Саран шаглаатай орчлонд ээжий завилгаанд залбирч Салхин хээтэй хөдөөд бүүвэйн залбиралд сөгдөж Сайран дээр нь цэцэг ургах аав уулсын энгэрт Самсаа шархируулах найрын дугараа шиг энэ л насаа би үднээ Нуган үрээ өлгийдөхөд тулгын гурван чулуу баясаж Нулимсаараа эсгэх хөхөл уулсаа жил тойрон нүүдэлж Сүүжин булгийн усаа рашаан хэмээн хүртсээр Сүүдэрт орчлонг цагаанаар сүлэх сэтгэл бурхад шигээ мөнхөрнөө Хүрмийн голын хөвөөнд төрөөгүй гэж хэн намайг хэлэхийн бэ? Хүй юугаа дараагүй гэж хэн үгүйсгэж чадахын бэ? Нар аргамжигдсан МОНГОЛ ахуйд хүн болж төрсөн минь Надад бурханы өгсөн хамгийн том бэлэгээ хэн ч үгүйсгаж чадахгүй ээ.
Г.Номин
www.ayalagch.bblog.mn
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khuv5-002.JPG Хэмжээс: 600x800 136k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3720
mongolia2007year-032.JPG Хэмжээс: 600x450 87k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4451
YolHad_15.JPG Хэмжээс: 700x525 74k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4045
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: