Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Цэрэндоржийн БАЛДОРЖ : ЗУЛЦЭЦЭГ /эхлэл/
Оруулсан admin on 2008-06-03 06:15:04 (5947 уншсан)


/Тууж/

-Зулцэцэг ээ! Чи тэр хараач! Усны шувуу!
Охин маань миний гарыг дагуулан ширтэж байснаа:
-Аав аа, тийм байна. Манай энд нуур байхгүй шүү дээ. Одоо яанаа гэж дуу алдлаа.
-Манайд нуур байтугай тэнгис, далай ч бий шүү дээ. Яагаав тариан тэнгис…
Охин бид хоёр Угтаалын төвийн баруун хойд Хөшөөт толгой өөд алхаж явлаа. Удахгүй тариа хурааж эхэлнэ. Яг энэ үеэр би энд ирж дадчихжээ. Одоо охинтойгоо ирдэг болсон. Гэвч яс махны минь тасархай энэ өчүүхэн амьтан чухам юунд энд ирдгийг яаж мэдэх билээ. Гэхдээ охин минь чи мэддэг болно. Аав нь чамд бүгдийг ярина. Энэ миний үүрэг. Төрж өссөн газар шороо, хөл дээр чинь босгосон нутгийхнаа хайрлах тэр сэтгэл магадгүй энэ ярианаас ч эхэлж мэдэх юм. Гагцхүү чиний ухаан мэдэг. Би охин шигээ ийм л жаахан хүү энд ирсэн. Амьдралын мөр хөөн, миний багад энэ нутагт ирсэн аав минь бригадын даргаар олон жил ажилласан. Хэдийгээр эрдэм ном үзээгүй ч амьдралын хар ухаан, махруу зангаараа аав минь тариа тарих ухааныг шаггүй сайн эзэмшсэн юм. Нэлэнхүйдээ ургац алдчихаад байхад Цагаан хөтөлийн бригад их тариа авч, Угтаалынхан “Цагаан хөтөлийн хар Цэрэн хур далладаг шидтэй” гэцгээдэг байж билээ. Шаргын говийн наранд гандан идэр насаа өнгөрөөсөн аав минь ганц түрүү тарианы үнэ цэнийг илүү сайн мэддэгтээ их, дээд сургууль төгссөн эрдэмтэй агрономичаас дутуугүй сайн тариачин байсан байх.
Хаврын хүчтэй хавсарга, зуны халуун нарны алийг нь ч үл тоон, хамаг цагаа талбайд өнгөрөөж, өвлийн дүн хүйтэнд алга хайрам хүйтэн төмөртэй ноцолдож явахдаа аав минь амьдралын жаргалаа эдэлдэг байжээ. Угийн дуу цөөнтэй аав минь хавар, зуны турш алсын зочин хүлээх мэт догдлон, өдөр бүр үүрийн таван жингээр босдогсон.
Хавар, зунжингаа бороо хур даллах шахан тэнгэр өөд хялмалзаж суудаг хүн зун орой болоод ирэхлээр “Энэ усан бороо хэтэрлээ. Ургац оройтлоо” гэнэ. Зарим өдөр радио чагнаж, толгодын орой дамжин явснаа “Өнөө шөнө тийм талбайг хяруу цохих нь” гээд бригадынхнаа цуглуулан сүрэл хомоол бэлдэж шөнөжингөө май тавьж хононо. Одоо бодоход ургац далладаг шид нь ийм л зүйлээс эхэлдэг байж дээ.
Тэр үед Угтаалын төвийн эргэн тойрон байх олон толгодын нэг, бусдаас ялгарах юмгүй энэ ухааг жилийн жилд зорин ирж мэхийн хүндэтгэх ёс төртэй газар болно гэж хаанаас мэдэхэв.
* * *
Наймдугаар анги төгссөн зун…
Газар дэлхий өгөөж баян хурын шимд дэвтэн, уул тал ногоон өнгөөр дуниарч он удаан жил уулзаагүй хүүтэйгээ учирсан эхийн сэтгэл сэргэх шиг гандсан тал амилан ногоо хэнзэлж байсан үе. Сумын наадмын тухай яриа хөг алдан суларсаар наадмын түрүүг нутгийн охидын сор болсон баян Балбарын тормон нүдэт Бурмаатай аваад талийсан эрийн тухай л амнаас ам, айлаас айл дамжиж байлаа.
Тэр эр хоёрын даваа эхэлчихсэн хойно сарампай “67”-той давхиж ирээд даваа бүрт учраа бөхөө амархан орхисоор үзүүр түрүүд хүрч билээ. Өөрийнхөө “довон” дээр өвдөг шороодож үзээгүй сумын заан Чинбатыг наадмын дэвжээ далибалзтал тонгорчихоод түрүү бөхийн бай хурдан удамтай халиун даагыг биширч харамссан, хөлөрч хөөрцөглөсөн наадамчдын дунд үнэ хаялцуулан зарж байгаа гялалзсан хар үс, бүргэд хурц хамартай, өндөр бор эр одоо ч гэсэн нүдэнд харагдах шиг…
Хөлчүү зочдын хөөрүү ярианд автан оройхон унтаад нар өндөрлөсөн хойно сэрсэн би “Нөгөө бүргэд хамарт чинь Балбарын охиныг урьд шөнө оргуулаад явчихаж гэнэ” гэсэн яриаг сонсоод ижлээсээ унтаж хоцорсон унага шиг цочин сэрж орон дээрээсээ үсрэн буув. Яагаад ч юм сумын заан Чинбатад учиргүй их гомдон, Халиугчны зам руу ширтэхэд манан татаад юу ч харагдахгүй, дээр хөөрсөн нар л үүлний цаанаас ёлтойн байж билээ.
Би Бурмаад хайртай байсан юм. Надаас гурав эгч тэр охин сургуулиа төгсөөд сангийн аж ахуйн захиргаанд бичээч хийдэг байв. Бурмаа үнэхээр сайхан хүүхэн. Сумын төвийн урьдах сэргэлэн дэнж дээр зусдаг баян Балбарынх руу унаа тэрэг цувж орсон, гарсан хол ойрын залуус айргийнх нь амт, авгайнх нь аашийг магтан шагширдагсан.
Үнэндээ бол Асгатын бэлийн залуу цагаан хус шиг гоолигхон төрсөн Бурмаагийн талимуун харц”, наалинхай аалинд уяран хуурай зомгол шиг дүрэлзэх зуурдын хайранд нь ивээгдэх хүсэлтэй зоримог эрчүүд Балбар гуайнд очдог харгуйг гаргасан юм даа.
Миний өмнө хайр сэтгэл гэдэг өвөрмөц нэг ертөнц нээгдэж, түүн дээр хөл тавин бат зогсож, амтыг нь мэдрэх гэж дүрэлзэж байлаа. Гэвч амьдралын жам ёсоор жолоо хязгааргүй, өгөөмөр баян тэр ертөнц үүд хаалгаа шулуухан нээгээд өгчихдөггүй болохоор барьц алдан тэмтэрч үерийн усанд эргэлдэх бяцхан навч адил хөвж явжээ. Тэгээд ч би олон хүүхнийг шохоорхон харж тэдний ааш ааль, алхаа гишгээг сониучирхан заримыг нь бүр сэтгэл зүрхэндээ хоногшуулчихаад өөрөө өөрөөсөө ичих шиг ч болдог байв. Тэгэхдээ охидыг бус харин өөрөөсөө эгч хүүхнүүдийг догдлуулан хатгасан, өвөрмөц нэгэн хайраар хүндлэн биширч, нөхөрт нь атаархан нууцгайхан дурлаж явлаа.
Үргэлж нүдээрээ инээмсэглэн, тэр хооронд хацар дээр нь хуруугаар дарчихсан мэт хонхорхой гардаг физикийн багш Дариймаа, өдөржин толины өмнө эргэлдэн өтгөн хар үсээ самнаж, дуу аяланхан суудаг хажуу айлын гэргий, өндөр бадриун биетэй Намжилмаа эгч, тэгээд энэ Бурмаа…
Хөлгүй их далайд сэлүүргүй завиар зорчивч зүрх зориг алдаагүй балчирхан үеийн минь утга учиргүй, гэнэн хонгор мөрөөдөл, анхны дурлал авчирсан алдрай бага нас минь эргэж санахад үргэлж сэтгэлд дулаан.
* * *
Нэг өдөр зурам хөөцөлдөн урхи тавьсаар үä хэвийсэн хойно гэртээ ирвэл манай хажуу дахь оюутны байрны гадаа гурван машинаар дүүрэн залуучууд ирчихсэн бужигнаж байлаа.Би бушуухан хэдэн аяга хүйтэн хярам залгилаад гар нүүрээ гялалзтал угаан, уранхай цамцаа сольж, аавын хотод хуралд очихдоо авчирсан, наадмаас хойш углаагүй цоорхой шаахайг хүртэл өмсөв.
Оюутнууд пүүгээ саваа буулган бужигнаж, дуу шуу болон, нам гүм байсан манай тариачны сууринг нойрноос сэрээв. Орчин тойрны бүхий л юм өнгөжин, тэр ч байтугай Уушиг уулын шилээр шингэж байгаа цагаан сараар тавьдаг цар шиг том шар нар хүртэл саатан сониучирхах гэсэн аятай жаргаж ядан байлаа.
Би оюутны байр луу гүйх гэсэн боловч зүрх хүрсэнгүй. Оюутнуудыг ямар мэдэхгүй биш. Ялангуяа шинэ оюутнуудыг… Танилцаад удаагүй байгаа ангийнхаа охидын өмнө том эрчүүд болох гэж “найзаа” гэхийн оронд “Пацаан минь”, “жаал минь” гэнэ. Би үүнд нь дургүй. Хэдийгээр энэ жил дөнгөж арван зургаа хүрсэн ч ангийнхан, ер нь сургуулийнхан дотроо хамгийн өндөр нуруутай нь байсан болохоор тэгдэг байж ч болох юм.
Оюутнууд байрандаа орж чимээ тасарлаа. Энэ нь тэд пүүгээгээ задлан, хувцсаа сольж байгаа хэрэг. Удалгүй замынхаа тоос шорооноос салахаар эхлээд хөвгүүд, дараа нь охидууд баруун талын өндөр худаг руу цувж гарлаа. Нэлээд хожуухан хот газрын бололтой дөрвөн охин ирж хувцас хунараа тайчин тавтай тухтай угааж эхлэв. Тэд оготор эрээн даашинзаа тайлж шидэцгээн хамаг бие нь ил гарсан олон өнгийн цэцэг адил алаглах усанд ордог хувцастай үлдэн бие бие рүүгээ ус цацан хөгжилдөж бөөн шуугиан боллоо.
Би тийм хувцастай хүүхнүүдийг зөвхөн өнгөт сэтгүүлийн хуудаснаас л харснаас бус ер үзээгүй билээ. Тэдний ийнхүү аглаг зэлүүд тайгын гол, горхинд умбан цэнгэх мэт аашилж байгаа нь хөдөөгийнхний сониуч харцыг соронзон мэт татав. Айл бүрийн цонхны хөшиг ярагдан, гэр байшингийн хаалга нээгдэн, шалдан бор жаалууд тэднийг тойрон шавцгааж дэнгийн эрвээхэй шиг эргэлдэнэ. Гэвч охидуудад энэ бүхнийг анзаарах сэхээ байсангүй.
Тэр дөрвийн дундаас үсээ задгай тавин мөрөө давуулж унжуулсан, тэгш чигжүүхэн биетэй охин миний анхаарлыг татав. Сөрвөлзөн бадрах галын дөл дээр өтгөн хөх үүлнээс борооны том том дуслууд бууж байгааг зай завсаргүй эрээлэн зурсан чамин хувцас нь сонин санагдсан ч байж болох юм. Би хэсэг хулгаж байснаа хоёр хувин барин Өлзий багшийн алгебрийн хичээлд томъёо цээжлэлгүй ирчихээд самбарт дуудагдан бантсан аятай худаг руу алхахад бие бадайран чихний үзүүр халуу оргиж байлаа.Ус авч байх зуураа охидууд руу зориг гарган сэм хартал,
-Эгч нарыгаа ингэж цоо ширтээд байвал алдас болно шүү гэж өнөөх содон бор охиныг хашгирахад бусад нь бэржээхэн бүрээстэй зуны гэр дээр ширүүн бороо орох шиг нижигнүүлэн инээв. Харин тэр намайг зовоочихсондоо эвгүйрхэв бололтой тарааж хаясан хувцсаа цуглуулах зуураа “уучлаарай жаал минь, эгч нь санаандгүй л…” гэсэн зөөлөн харц чулуудаж байв. Тэрхэн мөчид бид хоёр хэзээний танил юм шиг надад дотно санагдан, түүний галтай сэргэлэн нүдний учиртайхан харц л бүх юмыг умартуулан сэтгэл зүрхийг эзэмдлээ.

* * *
Оюутнууд эхний хэдэн өдөр хийх юмгүй, энүүгээр тэрүүгээр холхиж байшингийн сүүдэрт гитар цохин, хөзөр тоглож зугаацна. Оройн сэрүү орохоор эрэгтэйчүүд нь бөмбөг хөөцөлдөж, эмэгтэйчүүд нь тэднийг харж хэсэг зогссоноо удалгүй уйдан тэнд цугласан хүүхдүүдийг чихрээр шагнан лазан шар хочтой кино механикч Нацагийн хойноос гүйлгэнэ. Хэд дахин элч илгээн эцэст нь аргаа бараад өөрсдөө очиж гуйхаар гар гараасаа хөтлөлдөн дуу аялан алхацгаана.
Тэд түүнийг онгироон “Манай Нацаг мөн сайхан эр шүү” хэмээн цаасан малгай өмсгөж, зарим нь бүр “Би сургуулиа төгсөөд заавал Угтаалд ирнэ. Харин Нацаг минь чи авгай авалгүй тэсч байж үзээрэй дээ” гэхэд тэр бүр хөөрөн “Бурмаа бид хоёр бараг суудгийн даваан дээр больчихсон юм. Балжир гуай надад хурдан зээрдээсээ илүү хайртай шүү” гэж хэнэггүй зална. Охидууд морь мал үргээн хэрэгт дуртай авгайчуудыг гэрээсээ гартал инээлдэцгээхэд Нацаг ч мөн мангардуу зан, булиа биетэй тэр эрд зохимгүй шингэн дуугаар гоо, гоо инээж, ийш тийшээ малилзан хөөрцөглөнө.
Би жилийн жилд энэ бүхэнд оролцон учрыг нь мэдсэн, мэдээгүй охидуудыг даган инээн баясаж тэдний шадар туслагчдын нэг болон гүйдэгсэн. Энэ жил тэднээс яагаад ч юм гэрэвшин зугтааж харин сэтгэл санаагаар тэдэнтэй хамт байлаа. Оюутан охидын дундаас усанд ордог этгээд хачин хувцастай нөгөөх содон бор охиныг эрж хайн, сүүлдээ хаа холоос таньдаг боллоо. Аавын хоёр нүдний дурангаар оюутны байр луу өдөржин харуулдаж, түүний алхах гишгэх бүрийг мөрдөж, зурам хөөцөлдөн, дэмий тэнэхээ ч бараг болив. Орой орондоо орсон хойно элдвийн юм зөгнөн бодож тэр бид хоёр орой улаан буланд кино бүжгэн дээр, аль эсвэл ойн төгөл, голын эрэгт уулзан учирч, ярьж хөөрч байна гэж сэтгэлдээ зураглан унтаж ядна. Унтсан хойноо түүнийг зүүдэлнэ.
…Би сумын наадмын гурвын даваанд Бурмааг аваад явчихсан нөгөө бүргэд хамарттай барилдаж хөлсөө гартал ноцолдон арайхийж өвдөг шороодууллаа. Ангийнхан маань намайг дээр дээр шидэн сэрүү оргитол сэвж, сургуулийн захирал “бүргэд хамартыг л давснаас хойш түрүүллээ гэсэн үг” гэж учиргүй их баярлаж байна. Миний хар багын найз, дэлдэн Гочоо “тэгвэл түрүү бөхийн байг өгчихье” гээд улаан хошуутай цав цагаан унага хөтлөн ирэв. Би ихэд сандран “Яалаа гэж, авахгүй. Би түрүүлээгүй шүү дээ” гэж ийш тийшээ харвал унага бид хоёр луу ирж явна.
Би “бид хоёрыг уулзуулах гээд наадамчин олон, захирал багш, ангийнхан маань явчихсан юм байх даа” гэж бодон тэдэнд баярлах сэтгэл төрлөө. Түүний задгай тавьсан урт хар үс салхины аясаар намиран, тэр шаргалтан найгах их тарианы дээгүүр түрүүг нь үл гишгэн хөвөх адил алхална. Хайр булаасан харцнаас нь би өөрийгөө олж харахад харин тэр тоомжиргүйхэн инээмсэглэнэ. Бид хоёр унагаа өхөөрдөн эрхлүүлж хөөцөлдөн наадаж байхад баян Балбар шал согтуу мөлхөж ирээд “Наад унагаа зарчих. Ах нь нас шүд гүйцсэн хоёр сайн морь өгье! гэж учир зүггүй шалав.
Бид хоёр түүнээс зугатан төвийн хойд гүвээ даван унагаа дагуулан хар хурдаараа гүйлээ. Хойноос баян Балбар бүргэд хамартын “67-гоор” гал утаа манаруулан элдэнэ. Гэтэл унага бид хоёр содон борыгоо алдчихаад нэрээр нь дуудан бахардаж унатлаа гүйсэн боловч миний дуу гарахгүй зөвхөн л ам ангалзан байв.
Энэ зүүдний дараа удтал унтаж чадсангүй.

* * *
Удалгүй оюутнууд ажилдаа гарч хоёр гурван тогооч охин, тэдний дунд содон бор үлдэж хоол унд зэхдэг боллоо. Тэр үргэлж хажуу дахь худгаас ус зөөн, аавын дурангаар хийдэг ажиглалтын бай болж, хоёр том хувинтай усаа дааж ядан ойр ойр алхан, үе үе амарч туяхан биеэ нахилзуулан нааш цааш холхино. Би нэг өдөр төмрийн дархан хөршийнхөө усны бидоныг түрдэг тэрэгтэй нь аваад түүнийг худаг дээр ирэхийг тааруулан амдаж очлоо.
-Та ядарч байгаа байх. Би танд ус зөөж өгөх гээд тэрэг аваад ирлээ.
-Өө яасан сайн дүү вэ? Чи тэгээд надад өдөр бүр ус зөөж өгч байх уу?
-Тэгнэ.
-Бусад маань ажил хийгээд… Би нэг хөөрхөн дүүгээр усаа авахуулаад л өөрөө зүгээр суугаад байх. Зугаатай хэрэг байна. Би юу ч хэлсэнгүй, устай тэргээ түрэн хөдөллөө. Тэр хойноос гүйцэж ирээд,
-Чамайг хэн гэдэг вэ? гэв.
-Бөхмөрөн
-Яасан хөөрхөн нэр вэ?
-Ямар ч утгагүй муухай нэр.
Тэр гайхсан бололтой толгой сэгсрэн инээмсэглэв.
-Чи хэддүгээр анги вэ? “Яадаг билээ. Дөнгөж найм төгссөн гэж мэдвэл…”
-Одоо аравт орно.
Өөрийн эрхгүй тэр үгийг хэлчихсэн даруйдаа эргүүлж засахад хэцүү бэрх алдаа хийснээ ухаарч сэтгэл гонсойв. Явсаар байрных нь гадаа хүрч эгнүүлэн тавьсан олон торхны нэг рүү бидонтой усаа юүлэхээр шүд зуун өргөж хариугүй хийдгийн даваан дээр чинэрсэн гарын булчин сулран мэдээ алдарч, бедон дүүрэн ус сад тавин, туслахаар ухасхийсэн түүнийг шалба норгов. Түүний дөрвөлжин хээтэй нимгэн эрээн даашинз биеийг нь ороон наалдаж, үснээс нь усны дуслууд бөнжигнөнө.
-Би-и алд-чихл-аа. Санаандгүй.
Өөрийн мэдэлгүй шилээ маажив.
-Би бас санаандгүй сайхан сэрүүцчихлээ.
Тэр даашинзныхаа хормойг сөхөн нэг мушгиснаа бушуухан буулгаж,
-Аравдугаар ангийн ах шилээ маажиж байхыг дүү нар чинь харвал юу гэх бол? гээд хоосон хувингаа санжигнуулан байр луугаа яваад өгөв. Би хадагдчихсан юм шиг тэндээ зогсоод л байлаа. Надад бодож санах юм байсангүй. Цээжин дээр тээглэсэн бөөн хар юм хүчтэй цохилох зүрхний цохилтоор томрон хэн нэг хүн “заяагүй хар новш… новш, новш” гэж шивнэж байх шиг санагдана.
Оюутны байрны зүгээс охидуудын эгдүүтэй инээд чих дэлдэн “чи мөн сайн туслахтай болж дээ” гэж хэн нэгний шоолон хэлэх тодхон сонсогдов. Удалгүй тэр хаалга дэлгэн:
-За чи яагаад урвайчихаав? Наадах хувцасаа хараа! Одоо ээж чинь чамайг загнана даа гэлээ.
Би тэрэг бидон хоёроо хаячихаад гүйх шахам алхав. Гэртээ оронгуутаа нойтон хувцастайгаа орон дээр түрүүлгээ харан уналаа.
Өөрийнхөө урагшгүйд гомдох, эр чадалгүйдээ харамсахын зэрэгцээ түүнтэй хэзээ ч дахиад уулзахгүй, зүрх сэтгэлээсээ таягдан хаяна гэж шийдлээ. Гэвч төдөлгүй гадаа хоосон бидоны дуу хангинахад ухасхийн босов. Хаалга тогшингууд “хүлээгээрэй” гэж хашгираад нойтон гарынхаа ар өврөөр нүүр нүдээ шудран, шалханаг болтлоо норсон өмдөө явуут солин орныхоо бүтээлгийг эргүүлээд хаалгаа онгойлговол тэр:
-Уучлаарай чамайг гомдоочихлоо. Би тэргийг чинь аваад ирсэн гээд инээмсэглэв.
-Та орооч.
Би түүнд сандал тавьж өгөөд галын өрөөнд орон ээжийн үргэлж надаас нуучихаад байдаг тавагтай чихрийг хайж байтал,
-Пөөх чи яасан олон номтой юм бэ гэж тэр нөгөө өрөөнөөс дуу алдлаа.
-Хагас нь ахынх.
-Үзэж болох уу?
-Болно.
Цай аягалж байхад хааяа номын хуудас шажигнуулан эргүүлэх сонсогдож байснаа гэнэт:
“Галын дөл шиг бадарсан
Гандаж харвашгүй од билээ
Шөнийн цэлмэгт гялалзах
Сүүн цагаан заадлаар
Шүр, сувд шиг ярайсан
Сүрэн живаа оддын
Нэг ширхэг нь
Нээрээ би билээ…” гэж төрийн шагналт манай нэг найрагчийн “Би газар тэнгэрийн хүү” найраглалаас намбатайхан уншсанаа
-Чи яруу найрагт дуртай юу? гэв. Би түүнд цай өгөөд:
-Дуртай гэлээ.
Хэдийгээр би хичээл номдоо тааруу ч гэсэн харин уран зохиолд үнэн голоосоо дуртай. Сонирхолтой ном тааралдахад олзуурхан, бараг тавилгүй уншин бүхнийг умартаж ээжид загнуулна.
Тэр хэсэг бодлогоширч барьж байсан номынхоо хавтсан дээгүүр савх шиг нарийхан хуруунуудаараа бөмбөрдсөнөө:
-Бөхмөрөн, чи… Өө тийм. Тэнэг толгой. Өөрийгөө танилцуулахаа мартчихаж. Зулцэцэг гээд гараа сунгав.
Миний бүхий л бие сэтгэлийг Зулцэцэг гэсэн ганцхан үг эзэмдэн олон хоногийн турш зохион олдог байсан хэдэн арван, зуун… нэрнээс өөр нэртэй байжээ гэсэн бодол зурсхийв.
Би одоо болтол түүний гарыг атгасан хэвээр байгаагаа гэнэт ойлгон цахилгаан гүйдэлд цохиулсан юм шиг цочин гараа суга татан авав.
Зулцэцэг гайхсан бололтой мөрөө хавчихад хацар нь ягаарч харагдлаа.
-Би чамайг яруу найрагт дуртай. Тэгээд бас өөрөө шүлэг бичдэг байх гэж бодсон юм. Яг таасан байгаа биз гэж тэр хэлэв.
Үнэндээ бол шүлэг бичдэггүй хүүхэд гэж ховор байдаг болохоор би ч гэсэн оролддог л байлаа. Тэгэхдээ голцуу хайр дурлал, уул усныхаа тухай бичнэ. Харин тэр шүлгүүдээ хүнд уншуулах нь байтугай хүний нүднээс нь далдлан номныхоо шүүгээнд хол гэгч нь нуудагсан. Би Зулцэцэгийг ингэж тааж хэлсэнд самгардан, тэр миний шүлгүүдийг олоод уншчихсан мэт эвгүйрхэв.
-Би ч гэсэн шүлэг бичих дуртай. Тэгэхдээ хүүхдийн шүлэг. Би чамд уншиж өгөх үү? гэлээ. Тэгээд хариу хүлээлгүй:
Аавын бэлэглэсэн машин
Ээжийн өгсөн хүүхэлдэй
Алийн чинь ч гэсэн би
Эвдэлгүй гамтай тоглоно
Дүү надад баярлана
Айхтар нямбай охин шүү гэж
Аав ээж ч баярлана гэж уншив.
Бид хоёр хэсэг чимээгүй суулаа. Дараа нь Зулцэцэг “Дахиад намайг ирвэл чи надад шүлэг уншиж өгөөрэй. Би явъя. Өнөөдөр манайхан анхны тариа хүлээж авсан. Баяр хөөртэй ч ядарч ирэх байх. Сайхан хоол хийхгүй бол горьгүй” гэв.
Би Зулцэцэгт дахин ус зөөж өгөхийг зүрхэлсэнгүй. Харин дахиад түүнтэй уулзахдаа уншиж өгөх ядахдаа дөрвөн мөр ч болов шүлэгтэй байхыг хичээнэ. Гэвч санааны зоргоор болохгүй байлаа. Би Зулцэцэгтэй дахиад уулзатлаа олон сайхан шүлэг, бүр найраглал бичнэ гэж өөртөө ам өгсөн юм. Гэвч арван зургаан насандаа ам өгөх амархан ч хэлэх үг, хийж бүтээх хоёрын хооронд алд дэлэм зайтай байдгийг хараахан ухаарч чадаагүй л явж дээ. Бичсэн бүхэн сэтгэлд тохирохгүй, голж шилсээр арай дээр боллоо гэсэн хэдэн шүлгээ нямбайлан хуулж, үргэлж авч явдаг болов. Зулцэцэг манайхаар ирэхгүй л байлаа.
Гэтэл нэг өдөр дэлдэн Гочоотой дугуйгаар давхиж яваад Зулцэцэгтэй тааралдчихав. Тэр нэг залуутай тороор дүүрэн нөөшилсөн загас дамжлаад дэлгүүрээс буцаж явлаа. Өвдөг, бөгсөн дээрээ нөхөөстэй хөх өмд өмссөн, сэгсгэр үстэй дуучин эрийн дүрс бүхий цагаан цамцтай тэр залуудаа Зулцэцэг намайг танилцуулан “Сэргэлэн хүү. Мопассаныг хүртэл уншсан” гээд магтаж байна.
Цаадах нь ер тоосон шинжгүй манай муу хөгшин цагаан үнээ шиг эрүү амаа мурийлган бохь зажилж явна. Над руу ганц нүдээрээ ч харсангүй. Миний дургүй хүрэн бас хардаж ч байх шиг. Зулцэцэг бид хоёр руу ээлжлэн харснаа нүүр нь улайн газар ширтчихэв. Гочоо маань “Үхсэнээ хийгээд наад хоёроо дагаад яваа юм бэ? Салхи сэнгэнэтэл хурдалъя” гэсэн шиг эргэн эргэн харж, халуу шатаж, хиншүү ханхлах замаар дуртай дургүй урагшлан сажилна. Гэвч би явмааргүй байлаа. Тэр залуутай нь хэрэлдмээр, аль эсвэл би түүнээс дутуугүй гэдгээ үзүүлмээр санагдаад байв.
Би “Зулцэцэг ээ, миний шүлгийг унших уу” гэлээ. Зулцэцэгийн нүд сэргэн “Тэгье” гэв. Би “Эх орондоо өргөх дуу”, “Угтаал сайхан нутаг”, “Би тариачны хүү” зэрэг хэд хэдэн шүлэг бичиж, дундуур нь дөрөв нугалсан тууш шугамтай дэвтрийн хэдэн хуудсыг түүнд өглөө. Зулцэцэг нэлээд анхааралтайгаар амандаа шивнэн уншиж явснаа “Аятайхан болж шүү. Ханын сонинд гаргана” гээд шүлгүүдийг маань авчихав. Би юу ч хэлж чадсангүй. Харин нөгөөх залуу нь жуумалзан над руу тун сүрхий харахад түүний харцанд атаархлын өчүүхэн гал гялалзах шиг болов.
Шүлэгтэй хуудаснуудын нэгнийх нь доод талд жижиг үсгээр “Зулцэцэг ээ! Намайг уучлаарай. Би энэ жил найм төгссөн” гэсэн хэдэн үг байсныг Зулцэцэг харсангүй. Эсвэл харсан ч гэсэн үзээгүй юм шиг дүр гаргасан юм уу, юу ч хэлсэнгүй.
…Хэд хоногийн дараа оюутнуудын гаргасан ханын сонинд миний хоёр шүлгийг тавьж дор нь “Угтаалын найман жилийн сургууль төгссөн Ц.Бөхмөрөн” гэж бичсэн байхыг оюутнуудыг ажилд гарсан хойгуур хулган зовсоор очиж үзээд хэдийгээр ганцаараа байсан ч нүүр халуу оргин, баярлах гайхах хосолж билээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 311 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor062.jpg
Хэмжээс: 600x700 158k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4028

До. Болд 1952	120х170, зотон тос
Өглөөний морьд
Хэмжээс: 600x418 150k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5449

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-003.JPG
Хэмжээс: 600x450 147k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4019


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn