Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Ярилцлага 		 Өгүүллэг: САЧО- ТАЧИ /Сачо- дарга, эзэн. Тачи- олон тоон дээр/
Оруулсан admin on 2008-05-28 05:28:33 (3908 уншсан)

СОГТУУ САЧО
Наран нутагт ирээд 4 жил гаран 5 жил шахам болж байгаа энэ цаг үедээ овоо хэдэн эзний нүүр үзжээ, хөөрхий. Сайн, муу, сайхан, муухай олон янзын ааш авиртай олон ч эзэнтэй ажиллаж үзсэн байх юм. Ингээд Наран эздийн тухай өгүүлье гэж бодлоо.
Наран нутагт дөнгөж ирээд гурав хоноод анхны ажилдаа хаалт таван түмэн япон янчаан төлөн ажилд орлоо. Энэ ажил нь хөдөө модон дотор хуучин богочоо /янз бүрийн малын хашаа, саравч байрыг хэлнэ/ -нд байгуулсан бордоо бэлдэх газар байсан юм. Нагаяма /Дунд уул/ сантай хамт ажиллана, наддаа л сачо байлаа.  Уг нь жинхэнэ эзэн нь Иокахама гээд махны томоо үйлдвэртэй, өөрийн гахайн аж ахуйтай нилээн том гар байсан ч би бараагий нь ч хараагүй юм. Нэг л удаа ерөнхий нягтлангынх нь л барааг харсан удаатай. Bobcat гээд урдаа шанагатай доороо 360 хэм эргэчихдэг, манеавар сайтай трактороор гол ажлаа амжуулна. Фүнкртэй доороо холих машинтай, түүн рүү гахайн баас будааны хальстай хольж хийгээд тэндээс гарах бордоо нь туузан дамжуургаар гарч ирснийг нь саравч руу зөөгөөд нэгээс нь нөгөөд хоног, хоногоор шилжүүлж эвэрснийг нь хоёр талаараа төмөр замтай дээгүүр нь хөндлөн борной маягын гэх юм уу даа, автомат тармуур хоёр тийшээ ээлжлэн явж самраад хатсаныг нь бас нэг саравчинд оруулж маш сайн хатахаар нь арван кг-аар савлаж сая бэлэн болдог овоо чимхлүүр ажилтай байлаа.

Өдрийн дөрөвхөн мянган ээнээр, сар болоод ажлаа сураад ирвэл тав болгоно, бүүр сайн сураад , сайн ажиллаад ирвэл аажим, аажмаар нэмэх амтай. Дөнгөж ирээд гурав хоноод л орсон болохоор хэл мэдэхгүй. Өвгөн ямар нэгэн юм хэлнээ ойлгохгүй. Тэгэхээр өөдөөс ''Багаа'' гэнэ. Наран нутагт ирээд хамгийн анх тогтоосон үг энэ боллоо. Үдээс хойш нөгөө ажилд оруулж өгсөн залуу ирж хагас өдөр ажиллан надад сайтар зааж өглөө. Ганц тогтоосон шинэ үг ''багаа''-гаа асуутал тэнэг гэсэн юм үгсэнж. Яс юман дээрээ дөнгөж ирсэн хүн хэлж ярьж байгааг нь ойлгоогүйн төлөө багаагаар минь дуудсан өөрөө жинхэнэ багаа байхгүй юу. Маргаашнаас нь өглөө 7.30д ажилдаа гараад хийж байтал өглөө ес өнгөрөөж орж ирээд байр луу ороод алга боллоо. Арван хоёр болгоод цайгаа уух гээд ороод иртэл хувцсаа ч солиогүй нам унтаж байдаг юм даа. Ингэсхийгээд үдээс хойш нэг юм ажилдаа гарлаа. Бас л багаа дуудаж байна энэ удаа өөдөөс нь уцаарлан ''Юу хуцаад байгаа багаа вэ, чи өөрөө багаа'' гээд монголоор хэрэлдсээр ажлын цаг барав. Орой хийх юм байхгүй, ядаж телевиз ч байхгүй FM-ээр симфони сонссон шиг толь бичиг харан маргааш өглөө тогтоох таван үг толь бичгээс шилж сонгон цаасан дээр бичиж аван өдрийн ажилдаа алжаан нам унтаж өглөө.

Маргааш өглөө нь ажлаа хийгээд байж байтал мөн л ес өнгөрөөгөөд орж ирлээ. Овоо хувцсаа солиод гарч ирсэн чинь архины эхүүн үнэр хамар цоргин, архи нь гараагүй Баагий нэг тойрч харсанаа мөн л байр луу орон дугжраад өгөв. Тэр нь ч надад дээр л дээ. Үдүүс хойш нь хоёулаа хамжин нэг хаалга хийлээ. Тэр сайхан материал, тэр гайхамшигтай багажнуудаар хөгийн юм хийдэг юм. Эхэндээ юу хийгээд байгаагы нь ч ойлгосонгүй. Надад энүүгээр тайр хэмээн та та тунгаадаж зааж өгөн цахилгаан хөрөөгөөр хэлснээр нь тайраад л байлаа. Багаа чинь талын нэг мод урт, богино овоо хэдэн янзаар тайруулчихаад нөгөөдүүлээ эвлүүлэн хадаж эхлэхэд л ямар нэгэн юмны янз /раам/ зангидаж байгааг ойлголоо. Тэгснээ гөлмөн төмрөөр төмөрлөөд нугас хадахад нь л сая хаалга болохыг ойлгон өвгөнийг анх удаа өрөвдөж, бас тэр сайхан материалаар ийм ч юм хийх гэж хэмээн харамсах сэтгэл төрлөө. Босгоод угсархад л битгий нураад уначихаасай гэж дотроо залбирч байлаа. Овоо шүү, бүр тэсэж байна. Харин хаалганы цаад руу баас хийж эхлэхэд л цүлхийж, хүлхийгээд мушгираад явчихдаг юм даа, ямарч углуургагүй тулгаж хадсан хэлхээтэй хэдэн мод яаж ч тэсэх вэ дээ.

Mаргааш өглөө нь нөхрийг унтаж байхад өөрөө дураараа шинээр хаалга хийж орхилоо. Мэдээж углуургадан яс зангидаж өчигдрийн хаалганы нугас,гөлмөн төмрийг хуулж аван хадчихаад тэр том хаалгыг ганцаараа угсарч чадахгүйн учир тэр чигээр нь орхилоо. Үд хүртэл унтаад босч ирээд шинээр хийсэн хаалгыг харсанаа нэг юм яриад л байна. Тэр дундаас ''Атама ийнээ, жозу'' гэсэн үг тогтоож аваад орой нь толь бичгээс хайсан атама нь ямар ч байсан толгой гэсэн үг байж, нөгөө хоёр үг нь байсангүй. Ямарч байсан багаа дуудаагүй толгой гэсэн үг байхыг бодоход гайгүй л үг хэлсэн бололтой, ямарч байсан магтсан бололтой гэж ойлголоо. Хожим нь нөгөө ажилд оруулдаг Баагийгаас асуусан чинь ''Атама ий-нээ'' нь үгчилбэл толгой сайтай, ухаантай гэсэн үг, ''жозу'' нь мундаг гэсэн үг юмсанж.

Mаргааш өглөө нь ажлаа хийгээд л байж байтал бас нэг ''залуухан сачо'' микробустай давхиж орж ирээд шууд намайг чиглэн ирлээ. ''Охаяогозаймас'' /өглөөний мэнд/ хэлтэл өөдөөс ''Таныг аваад ир гэж байна'' гэж монголоор хэллээ, монгол залуу байсан юм байж. Ажлын хувцас гэж хачин юм өмссөн би ''Хувцсаа яах вэ, солих уу?'' гэтэл ''Ажил хийх юм чинь энэ хувцастайгаа яв'' хэмээж байна. Урд суудалд залрах санаатай хаалга нээтэл ''Хойшоо зааланд суу, бүсээ бүслэ!'' гэнэ шүү. Мэдээж хэрэг шинэков би ч үгийг нь дагалаа. Мань эр ч FM чагнан, дуу явахаар хөгжмийн хэмнэлээр нь толгой дохин, амандаа даган аялаад лагаа, лаг...
Кожо /үйлдвэр/ -ны чимшо /ажлын байр гэсэн үг боловч контор болон амрах байрыг хэлнэ/ -нд орлоо. Нэгэн өндөр биерхүү нүдний шилтэй өвгөжөөр хүн байна. Мань эр орохдоо надад хамбайк /ундаа цайны автомат/ -наас кофи авч өгсөн юм. Түүнийг нь шимсэн шиг юу гэхийг нь хүлээж суулаа. Нөгөө сачо ямар нэгэн юм яриад л байх юм. Мань залуу чагнаад л, толгой дохиод л, үе үехэн ''Хай, хай'', ''Соо-со,соо-со'', ''Аа сука'' гээд л лаг яриад л байх юм. Нилээн л юм ярилаа. Би нөгөө залуугаас ''Юу гэж байна, юу хийлгэх гэнэ?'' гээд асуутал мань эр ''Аа хэн мэдэх вэ. Түрүүнд нэг мэддэг үг гарсан, сая нэг мэддэг үг гарлаа. Хоорондоо ямар ч авцалдаа алга'' гэж авдаг юм. Би бүр гайхаж орхиод ''Чи ирээд аль зэрэг удаж байгаа юм бэ?'' гэтэл ''Ирээд хоёр сар болж байна, удахгүй визэндээ буцна'' гэдэг юм даа. Мундаг эрээ, нэгээр илүү бол мянгаар илүү гэгчээр ямарч байсан намайг бодвол ''Хай, хай- за,за'', ''Соо со- тийм, тийм'', ''Аа сука-Аа тийм үү'' гэсэн хар ярианы хэлтэй болчихсон, машин унаад нааш, цааш явахтайгаа болчихсон байсан юм.


Тэгж, тэгж цаасан дээр хэд, хэдэн юм бичээд хоёр түмэн ээнэтэй өгөөд бид хоёрыг 4тн- ны өөрөө буулгагч унуулаад нэг тийш нь явуулав. Явсаар нэгэн томоо дэлгүүрт ирлээ дээ. Миний өмссөн хувцас гэж хачин юм байдаг. Гэвч сэмпай /хуучин хүн/ -ын хэлсэн үг хууль байх ёстой шүү хэмээн анх тосч авсч ажилд оруулсан хүн маань хатуу сануулсан болохоор мань эрийн үгнээс зөрж чадсангүй орлоо. Авсан юм нь ердөө л хоёр лааз будаг, хэдхэн ширхэг нарийхан гөлмөн төмөр төдийхөн. Түрүүний унаж ирсэн микро байхад л болохоор байлаа. Энд миний хэрэг ч гэж байсангүй. Эргэж өөр нэг газар барьж байгаа байшин дээр ирж нөгөөх төмрөө буулгаж өгөөд л миний ажил дуусан эргүүлж хүргүүллээ.
Ингээд онцын адал явдалгүй хэд хоног ажиллаад ажлаа ид сайхан гартаа оруулан зүгшрээд ирсэн тэр үед буюу 11 хоног ажиллаад байж байтал өглөө согтуу өвгөн шал согтуу орж ирсэнээ намайг дуудан дэргэдээ ирүүлж зогсоож байгаад цаг гаран утсаар ярьсанаа надад бас л нэгийг хэллээ. Би ойлгосонгүй. Тэгснээ нөхөр утсаар хэн нэгэнтэй ярьсанаа надад өглөө. Авбал намайг ажилд оруулдаг залуу ''Таныг өөрийн бүх юмаа аваад машинд суу гэнээ. Ажлын хувцас хэрэггүй, өөр газар ажиллах болсон гэнээ. Би орой үдээс хойш чөлөө аваад яваад очъё'' гэж байна. Миний бүх юм гэж ч юу байх вэ дээ ганц жижиг цүнхтэй солих хоёр ээлжийн хувцас, хөнжил пүүгээ төдийхөнөө ачаад суух гэтэл шууд түлхүүрээ шидэж өгсөнөө өөрөө зорчигчийн суудалд суучихлаа. Ингээд согтуу өвгөний жолооч боллоо.


Нөгөө Баагий ч ирэн хамт давхисаар нэгэн хоёр давхар байранд ирэн анх удаагаа Япон айлд хөл тавьж үзлээ. Хоёр өрөө, гал зуух нь тусдаа үндсэндээ гурван өрөө байранд ганцаараа амьдардаг юмсанж. Хөл тавих зайгүй пивоны лааз, шил хөглөрсөн хог, новшиндоо дарагдсан заваан айл байлаа. Нөгөө Баагий каше /пүүс, компани/ -ны kei turrak /Бага оврын 350кг даацтай ачааны тэрэг/ -тай ирсэнээр нь дөрвөн удаа явж байж хогы нь ой руу хаяж далдрууллаа. Эргээд нөхрийн новшыг ихэнхийг нь нөгөө богочооны нэг саравчинд хураагаад шинэ ажил руугаа очлоо. Ажил ч гэж дээ, замарсан архичин өвгөн өөрөө эзэдтэй хэрэлдээд ажлаас гарахдаа ''Би өөрийнхөө хүнийг авч явна'' гээд намайг хөлдөө чирчихсэн юм байж. Согтуу толгой чинь нэгэн Bar түрээслэж авсан ухаантай юм байж. Ингээд гурван Тай хүүхэнтэй согтуу өвгөнтэй нэг гал болон ажиллах ажээ. Ийм ширээний хүүхнүүдтэй bar-ыг наран нутагт снаак гэнэ. Харин ширээний залуучуудтайг нь хоорст гэдэг юмсанж. Хоёр хонолоо. Снаакны лангуун доор нь пүүгээ, цүнхээ тавьчихаад нэг хормогч өмсөөд хүн амьтан орж ирвэл захисан зүйлсийг нь дөхүүлэх, гарахаар нь ширээг нь цэвэрлэж, сав суулга угаах зэрэгхэн хийнэ.

Орой 5 цаг өнгөрөөгөөд гурван тай ирнэ. Тай хүүхнүүдтэй эргэж гаран Супа /супермаркет/ орон ногоо, могоохон олж ирнэ. Шөнө хэд хүртэл үйлчлүүлэгч байна тэр хүртэл/ 4-5 ч хүргэж байж магадгүй/ байж байгаад гурван тай хүүхнийг гэрт нь хүргэж өгснөөр ажил дуусна. Гурван Тай хүүхэн орж ирээд л мах шараад ч юм уу, аль эсвэл амнаас гал гармаар халуун ногоотой хоол хийгээд л идэж эхлэнэ. Үйлчлүүлэгч байсан байгаагүй ялгаагүй. Зочинтой үед зэрэгцэж суугаад л идэж өгнө. Савхдаад аманд нь хийнгүүтэй өөрийнхөө амруу нэг савхдаад, мэдээж нөгөө хүний амандах дуусаагүй болохоор толгой сэгсрэхэд хэнэг ч үгүй өөрийн ам руу чулуудаж орхино. Гайхалтай иддэг хүүхнүүд байсан юм. Ер хаагуур нь орж байгаа юм бэ гэмээр л. Орой 5-6 цагийн үед орж ирснээсээ эхлэн идсээр байгаад шөнө 3-4 хүртэл идчихээд хүргүүлэх гээд явж байхдаа хүртэл хоолны газар ороод хоол идээд суучихдаг гэж боддоо. Үнэхээр гайхалтай иднэ. Маарий гээд нэг нь их ханилгаатай ингэж болохгүй, тэгж болохгүй гээд надад их ч юм зааж сургасан. Харийн хүн харийн хүнээсээ хэл сурах нь их амар юм билээ. Яагаад гэвэл хэлж ярихад хамгийн амархан энгийн хэл яриагаар ярьдаг болохоор тэр юмдаг уу даа. Ээнммаа нь их хаялагатай. Миний татдаг тамхинаас нэгийг аваад ир гээд мянган ээнэ өгөөд хариулт хэрэггүй гэнэ. 670 ээнэ гэдэг чинь дөнгөж ирсэн наддаа л их мөнгө байсан юм. Үйлчлүүлэгч олонтой үед бол 1-2 мянган ээнэ миний халаас руу шургуулчихна.

Харин Мегги гэж нэг хүүхэн байсан тэр нь харах царайны зэвүүн, ер нь л нэг осолтой хүүхэн байсан юм. Хэнэггүй авна даа. Нэг удаа хүүхэн, залуу хоёр орж ирээд залуу нь ганц гоожуурын пиво /550 ээнэ/, хүүхэн нь ганц аяга мөн л гоожуурын Chu-hi /550 ээнэ/ ууж, ганц таваг хэл /650 ээнэ/ шарж идээд гарсан юм. Би ч тооцож үзээд 1750 ээнэ болж байна, 2000 ээнэ нэхэх байхдаа гэж бодож байтал 5000 ээнэ бичээд аваачаад өгөхөд өмнөөс айлаа. Залуу нь харчихаад хүүхэндээ үзүүлээд хоёулаа өөд, өөдөөсөө гайхсан шинжтэй харсанаа мөрөө нэг хавччихаад хэлсэн 5000 ээнийг нь тавьчихаад л гараад явчихсан юм. Монголд ингэсэн бол яах болоо л гэж бодогдож билээ.
Манай багаа өвгөн ч нэг ширээний ард суугаастай томато-juus-тэй пиво холиод л уугаад суугаад байна. Тэгж, тэгж нэг л мэдэхэд тасраад унаад өгнө. Ёрын өвгөн байсан юм. Гаравч, оровч хамтдаа 20 хонохдоо би мань өвгөнийг ганц хэрчим мах, ганц ширхэг ногоо ч идэж байхыг үнэхээр үзээгүй. Зөвхөн томатoтай пиво л ууна. Нөгөө Иокахама болон өөр бас нэг махны үйлдвэрээс очиж махаа авна. Тааралдсан хүн болгонд ''Би монгол жолоочтой'' гээд хүүхэд шиг гайхуулаад л. Хаашаа ч явсан үүд, хаалгаа цоожилно гэсэн юм байхгүй. 3-4 цаг яваад ирэхэд заримдаа хүн ороод ирчихсэн гэртээ байгаа хүн шиг л пиво уугаад л, мах шараад идээд сууж л байна.

Таньдаг хүн юм байх л гэж боддог байсан жирийн л үйлчлүүлэгчид байсан юмсанж. Гарахдаа шударгаар мөнгөө төлчихөөд л гараад явчихна. Заримдаа ороод ирэхэд ширээн дээр 3-4 сулалчихсан пивоны шил аяган доор мөнгөө үлдээчихээд явчихсан л байна. Би ч мэл гайхдаг байлаа. 7 хоноод л ер нь дэмий санагдан нөгөө залууд ажил захин өөр ажилд орохоор шийдсэн тэр үеээс л гадуур яваад ирэхдээ өөдгүйтэн, новширч аль болохоор түрүүлж орохыг хичээн ширээн дээр мөнгө байвал гялс халааслан аяга, шилийг нь суудлын араар нуучихаад дараа нь нэг завандаа хураачихдаг болсон юм. Тэгж байтал нэг орой нөгөө залуу хүрээд ирлээ. Утсаар ярьсан юм байж. Тэгсэн харин нөгөө гурван Тай хүүхэн өвгөний хоёр бум, долоон түмэн /270 мянган/ ээнийг нь хусчихсан юм байж. Тэгээд гурван монгол хүүхэн ол гэж л дээ. Мань Баагий ч тал, тал тийшээ ярьж байснаа хэн нэгэнтэй нь тохиров бололтой. Өвгөнтэй жаал ярьж сууснаа ханын тавиур дээр байгаа миний өвгөнд өгсөн Чингэсийг харсанаа өвгөнөөс асууснаа ''Баагий ахаа, тэр Чингэсээ аваад ир. Хоёулаа ууя гэж байна. Би ч болох юм уу гэсэн ''Зүгээрээ. Уу, уу гэж байна'' гэхээр нь ганц татлаа. Тэгсхийгээд ''Та нөгөө богочоо яваад ирж чадах уу? Тэнд машинтай хүмүүс ирчихсэн байгаа, дагуулаад ир'' гэлээ.

Ингээд ирээд ганц хонож байгаа гурван монгол хүүхэнтэй хамт ажиллахаар болдог юм. Ийм л жинхэн багаа сачотой эхний нэг сарыг авсан юм даа. Хэл ч мэдэхгүй дөнгөж ирсэн гурван хүүхнээр снаак хийлгэнэ гээд ажилд авч байсан гээд бодохоор аль зэрэг багаа нь мэдэгдэж байгаа биз. Би гэдэг хүн мань гурвын хажууд нь лаг байгаа юм биш үү, өөрөө ч юу ч мэдэхгүй байж. Гурван хүүхэн ч гурав хоноод л бүтэхгүй юм байна гээд өөр тийшээ явцгаасан юм. Хожим хоёр жил гарангын дараа нэг хүүхэнтэй нь уулзсан, улаан снаакчин болчихсон хэл яриа гайхамшигтай болчихсон байсан юм. Тэгээд ''Таны тэр байсан снаак дампуурсан уу? Снаак тийм том зааланд, тэгээд бас тэгж мах шарагч, марагчтай байдаггүй юм шүү дээ. Аль болохоор жижиг байж, зардал бага гаргаж л ашиг олдог юм шүү дээ'' гэж байсан юм.


Анхны минь сачо /bar- снааканд эзнийг нь эрэгтэй бол маста, эмэгтэй бол ма-ма сан гэнэ/ ийм л нэг бүтэхгүй архичин байж билээ. Өнгөрсөн зун нэг удаа тэнэж яваад нөгөө богочоогоороо орсон Нагаяма сан харин эргээд нөгөө ажилдаа орчихсон баасаа хутгаад сууж байсан юм. Миний Японоор сайн ярьдаг /Яс юман дээрээ би тийм сайн ярьж чадахгүй л дээ. Гэхдээ мань хүнтэй анх уулзаж байснаа бодвол одоо эрх биш шал өөр бололгүй яах вэ/ болсныг гайхаад л. Би пиво уудаг хэвээрээ юу гэсэн ''Бие дийлэхээ байсан, огт уухгүй байгаа'' гэсэн ч байраараа шагайвал /мань өвгөн миний байсан байранд орчихсон юм байж/ яг нөгөө миний анх удаа гэрт нь ороход ямар байсан билээ дээ, яг л тийм лааз, шил хөглөрүүлж орхисон байсан юм. Бас худлаа туудаг гар байж шүү дээ. За анхны сачогын минь дүр зураг нэг иймэрхүү.
Би хүмүүст, тэр дундаа снаак хийдэг монгол хүүхнүүдэд ''Би цагийн сайханд снаак хийж явсан эр хүн шүү'' гэж гайхуулах дуртай. Хийж байсан нь үнэн л юм чинь. Тэр байтугай нэг хүүхэнтэй мөрий тавиад мөрийгөө ч авсан л юм. Снаак биш хоорст байлгүй дээ гэж хүртэл хардана гээч. Тиймээ, би снаак хийж явсан эр хүн шүү...

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-11-19

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Ярилцлага )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 51 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-010.JPG
Хэмжээс: 600x450 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3541

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-187.JPG
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2486

зотон тос 40х51 см
Удган
Хэмжээс: 478x600 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4196


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn