилтнууд олноороо хэрэгтэй болж байгаа. Бид өдөр тутмын ажлуудаа жигд хуваарилж, механик ажлуудаа автоматжуулах, мөн сургалтанд хамрагдаж буй хүмүүстээ лекцээ үзэх, даалгавраа хийх, шалгалтаа өгөхөд нь тохиромжтой, хялбар байж чадах өөртөө тохирсон шинэ программ хийлгэх шаардлагатай болсон. Үүнийг бид MindTree-гээр хийлгэж байна” гэв.
Доу нэг америк програмистыг хөлслөх мөнгөөрөө энэтхэгийн шижигнэсэн таван залууг хөлсөлжээ. Гэхдээ тэрээр хамгийн гол нь мөнгөө хэмнэхийн тулд биш, харин нэг сумаар хоёр туулай буудах, илүү алсыг харсандаа энэ аргыг сонгосон гэж байв. “Би энэ гэрээг хийснээр хоёр багтай ажиллаж байгаа юм. Нэг нь сургалт явуулах, зөвөлгөө өгөх үндсэн бизнесийн баг, харин нөгөө нь манай ажлыг өөр өнцгөөс харж ажиллаж буй энэтхэг програмистуудын баг. Тэд манай програмыг боловсруулахдаа илүү стратегийн зөвөлгөөг өгч бидний өмнөөс толгойгоо ажиллуулж байгаа нь надад туйлын ашигтай байна. Бид үнэхээр өрсөлдөөнтэй орчинд ажилладаг. Энэ ажлыг би маш хурдан л хийхгүй бол маргааш гэхэд хэн нэгэн нь намайг орлоно. Тэгэхээр би хамгаалах биш, давших стратегиар явахын тулд энэ гэрээг хийсэн” гэв...

Дүрэм 7:
Аутсорсинг бол зөвхөн цөөн хүмүүст биш, бүх идеалистуудад зориулагдсан зүйл.

Сүүлийн жилүүдэд шинээр гарч ирж буй нэг ажил бол нийгмийн аж ахуй эрхлэгчид (Social Entrepreneur) юм. Энэ нь нэг ёсондоо нийгмийн төлөө ямар нэгэн тустай ажлыг хийхийг хүсдэг, гэхдээ загасыг нь өгдөг биш, харин загас барих аргыг нь зааж өгдөг ажил юм. “Бизнесмэн тархитай, нийгмийн ажилтан зүрхтэй хүн” гэж ойлгож болно. Миний сайн мэдэх ийм хүмүүсийн нэг бол Jeremy Hockenstein хэмээх залуу.
Тэрээр Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийг төгсөөд алдарт McKinsey Consulting компанид ажилд орсон боловч тун удалгүй тэндээсээ гарч, хэдэн нөхдийн хамт ашгийн төлөө бус, мэдээлэл оруулах (data entry) компанийг үүсгэн байгуулав. Тэд өөрөөсөө хөрөнгө гарган Камбожид энэ бизнесээ эрхлэхээр явжээ.
Тэд анх 2001 онд Камбожийн нийслэл Пном Пень хотод ирээд хаа сайгүй тааралдах интернэт кафе, англи хэл заадаг сургуулиудтай таарсан боловч ямар ч ажлын байр байдаггүй, сургууль төгссөн залуучууд нь ажилгүй байдгийг хараад үнэхээр гайхжээ. Ингээд тэд сайтар зөвлөлдсөний дүнд Digital Divide Data хэмээх бүхий л төрлийн мэдээллийг компьютерт шивж оруулдаг жижигхэн компанийг байгуулсан. Тэдний гол зорилго нь хүмүүст ажлын байр бий болгож өгөх, сургах явдал байсан юм.
Эхлээд орон нутгийн хоёр залууг менежерээр авч, тэднээр дамжуулан 20 гаруй сурагч, оюутан, дүрвэгсэд нийлсэн хүмүүсийг ажлын 6 өдөртэй, өдөрт 6 цагаар ажиллуулахаар болж, сард 75 доллар өгөхөөр тохиролцжээ. Өөрсдийнхөө мөнгөөр 20 компьютер худалдаж аваад интернэтэд холбуулав. Энэ цалин бол Камбожийн сарын дундаж цалингаас бараг хоёр дахин их цалин байсан юм. Ажлаа дуусмагц ажилтнууддаа нэмэлт сургалт явуулж, улам бие даахад нь тусалж байлаа.
DDD компанийн хамгийн анхны том захиалга нь Харвардын сургуулийн номын сангийн 1873-1899 оны мэдээллүүдийг электрон хэлбэрт оруулах төсөл байв. Тэд энэ сургуулийн төгсөгчид байсан учир сургууль нь энэ захиалгаа төгсөгчиддөө өгч, ажлыг нь дэмжсэн байна.
Иймэрхүү маягаар эхэлсэн ажил нь ердөө 4 жилийн дараа харахад, нийт 170 гаруй ажилтнуудтай, Камбожийн 3 том хотод салбартай, мөн Вьетнам, Лаост салбартай томоохон компани болтлоо өргөжсөн байлаа. Анх ажилд орж байсан залуучуудаас нь зарим нэг нь хувийн компаниа байгуулж, өөрсдөө захиалга олж эхэлсэн ч байв. Тэд толгойгоо ажиллуулж, зөвхөн шивж оруулах ажил хийдэг байсан бол анхнаас нь тухайн компани, байгууллагатайгаа ярилцаж тохиролцсоны үндсэн дээр өгөгдөл цуглуулах дизайныг нь зохион өгдөг болжээ. Энэ нь дараа нь нэгэнт цугласан өгөгдлийг компьютерт оруулахад нь бүр хялбар болгож буй үйлдэл юм.
Jeremy үнэхээр зорьж байсандаа хүрчээ. Одоо эдгээр компанитай хамтран ажиллахаар Монгол, Пакистан, Иран, Йорданы IT компаниуд ханддаг болсон гэж байгаа юм.
Энэ бол аутсорсинг бизнес гэдэг нь зөвхөн цөөн хэдэн IT компаниуд, мэргэжилтнүүдэд зориулагдсан ажил биш, харин хэн хамгийн толгойгоо ажиллуулж чаддаг, сэргэлэн хүмүүсийн хийж дөнгөх ажил гэдгийн тод жишээ юм...

(2006/11. Дугаар №35)

www.altangadas.mn



( Сэтгэгдэл бичих? | Сургамж | Оноо: 5/1 | Алтангадас )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 69 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
Бямбасүрэнгийн Хонгорзул
Хэмжээс: 259x376 45k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4768

Хүрэлтогоот
khureltogoot-25.jpg
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2577

Х.Төгсөө Зотон, тос 80x100
Гүн аниргүйд
Хэмжээс: 600x469 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3468


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn