Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Бурхан мартсан заяа ( 4 )
Оруулсан admin on 2007-02-21 02:26:53 (6106 уншсан)


Бүжмаа жижүүрээс бууж байлаа . Өнөөдөр гэдэг хорвоогийн урт өдөр ингээд дуусдаг байжээ. Өчигдөр мартын наймныг жижүүртэй өнгөрөөсөн нь ч болж дээ. Тэгэхгүй бол элдвийн юм бодогдоод зүгэээр байх биш. Эртхэн халуун ваннд ороод сайхан унтах минь. Тэртэй тэргүй өөр хийх юм байгаа биш.
Бүжмаа зам зуур байдаг хүнсний дэлгүүрээс нэг сагс пиво авлаа . Нагамурагаас салснаас хойш ажлаа тараад гэртээ хариад зурагт үзэж суунгаа ганц нэг пиво уудаг нь одоо бараг зуршил болжээ . Ормогцоо ванннд ус гоожуулж орхиод хувцасаа солихоор өрөөндөө орлоо . Бүжмаагийн амьдарч байгаа энэ байр бол Америкт амьдарч байгаа Булгаа эгчийнх нь орон сууц бөгөөд одоо Бүжмаа ганцаараа амьдардаг юм . Ирэх жилээс Булгаа гэр бүлээрээ монголдоо амьдрахаар бүрмөсөн ирнэ. Мартаар өмсөж гангараарай гээд Азаагийн явуулсан гоёлын шар даашинж өлгүүрт эзнээ хүлээн байлаа. Бүжмаа даашинзаа өмсөн толинд харвал үнэхээр сайхан зохиж байлаа. Бүжмаагийн гоолиг туранхай биеэнд ямарч хувцас сайхан зохидог билээ. Нагамура харсан ч болоосой . одоо хэндээ ч харгдана гэж гангарах билээ дээ…
Өнгөрсөн нэг дэх өдрийн хурлаар эмнэлгийн ажилчид бараг л санал нэгтэй Японд мэргэжил дээшлүүлэхээр Бүжмааг сонгосон билээ. Ажилд орсноос хойш анх удаа л ийм мэргэжил дээшлүүлэх сургалтанд явахаар болсондоо баярлах ёстой байтал үнэхээр тэгсэнгүй . Уг нь сайхан юм байна , анх удаа хилийн дээс алхаж үзэх нь. Гэвч Нагамурагийн байгаа нөгөө япон . Үгүй ер нь би ямар түүний хойноос явах гэж байгаа биш дээ , залуу хүн байна яагаад энд зэвэрч байх ёстой гэж хэмээн түмэн бодол толгойдоо тээх боловч сэтгэлийн гүнд хайртай хүнээ үнэхээр мартаагүй гэдэг нь тодорхой балаа. Ямар мартахаар хугацаа өнгөрсөн биш дөнгөж 4 сар болж байгаа шүү дээ. Хэзээ ч мартахгүй байж ч болох юм. Энэ хугацаанд Бүжмаа үргэлж л Нагамураг санаж байсан боловч нөгөөх нь ядаж ганц ч утсаар ярьсангүй, мэйл ч бичсэнгүй . Аргагүй шүү дээ , Бүжмаагийн мэйл хаяг хаагдаж , бас утасныхаа дугаараа сольсон шүү дээ. Гэхдээ ажилруу ч болохноо залгаж , захиа ч гэсэн бичиж болно доо . Энэ мэт элдэв зүйл бодсоор нэг мэдэхэд унтчихаж ээ.

Анагаахын сургуулийн хичээл хүндхэн болохоор Бүжмаад толгой өндийлгөх зав үнэхээр байсангүй. Шинэ оюутнууд арван жилийн ангийнхан гэж нэг их нийлдэг бужигнадаг нь хуучраагүй хэвээр , харин Бүжмаад ингэх сонирхол байсангүй. Ээждээ санаа зовж төв шуудан дээр захиалга өгөөд хүлээх , хоолны мөнгөө хэмнэн байж интернэт орж Батлаагийнхаа захиаг догдлон уншихаас өөр зүйл Бүжмаагийн анхаарлыг сарниулж дөнгөхгүй билээ. Нэг мэдэхэд 12 сар гарлаа . Цаг хугацаа гэдэг ямар хурдан юм бэ. Азаа мэдээж тасархай хөөрхөн охин хотын олон залуучуудын нүдийг өөр дээрээ унагаж байлаа. Ядаж байхад тэр цагаан өнгө ямар хөөрхөн зохидог юм бэ. Ер нь анагаахад сурч байгаа зарим охидууд цагаан өнгөнд дуртай болохоор ордог гэсэн наргиан байдаг ч , энэ ортой байж магадшүй шүү. Азаа хэдийгээр Баяраатай үерхдэг нэр зүүх боловч олон янзын залуучуудтай байнга уулзана. Үргэлж Баяраатай нэг дор байхгүй болохоор Азаагийн энэ байдлыг хэн Баяраад очиж хэлэх билээ. Бүжмааг үг хэлэхээр “ Залуу хүн би яаж ганцхан Баярааг хараад сууж байх билээ .Чи ер нь хэнийх нь найз юм бэ ? “ гэхээс өөр хариу хэлдэггүй байлаа.
Сүүлийн үед нэг л хуучирхаад байгаа ээж нь хотод эмчилгээнд ирэхээр болж Бүжмаа ч ээжийгээ ирэхийг тэсэн ядан хүлээж байлаа . Нэг өдөр морфологийн хичээл орж байхад Бүжмааг нарийн бичгийн дарга дуудаж байна гэж нэг охин ирж хэлэв . Бүжмаа яаран очвол 1-р курсын нийт оюутнуудаас сурлагаараа шалгаран 100 долларын тэтгэлэг авахаар болсон байлаа. Бүжмаа амьдралдаа хэзээ ч ингэж баярлаж байсангүй . Ашгүй ээждээ алтан ээмэг заавал авч өгнөө. Хичээл тараад байрлуугаа явж байхдаа Бүжмаа энэ мөнгийг хэрхэн зарцуулах тухай бодож явж байлаа. Өөртөө ганцхан англи- монгол толь л авья. үлдсэнийг нь ээжийгээ ирэхээр зарцуулах байх . Ээж минь ямар их баярлах болоо. Байр орж номоо тавьчихаад ээжрүүгээ утсаар ярих минь . Байранд ирвэл тасгийн охин нэг л дуу муутай “ эгч чинь жижүүрийн утсаар ярьсан . Хурдан гэрт хүрээд ир гэсэн шүү” гэлээ. Эгчийнхээ хадмынд нэг л удаа очиж үзэж байсан болохоор арай гэж нэг юм олж очив . Хадам ээж нь хаалга онгойлгож өглөө. Хүргэн ах эгч хоёр өрөөндөө хэрэлдэж байгаа бололтой , Бүжмаа өрөөнд нь орвол Бурмаа эгч .нь нүдээ хавдтал уйлчихжээ. Тэгээд Бүжмааг хармагцаа л тэврэн аваад “ ээж… ээж.. ” гэснээ үгээ дуусгалгүй цурхиран уйллаа.
Бүжмаа нэг мэдэхэд эмнэлгийн орон дээр ухаан орж билээ . Ээж нь өнгөрсөн шөнө гэнэтхэн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байлаа. Бурмаа эгч нь гэртээ хүүхдээ хараад ажилгүй , хүргэн ахын цалин бага, хадмын нэг өрөөнд хэцүүхэн амьдардаг болохоор ээжийнхээ оршуулах ажиллагаанд явж чадсангүй . Энэ асуудлаас болоод ах эгч хоёр нь муудалцсан бололтой . Бүжмаад харин тэтгэлэгийн мөнгө байсан болохоор ээжрүүгээ явж билээ Хорвоо дэлхий ямар хатуу юм бэ .Ядаж ээжийгаа асран халамжилж ч чадсангүй .Дахин хэзээ ч хамгаас хайртай ээждээ үнсүүлж чадахгүй , дуу хоолойг нь ч сонсож чадахгүй . Ээжээ ээж минь тэнэг охиноо уучил . Охин чинь таныгаа ачилж чадсангүй…

Бүжмаа оройн хоол ч гэж дээ өндөг талхтай хамт шарсан боловч идэж чадсангүй . Хоолойгоор хоол давахгүй үнэхээр хэцүү байлаа.Хичээл , сургууль дараа нь ажил гэсээр байгаад найз нөхөд хүртэл намайг мартаж дээ. Анагаахын ангийнхан хүртэл сүүлийн үед уулзаж учрахаа хэлэхээ больчихсон байдаг шүү. Би ер нь хаашаа яваад байнаа…

Бүжмааг япон явахаас 3 хоногийн өмнө ангаахын ангийн нь хоёр залуу ирлээ. Тамираа нь чадварлаг , өсөх ирээдүйтэй сайн эмч боловч архинд нэлээн орчихсон шар залуу . Өөрийгөө мэс заслын эмч гэж онгирч сагсуурахаас өөр юм бараг үгүй . Монголчууд гэж баярлалаа гээд аяга халуун хоол өгөхийн оронд архи аваачиж өгсөөр байгаад хэдэн эмч нараа архинд оруулчихдаг улс. Гэхдээ энэ нь хувь хүний ухамсраас л хамаарна байх даа. Нөгөөх нь Ууганаа гэдэг өндөр хар залуу , нүдний эмч . Мэргэжилдээ тийм ч сайн биш боловч нэг барьсан юмаа дуусгаж үр дүнг нь үзэж байж л тавьдаг зантай . Аль аль нь авгай аваагүй , тааралдсан эмэгтэйчүүлтэй зугаа гаргаж байдаг хоёр доо. Бүжмаа анагаахын ангийнхнаас Тамираа , Ууганаа , Насаа гуравтай арай дотно. Насаа бол гэм хоргүй , даруухан сайн охин байсан. Одоо мэдрэлийн сайн эмч , хоёр хүүхдийнхээ сайн ээж , эр нөрийнхөө сайн хань болжээ.

Тамираа Ууганаа Бүжмаа гурав тэр орой нэлээн буу халж , сүүлдээ эхнэр авч нөхөрт гараагүй үлдсэн гурван биенээ баахан шоолж инээлдлээ . За эмэгтэй хүн бол ч яая гэхэв , харин эрэгтэй хүн байж одоо хүртэл авгай аваагүй байдаг .Гэхдээ 27 нас гэдэг тийм орой гэж үү . Насан туршдаа хамт амьдрах ханиа яарч сонгох хэрэг байна уу. Бүжмаа сургууль төгсөнөөс хойш найзуудтайгаа ийм сайхан байгаагүй юм байна …



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 1/1 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 336 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-024.JPG
Хэмжээс: 600x450 85k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3808

Хүрэлтогоот
khureltogoot-32.jpg
Хэмжээс: 600x450 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4733

Хүрэлтогоот
khureltogoot-12.jpg
Хэмжээс: 600x450 174k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5087


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn