Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Хоролын Зандраабайдий : Ганцаардлын гаслан
Оруулсан admin on 2007-01-23 05:16:13 (9228 уншсан)

       Хаа нэг газраас авчирч энд зориуд асгаж овоолсон юм шиг хэдэн цохион дунд ганц гэр бөртийнө. Гэрийн гадаа дөрвөн нүдтэй, сэгсгэр үстэй том хонгорцогтой улаан халтар нохой хаврын наранд гэдсээ ээж тэрийн хэвтэнэ. Бууцны хөлд янхир том биетэй хар ат хүзүүгээ сунган хаврын урин салхинд сорогдон сармайсан хунгар цасыг уйтгартайяа ширтэлхийлэн хамраа сарталзуулна. Буурал үс нь нэлээд ургаж өрвийсөн, харваас ужиг өвчинд шаналсан шинжтэй, туранхай хөх өвгөн гэрээс гарч ирснээ, наранд гялбасан нүдээ анивчин саравчлаад хоёр нэг алхах гэснээ чадалгүй толгой нь эргэсэн бололтой хошлонгоос зуурав.

Түүний гал нь буурсан нүдний харц мөнөөх хар атан дээр тусмагц, хошлонгоо тавиад хэд алхах гэснээ тамир нь тасрах янзтай суун тусав. Хөлөө бохирон сууж гайхшран бяцхан азнаснаа мөлхөж эхлэв. Хэмжвэл хорь гучхан алхам зайд байгаа тэмээ хүрэх нь түүнд тийм ч хялбаргүй байгаа нь илт. Өвгөний хаа нэг газар нь шархиран өвдөж байгаа аятай, энд тэнд ганц нэгээр үлдсэн хэдэн шар шүдээ ярзайлган уйлах инээхийн хооронд үрчилзэх нь хавхтай ноцолдож цөхөрсөн тарвага шиг харагдана. Дов сондуул тойрч мөлхсөөр өвгөн хар атныхаа дэргэд хүрч очив. Хар ат эзнээ таниад толгойгоо өндийлгөн том хүрэн нүдээ аягандаа эргэлдүүлж самсаагаа сарталзуулан зөөлхөн хуухирав. Өвгөн хар атныхаа ам хамрыг ханцуйгаараа арчаад газар чирэгдсээр үзүүр нь сэмэрсэн бурантагийг нь эвхэх гэснээ болиод, буйлыг нь сугалж бүсэндээ хавчуулангуут эхэр татаад хэсэг зуур мэгшив. Тэгсэн хэр нь нулимсаа төдий л гарахгүй байхад өвгөн ханцуйгаараа дэмий л нүдээ улайтал арчив. Хар ат эзнээ дүрлийн ширтэнэ. Магадгүй, энэ адгуус өдий олон жил ханилсан эзнээ ингэж нус нулимсанд хутгалдан сүйдэж байхыг үзээгүй байж болох юм. Өвгөн атны хавирга сүврэг, бөхийг барилж үзээд “Махаа барсан мал, малаа барсан хүн хоёр яасан муухай юм бэ дээ. Хөөрхий муу ат минь ийм ч болох гэж" гээд гаслав. Нээрэн ч хар ат нь тураалдаа хүрч хоёр бөх нь хавиргандаа наалдан босож чадахаа болиод удсан янзтай доод газар нь хонхойж элэгдээд хавийн бут сондуул мөлжигдөж гүйцжээ. Өвгөн "муу атыг минь айлын харцуул өвөлжин эдлээд, хаваржаанд буухдаа хүртэл хоёр гэрийн бүх ачааг ачиж нүүж зеөсөн гэхээс л тартагт нь тулгасан байх гэж бодогдоод байсан юм. Уг нь ямар ч зудтай өвлийг даваад хаваржин шогшуулахад ажирдаггүй л амьтан юмсан Энэ бид хоёр даанч хөгширч эрийг нас дарна, уулыг цас дарна гэгч л болж дээ. Даанч хэтэлчихэж. Хоног тоолж бодоход би ч бас мундахгүй ... лав хоёр сар хэвтэж. Тэгээгүй бол би юу гэж чамайг иймд хүргэх вэ" гэж үглэн аргаа барахад дэрс зулгааж аманд нь хийнэ. Толгой нь эргээд төдий л хөдөлж болохгүй болохоор нь хар атаа налаад нүдээ аньж, хөлөө жийж суув.
    ... Алсыг зорьсон улаан халзан замаар жингийн цуваа хөвөрнө, Yүрийн цолмон гялалзаж, хүйтэн жавар хацар долооно. Жинчин эрчүүд хааяа хөөглен, нэгэн жигд хэмээр урагшлах атдын шүд хавирах, ширмэн тавхайнуудын шир ширхийх чимээ сонсогдоно. Жингийн цувааны манлайд үнэгэн лоовуузтай, үзүүрсгэн нэхий дээлтэй, өнгөлсөн хүрэн суман шиг царайтай идэр эр унаагаа үе үе давшуургадан урагшилна. Түүний гарт бурантагаа атгуулсан өндөр хар ат, үүр цайхын өмнөх бүрэнхийд сүүмэлзэх өндөр давааны оройг ширтэлхийлэн тайван нь аргагүй алхална. Бусад тэмээдийн нуруун дээр гурав, гурван шуудайтай гурил ачаад өөрт нь дөрвийг ачсанд гомдол эрж, цаадуулдаа атаархсан янзгүй тээх ёстой юмаа тээгээд: хүрэх газраа хүрнэ дээ гэсэн итгэлтэйгээр урагшилна. Монгол жинчдийн идэр халхдах хэмээн нэрлэдэг нар шингэхээр ачаалж шөнөжин яваад өглөө бууж амардаг дөрвөө дарсан ат, дөч хүрсэн эр хоёрыг шалгадаг энэ аргад хүн мал цөмөөр дассан ажээ. Нөр өндөр давааг өгсөх үес ачаа хундэрсэнээс болж олонх тэмээ бурантагаа чангаахын хамт хальтаргаа гулсаа ихэддэг болохоор жинчид дор бүрнээ санаа зовж түгшүурлэн дуу шуу нь чангарч ташуур малиа тас няс хийлгэж байхад ачаа хөтлөгч эр цуваа манлайлагч хар ат хоёр л юуг ч хайхрахгүй, юунд ч түүртээгүй мэт тайван алхална. Тэгтэл нэгэн эр тэмээгээ давьчсаар цувааны түрүүнд гарч ирээд "Дагдан гуай, нэг тэмээ ачаагаа даахгүй хариугүй сөхөрчих гээд байна, ачаагий нь хөнгөлөх юмсан, яах вэ" гэсэнд цаадах нь "Өө нөгөө Доржийн муу хөх ат биз. Нэг гурилыг нь аваад манай хар атан дээр тавьчих" гэв. Залуу "Танай хар ат чинь дөрвөн гурилтай яваа шүү дээ" гэж
эргэлзсэн маягтай хэлэхэд Дагдан "Зүгээрээ, тав зургаатай энэ давааг зөндөө давсан юм чинь өнөөдөр юу ажрааж, аваад ир, аваад ир. Цаад муу чинь энэ өгсүүр газар нэг сөхөрвөл босохгүй шүү, шалбалз" гэж шавдуулав. Төдөлгүй хоёр залуу шуудай гурил дамжилж авчраад хар атанд аччихав. Хар ат ачаандаа түүртсэн янзгүй, харин ч түр боловч хөлөө амраалаа гэсэн байртай хөсгеө хөтлөн сэгийтэл алхав.
     Нар шөнөжин халхалсан хар үулнээс зулбан зугтах мэт огцом гялсхийн мандав. Жинчид давааг эсэн мэнд давсандаа баяр хөөртэй тэмээдээ хэвтүүлэн шорыг нь мулт мулт татав. Ачаанаасаа салсан тэмээд яаран яаран өвсөн толгой шүүрч бэлчээрт гарав. Харин хар ат тайван нь аргагүй хивж, хивдсээ гулхийн залгисаар хэвтээд хоцров. Дагдан майхны хормой сөхөж, тэмээдийн хойноос харах зуураа атаа үзээд сандран гарч ирвэл цаадах нь тохуурхсан мэг огло үсрэн босоод бусдынхаа хойноос тэшив...
     Дагдан идэр залуу цагийнхаа явдлаас дурсан санаад өндөсхийхдээ ухасхийн босох гээд чадалгүй лагхийн суугаад "хөөрхий муу ат минь ээ чи тэр жил их гангын даваанд идэр халхадсаны дараа намайг харуут огло харайгаад сүргийнхээ хойноос тонгочин одсон шигээ дэнхийгээд босооч дээ гэж гуйя" гээд дуу нь цахиртав. Хар ат усан хүрээ татсан том хүрэн нүдээ дүрлийлгэн "Чи маань бас минийхээ ижил болоо юу даа" гэсэн шиг ширтжээ.
    -  Өвгөөн харья ..  гэх чимээнээр Дагдан цочисхийв. Эмгэн нь аргал түүж хонь хурганы хойноос харуулдаж яваад ирж байгаа аж,
    - За эмгэн минь муу ат минь, нүднээс гарч дээ. Чи бид хоёрт мөн ч их тус болсон амьтан юмсан. Чи бид хоёрыг айл гэр болж ам тоо тусгаарлаж байхад танай эцэг нэг туранхай хар тайлаг зааж "Энүүгээр ачилгын тэмээ хий" гэхэд нь би өдий юмнаас ганц ийм юм өгөхдөө яахав дээ гэж чамлаж байж билээ. Хөөрхий буянтны хишиг бидэнд олон жил өгөөж тусаа хайрлалаа даа. Одоо даанч хөөрхий минь ... гээд Дагдан нулимс унагаж ханцуйгаараа арчсанд эмгэн нь сэжиглэж,
    - Чи яаж байна аа? Уйлах  нь уу энэ чинь. Хүнээ үхүүлчихээд хүний урманд дусал нулимс гаргадаггүй мөртөө чи  тураалдаа хүрээд босож чадахаа байсан муу хөгшин ат хараад уйлбал муу ёр байгаа даа..   гэж тас намжирдаад сэвхийтэл өргөн боссоноо, сугадаад авав. Өвгөн хар цагаан дуугуй хэд алхсанаа,
    - Энэ бид хоёрын нартад амьд явах хоногийн тоо гүйцжээ. Хэн нь түрүүлдэг юм бол доо. Юу ч гэсэн муу атныхаа буйл бурантагийг нь авчихлаа ... Гэтэл эмгэн нь :
    - Арай ч үхчихгүй байлгүй. Би өдөрт л нэг боодол өвс өгч байгаа шүү дээ гэв. Дагдан эмгэн рүүгээ хялсхийж харснаа
    -  Энэ дор орчихсон амьтанд ганц боодол өвс юу болдог юм бэ. Адууны шөл өгч үхрийн ясаар утаад, хивэг багсармал жаал өгех юмсан. Тэгвэл горьдлого байна санж ... гэтэл эмгэн нь тас дайрч,
    - Тэр багсармал хивэг авах мөнгө хаана байна вэ. Урьдын адил авчраад өгдөг нэгдэл гэж газар алга. Олдох ч үгүй болж билээ тэр хивэг чинь. Олдлоо ч бидэн шиг нь хүч хүрдэг эд биш. Шуудай хивэг найман зуу гэж байна. Тэр их мөнгө хаана байна гэж уурлав. Өвгөн ч мөчөөгөө өгөлгүй,
     -  Тэгээд яах юм бэ, хэдэн төгрөгөө харамлаж байгаад хайран сайхан амьтнаа харсаар байж өлбөрүүлэх юмуу гэв. Эмгэн дорхноо хилэгнэж,
     -  За чи бид гурав юугаар ч тэжээгээд тэнхэл авах нь өнгөрсөн... гэтэл Дагдан өвгөн, эмгэнийхээ доромж үгэнд цочирдохдоо гараа угз татсан эрчиндээ биеэ татаж авч чадалгүй бөгсөөрөө ягхийтэл суув. Эмгэн нь хаяад гэр рүугээ алхсанаа буцаж ирээд аргадав.
    - За за би зүүн хотын хүүхдүүдийг хэдэн шуудай тэжээл ойртуулж аль гэж гуйсан, өнөө оройноос эхлэн муу хар атаа тордож, босгохыг бодъё гэв.
    Дагдан хүүхэд шиг баясан, баяссандаа хүний дэм авалгүй босчихов.
   -  Тэгж үзээрэй, Аюур минь. Шөл ус өгч, утаж барьж байгаад хар атаа л босгочих юмсан. Манай муу ат ч үхэх арай болоогүй шуү Хөөрхий минь, мөн ч сайхан амьтандаа... гэж үглэсээр өвгөн эмгэнээ түшээд гэртээ оров.
“                 “              “
     Хоймрын авдар дээр хадаг тохоотой бяцхан цулгай модон жаазтай Дагдан өвгөний зургийн өмнөх жижиг гуулин цөгцөнд хийгээд царцаачихсан зулыг Аюур эмгэн асаав. Тэрбээр нэг гараар залбирч, амандаа хэдэн юм үглээд зуухныхаа өмнө очиж суутал гадаа нь машин ипж сүрхийтэл зогсох чимээ гарав. Аюур тосоод гарах гэтэл аймагт суудаг бага хүү нь сүр пархийтэл орж ирэв. Бас хоёр үл таних хүн цаана нь цухуйв. Ээж хүү хоёр уйлаан, майлаантай уулзав. Учир нь гэвэл, айлын отгон мөртлөө эцгийгээ өөд болоход ирээгүй дээ  гэмшсэн хүү, дөчин жил ханилсан өвгөнөө унагачихаад уй гашуу нь төдий л тайтгараагүй байгаа ээж хоёр гэнэт уулзсандаа ч юм уу хөндлөнгийн хүн харахад зүрх шимшрэм сүрхий цочмог уулзалт боллоо. Хүү элдэв ажил явдлаас болж эцэгтэйгээ уулзаагүйдээ үхтлээ гэмшиж байгаагаа, эх өвгөнөө унагаад өнчирч сүйдэж суухад нь ирж хань бараа болоогүйд нь гомдсоноо ярьсан боловч нэгэнтээ эх үр хоёр юм болохоор дорхноо учраа ойлголцож, бие биенээ уучлав.
     - За ээж минь, нэгэнт өнгөрсний хойноос зовж шаналаад яахав, олон таван үггүй мааниа сайн унш. Би нэгэнтээ үүрэгтэй юм болохоор таныгаа асрах нь хууль. Ингээд аймагт нүүлгэж аваачихаар унаа аваад ирлээ. Хойш урагш хол ойр явах ажил маш их. Болдог бол өнөөдөр ч нүүхэд... гэж хүүгээ хэлэхэд ээж нь "Хүүе өнөөдөр гэнэ шүү" гэж уулга алдан яриагий нь таслав. Хүү,
    - Өнөөдөр нь ч юу юм бэ, тэгэхдээ удаж болохгүй гэхэд ээж нь
    -  Баатар минь нүүдэл суудал хийнэ гэхэд их ажил байнаа. Чамайг ингээд гэнэт орж ирээд ийм ажил удах юм гэж санаагүй байсан болохоор бодож төлөвлөсөн юм алга
      -  Бодож төлөвлөөд байх юу байх вэ. Хэдэн малаа ах дүү нартаа тавиад гэрээ ачлаа, гүйцээ. Аймагт очлоо Манай хашаанд буучихна. Хоол унд, цай сүү би зөөнө. Тэнд хийх ЮМ байхгүй. Манай хэдэн хүүхэд том болчихсон, танаар харуулах хүн байхгүй. Яахав та зүгээр тэдний гарч орохыг холоос ажиглах төдий л юм. Гол нь сэтгэл амар мааниа уншиж суух ...
     - За тэр ч яахав нүүдэг, очдог байж. Энд байгаа хэдэн мал... амин зуулга маань манийхаа гараас салахаар дэмий л үрэгдчихнэ дээ. Манай энд өвөл цас их орж, сандарч давлаа даа хүү минь. Хэдэн үхэр маань цагийн хатууд сүрхий цөмөрчихлөө. Муу аав чинь борви бохисхийхгүй зүтгэсээр байгаад сүүлдээ тэнхээ нь гүйцэлгүй сөхөрчихлөө дөө. Одоо нэг муу ат маань гадаа босож чадахгүй болоод байна. Эцэг чинь ч захисан юм. Тэгээгүй ч гэсэн ач буянаа бидэнд олон жил өгсөн амьтан бурхан, тооно  хүүхэд гурвыг маань насан туршаа ачиж нүүсэн буянт малдаа. Хөөрхий муу хар атаа яаж эзгүй бууцан дээр хаяад нүүх вэ. Наад зах нь энэ ...
     -  Хн, тэртэй тэргүй үхэх гэж байгаа юм бол тэрүүгээр яах юм бэ? Олон үггүй юмаа төхөөр. Маргааш эрт нүүнэ шүү. Өнөедөр бид нар хэд гурван айлаар буугаад жаал жуул ноолуур олоод ирье. Бас цаад малыг чинь ч захиж янзалъя.
     -  Хүү минь ахынхаараа орно биз дээ. Тэднийд уг нь ноолуур ... Өө нохой долоо, өнөө компани нь хүнд битгий өг гэсэн гэнэлээ. Энүүхэн баруун хойно Аман усны цаад хаваржаандаа. Бас нөгөө муу эгч чинь ирсэнгүй гэж үг зарна даа.
     -  За за тэр яахав. Тэгээд  бүр ноолуургүй бол хэрэг алга. Yнэндээ зав ч алга.  Тэд нар чинь элдэв долоон юм донгосоод ажил явдалд садаа болж чадах л улс. Yнэнээ хэлэхэд, ноолуур авах гэж хэд гурван юмаа хураагаад бэл тааруу ... Тэднийхээр орно гэж бэлдэж барьсан юм ч алга. Хүрээд очихоор өнөө хэдэн халтар хүүхэд нь аймгийн дэлгүүрийг тэр чигээр нь аваад очиж байгаа юм шиг бодож горьдоно. Төвөг цаашаа дараа л болъе. Энд удах янзгүй, нөгөөдөр гэхэд хотод байх ёстой. Тэгээд, урагшаа явна, паспорт маспортаа авчихсан, худлаа гэхнээ та үз...
      Ингэж хэлээд Баатар өврөөсөө паспорт гаргаж үзүүлнэ. Хүү ээжийнхээ хийсэн хоол цайг хамж цааш хийгээд хоёр нөхрийнхөө хамт архидаж эхлэв.Тэд тувт ноолуурын тухай ярина.
     -  Нэг шил спиртээр  л нэг хийл /кг/ ноолуур авна. Тэгвэл мөн башийваа, илүү өгөхгүй..
     - Тийм хямд олдохгүй ээ. Энэ хөдөөнийхөн чинь хотын ханш мэдчихээд чангараад байх болсон
     - Тэр хамаагүй ээ, юун төлөө нутагтаа ирсэн билээ хямд авахаа л авна.
     - Хоншоор чинь дутахгүй бол сайн л байна
    - Харж л байгаарай Ганбаа новш минь ...
    - Алий Хаагий цаана чинь юм байна уу, аваад аль!
    -  Байх нь байна: ингэж гудраад байвал хямд ноолуур авах чинь л өнгөрөх  нь дээ.
    - За яадаг юм бэ, ид хорхой гозгонож байна. Гаргаад ир. Ууна аа ..
Тэднийг ийнхүү ярилцах зуур Аюур эмгэн бодолд автагдав. Уг нь голын хайртай отгон хүүгээ дагаж асруулна гэж боддог, түүнээ ч хүмүүст ярьдаг байсан энэ хүн яагаад ч юм яг нүүх болохоор дургүй болов. Гэлээ ч тэр, аймаг явахгүй, үхсэн ч сэхсэн ч эндээ хонхор нутагтаа байна гэж бага хүүдээ хэлчих зүрхгүй хүн болохоор бурантаглуулсан тэмээ шиг хаа л яв гэсэн газар нь явахаар шийдэж юм хумаа янзлахаар орж гарч байлаа.
     Ихэд хөлчүүрхсэн Ганбаа гэгч хормой хотоо дарлан ямар нэг юм эрж байснаа тэлчигнэн өндийж, тогтуухан асаж байсан зулнаас тамхиа асаав. Тэгтэл Баатар, Ганбаагийн гар руу цохиж, тамхийг нь алдуулаад "Арай ч хэтэрч байна аа новш минь, аавын минь зулнаас тамхи асаахдаа яадаг юм бэ чи" гээд цамцыг нь хүү татан дугтрав. Толгойгоо даахгүй болсон Хаагий гэгч нь “Юу болж байна" гэж Yглэсээр зуух мөргөн ойчив.
 
   Гол руу нь үнс орсон зул дорхноо бөхөв. Аюур эмгэнийг гаднаас орж ирэхэд гэрт хав харанхуй, хүү нь найз нартайгаа ундуй сундуй унасан байлаа. Тэрбээр чүдэнз зурж цөгц рүү өнгийгөөд "Ээ харла, зул маань дутуу бөхчихөж" гээд зулаа асаагаад, бурхан болоочийнхоо хөрөгт залбиран сөхрөн суугаад цурхиран уйлав.
“                 “                “
      Баатар хоёр найзынхаа хамт гайгүй эрт боссон боловч хамаг бие нь сулдайж, битүү бэртсэн юм шиг хөдөлж цөхөж байлаа. Тэгсэн хэр нь нүүнэ гэж довтлон гэр барааг машины тэвшинд хог хамах мэт чулуудан овоолов.
      Аюур хар атандаа өвс тавьж өгч услахын хамт түүнээс өршөөл гуйх мэт ганцаар ярьж "Хөөрхий муу атаа ингээд л орхихоос аргагүй боллоо" гэж үглэж байлаа. Энэ үед Баатар гэнэт уурлан дүрэлзэж,
     -  Хөөе ээж, та тэнд юу хийгээд байгаа юм бэ гэж хашгирав. Ээж нь хормойгоо өшигчин шогшин ирээд,
     -  Ээж нь муу хар атандаа өвс тавьж өгөөд ... гэтэл Баатар,
     - Тэрүүгээр яах гэсэн юм бэ та. Тийм дор орсон юм бол түүнд таны өвс тус болохгүй ээ, явъя, цаг явчихлаа гээд машины зүг эргэв.
    -  Хүү минь ээ, өнөө  муу нохой тэр байна. хаана ачих вэ?
    -  Өө хог, тэр муу  хөгшин нохойгоо яах гэсэн юм бэ?
    - Цөг чи, нохойгоо орхих гэж үү!
    - За, за тэгвэл хашлаганы ард хийчихье, үхчихгүй байгаа даа хог чинь ...
    Баатар нохойгоо дуудаж, өргөөд хашлаганд хийв. Машин хүржигнэн асав.
     Энэхүү Цохиотын хэмээх бууцанд Дагдангийнх гэдэг айл олон он жил нутаглаж, мал сүргээ адгуулж үр хүүхдээ өсгөж байсан түүхтэй билээ. Энэ айлын отгон хүү нь ээжийгээ асарч. гал голомтоо үргэлжлүүлэн асаахаар гэрээ ачаалан мордох нь энэ. Эдүгээ энэ нутагт нэг айл сох үгүй болов. Машин дэргэдүүр нь хүнгэнэн өнгөрөхөд хар ат айсан уу эсвэл эзнээ явчихаар дагах гэсэн үү сүүлчийн хүчээ шавхан өндөсхийгээд биеэ даалгүй тэрийн унав. Босох гэж хүчлэн тийчлээд чадалгүй тэр чигтээ өеөдөв. Энэ агшинд машины явдалд эвгүйцэж дуунд нь балмагдсан халтар нохой арай гэж нүдээ нээсэнд, гэрийн буйр хүрээ татан харагдав. Тийн зуур самбаачлан хашлаганаас үсэрч буухдаа хамраараа газар хатган унаад ухаан нь балартаж хэсэг зуур хэвтэв. Өндийгөөд харвал дэргэд нь хар ат тэрийн хэвтэж, түүнээс холгүй гэрийн нь буйр дугуйран харагдана. Нохой, зөнгөөрөө буйран дээрээ шиншлэн очоод эзнээ, паалан нь ховхорсон төмпөн идүүрэнд нь дүүрэн хоол хийж тавьсаныг олж хараад баярлан сүүлээ шарвагануулсаар дөхөв. Хоолондоо цадсан хоточ халтар гэрийнхээ буйрны дэргэд цагираглан хэвтэж өдөржин унтав. Yдэш харанхуй болмогц ганцаардан эвгүйрхэж хань татан, хар атны дэргэд очив Хар ат хааяа нэг хөлөө хөдөлгөж, хоолойгоо хоржигнуулан цочооно. Нохой босож гэрийнхээ буйранд очиж жаахан хэвтсэн боловч тэндээ тогтсонгүй. Тээр жилийн нэг өвөл хуучин хийдийн тууринд айлын байшингийн нөмөрт нэг эхээс цуварч гарсан долоон ах дүүсийнхээ хамт муу эхээ ноолон хөх олж хөхөх гэж нудчиж байхад нь хэн нэгэн бадриун том гараараа базан дээш харуулж үзээд "Өө энэ нь эр юм. хөөрхөн халтар гөлөг байна. Монгол угсааны дөрвөн нүдтэй сайхан нохой болох байх, үүнийг чинь авч хоточ болгоё" гээд сэгсгэр үстэй дулаан өвөртөө хийгээд энэ бууцан дээр өвөлжиж байсан гэртээ авчирснаас хойш эзгүй хээр ганцаараа унтаж огт үзээгүй гэршсэн энэ эрх танхил амьтан хар нутаг сахиж хоцрохдоо хань бараа бодож хар атны дэргэд очих нь түмэн зөв байлаа. Хоточ халтар хар атны омруунд хэвтэв. Хар атны хөл тэлчигнэж хоолой хэржигнэхийг ч тоохоо болиод тайван нь аргагүй нойрсов. Гэр орноо бодож, эзнээ мөрөөдөн сайхан хоол зүүдэлж байтал сүр сархийх чимээ гарч нохойг цочоон сэрээв. Хоёр хар хэрээ, тэмээний нүдийг амьдаар нь ухах гэж тэмүүлж байлаа. Хоточ халтарын хор шар буцалж хэрээ рүү хилэнтэйгээр дайрав. Далавчаа уруулах шахсан хөгшин хэрээ эмэгчингээ дагуулан ухаан малгагүй зайлсан мөртөө холдохгүй, хад чулуу, хашаа саравчин дээр сууж хошуугаа билүүдэн ирлэж холх холх дуугаран нохойны уурыг ихэд хүргэнэ. Ийнхүү хоёр хэрээ хичнээн хоног хүлээх юм бол доо. Ат ч үхдэггүй, нохой ч холддоггүй хэн хэндээ шаналгаатай ажээ. Хань ижилгүйгээс гадна хоолгүй гуринхалсан хоточ халтарыг нүгэлт хар хэрээнүүд өдөр шөнөгүй зовоож шаналгана. Гэдэс нь харцагандаа наалдсан хөөрхий нохой гэрийнхээ буйран дээр очоод, урьд нь мянгантаа долоож бараг цоолох шахсан төмпөн идүүрээ хальт мөлт долоогоод орчныг ажиглавал, ойролцоох том товцогны угт муурын сахал шиг хэдэн ширхэг ногоо сүвлэснийг олж хараад ухасхийн зулгааж зажлах гэж оролдов. Нохойн гурвалжин соёонд ногоо өртөхгүй нь гачлантай Хоточ халтарыг шүлсээ савируулан ногоо идэж ядаж байхад нөгөө хоёр гайхал хэрээ хар атны толгой дээр сууж сурмагаар тоншиж байлаа. Хилэн нь буцалсан хоточ халтар хар эрчээрээ галтайгаа буух гэсэн боловч дөрвөн хөл нь сульдаад арай гэж шогшин очив. Yзэхүл хар атны нүдний нь ухархай хонхойж улайран өөрийг нь их л зэвүүцэн харах мэт санагдсанд хирдхийн ухрав Тэгээд ганцаардлын айдас гарцаагүй нөмөрч байгааг сая мэдээд хоточ халтар голынхоо муухай дуугаар ихэд гаслантайгаар хэнгэнэтэл улив. Түүний дууг хадны цуурай давтах ажээ.

1994 он

ХОРОЛЫН ЗАНДРААБАЙДИЙ

    Дундговь аймгийн Цагаановоо сумын нутагт 1934 онд төрсөн. 1973 онд МУИС төгссөн, монгол уран зохиолын багшийн мэргэжилтэй. 1952 оноос улсад ажиллаж, "Соёл утга зохиол" сонины сонин гаргагч, Соёлын яамны мэргэжилтэн, “Монгол роман", "Цог" сэтгүүл, "Утга зохиол" сонины нарийн бичгийн даргаар ажиллаж ирэв. Жараад оноос уран зохиол оролдон "Манай нутгийнхан", 'Суман хүрэн", "Аранга" зэрэг роман, тууж, өгүүллэг найрууллын 20 гаруй ном хэвлүүлж "Хонины найр", "Хөх ногооны униар" зэрэг уран сайхны кино, "Задын чулуу", "Шүртэй алтан бөлзөг" зэрэг жүжгийн зохиол бичиж дэлгэц тайзанд гаргасан. Д.Намдаг, Ч.Чимид зэрэг тавиад зохиолчийн түүвэр зохиолыг эрхлэн хэвлүүлжээ. Түүний уран бүтээлийг үнэлж Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Д Намдаг нарын нэрэмжит шагналаар шагнасан.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 339 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ц. Болдбаатар
Түүхийн цонх
Хэмжээс: 600x584 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4767

Хүрэлтогоот
khureltogoot-23.jpg
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3639

Ёл хад
YolHad_03.JPG
Хэмжээс: 700x525 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3691


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn