Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Үйл үйлээ дагаад...үргэлжлэл 2
Оруулсан admin on 2008-04-28 21:43:21 (5249 уншсан)

Батзориг хотод ирээд нэг л мэдэхэд гурван сарыг ардаа орхижээ. Оройгоор арван жилийн сургуульд орон,бас ч гэж ойр зуур гарч орчихдог болов. Батзориг ирсэний дараахан болсон тэр нэг өдрийг нэхэн санавал.
Хоол идэж сууснаа Янжмаа түүний өөдөөс харан Батзоригоо чи залуу хүн сурах хэрэгтэй. Би маргаашаас ганц нэг газар луу яръя. Чи оройгоор аравдугаар анги төгсөөд ав,айн юу гэж бодож байна хэмээн асуув. Батзориг хэсэг чимээгүй байснаа...
б...би чадах болов уу хэмээн асуув. Янжмаа чадалгүй яадагын би чамд тусалнаа гээд инээмсэглэв. Ийнхүү ээждээ хөтлүүлж яваа хүхэд шиг нөгөөдөр нь нэгэн арван жилийн сургуульд орж билээ. Харин санасныг бодоход тэнд байгаа арав орчим хүмүүс бүгд өөрөөс нь ахимаг насныхан байв. Хичээл ч эхэлж. Батзоригын ганц айж байсан юм нь надаас асуувал би ээрээд унахаар энэ хүмүүс шоолно доо гэж бодов. Тэгтэл ч багш орж ирэн танилцацгааж гайхалтай нь Батзориг бараг ээрсэнгүй...тэрэндээ урам орон бас ч гэж нилээдгүй гайхлаа. Орой нь Янжмаатай суугаад хөөрсөн хүн бараг ээрээгүй гэдгээ хэлэх гэтэл дахиад л ээрээд унав. Батзориг бүр их гайхан Янжмаад хэлтэл Янжмаа за би тэгж байгаад чамайг нэг үзүүлнээ хэмээв.
Ийнхүү хоног хугацаа өнгөрсөөр Янжмаа ч үзүүлэх талаар юм дахиж дурссангүй. Гэтэл нэг л өдөр гэнэт хоёулаа маргааш өглөө хамт нэг газар очоод уулзаж ярилцаж үзье гэв.
Тэр хоёр явсаар нэгэн хувийн жижиг эмнэлэгийн үүдэнд ирлээ.


За сайн байна уу гэсээр Янжмаа орон Батзоригыг гадаанаа хүлээж бай хэмээн үлдээв.
-Чиний ажил төрөл сайн уу....хэмээн ойр зуурын юм ярьж байснаа. Ариунаа минь чи найзыгаа мэднэ дээ. Одоо чи минь л тусалж үз. Найз нь хөдөөнөөс нэг хөөрхөн бор хүү чирээд ирсэн. Одоо нас ч явж байна,бид хоёр хамтдаа амьдардаг юмуу гээд инээв.
-Хэхэ чи нээрээ сэргэлэн гар шүү. За болж дээ...тэгэлгүй яахав. Харин яаж туслах гэж найз нь нэг л сайн ойлгосонгүй хэмээн Ариунаа хэлэв.
Ариунаа нь Янжмаатай их сургуулийн найзууд бөгөөд жилийн өмнө байр авах гээд мөнгө олдохгүй сандарч явхад нь Янжмаа түүнд хүүгүй мөнгө зээлж билээ. Тэгээд л орох оронтой болгосон найзынхаа хэзээ нэгэн цагт ачыг хариулна хэмээн өр санаж явдаг нэгэн. Янжмаад үнэндээ түүнээс тусламж гуйгаад байх ч хэрэг гардагүй байв. Энд нь битүүхэндээ олзуурхаж явтал гэнэт нэг өдөр ингээд туслалцаа гуйгаад хүрээд ирдэг. Ямарч аргаар хамаагүй туслах ёстойгоо л тэрээр ойлгож байв.
-За тэгээд манай захиралд бас надаас хүсэх туслалцаа байдаг юм байжээ
-Харин гараад байнаа. Би ч шууд л чамайг гээд зориод ирлээ. Юун төлөө чи намайг мэдэх билээ дээ. Нэг их сүйдтэй юм бишээ. Найз нь саваа боолгосон гэдгийг чи мэдэж байгаа даа. Би нөгөө залуугаа энд дагуулаад ирсээн. Хөдөөний юу ч мэдэхгүй хүүхэд байгаан. Чи шинжилгээ хийсэн болоод тэгээд тэрийг эцэг болох чадваргүй гэсэн дүгнэлт гаргаад л өгчих тэгээд л болоо. Угаасаа цаадах чинь уншихаас цааш хэтрэхгүй. Жинхэнэ тас хөдөөний гар байгаа... гээд нэг амьсгаагаар урсгаж гэрэв. Ариунаа цочисхийн
-Хүүе бүхэл бүтэн эрүүл хүнийг яаж тэгж болдог юм бэ. Тэгээд ч сүүлд нь хэн хариуцлага үүрэхийн. Хамгийн гол нь нэг хүний амьдралаар тэгж тогломооргүй байна. Чи найзаасаа өөр юм гуйж болноо. Харин энэ хүний амьдралаар тоглочихоод би дараа нь юугаа бодож явахын хэмээн халгаасангүй
-За тийм байдаг байжээ....ганц найзыгаа гээд итгээд зориод ирж байхад. Яахав хөдөөний нэг танихгүй залуугын амь амдрал хэдэн жил үерхэж,хэцүү үед тусалж явсан найзын амьдралаас илүү байдаг юм байна. Уучлаарай эмчтэн гуай цагийг чинь дэмий үрлээ гээд суудлаасаа бостол Ариунаа сандран ширээгээ тойрон гүйж ирээд:
-Найз минь ойлго л доо. Бид нар чинь тангараг өргөсөн эмч улс биз дээ. За яахав нэг арга бодъё. Нэг шалтаг гаргаж ирэх хэрэгтэй байна ш дээ хэмээн сандран өгүүлэв.
Янжмаа дотроо дийлсэнээ мэдэн хөх инээд нь хүрч байснаа худлаа өрөвдөлтэй царай гарган хуурай нүдээ арчсанаа. Найз нь аргаа барсандаа л ийм юм хийж байна ш дээ. Чи минь ойлгоорой. Тэгээд ч бид хоёр одоо хамт амьдарч байгаа. Эр хүн л юм болохоороо надаас нэг л өдөр хүүхэд нэхнэ. Тэгээд намайг мэдээд хаяад явчихвал би тэр үед бүр л хөгширөөд хэн ч тоохооргүй юм болчихно ш дээ. Би өөрөө тэр тодорхойлолтыг гаргах гэхээр манай эмнэлэгчинь гоо сайхны мэс засалынх болохоор болохгүй болчихоод,тэгээд ч хэн нэг эмч дээр дагуулаад ирвэл илүү үнэмшилтэй биз дээ гэв.
-За найз нь ойлголоо. Харин энэ зөвхөн бид хоёрын л нууц шүү. Би угаасаа чамд их өртэй хүн... гээд санаа алдсанаа...ямар нэгэн хууч байдаг болов уу хэмээн асуув. Янжмаа
- Баярлалаа найз минь үүнээс илүү тус гэж юу байхав. Нээрээ цаадах чинь ээрүү тэрүүгээр нь далимдуулчих,угаасаа юу ч мэдэхгүй ээ гээд за би гадаа хүлээж байя хэмэээгээд гарч явахдаа ширээн дээр нь дугтуйтай мөнгө үлдээгээд гарлаа. Ариунаа бушуухан дугтуйг салгалсан гараар авч шургуулгандаа хийтэл хаалга онгойн намхан бор залуу шилэн хүзүүгээ маажсаар ороод ирлээ.
Ариунаа хоромхон зуурт биеэ цэгцлэн хоолойгоо засаад.
-За сайн байна уу...наашаа суу,суу эмч нь үзье хэмээн суудалруу заалаа.
-За эмчдээ яриад байгаарай. Ерөөсөө санаа зовох юм байхгүй. Хэдэн настай,хаана хэн хэнтэйгээ амьдардаг байсан,танай нутаг сайхан уу гээд л асуув. Батзориг ч эцэг эх нутаг усных нь талаар ярьтал сэтгэл нь сэргэн асуултанд нь товч бөгөөд тод хариулж байв. Ариунаа дотроо энэ залууг чинь Янжмаа ээрүү гээд байсан зүгээр л байна ш дээ хэмээн бодож байтал Батзориг бодлыг нь таасан мэт...
-Эмчээ би харин гайхаад байна. Би өөрийгөө мэдэх цагаас л ээрдэг. Тэгсэн чинь хотод ирээд сургуульд ороод ангийнхантайгаа яриад,бас одоо таньтай ярьсан чинь зүгээр байгаад байхын гээд инээвхийлэв.
Ариунаа за эмч нь шинжилгээ хийгээд үзье. Нарийн шинжилгээ хийнэ,энэ нь чамд бүх төрлийн шинжилгээ хийнэ гэсэн үг. Уг нь их үнэтэй тэгэхдээ Янжмааг гуйсан болохоор гайгүй хийж байгаа юм шүү. Их сайн хүүхэн байгаа юм хэмээн яриан завсараа үг хавчуулав.
Тэр хоёрыг явсаны дараа Ариунаа ихэд гайхлаа. Тэгсэн яг энэ төрлийн нэг хичээл дээр багш нь" Хэтэрхий уян сэтгэлтэй хүүхэд сэтгэлийн ачааллаа даах чадваргүйн илрэл нь ээрдэг. Тэр нь энгийн огт танихгүй орчинд орохоороо зүгээр байдаг. Тэгэхдээ энэ нь маш ховор тохиолдол" хэмээн ярьж байсан нь бодогдов. Энэ залуу яг л тэр болж таарлаа.
Маргааш нь Янжмаатай уулзаад энэ талаар хэлтэл тэр ч бас ихээр гайхлаа. Тэгээд яагаад миний хажууд ээрээд байдаг юм болоо гэтэл Ариунаа тоглоом болгон чамайг харахаар торгон мэдрэмж нь төрдөг юм байлгүй дээ хэмээн хэлээд инээтэл
-За битгий балайраад бай...харин ажлыг бүтээж өгсөнд баярлалаа. Би өөрөө хэлчихье. Цаадах чинь юм бодохгүй ээ...найздаа найдаж болно шүү,ямарч байсан нэрийг чинь баастахгүй гэж хэлээд элэгсэгээр тэврэн салах ёс хийгээд баяртай нь аргагүй өрөөнөөс гарлаа.

Батзориг тэр шинжилгээний хариуг сонсоод итгэж чадахгүй байв. Янжмаа зөндөө олон жишээ аван,эмнэлэгийн нэр томъё оруулж байж тайлбарласаны хүчинд тэрээр жаахан итгэж сэтгэлээр унан өрөөндөө орон хаалгаа хаагаад чимээгүй боллоо.
Батзориг ганцхан яагаад гэдэг бодолд дарагдан өрөөндөө хоёр гараа ардаа салаавчлан тааз ширтэн хэвтэнэ. Би яагаад ийм азгүй байдаг юм бэ. Ээрүүгээсээ болж ичиж зовон эцэг эхээс холдолгүй байсаар өдий 27 насыг хүрсэн. Гэтэл гэнэт аз дайрч бурхан тэнгэр минь намайг мартаагүй юм байна хэмээн Бурхан,Янжмаа хоёртоо баярлаж явсан үе өчигдөрхөн. Гэтэл дахиад л аав болж чадахгүй гэхийн....Би чинь эр хүн л юм чинь хэзээ нэгэн цагт эхнэр авч хүүхэдтэй болж удам угсаагаа үлдээх ёстой биз дээ. Ингээд манайх гэдэг айл надаар дуусах ёстой юм гэж үү. Яах ч гэж тэр эмнэлэгт очиж үзүүлэв дээ хэмээн элдэвийг бодон хэвтэж байтал өрөөнийх нь хаалгыг зөөлөн тогшисноо Янжмаа ороод ирэв.
Тэрээр гартаа мөстэй виски барин орж ирээд:За яасан зүгээр биз дээ,май энийг уучих дотор чинь онгойгоод сайхан болно хэмээн сарвайв. Батзориг яагаад ч юм Янжмаагийн өөдөөс юу ч хэлдэггүй байв. Энэ л хүний ачаар хот гэдэг их газар ирээд сургууль соёлд яван,тэгээд толгой хоргодож,тэжээлгэж байгаа болохоор түүнийг эгч шигээ санан хүндэлж явдаг байв. Олон юм хэлэлгүй өгсөн мөстэй ундааг нэг том балгатал тэр нь хоолойг нь тэр чигт нь зүсхэд хахаж цацан,нус нулимастайгаа холилдон угаалгын өрөөрүү гүйлээ. Ард нь Янжмаагийн тас,тас хийсэн инээд сонсогдоход яагаад ч юм гомдох сэтгэл төрөн нэгэнт дотор нь байсан бүхнээ энүүгээр далимуулаад уйлж гарав.
Янжмаа инээсээр хойноос нь орж ирэн
-Яасан зүгээр үү,анх ууж байж тэгж ихээр нэг доор залгихаар тэгнэ ш дээ хэмээн инээдээ дарж ядан асуув Батзориг хэнгэнэтэл санаа алдсанаа,нулимастай нүдээр түүний өөдөөс харан
-Т..та яа...мар муухай юм. Б...би т..таны уудаг алимны мөстэй жүүс л байна гэж бодсон ш дээ гээд эхэр татав. Янжмаа инээдээ арай хийн барин
-За уучлаарай,хэлээгүй миний буруу,алив нааш ир хэмээн өөрөө банны өнцөг дээр суугаад түүнийг хажуудаа суулган толгойг нь цээжиндээ наан тэврээд нөгөө гараараа мөрийг нь аяархан алгадлаа. Батзориг яагаад ч юм ээжийгээ гэнэт ихээр санан яг л ээж нь багад нь аавыг нь байхгүй хооронд ингэж суугаад зөндөө гоё үлгэр ярьж өгдөг байсан нь бодогдон Янжмаад ээждээ ивийлүүлж байгаа мэт санан энгэрт нь наалдан зөндөө уйллаа.
Янжмаа тайвшруулан чи санаа зоволтгүй ээ. Би ямагт чиний хажууд байна. Юмыг яаж мэдэхэв хэзээ нэгэн цагт бүх юм сайхнаар эргэх ч юм билүү. Батзориг толгойгоо өндийлгөсөнөө
-Я..яг яагаад ийм болдог юм болоо хэмээн асуув.
-Олон шалтгаан байна л даа. Чинийх магадгүй хөдөө гадаа өссөн хүүхэд багадаа морь малтай ноцолдож байж өөрөө мэдэхгүй бэртэл авсанаас ч болсон байж болох юм. Би эмнэлэгийн үгээр хэлэхээр чи ойлгохгүй ээ. Одоо энийг март даа....чи надтай...хэмээн хэлэх гэснээ үгээ гүйцээлгүй за хоёулаа энд суугаад яахав хэмээн хэлээд түрүүлээд бослоо.

Энэ өдрөөс хойш Батзориг яагаад ч юм нэг л өөртөө итгэлгүй ч юм шиг дуугай дээрээ улам дүнсгэр болов. Тэрээр нэгэн орой хооллож суугаад Янжмаад
-Б...би таньд нэг юм хэлэх гэсэн юм. Би ингээд гэрт суух хэцүү байна. Т....та надад ажил олж өгөөч хэмээн хэлэв. Янжмаа ч зөвшөөрч удалгүй Миний дэлгүүрт ачигчаар ажилд орлоо.

Батзориг хамт олон дунд ороод сэтгэл нь сэргэн,гэрийн мухар сахиж суухгүй завгүй болсон тул цаг хугацаа ч амархан өнгөрч байв.
Нэг орой хичээлээ тарчихаад харих гэтэл ангийн дарга ах Насан за манай ангийнхаан энэ чинь юу болж байнаа. Нилээн хугацаа өнгөрчихөөд байхад бүгд л ажил,гэр гээд хоорондоо тухтайхан танилцаж нэг ч нийллэг хийсэнгүй. Өнөөдөр миний төрсөн өдөр бүгдээрээ одоо шууд манайхруу явцгаана шүү гэв.
Ингээд тэдний ангийнхан мөнгө цуглуулж Насанд бэлэг,эхнэр хүүхдэд нь чихэр жимс авлаа. Батзориг дотроо ямар азаар ажилд орсон байсан юм. Өнөөдөр анхныхаа цалинг аваад уг нь Янжмаа эгчийг нэг баярлуулъя гэж бодож байсан юмсан. За яахав дараа л болъё. (тэрээр Янжмаагаас мөнгө авдаг байсан ч тэр нь унаанд л таардаг байв) Өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгийг өөрөө шийдээд зарцуулах ч сайхан юмаа хэмээн бодож тэрүүхэндээ их л маадгар байв.
Насангийнх ойролцоо төрсөн дөрвөн хүүхэдтэй,эхнэр нь гэж нүүр дүүрэн инээд алдсан сайхан бор авгай угтав. Хүү минь охин минь ид,уу хэмээн дайлж гарав. Ерөөлийн хундагаа өргөөд бүгд ууцгаахад Батзориг уруул хүргээд тавихад тэндээс Насан хүүе энэ хүүхэд чинь яаж байнаа. Ахыгаа хүндлэнэ шүү хэмээсэр өөрөө хундагтайгаа аван босож ирлээ.
-Б..би уудаггүй л дээ хэмээн Батзориг хэлээд шилэн хүзүүгээ маажтал
-За эр хүн ганц нэг хундага тогтоож сурах хэрэгтэй. Ахын хишиг дүүд олдохгүй гэдэг дээ.Тэгээд ч нэг сайхан хүүхэнтэй уулздаг өөрөө ууж чадахгүй бол доожоогүй л харагдана гэсэн үг гээд инээтэл бүгд даган хөгжилдөн инээлдлээ. Батзориг байдгаараа улайн доошоо хартал эхнэр нь
-Үгүй чи битгий өөр шигээ юм бодоод хүүхэд ичээгээд бай,чаддаггүй л гэж байна ...сайн хүү байна ш дээ гэтэл ангийн нь нэг хүүхэн тэндээс
-Чи хөдөө айраг,нэрмэл ууж л байсан биз дээ. Май ингээд уучих тэгвэл зүгээр,би бас дангаар нь ууж чаддагүй юм хэмээн хэлээд цагаан өнгөтэй ундаан дээр архийг нь хийн нэг сэгсэрч өгөөд түүнд өглөө.
Бүгд л тал талаас нь за эр хүн байна гурван хундагатайгаа болох хэрэгтэй шүү. Ямар ар талдаа татлаа түлхээ байх биш,харин наадахаа уучихаад гэрийнхээ хаягийг заагаад өгөөрэй. Тасраад уначихвэл гэрийг чинь мэдэх хүнгүй шүү хэмээн хэлээд инээв. Батзориг нэрэлхэсэн нэрэндээ нүдээ аниж байгаад уучихав. Харин санасаныг бодвол бараг юм мэдэгдсэнгүй. Ангийнхан нь алгаа ташин зөв эр хүн ийм л байх хэрэгтэй гээд инээлдэв. Батзориг тэрүүхэндээ инээснээ...гэрийнхээ хаягийг түрүүний хэлдэг залууд хэлж өгөв. Эхэндээ юу ч мэдэгдсэнгүй. Ерөөсөө ингэж олуулаа бужигнаж найрлаж үзээгүй түүнд энэ өдөр их сайхан байлаа. Байн байн инээд алдан дараа дараагийнхаа хундагыг хүнээр гуйлгалгүй өөрөө хүртэв. Гэтэл Насан за одоо эр хүн болсон Зоригоогоороо нэг дуулуулнаа. Ахдаа төрсөн өдрийн бэлэг гээд нэг сайхан ая барина байгаа гээд хундагатайг өгөв. Батзориг урьд нь хэзээ ч ингэж олны өмнө дуулж үзсэнгүй өөртөө л ээжийнхээ байнга дуулдаг нэг дууг ганцаараа байхдаа аялж явдаг байв. Гэтэл уусан архи нь ч нөлөөлж бас их сэтгэл хөдөлсөнийг ч хэлэх үү жаал түгдэрч байснаа " Үлэмжийн чанар" хэмээх сайхан дууг эхэллээ. Бүгд чих тавин чагнаж байснаа хоёрдугаар бадгаас нь даган түрлээ. Дуусахад алгаа ташилдан сайхан дууг сайхан дууллаа хэмээлдэв. Батзориг ч ичсэн үү,эсвэл уусан архиндаа юу хоёр хацар нь улаа бутран сууна. Найр үргэлжилсээр л...

Батзориг гэнэт ам нь ихээр цангаж элсэн цөлд ус хайн бэтэрч унаталаа явж байна. Нэг юм цэнхэртэн харагдахаар нь ус байна хэмээн бодоод гүйгээд очтол нөгөөх нь уусан замхарч байна хэмээн зүүдэлсээр арай хийн сэрэн ус хайн нүдээ нухалсаар бослоо. Би хаана байгаа билээ....гээд хартал ашгүй гэртээ байв. Галын өрөө орж ханатлаа ус залгилангаа яаж ирсэн болоо. Намайг хүргэж л ирж дээ. Тэгээд тэднийхээс хэзээ гарсанаа яасанаа санах гээд яаж ч оролдоод чадсангүй. Нээрээ хувцас гээд хартал тэр ганцхан дотоожтойгоо зогсож байв. За согтуу ч гэсэн овоо ороо олоод хувцасаа тайлаад унтаж дээ,энэ толгойнд санах юм юу ч алгаа гэсээр өрөөндөө орон орондоо ортол нэг хүн орон дотор нь хэвтэж байв. Огол харайн босоод гэрэл асаан харвал Янжмаа нүцгэн шахуу унтаж байлаа. Энэ үед Янжмаа сэрсэн ч гэсэн унтаж байгаа дүр үзүүлэн хэвтлээ.
Батзориг хэсэг балмагдсанаа би өрөөгөө андуурчихав уу хэмээн гайхан Хартал түүний өрөө яах аргагүй мөн байна. Тэрээр яаж ч чадахгүй хэсэг эргэлзсэнээ нөмрөх юм аван том өрөөний буйдан дээр очин унтлаа.
Нойрон дунд нь ам нь дахиан хатан шар нохой нь долоож байна хэмээн зүүдлээд сэртэл нохой биш Янжмаа түүнийг үнсэж байлаа.Ийнхүү нэг л өдөр тэрээр бүх талаараа эр хүн боллоо. Тэрээр байгалийнхаа зөнд хөтлөгдөн Янжмааг даган хөдөлсөөр нилээн удсаны эцэст гэнэт хамаг цус нь тархиндаа хуримтлагдаж тийм гэхийн аргагүй нэг зүйлд автан дуу алдсаарр Янжмаагийн дээрээс тэрийн уналаа.
Тэр хоёр бие биенээсээ бишүүрхэн юу ч дуугаралгүй хэвтэнэ. Батзориг нэг гараа толгой доороо аван,нөгөө гараа Янжмаагын толгойг дэрлүүлэн тааз ширтэн бодолд автан хэвтэнэ. Өчигдөрийн цалингаа аваад хөөрч байсанаас эхлээд нэг өдрийн дотор болсон тэр олон анхны зүйлсээ бодон хэвтэнэ. Яагаад ч юм ийнхүү бодох тусам тэрээр нэг л өөр,том эр хүн болчихсон ч юм шиг. Эсвэл өөртөө бахархах,энэ л дотор нь ямар нэгэн үл үзэгдэгч хүчин нуугдаад ч байгаа юм шиг. Янжмааг урьд нь эгч хэмээн бодож халгаж байсан хана хэрэм нуран унаж түүнийг арай өөрөөр мэдрээд ч байгаа юм шиг. Өөрийг нь хэн ч биш байхад өдий зэрэгтээ авч яваа энэ хүүхэн одоо эгч шиг нь биш янаг амраг нь ч юм шиг,түүнээс эмээдэг байсан хүндлэл нь одоо нэг л өөрөөр солигдсон ч юм шиг санагдаад байв. Тэрээр Янжмаагын үсний үзүүрийг хуруугаараа оролдон хэвтэхдээ өөдөөс нь харж нэг л зүрхэлэмгүй санагдана.
Гэтэл Янжмаа түүний цээжинд нүүрээ наан тэвэрч байсан гараа улам лавшруулан нэгэнтээ санаа алдсанаа...
-Юу бодоо вэ хэмээн асуув.
-З..зүгээр л хэмээн хэлээд дахиад санаа алдав. Янжмаа эргэн гараа аван хөнжилөө дээшлүүлэн орны толгой налан хагас суугаад:
-Чи надад дургүй хүрч байна уу. Чи одоо өөрийгөө эцэг болж чадахгүй гэж буруутгахаа болио. Би чамд байна. Би чамаас заавал хүүхэд гэхгүй ээ. Хоёр биенээ л гэж явбал надад болно. Би яагаад гэнэт өнөөдөр энэ үгийг хэлж байна гэвэл. Чи өчигдөр орж ирээд хэлсэн үгээ санаж байгаа биз дээ. Тэгээд л би нэгэнт нас биенд хүрсэн хоёр хүн хоёулаа адил хүсэлтэй байхад гээд.....тэгээд хамт унтая гэж хэлчихээд орхиод явахаар чинь жаахан гомдоод....тэгээд л ер нь чамайг эхэлсэн болохоор би ч бас хүн биз дээ...бид хоёр хичнээн хугацаанд хамт амьдарч байгаа билээ хэмээн хэлэв. Батзориг гайхан:
-Б..би юу хэлсэн гэж...т..та арай тоглоод байгаа юм биш биз дээ....б..би юу ч санахгүй байна хэмээн үнэнээ хэлэв.
-Өө тасарчихсан байсан юм уу...чи л Янжмаа би чамайг та гэсээр залхаж байна...бид хоёр ингэхэд яг юу юм...чи намайг ер нь яа гээд байгаан....би чамайг хүндэлж,хүсэж явдаг гээд...тэгээд хувцасыг чинь тайлж өгөөд оронд чинь оруултал чи битгий яв л даа хамт унтая гээд....тэгээд л би хамт унтсан...тэрнээс чи эхлээгүй бол хэмээн бодож байснаар нь болж байгаад баярлан зохиосон үлгэрээ түүнд ярьж өглөө
Батзориг бүүр ч их гайхан хацар нь улайн у...уучлаарай хэмээн ганцхан үг хэлээд өрөөрүүгээ явахаар бостол Янжмаа
-Энд чинь уучлал гуйх юу байна,ямар жаахан хүүхдүүд байгаа биш...тэгээд ч одоо дахиж битгий намайг та эгчээ гэж бай за...одоо нэгэнт л хоёулаа хоёр биенээ ойлгоод харьцаанд хүртэл орчихсон юм чинь чиний хэлсэнээр эхнэр нөхрүүд шиг байя хэмээн хэлээд мөрөн дээр нь үнслээ.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 298 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-011.JPG
Хэмжээс: 600x450 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3716

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-160.JPG
Хэмжээс: 600x450 30k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3761

Ёл хад
YolHad_39.JPG
Хэмжээс: 700x525 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3679


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn