Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Борог өвс
Оруулсан admin on 2008-08-04 22:14:11 (3541 уншсан)

 Наран ээсэн хаврын налгархан өдөр ээрэм талд цас нэгэнтээ хайлж, энд тэндгүй шалбааглан, хаа нэг нуга судагт хунгар цасны үлдэгдэл амь бөхтэйгээр харлан цоохортоод, байгаль дэлхий нялхарч,атирсан биенийхээ зоог тэнийлгэнэ.Хөрст дэлхий аагаараан гэсэж, өт хорхой хийгээд өвс ургамалын үндэс амь орж, үржил шимээр ивэлсэн газар эхийн мөөмийг ховдоглон үмхэлж байна уу гэлтэй. Бор борхон толгодын энгэр ээвэр газарт бурзайн шаргалтах хэсэгхэн борог өвс бүтэн өвөл цасанд шалчийтал дарагдсан хэлбэрээ хадгалан бодол болох мэт хэвтэх агаад хаа зарим нэг салхинд сэрвэлзэн сэгэлзэх нь дахиж ирэхгүйгээр одсон насаа дурсах мэт.

Харин нялх ногоод, хөөрхий борог өвсөн дундуур наран зүг тэмүүлэн зэргэлдээх үеийн нөхөдтэйгээ уралдан, хашгичин, соёолон гарч ирнэ. Гэнэн цайлган насандаа ч болоод тэрүү, гэрэлт ертөнцөд цухуйж чадсандаа тэрүү өөрийг нь юуханаас ч хамгаалан манаж хэвтэх урд жилийн борог өвсийг үл тооно. Урд жилийн борог өвсний доорхи уржнан жилийн өвгөн борог өвс өөрийнх нь үндэсийг хооллон өнгө зүс нь харлан хаг болон хэвтэхийг бол бүр анзаарахгүй. Анзаарахгүй ч юу байхав ерөөс тэр мэдэхгүй. Гагцхүү ганган ногоон биеэ гялтагнуулж, нарны алтан цацраг, анхны бороон ариухан дуслыг танхилхан биендээ шингээж, өнгөний сайхныг цэцэгсийн хамт хослуулан, үнэрийн анхилууныг өргөн талаар нэг агаарын мандалд униартуулахыг хичээх мэт. Өнгөрсөн жил өөрийгөө ямар байсныг, өвгөн борог өөрийг нь хэрхэн ачласныг, орчлонгийг эрээн барааныг одоо л нэг ойлгож байна уу гэлтэй харьцуулж борог өвс өвгөн боргийн дээр, өнөө жилийн нялхасын ёроолд атиран нугарч хэвтэнэ. Ноднин жилийн хавар бас л ийм байсан даа би. Болгоомжгүй багын зангаар салхины аясаар сэгэлзэж, бороо борооны түрүүчид баярлан ганхалзаж, болох болохгүй юмыг үл анзаарч, энэ бяцхан довон дээр ганцаараа юм шиг дэрвэлзсэнсэн. Дуутай бороог дагаж мөндөр цохидгийг, дуугүй бороо зүсэрч нар үзүүлэхгүй найм хоноход шалбийтал нороод навсайж унадагийг, эсвэл үндсээ баахан тарчлааж өөрийнхөө биеийг хорчийж хонхойтол шимээд ч юу ч гарахгүйгээр хатаж харангаддагийг мэддэггүйсэн. Энэ бүгдэд миний доор хэвтээ хаг болсон энэ хөөрхий хамгаалж намайг аварсныг тэр үед би мэдээгүй л юм даа. Бусадтай уралдан сугсарч бузгай хурдан ургаж үхэр малын хоол болдогийг энэ нялх амьтан яаж ч мэдэх билээ дээ хөөрхий. Бэржгэр хатуу хэлээрээ битүү нэг ороогоод татах агшинд чиний өмнөөс би амруу нь урьдчилж орохыг чи мэдэхгүй, буцаад эрүү нь буухаараа бузгай зөрж буудгийм. Тэр агшинг бид тэнгэрийн аз гэдгиймдаа. Бултаж бид ямар чадах бишдээ. Нар налайсан налгар намар гэж байдгийм. Салхи салхины аясаар эм цэцэгсийн тоос энүүгээр тэрүүгээр эргэлдээд л ээдээ мөн чиг сайхан шүү. Олондоо олон тэд. Олдоно доо олдоно тэд. Сэрүүн намар наашлаад, сэрчиг сэрчиг салхи гунигаар үлээхэд сэм сэмхэн санаа алдах шиг сэрвэгэр эрэвгэр үзүүрээс чинь сэтгэл гундтал цайраад эхэлдгийм. Ээдээ! энэ орчлон хатуудаа хатуу . Цаг цагийн хатуу эхлэж цасны түрүүч унахад, гандаж гундасан чи гайгүй сайн нугарч үндэсээн даран хэвтэх болно. Чиний доор би үржил шимээ газарт шингээн өгөрч харлан унах болно. Амьдрал гэдэг угаасаа л ийм шүү дээ. Гэхдээ одоо чамайг хавар зун намар гээд хачин урт, дэндүү тансаг амьдрал хүлээж байнаа. Сугсайтал ургаж, сагсайтал цэцэглээрэй. Энэ сайхан дэлхий чиний үнэрт мансууран нялхарч, чиний өнгөнд баярлан бахархадгийм шүү дээ. Бодол болон хэвтэхдээ мань борог бас болоогүй ээ хажуу хавиргынхаа борогтой хань татах мэт орооцолдон гогцоорно…

Т.Бум-Эрдэнэ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 58 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-127.JPG
Хэмжээс: 600x450 54k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2499


B2-024.JPG
Хэмжээс: 600x400 58k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3050

зотон тос 40х51 см
Тогооч
Хэмжээс: 473x600 71k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3451


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn