Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Мухар : Бух Нацаг
Оруулсан admin on 2008-08-04 22:33:16 (3204 уншсан)


Нацагийнх нийслэлийн зүүн хойт жигүүр Дамбадаржаагийн суурин хороололд өглөөний нар харуулж барьсан олон мөр хашааны арын эгнээний зүүн буланд улиасны бяцхан төгөлтэй шургааган хашаанд амьдарна. Хашаа нь хүрээ хийцийн их дааман, явган хүний бага дамнуур хаалгатай. Энд Нацагийнхны гурван үеийнхэн Да хүрээ байхаас суурьшжээ. Нацагийнд таньдаг гийчин ирвэл явган хаалганы нууц татуургаар, үл мэдэх явуулын айлчин бол төмөр гинжин уяаг нүдэж байж ороход тотгоны хонх жингэр, жингэр дуугарна. Энэ нь хүрээнийхэнд үлдсэн заншлаар “нохой хорио” гэсэн гуйлт. Тэдний нохой хэнийг “хөөхөө” андахгүй. Хаалганы гинж нүдэж орсон хүнийг таван алд гинжээ хангинуулж хариу барина. Танил зочдыг өдөр нүдээрээ, үдэш үнэрээр нь таньж цээжээ хүржигнүүлж, чихээ унжуулан амирлангуй хэвтэнэ. Нацагийнх зун суудаг хуучин хийцийн бөхөөс бөх дүнзэн байшин, өвөл болохоор үхрийн аргал, хар модоор галладаг тоосгоор доторлосон ширмэн пийшинтэй, дотроо цөөхөн тавилгатай, сэлүүхэн таван ханатад аж төрнө. Тавь шүргэсэн энэ эр арваад насаар дүү эхнэрээсээ салаад гурван жил, дөрвөн талт хашаандаа ганцаараа амь зууж яваа нэгэн. Эхнэр нь байхад гурван сайхан үнээтэй, хасгийн цагаан толгойт үүлдрийн залуу бух, чөдрийн алаг морьтой. өөрөө хороон дарга хийж, эхнэр нь үнээгээ сааж сүү, тарагаа борлуулж, амиа болгодог айл шиг айл явжээ. Хэдэн жилийн өмнөөс нэг эр Нацагийнд ганц хоёр бууж, заримдаа төлөг дүүрч ирээд эзэн, эзэгтэй хоёрт шинэ шөл уулгаж, шил юм хөнтөрч хонож өнжих зуураа залуу эхнэрийг нь өөртөө дасгаж байгаад авч явснаас хойш Нацагийнх гэдэг айл айл биш болжээ. Ханилаад насны хагас үеэ өнгөрөөсөн залуу эхнэрээс нь үр заяагаагүй болохоор хөдөөх хархүүд зүүгдэж одсон эхнэртээ Нацаг буруу өгсөнгүй. Эрээсээ уйдсан эмийг юугаар тогтоох билээ. Эмэгтэй хүний сониуч зан жолоогүйг Нацаг бас гадарлана. Модон, ширэн авдартай хувцас хүнарыг нь гарт нь бариулж, арваад жил цуглуулсан хэдэн төгрөгөө тэн хувааж өвөрт нь хийж өгөөд эхнэрээ хаалган дээрээ үдэж зогсохдоо Нацаг гүдэсхэн эрийн шинжээр дотроо нулимсаа хурааж, гаднаа гандан зогссоор хоцорсон. Хэдэн cap амьдын зовлон эдэлсэн Нацаг саах эзэнгүй болсон гурван тугалтай үнээгээ худалдаад, дааганаас нь унаж эдлээд өөртэй нь хамт өтөлж яваа алаг морь, залуу зоримог магнай халзан бухтайгаа үлджээ. Ингээд хороон дарга Нацаг хоёр жил өнгөрөхөд “бух” Нацаг нэртэй болжээ. Нацаг гурван үнээний сүүгээр олдог олзыг ганц бухныхаа ачаар нөхдөг болсноор ийм шинэ нэртэй болжээ. Үнээтэй айлын авгай нар хороон дарга Нацагийн бух энэ тэр гэж олон долоон үг нуршиж байснаас эзнээр нь дайруулсан ийм хоч өгсөн нь бас л учиртай. Аманцар нэг нь аальгүйтэн, нөгөө нь цаашлуулж, жиг жуг гэж шуугилдаж, инээлдэж нудралдаж хэдэн өдөр өнгөрөхөд Нацагийн хоч нэр шиг нь ижил дасал болжээ.  Эхнэртээ хаягдсан эрд хүүхнүүд тал муутай. Хорхойд хоргүй Нацагийг саваагүй эхнэрүүд хов живд оруулж “Бухан бярууны тамиргүй тарчиг энэ эрд “бух” хоч нь ахадсан” гэж доог хийнэ. Нацаг халзан бух, алаг морио намрын дунд сараас өвлийн эхэн cap дуустал Улиастайн амны нутгийн айл дээр оторлуулж, махан тарга суулгаад өвөл, хавартаа зун нь хадаж бэлтгэсэн хэдэн тэрэг өвс, Зүүн Сэлбийн эхэнд ганц зуутын талбайд тарьсан овьёос, хөх тарианы даршаар бордож, оны тарга тэвээрэг авахуулна. Тэгээд таних, танихгүй үнээтэй айл хэсч өвөл, хаврын нийлүүлэгт халзан бухаа оруулах буянтай ажлыг яргуй cap дуустал амжуулна. Хороон даргын бухын төл сайн. Гунжиндаа сүү ихтэй биерхүү үнээ болдог гэж айлын эхнэрүүд. ам сайтай. Бух Нацаг нэг айлд хоёр удаа очих албатай. Эхлээд халзан бухандайгаараа үнээ хөөлгөн айлын авгай нарыг уулга алдуулж, хэдэн цаг болно. Хоёр дахь удаагаа ганцаараа очиж үнээ хээл авсан эсэхийг шалгаж хэдийд төллөхийг товлож өгнө. Үнээтэй айлууд бухын эзнээс өвлийн дунд, хаврын эхэн сард төл авах ухаан заалгана. Зуны cap гарахад айлуудын үнээ тугаллаж, сүүний үнэ хямдардаг. Харин өвөл, хавар төллөсөн үнээ эзэндээ ээлтэйг тэд мэдэлгүй яахав. Үнээтэй айлаар хоёр удаа орох нь Нацагт бас өгөөжтэй. Айлын авгай хүүхнүүд халзан бухандайн үр шим гэж сүүтэй цай чанаж, хоол хийж өгөөд ваартай чанга нэрмэл аягалах нь “Зайлуул, ганц бие эр” гэж өрөвддөг ч юм билүү. Цайлаад гарахад зарим нь хоёрын бортого сүү гарт атгуулдаг болохоор үнээгүй ч гэсэн Нацаг өрөм, тараг, өтгөн сүүгээр дутахгүй. Бух нэр авснаас хойш Нацаг хоёроос олон ордог нэг айлтай болжээ. Эхлээд өдрийн цагаан гэгээнд ордог байснаа сүүлдээ морь, бух хоёроо жүчээнд нь уячихаад нохойгоо гинжнээс мулталж тавиад, харуй бүрийгээр нөгөө айлынхаа хаалгыг татна. Эднийх нэг охинтой Хорол гэдэг ганц бие бүсгүйнх юм. Таван алд бага оврын байшинтай Хорол, дөрвөн ханатай жижиг гэртэй эцэг эхтэйгээ хашаандаа хоёр айл. Эцгийнх нь урласан саравчтай дулаан байранд нь хэдэн үхэр, цөөхөн хонь өвөлдөө өнтэй орно. Малаа яаж бөөцийлөхөө өвгөн, эмгэн хоёр хүний царай харахгүй. Хорол өглөө орой саалийн дараа хэдэн бортого сүүгээ охиноороо айлуудаар тараалгаж амь зууна. Нацагийг бүрийгээр очиход танил болсон ахын өгсөн боов чихэр авсан таван настай охин нь баяр хөөр болж, өвөөгийндөө гүйж ороод таг чиг болно. Хорол хүрээ хийцийг санагдуулсан дугуй, цагаан малгай дороо мөрөө давсан тайрмал шаргал үстэй, хонгор бор нүдтэй, өөгүй цагаан шүд, зурвасхан хөмсгөндөө зохисон нимгэн шаргал царайтай, ганхсан хөнгөн алхаатай, дулаан эелдэг аашаа илтгэсэн аялаг намуухан дуутай. Хоролын зөөлхөн авир зантайг нь барьцаалж харцуулын өдсөн, өхөөрдсөн шалиг үгэнд Нацаг дургүйцэх ухаанаа олж ядна. Хоролыг хэн нэгэн айлгаж, ичээхийг хараад хуурай хор, хар буусаар хашааныхаа улиасан төглийн навч ногоорохыг бас шаргалтахыг үзэв. Нацагийн зүрхний навч нэг хөхөрч, нэг шарлаж байгааг Хорол хүүхэн яахан мэдэх. Аргагүй ч биз дээ. “Авгайдаа хаягдсан үр төлгүй тарчиг эр” гэсэн эхнэр хүүхнүүдийн хов Хоролын чихнээс холуур өнгөрөөгүй нь лав. Заримдаа цай цуу болох хооронд хүний нүд хариулж ганц хоёр жоготой үг чулуудах, үнээний хашаанд орж гарахдаа тал засч мөр, бие шүргэж, гар хуруу хүрэхэд Хорол Нацагт талтай ч юм шиг, үгүй ч юм шиг улиасны хоёр навчны хугацаа өнгөрчээ. Хаврын нэг салхитай өдөр Хорол хүүхэн:
-Өнөөдөр бухандай та хоёр олон айл хэсч ядарсан байх. Би танд хоол цай хийж өгье. Та хариад эртхэн амарч үз гэжсанаа тавьсанд ийм халуун дулаан үг сонсолгүй хоёр жил гаруй болсон Нацагт хацар нүүрийг нь илээд авсан юм шиг таатай санагджээ. Хоролын энэ дулаахан үг хэн хэндээ бие сэтгэлээр ойртох нэг алхам болсон ч гэж болно. Хэдэн өдрийн дараа Нацаг Хоролд:
-Чамайг хэрэгтэй, хэрэггүй харцуул оролдож, орж, гарч зовоохыг хараад өрөвдөж харам хүрэх юм. Чи минь залуу сайхан бүсгүй, сайхан явах зуны цэцэг шиг богинохон. Ханийн жаргал эдлэх цаг чинь ирчихээд байна.
-Ханийн жаргалаас зовлонг нь нэмүү амслаа. Хоноцын хүүхэдтэй хүүхнийг хүмүүс юу гэж тохуурхдагийг та харж байгаа байх. Би ганц шөнийн бодолтой шалиг харцуулд дургүй.
-Чамайг би сайн мэдэхийн хувьд хоёр жил харж явна. Хөгшин надаас чи жаргал авч чадах болов уу?
-Таны эхнэр бид хоёр нэг үеийнх. Эр хүн, эр хүнээрэээ байгаа бол нас, яс заах юу байхав дээ. Та сайн хүн. Бас сайхан сэтгэлтэй, нөмөр нөөлөгтэй… Ингэж энэ эр, эм хоёр бие биенээ аажим таньж, бух Нацаг буух айлтай, Хорол хүүхэн хоргодох хүнтэй болжээ.
-Танд би хоол хийх гэж дэлгүүрээс галууны өндөг, нарийн ногоо авсан. Эртээд төхөөрсөн хонины мах шинээрээ гэж Хорол хүүхэн очих болгонд хөл алдана. Хүүхний гарын хоол амттай сайхныг яана. Бас шанага хатуу нэрмэлд шар тос хөвүүлж бүлээсгээд дөч гарсан эрийг дөчин хэм гэмээр халаана. Хорол хүүхний саалинд зөөлөрсөн жижиг гарыг нь хааяа удтал атгана. Хорол ханан пийшиндээ ширмэн тогоогоор ус халааж, бүтэн хагас халд бүслүүртэй модон торхонд хоёр биеэ угааж, хас, сугандаа тансаг үнэртэн түрхэж, бие биедээ амьдын жаргал өгч, авна. Хорол, Нацагийн цээжинд шигдэж, тачаангуйн урхинд оосорлогдоод тэвчээр алдаж,
-Танд бух нэр хэн өгсөн юм бэ. Ийм нэрийг таны өвөрт орсон сайхан хүүхэн оноож олсон байх гэж аальгүйтэх, хардахын завсар хэлж элгэнд нь халуун биеэ наан, эрийн энхрийлэлд согтоод үүр цайтал үнэгчлэн нойрсож гүн нойрноос арай ядан сэрэхдээ,
-Яасан сайхан амрав аа гэж хоёр гараа алдлан, хөхөө сэрэлзүүлэн сунайгаад дутуугаа гүйцээх гэж Нацагийг залуу халуун аагаараа үнсэж үнгэлж сэрээгээд, нэг сайхан дуу алдаж аваад босно. Жилийн дараа Нацаг, Хорол хоёр хүүтэй болж, бух Нацаг эцэг Нацаг болж, Дамбадаржаагийн хороололд хоёр хүүхэдтэй нэг айлын өрх татагджээ. Нацаг өөрийнхөө гараар босгосон улиасны төглийн навч хэзээ ногоорч, хэзээ шарлахыг ч анзаарахгүй өглөө ажилдаа, орой гэртээ яарна. Дамбадаржаагийн хоёр зуун тавин жилийн настай хүрээ хороо улам улам тэлж, Нацагийн дөрөв дэх үе энэ хорооллын арын эгнээний зүүн буланд өглөөний нарыг өдөр бүр угтаж, үдэх болжээ.

Цүрэмийн Мухар /МЗЭ-ийн гишүүн, зохиолч /
2007 он.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 245 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


orkh-005.JPG
Хэмжээс: 600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3936


khuv5-040.JPG
Хэмжээс: 600x450 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2995

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-156.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2667


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn