Сэвтэж амжаагүй цагаахан сэтгэлийг чинь хайрлан эрхлүүлье Сэргэлэн алаг нүдний чинь галыг гамнан эрхлүүлье Хожмоо хүнийх болох бүсгүй заяаг чинь хайрлаж Хонгорхон охин чамайгаа хайраараа энхрийлье Нууж уйлах нулимс бүү гараг гэж Нутгийн хөх толгоддоо заяаг чинь даатгъя Бүтэн амь таслаж ээж болно шүү гэж бодон Бяцхан биеийг чинь хайрлаж урмын үгээр тэтгье Хэцүү байсан ч гэсэн нуугаад өнгөрнө гэж бодон Хэлмээр санагдсан үгсээ ч сэтгэл дотроо нуучхъя Эрх танхил аашаа одоо гаргаг гэж бодон Эцгийн хайраар чамайг харамгүй би эрхүүлье Нараа дагаж эргэх дэлхийн жамыг дагаад Намба суугаад ээж болох үедээ Одоо чамайг хайрлаж буй энэ л хайраар минь чи Олоон хүүхдээ эрхлүүлэхдээ сэтгэл чинь дүүрэн байг охин минь Танхил багын үнэрээ хаа нэгтээ гээчихээд Тавилан заяагаа дагаад гэрээсээ явахаас хойш Эцгийн хайраар одоо л чамайг харамгүй эрхлүүлье Эрхэлдээ эрхэл эрххэн гүнж минь
Г.Номин
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-247.JPG Хэмжээс: 600x450 114k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4885
Чойжин ламын сүм музей Хэмжээс: 600x450 77k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5258
khuv5-012.JPG Хэмжээс: 600x450 65k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3755
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: