Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан 13 (Бодрол)
Оруулсан admin on 2007-05-28 21:38:30 (4625 уншсан)

ӨВ
...Үнэнийг эс өгүүлбээс
Үзэг бариад
Үлийгээ хийнэ?... /Өөрийн бодлоос.../
Билгийн тоолын 16-р жарны Шороон туулай /Аргын тооллын нэгэн мянга есөн зуун гучин есөн он/ жилийн зуны дунд сарын эхээр.Дайнтай,дайны хажуугаар дажинтай бас гантай жил.
...Ээжийн минь бие улам л муудсаар.Ээж минь хэдийгээр дөчин хэдхэн настай боловч аавыг жилийгч болсноос хойш энэ хэдхэн жилд ээжийн минь үс дун цагаан болжээ.Бага дүү маань аавыг бүрлээч болсон тэр жил төрсөн гэхээр дөнгөж дөрөвхөн жил л өнгөрч.Хоёр том дүү минь малдаа явсан хойгуур /манайх 30 гаран толгой ачлага,саалийн үхэртэй,хонь ямаа нийлсэн 100 гаруй богтой,хөл дүүжлэх унааны таван морьтой под хийсэн амжиргааны малтай айл л даа/ ээж минь намайг дуудсанаа:

-За,миний охин.Нэгэнт ээжийнх нь явах цаг болов.Та тавыгаа орхиод явахад хэцүү ч нэгэнт цаг болсных ээж нь эргэж ирэхгүй аяндаа явах нь.Надаас хойш Жуужаа авгаа бараадна биз дээ.Адиа /нагац ахыг хэлж байна,ээжийн дүү л дээ/ нь та хэдийг дэргэдээ авна л гэх байх,дэмий биз дээ.Уг нь Жижээгээ /манай бэлэвсэн авга бэргэн/ бараадвал зүгээр юмсан.Даанч нутаг холтой,аймаг алгасч нүүхээр хэдэн мал маань нутаг эргэж гүйгээд тогтохгүй байх л даа гэсэн захиас захилаа."Ээж минь юу л яриад байна даа.Удахгүй илааршиж босох байлгүй дээ" гэсэн цагаахан бодол гэнэхэн горьдлого 15-хан настай балчирхан охин намайг эзэмдэж хоносон тэр шөнөдөө бүтэн өнчирлөө...
Учир мэдэхгүй 2 бага дүү минь гарч орон гүйж арай том болсон 2 дүү минь "Эгчээ" гэж миний хоёр талаас зууран хорвоо тэр чигтээ харанхуйлан хоёр нүдний нулимс сулдаа асгарсаар юу хийх,яахаа мэдэхгүй учраа олж ядан байж байтал уяан дээр нутгийн нэгэн буурай буулаа.Ямар ч гэсэн том хүний бараа харсандаа дотор бага боловч онгойж:
-Хэн гуай,ээж минь өнгөрчихлөө гэсээр тостол харин өөдөөс "Өө тэгээ юү,аръяабулам /Талийгчийн хойноос уншдаг маань/ ум ма ни бад ми хум" гэснээ шууд эргэн мордоод яваад өглөө.Уг нь үгүйдээ ядаж л талийгчтай нэг дор хамт байдаггүй,гэр тусгаарлаж өрхийг нь бүтээдгийг нь ч хэлээд өгсөнгүй.Бодон бодсоор ямарч байсан авга,нагац нартаа дуулгах ёстой гэж бодсоор 2 том дүүг хоёр тийш мордууллаа.
Ээжийг нутаглуулсаны маргааш Жуужаа бидэнд хань болж гэрт өнжлөө."Ямар халуун өдөр вэ,миний хүүхдүүд хаяагаа сайхан шуучих" гэхэд нь бид хэд ч хаяагаа шуулаа."Ямар сайхан шуудаг хүүхдүүд вэ" гэж биднийг хөөргөдөхөд нь улам л өндөр бүр сайн шуух гэж хичээж байлаа.Жуужаа ч нэг баруун хоймор гарч хэвтээд,нэг зүүн хаяанд гарч хэвтсээр орой болгоод "За ах нь явалгүй горьгүй нь,нөгөө хэд маань хэцүүднэ" гэсээр явж одоход гэр эзгүйрэн нэг л эвгүй оргилоо.Харуй,бүрий болж цагаан гэгээ тасарч байхад Адиа нагац минь ирж бидэнд хань бараа болж хонолоо.Ээжийн хэлсэнээр л биднийг дэргэдээ авах,яах ийхээ ярилцахаар ирсэн юм болов уу гээд ахмад хүний өөдөөс ам ангайх биш чимээгүйхэн л хүлээлээ.Гэвч ямар нэгэн юм ярьсангүй,дөнгөж л харанхуй болонгуут "Одоо унтацгаа,хамаг лаагаа барах нь уу" гэснээр бид хоймроор ор засч өгөн өөрсдөө ч хэвтлээ.Дөрвөн өнчин дүүтэйгээ үлдсэн миний сэтгэлд "Яах вэ,яаж амь зуух вэ,хэнийг бараадах вэ" гэсэн эх адаггүй бодолд толгойгоо нүдүүлсээр өдрийн алжаалдаа автан нэг л мэдэхэд нам унтчихжээ.Нойрон дунд малын хөлийн чимээ ч гарах шиг,дөрөө ч харших шиг...
Хар багаасаа эртлэн босч гэрийнхээ хамаг ажлыг хийж сурсаных өглөө нар битүү босч Адиадаа сайхан цай чанаж өгөхөөр аргал оруулахаар гартал урд орой нь яах аргагүй гэрийн гадаа хотлуулсан үхэр сүрэг маань байдаггүй.Сандран эргэн орж Адиаг сэрээн хэлбэл "Хаа л холдов гэж,билчээртэй гарсан байлгүй" гээд тоох янз алга.Тийм ч юм болов уу гээд арын толгой дээр гарч тал,тал руу харц билчээн ажвал хавь ойрд бараагүй байлаа. Эргэн ирж хэлбэл "Ахынх нь морь харшчихсан урагшаа алхахгүй л болов уу.Танай сартай хээр,ногоон морь хоёроор хөл дүүжлээд ах нь араас нь явъяа даа.Мөр нь хаашаа чигтэй байна?" гэхэд "Урд уулын баруун шилээр л давсан юм шиг байна.Та дүүг дагуулаад мордох уу?" гэхэд "Хол замд..." гэснээ гэнэт үгээ таслан хэлэх үгээ олохгүй ээрсэнээ "Хэрэв холдоод явчихсан бол дүү чинь хол замын ая даахгүй.Харин ахынхаа морийг гэр лүү дөхүүлчихийг бодоорой" гээд мордлоо.Хэл сураггүй арваад хоносны хойно Жуужаа,Адиа хоёр хамтдаа ирлээ.Хоёулаа урд өмнө огт үзээгүй морьд унажээ.Үхрийн минь бараа ч байдаггүй.Авга,нагац хоёр маань баадангаа задлан хөдөө газар тэр бүр үзэгдээд байдаггүй "Голио" /цаастай чихэр/ чихэр болон мөсөн чихэр,танзуур гээд амттануудыг бидэнд харамгүй гаргаж өгсөнөө:
-Танай хэдэн үхрийг хулгайч хөөжээ.Адиа нь жаал мөрдөж яваад эргэж буцан Жуужаагы нь хань болгон хоёул мөшгөөд дөнгөж цай уугаад л хөдөлсөн буурин дээр нь бууж мордсоор хот оруулаад яалт ч үгүй алдчихлаа.Үхрийг гүйхээр нь туухад мөн ч хурдалдаг адгуус юм байна шүү.Танай хоёр морь явдал даасангүй бахардаад үхчихлээ.Ээ бас тоогүй юм боллоо гээд баахан гасалж байгаад явлаа.Үхэр хотолдог газраа харахаар өөрийн эрхгүй гол харлан уйлчих гээд,хэдэн дүү нараа уруу татаад уйлчихгүй санаатай аргалд явлаа.Хоёр хоногын дараа өглөө дөнгөж босоод байж байтал Адиа,Жуужаа хоёр ирсэнээ билчээрт байсан хонийг минь хоёул хуваан тууж одлоо.Өгөхгүй санаатай "Адиа,Жуужаа,яаж байгаа юм бэ?Яагаад манай хамаг малыг та хоёр минь тууж байгаа юм бэ?" гэхэд "Дуу чи!Бид өөрсдийн малаа л авч байна.Танай мал гэж юу байсан юм.Бид л төрсөн юм,ядарсан юм,хэдэн хүүхдийнхээ гэдсийг цайлгаг гэж өөрсдийнхөө малаас тасалж танай дээр байлгаж байсан юм.Тэгтэл та хэд гэж урагшгүй юмнууд хамаг үхэр алдаж хулгайчид өгчихөөр чинь л үлдсэнийг нь бүрэн бүтэн дээр авч байна даг" гэсээр яваад өгөв.Ингээд хот маань үнэхээр харлаж үлдлээ.Саалийн хэдэн үнээ,хониныхоо сүү,саалиар амьдарч байсан бид ингээд хов хоосон үлдлээ дээ.Нутгийн хэдэн бууралд хэлэхээр "Багийн даргадаа хэлээд өрөгдөл өгөө " гэнэ.Багийн дарга маань Жуужаа болохоор хэлээд ч нэмэргүй нь ойлгомжтой.Ингээд дээшээ тэнгэр хол,доошоо газар хатуу гэгч л боллоо.Аргагүйн эрхэнд хоёр том дүүгээ /12-13 настай/ Бороогын алтны уурхайн Хятадуудад ажил хийлгэхээр өгч, ганц охин дүүгээ нутгийн нэгэн айлд үрчлүүлж өгөөд бага дүүгээ авч хот руу нүүж байгаа айлын нүүдэл даган хотруу явлаа...
Өвийг өм цөм хувааж идсэн үнэн түүх энэ бөлгөө.
Энэ бол үүнийг үзэглэгч миний ээжийн амьдралд тохиолдсон гашуун үнэн түүх болой.Мэдээж Адиа,Жуужаа,Жижээ гэж нэр цээрлэсэн бөгөөд Монголчууд маань ах захаа хүндэтгэн авгайлж дууддаг тэр л авгайлсан нэрээр үзэглэлээ.Харин тэр үхрийг бол ээжийн минь авга,нагац хоёр үгсэн хуйвалдаж /Хаяа шуулган гэрт хэвтэж байхдаа л манай хэдэн үхэр хаанаа хотолж,хаана хэвтэж байдгыг ажаад шөнөөр ирж туусан нь л тэр л дээ/ хот руу оруулж хатуу эдлэл болгосон заваан түүх бол аль ч үед давтагддаг л юм шиг билээ.
НОХОЙН-ЖИН
Энэ бол нэг Баагийгын эзэндээ ууралж,дургүй хүрэхээрээ хэлж кайф авдаг үг л дээ.Япон гэдэг хэллэг маань уг нь бол Орос хэлний л хэллэг.Монголоор бол Жийбэн,Англиар Japan харин Наран хүмүүсийн өөрийнх нь хэллэгээр бол НИППОН ба НИХОН гэж хоёр янзаар ярьдаг юм.Тийм болохоор "Нихон-жин" /Япон хүн/ гэсэн үгий нь хазгай хэлсэн хүн болоод л хариугаа авч байгаа нь тэр юм гэнэ билээ.Би бол өөрөөр дургүйцлээ илэрхийлдэг юм.Дургүйгээ хүрэхээр хийж байгаа ажлаа орхиод л чихгүй толгойлоод:
...Дорнын тэнгэрт утаа манараад
Довтлох салхи улам ширүүснэ...гээд амандаа аялаад л тэс өөр ажил хийгээд яваад өгдөг юм.Хамт ажилладаг хүмүүс маань ч мэддэг болчихсон "За,за орхи,цаадах чинь өнөө дуугаа дуулчихлаа,одоо нэмэргүй ээ" л гэдэг юм.За ингээд л өөр тийшээ хазайдаг нэг гэмтэй л дээ.
Энэ өвлийн Японы нэг сенсац бол ах дүү хоёр аваргын зарга л даа,би түүнийг л өгүүлэх гэсэн юм.
"Ихэр уул" /Futagoyama/ дэвжээнээс төрсөн Их аварга /Дай ёкузана/ Ханада Кожи буюу Таканохана,түүний ах Аварга /ёкузана/ Ханада Масару буюу Ваканохана хоёр эцгийнхээ өв хөрөнгийг шүүхээр булаалдаад Таканохана нь танил тал,нэр хүндээрээ гул бариад ахдаа юу ч өгөөгүй юм.Уг нь эцэг нь нэг хүүдээ дэвжээгээ /Японы сумогын дэвжээ гэдэг бол хэн ч бодоожын жинхэн мөнгөний машин биз дээ/ өвлүүлж,нөгөөд нь бусад хөрөнгөө гэрээсэлсэн боловч Таканохана нь бүгдийг өөрийнх болгосоноор нэр хүнд нь асар их унасан юм.Урд өмнө хүндэлж,биширч явсан хүмүүс нь энэ явдлаас хойш "Варуйнаа" /Муу байна/ гэхээс өөрөөр хэлэхийг больсон байна билээ.Өв,хөрөнгө гээч юм энэ дэлхийн баян ядуу хичнээн ах дүүсийг хооронд нь дайсагнуулцсаныг Бурхан ч өөрөө тооцож чадахгүй биз ээ.
ЭЦГИЙН ЗАХИАС
Билгийн тооллын 16-р жарны Шороон морин /Аргын тооллын 1979 оны 1-р сарын дундуур/ жилийн өвлийн дунд сарын хуучдаар бидний амьдралд нар хиртэж нар болсон аав минь,Шороон хонин жил гарахын битүүний урд өдөр сар болсон ээж минь /Хоорондоо ердөө л 36-хан хоногын зайтай/ хүмүүний энэ заваан ертөнцийг орхин энх амгалангын орондоо заларлаа.Аавын минь ходоод нь муудсаар 2 ч удаа хагалгаанд орчихоод байхдаа:
-Ахыгаа яаралтай дуудуул.Аав нь хаашдаа удахгүй боллоо.За миний хүүхдүүд,бид хоёроос хойш зөвхөн та нар л өөрсдийгөө авч явна шүү.Энэ хэдэн нагац нар чинь /Аав минь эцэг эхээс ердөө л хоёулханаа байгаад авга эгч маань хэдэн жилийн өмнө талийгч болсон байсан юм/ та нарт нэмэр болохоосоо нэрмээс л болно шүү!Ялангуяа Тэднийх үү,одоо баргалж л бид хоёроор тэжээлгэж байна.Бид хоёроос хойш ч та нараар л тэжээлгэх гэх улс шүү,бид хоёрын хурааж хумисаныг энэ хэд л хувааж иднэ шүү...гэх зэргээр маш олон зүйл захилаа.Хоёр том эгчийг болон намайг "За та 3 ч яах вэ,нэг юм амиа аваад явчих л байх.Харин чи юү" гээд миний дээд эгч рүү нэг л нухацтай харлаа.Хоёр дүүг "Даанч бага юм,гэхдээ эр улсууд болох байлгүй дээ" гэсэн шөнөдөө дахиж муудаад яаралтай хагалгаанд ороод дийлсэнгүй...Ерөнхийдөө бол аав минь хаашдаа засрал авахгүй нь, энэ хэдийгээ ингэж зовоогоод өөрөө ч зовоод яах вэ гээд захих захиасаа захиад л өөрөө өөрийгөө түргэнд нь оруулчихсан юм.Хоёр дахь хагалгаанаас гараад зөвхөн нойл шөл ууж гам хийдэг тэр үедээ л дүрдэг халаагуураар ус буцалгаад хүний нүд хариулж байгаад уучихсан юм билээ.
...Өглөө хичээлдээ явахаар гартал ээж минь "Миний хүү ээ,ээж нь үнсье" гэхэд хичээлээс хоцрох гээд үнсүүлсэн ч үгүй гарч гүйсэн өдөр хичээл тараад ирж явтал дунд эгч минь нус,нулимстайгаа холилдон эхэр татан уйлж таараад "Хойшоо яваад тэднийхэнд болон тэднийд хэл дуулгаад ир,ээжийн бие маш муу 3-р эмлэгт байгаа" гэлээ.Би ч эргэн нагац нарынхаар орж хэл дуулгачихаад эмлэгт очтол эгч нар минь уйлалдсаар угтлаа.Ердөө л намайг эмлэгийн хаалгаар орж ирэх тэр мөчид л ээж минь сүүлчийнхээ амьсгалыг хураасан ажээ.Муу ээж минь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гээд хөөцөлдөж байхдаа авахуулсан цээж зураг болон талийгч болохоосоо хоёрхон хоногын өмнө тэтгэвэр тогтоолгох гэж авахуулсан цээж зурган дээр үнэхээр ялгаатай бараг л хоёр өөр хүний зураг гэхээр гарсан байлаа.Санчигандаа л ганц,нэгхэн цагаан үстэй байсан хүн чинь сарын дараах зурган дээр цал буурал толгойтой нилээн өтөл царайтай болсон байсан юм.Сэтгэлийн шаналан гэж ийм л байдаг аж.Өглөөхөн эв эрүүл,сав саруулхан үнсье гээд үлдсэн хүн тэрүүхэн тэр хооронд цус харваад л явчихсан юм.Өглөө болгон үнсүүлээд гардаг нялцгай хүн чинь тэр өдөр яагаад ч юм үнсүүлээгүй гараад явчихсандаа одоо хир нь харамсдаг юм.
За ингээд зоримог,шудрага байж чаддаггүй өөрийн бэртэгчин зангаараа ах,дүү нар болон хэдэн нагацынхаа тухай нарийн,ширийнийг өгүүлэхгүйгээр аавын минь хэлсэн үг алган дээрээ тавиад харж байгаад хэлсэн юм шиг яг үнэн байж урдны түүх давтагдаад ,бүр 100% үнэн байсан гээд тодорхой шалтгааны улмаас үүнээс цааш өгүүлэхийг түдгэлзэв.
Харин ахын минь эдэлдэг тэр нэг юм,дунд хүргэн ахын барьдаг тийм эд хоёр ч яах аргагүй эр хүн л барьж баймаар эднүүддээ,өөрийн эрхгүй миний шуналыг татаад л байгаа юм даа.Би өөрөө л өрсөөд өвөг дээдсийнхээ хойноос явчихгүй бол ч..."Хүүе,боль чи хө!Одоо зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр хамаг нууцаа дэлгэж гэнэдэх нь.Ингээд л эртхэн шиг карданаа татчихъяа,хоп...

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-05-29

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 267 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-049.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4132

У. Одмаа 1950	90х7х10, холимог техник
15-ны сар нь...
Хэмжээс: 600x800 121k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4286

Ёл хад
YolHad_05.JPG
Хэмжээс: 700x932 234k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3946


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn