Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Л.Одончимэд : Молиго загас (хошин өгүүллэг)
Оруулсан admin on 2007-05-24 04:28:55 (4942 уншсан)

 Насаараа үлий сахисан cap шиг голын эрэг сахиж байгаа хүн загас жараахай хөөцөлдөн өнгөрүүлсэн өвгөн Дэлэг гуай тэтгэвэртээ гарав. Хаяанаасаа тул загас барьж байсан Туул голд нь дэгээ үмхэх амьтангүй болсонд харуусан дэмий л эрт урьдын явдлаа дурсан хөгшин муур шиг уйтгарлан сууна. Залуучууд жийп унан давхиж Эгийн гол, Өлзийт нуураас тул барьж байгааг сонсоод атаархал төрөвч унадаг дугуй ч үгүй өвгөнд мөрөөдлийн үлгэр мэт сонсогдоно. Ядаж байхад оросын телевизээр загасчдын тухай нэвтрүүлэг байнга явж дотрын жоовонг нэмнэ. Аргаа барахдаа зах дээрээс амьд загас худалдан авч том түмпэнтэй усанд тавиад дэгээ үмхүүлэх гэж оролдсон удаа ч бий. Агаар дутаж амь нь тэмцэн түнхэлзэх загас дэгээ үмхэх байтугай дэргэдэх орчноо ч мэдрэхгүй байсаар төдхөн амьсгал хураана. Харин өвгөн өөрийн гараар янзалж хар залуугаасаа гарынх нь шөлийг ууж дассан эмгэнээ дайлна. Эмгэн эрийг нас, уулыг цас гэдэг үнэн юмдаа хэмээн бодож өвгөнөө дэмий л өрөвдөнө. Өвгөн өглөө эртлэн босоод л загасанд явах гэж байгаа хүн шиг өмсдөг гутал, хувцас хүнараа үзэж, загас ангийн нарийн нандин хэрэглэлээ дэлгэн цангаж, арчиж зүлгэж, бас ийм ч юм нь алга, тийм ч юм нь дутлаа хэмээн эмгэнээ омогдоно. Тэр үед нь хэн нэгэн орж ирвэл загасчны хэрэглэлээ үзүүлэн тайлбарлаж, тэр голоос төдөн метр тул барихад үмхүүлсэн дэгээ, оготно, хулгана гээд багаахан музей үзүүлэх мэт уйдтал яриа дэлгэнэ. За тэгээд дараа нь барьж байх үеийн зургийн цомгоо дэлгэнэ. Төр засгийн зочдыг ирэхэд Цэдэнбал даргын урилгаар очиж тул барьж хамт авахуулсан зураг бол хамгийн нандин эрдэнэ нь. Тэр зургийг томруулан хоймортоо залжээ. Өвгөн тэтгэвэртээ гарсан өвлийг ийнхүү тэсч ядан өнгөрүүлээд, хавар болж цөн түрсний дараа Туулын гүүрэн дээр өдөржин гиюүрэн зогсох болов. Гартаа уурга саваа барьсан хүүхдүүд өдөржин гүйлдэх боловч жараахай ч бариагүй нь илт харагдана. Үдэш нэг их ажил амжуулаад ирсэн хүн шиг тухлан сууж эмгэнийхээ гарын хоолыг идээд, нойрсохдоо шөнөжин загас зүүдэлнэ. Туулаас бараг хоёр метр тул дэгээдээд хар хөлсөө гоожуулан ноцолдон яг гаргадгийн даваан дээр эмгэн нь:
-Хөөе, өвгөөн, яагаад хар дараад байгаа юм бэ хэмээн сүвээ рүү нь нударч сэрээснээс болж тэр хоёр тар түр хийж хоёр хоног дуугаа хураасан удаатай. Энэ явдал, өвгөн нь:
-Яг тул барих гэж байхад сэрээдэг яадаг муу яатуу вэ гэж хэлснээс болсон хэрэг. Амьдралдаа албан ажил амжуулах, загас барих хоёроос өөр зүйл сураагүй өвгөн Дэлэг мэддэг чаддаг хоёр зүйлээсээ ийнхүү зэрэг салснаас болж галзуурах дөхөв. Гэтэл өвгөн намрын нэгэн нарлаг өглөө шинэ санаа сэдэв. Өглөө эртлэн босч загасчны дүрдээ хувираад зах дээрээс шилж байж томоохон хөлдүү загас нэгийг авч гялгар хүүдийтэй усанд хийж үүрээд Туул голын хөвөөнд очиж тухлав. Хайрга хонхойлгон гялгар хүүдийтэй загасаа тогтоон тавиад дэгээгээ усанд шидлээ. Голын усанд дэгээгээ шидэхэд өвгөний зоо нь тэнийж, нуруу нь тэгшрэх мэт болжээ. Юу ч орохгүйг мэдсээр авч дэргэдээ барьсан загасаа тавиад, үе үе дэгээгээ усанд шидээд, дуртай янжуураа хааяа нэг сорж, мөнгөрөн бидэртэх голын усыг ширтэх үнэхээр таатай байлаа. Өвгөн ийнхүү өөрөө өөрийгөө хуурч сэтгэлийн таашаал эдлэх мөрөөдлөө хэрэгжүүлж баясав. Гэтэл энэ таашаал удаан үргэлжилсэнгүй.
-Та яагаад хориотой голоос загас бариад бэ? хэмээн зандарсан эргүүлийн цагдаагийн хахирган дуу гэнэт гэрэл тасрах мэт бүх таашаалыг нь унтраав. Өвгөн ингэнэ гэдгийг мэдэж байсан ч таашаалдаа хөтлөгдөөд бүхнийг мартсан байснаас бүх бие нь зарсхийн, толгойтой үсээ бостол цочив. Хэлэх үгээ олж ядан:
-Өвөө нь дэмий л сэтгэлээ хуурч… гээд бөвтнөхөд. Цагдаа:
-Ингэж сэтгэлээ хуурдаг юм уу? Наадах загасыг чинь тэгээд хэн барьсан болж байна? гээд тачигналаа. Өвгөн:
-Өвөө нь гэрээсээ авчирсан юм гэхэд:
-Танд тэгж хууртдаг толгой гэж бодоо юу хэмээн умс нь хөөрч дуу нь улам чангарлаа. Тоглоом нь шоглоом болж байгааг мэдэрсэн өвгөнд хэлэх үг олдсонгүй. Цагдаа:
-Та намайг дагаад яв гэхээс өөр үг хэлэлгүй түрүүлээд алхлаа. Өвгөн хамаг юмаа хам хум хамж аваад цагдааг дагалаа. Цагдаа бургасанд нуусан машиндаа хүрч өвгөнийг суулгаад дүүргийн цагдаагийн хэлтэст хүрлээ. Цагдаа:
-Туулын хөвөөнд тухлан суугаад, тул бололтой том загас барьсан этгээдийг эд мөрийн баримттай нь баривчлан ирлээ. Түр саатуулж шалгах нь зүйтэй хэмээн ямар ч дарга нь юм бүү мэд, нэг тарган офицерт илтгэлээ. Офицер өвгөнийг саатуулан шалгах үүрэг өгөв. Өвгөн, тэр даргад:
-Хүү минь энэ чинь зах дээрээс авсан хөлдүү загас. Өвөө нь сэтгэлээ хуурч суусан юм хэмээн хичнээн учирлаад хэн ч сонссонгүй. Ядахдаа загас минь муудчихна шүү дээ гэвэл:
-Хөргөгчид хийчихнэ гэлээ. Өвгөн:
-Хүүхдүүд ээ! Энэ чинь манай улсын голд байдаггүй загас шүү дээ гэвэл:
-Та тэгээд гадаадаас бариад ирээ юу хэмээн тохуурхан хөхрөлдөөд хэн ч сонссонгүй. Ингээд өвгөн тусгай өрөөнд 24 цаг саатуулагдлаа. Энэ хооронд эмгэн нь эрэл сурал болж, радио телевизээр зарлаж, цагдаагийн даргад хүртэл шуугиан дэгдээснээр маргааш өглөө нь өвгөнийг олж тодрууллаа. Цагдаагийн дарга:
-Загасыг нь хаанахын загас болохыг шинжлэх, тэр хооронд өвгөнийг суллах үүрэг өглөө. Эмгэн хэдэн автобус дамжин майжигнан ирж толгой нь эргэж, дотор нь муухайрсан өвгөнтэйгөө уулзаж, дайнд яваад ирсэн болзоот залуугаа угтах мэт баярлав. Харин цагдаагийн газрын хөргөгч нь ажилгүй байснаас нөгөө муу загас нь ялзраад ямар нь үл мэдэгдэх болсон учраас гадаад руу явуулж шинжилгээ хийлгэхээр болжээ. Ийнхүү өвгөний хөх инээд нь хүрч, эмгэний сэтгэл түгшсээр нэг сарын нүүр үзэхэд:
-Хойт мөсөн далайд амьдардаг молиго хэмээх загас гэсэн хариу иржээ. Ингээд тоглоом нь шоглоом болж хаширсан өвгөн загасны бүх хэрэглээ худалдаад хавийнхаа тэтгэврийнхэнтэй нийлж даалуудах хоббитой болон санаа нь амарчээ. Харин цагдаагийн сургалтын хөтөлбөрт Монголынхоо загасыг таних хичээл нэмэн оруулжээ. Шуугиан тарьсан ч бяцхан ялалт байгуулсан өвгөнөөрөө бахархсан эмгэн харин өдөрт нэг удаа халуун савтай цай бариад даалууны сүүдрэвч рүү гүйх шинэ ажилтай болов. Эмх замбараагүй газар олголтоос болж даалууны сүүдрэвчийн алгын чинээ газар шахагдахын цагт Дэлэг өвгөн хаашаа явж цагийг нөгцөөхийг бурхан л мэдэх болж дээ.

Тоншуул     Лувсангийн Одончимэд. Бусан хот 2006 он

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 3/1 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 241 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_26.JPG
Хэмжээс: 700x525 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 1266079

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-042.JPG
Хэмжээс: 600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4513

Анхны цас 2005 он
uvl-024.JPG
Хэмжээс: 600x450 171k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4905


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn