Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Заяа : Алтан зоос (төгсгөл)
Оруулсан admin on 2007-01-30 03:09:36 (4616 уншсан)



Маргааш нь Мааг дээврийн хонгилоос цухуйсангүй. Эхнэр нь бүхий л ядуу хоосон амьдрал нь түүнээс болсон хэмээн үглэнэ. Гэвч Мааг дээврийнхээ хонгилд шигдчихээд хоёр хоног бууж ирсэнгүй. Эхнэр нь хамаг үгээ дуустал харааж загнасаар эцэст нь түүний яриаг сэм чагнатал:
- Алтан зоос, алтан зоос хэмээн үглэх сонсогдов. Ингэхэд Мааг дээврийнхээ хонгилд чухам юу хийгээд байгааг сонирхоё. Тэрээр ширээн дээр өвгөний өгсөн шилэн савыг тавьчихсан, түүнийгээ цоо ширтэж суугаа харагдана. Тэр өвгөний үгэнд итгэж чадахгүй байсан ч, аймшигт могойн дүрсийг товойлгон урласан 3 ширхэг алтан зоос:
- Итгэж болноо маанаг минь гэх шиг шаргалтан байх аж. Ийм цэвэр, ийм нарийн ур хийцтэй зоосыг тэр хэзээ ч харж байсангүй. Ер нь энэ жижгхэн тосгонд ч, хөл хөдөлгөөн болсон сууринд ч цэвэр алтаар цутгасан ийм зоос ганц ширхэг ч байхгүй гэдэгт мурийцахад би бэлэн байна. Гурав дахь өдөр буюу өвгөний товлосон тэр өдөр Маагийн толгойд нэгэн санаа солир мэт харван орох нь тэр. Уг нь тэр 3 ширхэг зоосыг нь аваад тэр чигтээ хонгилдоо хэвтэж болох байсан ч хүн бүхний адил Маагт ч бас шунал гээч зүйл хангалттай байдгийг мартаж болохгүй. Тэрээр шилэн савыг барин дээврээс онхолдох шахан бууж ирээд ширээн дээрээс хутга шүүрэн гадагш гарлаа. Тэгээд тосгоноор нэг гүйхийг нь харсан эхнэр нь түүний галзуурчихаж гэж бодов. Нэг харсан томоо халтар нохойг дааж ядан тэвэрчихсэн ойн зам руу алхаж яваа харагдана. Мааг нохойг тэврэн өнөөх ургаа чулууны дэргэд ирээд амьсгаа даран зогсох ба нохой сүүлээ савчуулан түүний нүүрийг долоохыг оролдоно. Дөнгөж сая л Мааг:
- Энд нохойг алж орхивол хүүрийг нь хаана нуух билээ? Тэгээд ч хаа саагүй цус асгарсан байвал өвгөн сэжиг авах байх гэж бодов.

Тэгээд нохойгоо чирэн буцаад алхлаа. Энэ үед тосгоны захад суудаг ганц бие эмгэн өөрийн нохойг дуудан дуудан зогсох бөгөөд гартаа хэдэн мөлжүүртэй яс барьснаас нь үзвэл нохойгоо сайн хооллодог бололтой. Түүнд том хар нохой нь үр хүүхэд, хань ижлийг нь орлон үлдсэн ч байж мэднэ. Гэвч хурц мэсний дор үхлээ хүлээн хэвтэх халтар түүний сулхан орилохыг сонсохгүй байгаа нь өрөвдөлтэй. Харин эмгэнийхээс долоон байшингийн цаана байдаг Маагийн хуучин модон гэрт эрэл хайгуулийн ажил ид өрнөж байлаа. Маагийн "алтан зоос" хэмээн бувтнахыг хоёр ч удаа сонссон эхнэр нь өөрийнхөө шунахай сэтгэлээр төсөөлөн бий болгосон эрдэнэсийн санг хайж байгаа тэр байж л дээ.

Манай залуу харин нохойг тонилгох ажлаа нэгэн аварга модны дор эхлэхээр зэхэж байв. Нар хэдийн жаргасан тул нохойн сүүлээ савчих нь сонсогдох ажээ. Мааг нэг гараараа өвчүүг нь маажиг авч нөгөө гартаа хутга барьжээ. Хөөрхий нохойн үхэл 3 уут алтан зоосны үнэтэй. Мааг нохойг эртнээс мэдэх болохоор ч тэр үү уг нь өрөвдөх боловч түүний энэ өрөвч сэтгэл нь 3 уут алтан зоосноос хямдхан л даа. Тал уут зоосоор л түүний өрөвч сэтгэлийг юу ч үлдээлгүй худалдан авч болно. Мааг хутгаа дөхүүлсээр л. Амьтны амь тасална гэдэг Маагийн хувьд хэцүү ажил байлаа. Эцэст нь хурц хутга нохойн биед хүрэв үү гүй юу хар нохойн нүд харанхуйд улаанаар эргэлдэн нэг муухай архиран хутга барьсан гарыг хурц шүдээрээ хүү татаад зугтах нь тэр. Орилж хашгичин гүйсээр нэг л мэдэхэд Мааг өнөө ургуу чулуун дээрээ ирчихсэн цамцаа урж суув. Цамцны тасархайгаар цус нь асгарах гараа боолоо. ЦУС!

Тэрээр авч явсан боодлоо задлан шилэн саваа гаргаад, гарынхаа боолтыг яаран задаллаа. Алтаар үнэлэгдэх цусыг нь цамцных нь өөдөс дусал дуслаар нь ууж байгааг хараад ийн яарсан хэрэг.
Хэдэн мөч өнгөрлөө. Маагийн нүд яг л согтуу хүнийх шиг харагдах бөгөөд тэр, шилэн сав дүүрч, бие нь хөрж байгааг анзаарав. Сүрсар хийх чимээнээр цочин нүдээ нээвэл хаанаас ч юм нөгөө хар нөмрөгт өвгөн гараад ирчихсэн ямар нэгэн зүйл хэлэх гэснээ түүний цус нь шүүрэх боолттой гарыг хараад чимээгүй болов. Шажигнах чимээнээр тэрээр ахин сэрэв. Хоёр хөлийнх нь завсарт гурван ууттай зүйл харагдана. Өвгөн өөрт хэрэгтэй зүйлээ аваад хаашаа ч юм ор сураггүй алга болчихож. уутан дээр яг өнөөх зоосон дээр байсан шиг хорт могойн дүрсийг оёсон харагдана. Мааг бараг үхэж байгаа мэт харагдах агаад уутны амыг нээтэл алтан зоос. Ийш тийшээ хэн нэгнийг хайх нүд нь айж харамласан янзыг илтгэнэ. Хүч тамиргүй болж бараг л үхэж байсан бие нь гэнэт хүч орох шиг болж, тосгоны зүг унаж тусан гүйх нь эгээ л урьдийнхаасаа удаан мэт санагдаж улам хурдлахыг хичээнэ. Гэртээ орж ирээд ширээн дээр алтан зоосоо шажигнатал асгав. Хүүхдүүд нь алтыг нь хараад баярлах нь бүү хэл огт танихгүй хүн гэрт нь ороод ирсэн мэт булан руу шигдэцгээв. Маагийн нүд алтаар гялалзаж бага хүүдээ хандан:
- За чи юу идмээр байна? Тахианы мах уу? Эсвэл бүтэн үхэр идэх үү? Одоо жинхэнэ хоол идэцгээнэ шүү. Эхнээр гэж орилоод том хүүдээ:
- Өнөөх мөөг төмстэй шөл маань одоо хар дарсан зүүд шиг л санагдах болно.Эхнээр, гээд өмхөрсөн модон шалан дээрээ нам унав.

Нүдээ нээвэл эхнэрийнхээ орон дээр хэвтэж байв. Хүүхдүүд түүнийг дээврийнх нь өрөөнд оруулж дийлээгүй бололтой. Хэдэн ч хоног хэвтсэн юм бүү мэд. Том хүү нь мөөгтэй шөл халбагадан ам руу нь хийж өгөв. Өнөөх алтаар хучигдсан байх ёстой ширээрүүгээ горьдлого тээн харвал юу ч алга. Мааг уртаар санаа алдан:
- Зүүд, зүүд байж ээ гэж эрүүгээ тулан ширтэн бага хүүдээ хэлэх зуураа, мөөгтэй шөл ч бас тийм ч амтгүй хоол биш шүү гэж бодоод аман дахь мөөгийг дуртайяа зажилан нүдээ анив. Харин эхнэр нь дээврийн хонгилийн ширдэг дороос могойн дүрс бүхий гурван ширхэг алтан зоос олж аваад тэр чигтээ явсныг Мааг хараахан мэдээгүй байв. Мааг муухай орилон цочин том хүүгээ бариад авлаа. Тэгээд гарынхаа боолтыг олж хараад нүд нь томорч:
- Зүүд, зүүд биш байх нь, биш байж гээд бостол толгой нь эргэн модон шалан дээр дахин унах шахав. Мааг арайхийн ширээнээс түшин зогсоод:
- Эхнээр, эхнээр миний алт хаа байна? хэмээн орилон дээврийн шатаар хамаг хүчээ шавхан өгсөх ба хүүхдүүд нь гайхан харахаас өөрийг хийсэнгүй. Дээврийн хонгилд эхнэр нь байсангүй. Харин ширээн дээр зүүд зэрэглээ мэт бүдэг бадаг санагдах аймшигт могойн толгойг товойлгон урласан гурван уут харагдав. Тэр дахин хүч орох шиг боллоо.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 322 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-064.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3755

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-247.JPG
Хэмжээс: 600x450 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4546

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-199.JPG
Хэмжээс: 600x450 38k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3703


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn