Дэлгэсэн тэрлэг шиг монгол нутгийн Гундсан шаргал сэжүүрээн Хошуулдсан хоргой шиг гучин гурван говийн Худаг бараадсан өвгөдөөн Мартахын учиргүйд өрөвдөхдеө Шүлэг бичиж сууна
Ижийгээн дагаад аргалд явдаг байсан Ижилгүй ганцхан тоонот минь говь Ишиг хөөцөлдөж хөлд орохдоо Инээж тулсан ширдэг минь тал Халтар чийгэнд зоо тэнийх Хагсаа нимгэн морьдтой нутаг Хагасхан өдөр бороо шиврэхэд Хашгирч ургадаг таанатай нутаг аа!
Бүтэн орныхоо сэмрээгүй хаяаг Амьтай байлгах гэсэндээ захалж нутагласан Бүлээн зулайтай эх нутгаа Айлтай байлгах гэсэндээ хаяалж холдсон
Өртөө өртөө гэрүүд нь гүүргийн дуугаараа мэдэлцсэн Өдөр өдөртөө хааяа гучин усан дээрээ уулздаг Овоотын заставаас наана хонь нь бэлчиж идээшилсэн Орон улсын минь тоонотой сахиул, говийн ганц айл аа!
Холдлоо холдлоо гэхэд Хондноосоо холдож чадаагүй Хот ганц орохдоо Хоёр хоногоос хэтэрч үзээгүй
Адуу эзэн хоёулаа шандандаа ээнэгшсэн говийнхныг Ардын дууны бадаг шиг мартчихсан юм биш байгаадаа Хураа тэнгэрт хувь заяагаа өөртөө даатгасан говьчууд минь Хорин нэгэн оныхоос арай наахнуур амьдарч байна Дэрс дэрсэнд унасан Тэнгэрийн шаргал дүлий шиг Дэл дэлээ бараадсан Тэд минь одоо яаж л явна даа
Араг түшиж үр төрүүлсэн Амраг хүүхнүүд ховоо татсаар л Атан тэмээндээ ачаа дүүрч Адуу уургалж, эмнэг сургасаар л Үр нь хөлсөхөд бэлчээр дээрээ Үдэш орой зэлэн дээрээ Ингэ хөөслөхөд үнсэн дээрээ Илүү гэртээ идээн дээрээ
Намрын дунд сарын арван долооны ганцхан өдрийн амралттай ч Нар дальдчуулсан говьдоо Наслахдаа тэд бухимдаагүй явнаа Ангасан хүнд лусын хааных говийн ганц айл Алсаас харахад үлгэрийн цэгээн сувд говийн ганц айл
Хур гуйсан залбиралд нь Бороо асгуулж гайхуулдаггүй юмаа гэхэд Хувь тэнцүү төрийн хишгээсээ Бүтэн атгаад өгчих юмсаан Ширэнгэ ойгоор тайтгаруулж Ширгэ зүлэг хөглөрүүлдэггүй юмаа гэхэд Ширхэг лаа бөхөхөд нь Дэн тэмтрүүлж сөхчүүлэхгүй юмсан даа
Адуус нь хүртэл Улаан номонд дархлагдсан говийн минь Айл нь чухам яахаараа Улаанбаатараасаа мартагддаг байна аа
Үлэг гүрвэлийн өндөг шиг Эртний түүхэнд үнэтэй хэдий ч Үдийн наранд цахилсан ганц гэр минь Эзнийхээ сэтгэлд түүнээс ч үнэтэй
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_40.JPG 700x525 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4054
IMG_1064.jpg 600x490 131k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4587
YolHad_33.JPG 700x525 89k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4630
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: