Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Батхуяг : Миний хийл
Оруулсан admin on 2008-08-04 23:00:11 (3976 уншсан)

 
Намайг анх төрөхөд ээжийн минь танил эмэгтэй нэг хийл бэлэглэсэн гэдэг юм. Харамсалтай нь би ямар хийл байсныг нь санадаггүй. Гэхдээ тэр хийлээрээ цөөнгүй аялгуу тоглож сурсан билээ. Учир нь, тэр хийл намайг хоёр нас хүрэх жил хэнд ч үзэгдэхээ больсон гэдэг. Хэнд ч үзэгдэхээ болихынхоо өмнө хананд өлгөөтэй байхдаа хоёр чавхдас нь шөнөжин жингэнээд хоносон гэж ээж минь бараг л барин тавин баталдаг юм. Харин үзэгдэхээ больсноос нь хойш барьж тэмтэрч үзсэн хүн манай гэрийнхнээс авахуулаад эргэн тойрны байрны бүх хүүхдүүд, зарим саваагүй томчуул зэргээр цөөнгүй байв. Аав минь нэг удаа хийлийг минь тэмтэрч үзсэнээ анх чамд бэлэглэхэд гялалзсан хүрэн хийсэн шинэхэн хийл байж билээ. Харин одоо булан нь их мөлийсөн бололтой байна. Бодвол будаг шунх нь арилж, элэгдээ биз дээ хэмээн санаашрангуй өгүүлж билээ. Тэр өдрөөс хойш би хийлээ хэнд ч бариулахаа больсон юм. Манай хотынхон намайг нэрээр минь биш зөвхөн хийлчин гэдгээр минь таньдаг байлаа. Учир нь би таван настайгаасаа эхлээд өглөө бүр тагтан дээрээ зогсоод өөрийнхөө зохиосон аялгууг хийлээрээ тоглодог байсан юм. Эхлээд хөршүүд минь дургүйцлээ илэрхийлж, цонхоо түгжих, чихээ таглах, гараараа зангах буюу дээр доороос намайг элдвээр хараадаг байсан боловч сүүлдээ аргагүй дасаад харин ч бүр ханиад хүрээд хэд хоног хөгжмөө тоглож чадахгүй байхад миниь үгүйлж сураглаж, эргэж тойрцгоосон юм.

Ийм маягаар хийл бид хоёр төрсөн хотдоо алдаршиж, аавын минь найз нар миний хорин насны төрсөн өдрөөр будаг нь үнэртсэн цоо шинэ хийл бэлэглэж билээ. Анхандаа хоёр хийлтэй болсондоо хязгааргүй баярлаж, тэр шинэ хийлээ гараасаа салгалгүй долоо хоног хөгжим тоглов. Найм дахь өдрийн өглөө хуучин хийлээ гэнэт санаад уутнаас нь гаргах гэтэл тэр тэнд байсангүй. Би бараг л орь дуу тавин хашгирах шахав. Гэрийнхэн маань сандралдаж хаана тавьснаа эргэн сана, тэр хавиар бид хайя хэмээцгээв. Тэгээд гэрийнхээ бүх газраар мөлхөх нь мөлхөж, авирах нь авирч хайсан боловч хэн ч хийлийг минь олсонгүй. Хамгийн хачирхмаар нь аав ээж, ах нар минь тэр өдрөөс хойш өлмий дээрээ сэмхэн гишгэж, их л болгоомжтой явах болцгоов. Яагаад гэвэл хаа нэг газар хуучин хийл минь байж байгаад хэн нэг нь санамсаргүй гишгэж орхихоос болгоомжилсон хэрэг ээ.

Хийл алга болоод cap болсны дараа эцэст гэрийнхэн минь бүгдээрээ хэн нэгэн хүн миний хийлийг хулгайлсан гэдэгтэй санал нийлцгээв. Тийм ховор сонин зүйлээр мөнгө олдог хүмүүс цөөнгүй байдаг тухай сониноос уншсан тухайгаа ах минь сонирхуулж ярив.

Харин би сэтгэл дотроо харамсаад харамсаад барахгүй байлаа. Бодохоос л гол харлаад, бүр зарим шөнө хуучин хийлээрээ тоглож байна хэмээн зүүдэлдэг болов. Хийл алга болоод нэг cap, арван дөрөв хонов. Тэр өдөр өвөөгийн минь бие гэнэт муудаж, хэвтэрт оров. Гэрийнхэн минь манай хотын аль сайн эмчийг урьж биеийг нь үзүүлсэн боловч өвөөг минь ямар өвчин туссан болохыг хэн ч хэлж чадсангүй. Харин нэг эмч насны доройтол гэсэн сонин онош тавьчихаад сайн асарч тойлохыг зөвлөв. Гэтэл өвөөгийн ухаан балартаж, бидний хззээ ч сонсож байгаагүй хүмүүсийн нэр дуудаж, хэдэн өдөр их х сандаргав.

Хийл алга болоод нэг cap арван найм хонов. Өвөө минь харин тэр өдрийн өглөө ухаан санаа нь саруулсаад сэрэв. Бнднийг дуудаж дэргэдээ суулгаад нэг нэгээр нь үнсч, аавтай өөрт нь тохиолдсон нэг түүхийг ярьж, царай нь гэрэлтэн, ээжийн гарын цайг ууж, хамгийн хайртай ач болох том ахаар хөлөө бариулж байснаа:

-За, хүүхдүүд минь миний насны тоо гүйцсэн бололтой. Сая хэд хоног та хэдийгээ их л сандаргасан байхдаа? Уулзах ёстой хүмүүстэйгээ бүгдтэй нь уулзчихлаа. Очих ёетой газруудаараа бүгдээр нь орлоо гэхэд нь хэд хоног энэ орноос нэг ч өндийгөөгүй байж өвөө хаагуур яаж явсан юм бол доо хэмээн хорин насны хүүхдийн ухаанаар бодож суув. Аягатай цайгаа нэг том хүд хийтэл залгичихаад:

-Насаараа ямар олигтой ажил хийж явсан биш. Амьтны амь тасалсан мал нядлагч явлаа. Муу хөгшин минь бурхны оронд төржээ. Буянтай хүн арга ч үгүй биз дээ? Муу ээж, аав хоёр минь ч диваажинд жаргаж байна. Би гэдэг хүн л муу заяаны оронд очих янзтай. Хүүхдүүд минь буяныг л сайн хийгээрэй. Найз Сандагаа минь амьтны тамд адгуус болжээ. Тэд нартайгаа бүгдтэй нь уулзлаа гэж ярихад нь аав ээжид:

-Ухаан санаа нь орж гараад байгаа бололтой. Одоо яах вэ? Эмч дуудах уу? гэхэд, ээж:

-Харин ээ. Ер нь тэсэхгүй янзтай болчихлоо. Ах дүү нарт нь хэл хүргэх үү гэж билээ. Энэ хооронд өвөө толгойгоо нэг гэдийс гэснээ дахин ухаан балартаж унав. Аав цээжин дээр нь чихээ нааснаа:

Амьсгал хураачихлаа гээд өндийтөл, өвөө гэнэт гэдэс хийснээ ухаан орлоо. Юунаас ч айдаггүй том ахаас авахуулаад бүгд л цочив. Тэр эргэн тойрноо өрөвдөлтэйгаэр гүйлгэн харснаа, харцаа над дээр тогтоогоод,

-Миний хүүгийн хуучин хийл том өрөөний таазны гэрлээс өлгөөтэй байгаа юм гэнэ. Урьд насандаа дуучин хүүхэн байсан гэнэ лээ. Эр хүнд учиргүй гомдоод сүнс нь хийл... гээд өгүүлбэрээ дуусгаж амжилгүй өвөө минь ёстой жинхэнээсээ амьсгал хураав. Манай гэрийнхэн дахиад гэнэт сэргээд ирж магадгүй гэсэн шиг , мөнхийн нойрондоо дугжирсан өвөөгөө харж нэлээд хэсэг сууцгааж билээ. Би хийлээ оллоо. Миний хийлнээс эр хүмүүст голдоо ортол гомдсон бүстүй хүний хэнд ч үзэгддэггүй гомдол эгшиглэж байлаа.

 
Пүрэвхүүгийн Батхуяг
Хэл бичгийн ухааны доктор, зохиолч, яруу найрагч


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 266 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
Батбаатар
Хэмжээс: 600x450 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4093

Должин : Зам зуур
zam-032.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 49825

Их Монголын шүтээн зураг
b-006.jpg
Хэмжээс: 300x398 39k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4179


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn