Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ш.Ванчаарай : Оцон шувуу, шоргоолж хоёр
Оруулсан admin on 2008-08-04 23:10:18 (3360 уншсан)

 
Өвгөн Улаанбаатар хотын зүүн этгээдийн Сансар хэмээх хорооллын нэгэн байшингийн захын орцоор орж шатаар аажуухан өгссөөр дөрвөн давхарт амьсгаадсаар гарав. Зүрх нь дэлсэж байгаа гэдэг ч жигтэйхэн.Нүдэнд нь ус гүйлэгнэн, бүрэлзэн байвч түүний утсаар ахин дахин хэлсэн хаалганы номерыг оноон хараад сэтгэл ихэд хөдлөн бие сэтгэл хөнгөрөөд явчихлаа. Түүнд дөчин хэдэн жилийн өмнөх өнөөх ялдамхан ягаан царайтай, зөөлөн намуун дуутай, намхан нуруутай үзэсгэлэн гоо хүүхэн нь бодогдоод л байв. Тэрбээр түүнийг дөчин хэдэн жил сэтгэлдээ ийнхүү тээн явж дөчин хэдэн жил дурсан санасаар одоо насны бөгсөнд ахин нэгэнтээ уулзах гэж байгаа нь энэ аж. Тэгтэл хаалга сэвхийн онгойж, өнөөх сэтгэлд хоногшсон ялгуун, хонгорхон дуу дуулдмагц тэр зүг харваас хаалгаа онгойлгон цээжээ ил гаргах эмгэний царай зүс насаараа биширч, бодсоор өдөр алгасалгүй сүшиглэж сэтгэлд хадагдсан үзэсгэлэн төгөлдөр өнөөх царай зүс мөн ч юм шиг, биш ч юм шиг харагдахад өвгөн түүн рүү дөхвөөс мөнөөх ялдамхан дуу сонсогдон хаалгаа цэлийтэл онгойлгов.

Тэднийд ороод өвгөн ихэд сандчин гадуур хувцас, шаахай зэргээ тайлах гэтэл эмгэн гал зуухныхаа өрөө рүү заан,
- Энд суучих. Зүгээр, зүгээр, чи чинь танигдахааргүй болчихоо шив дээ гэв. Өвгөн түүний зааж өгсөн сандалд суунгаа:
- Тэгэлгүй яахав. Чи бид чинь 60 гарсан улс шүү дээ хэмээн гэм хийсэн хүүхэд мэт хамар доороо бувтнав. Эмгэн таргалж тонтойсон бөгсөн биеэ хойш хаях мэт болоод мах марай шуугдсан цээжин биеэ урагш бөхийж маажигнан бөгсөө чирэн гүйх шоргоолж мэт явсаар шилэн хоргоноос аяга авч халуун савнаас зэлгээхэн цай аягалан өвгөний өмнөх хулдаасаар бүтээсэн шалдан ширээн дээр тавиад, жижигхэн шилэн тавганд хийсэн хэдэн чихэр дөхүүлэн:

- Чи чинь өвгөнөөс хойш яагаад ахин дахин утастаад байдаг болчихвоо хэмээн ил цагаахан асуулаа.
- Яахав дээ, яримаар болоод л... Одоо тэгдэг нас юм уу?
Өвгөн их л гэмшсэн янзтай бодлогошрон сууна. Түүнд энэ олон жил гагцхүү түүнийг бодон, гудамжинд түүнтэй төстэй хүүхэн харах бүр сэтгэл сэртхийн энэ шоргоолж мэт болсон эмгэний залуу цагийн гэрэл гэгээ гийсэн царай зүс, алхаа гишгээ тэгшхэн намбалаг нуруу чац цэлсхийн харагдаж цээж нь гэрэлтээд ирдэг байжээ.

- Чи эртээд согтуу бололтой манайх руу утасдсанаа мэдэж байна уу? Тэгж муу эмгэн болсон хүнийг бодож зовж шаналж явахдаа яадаг юм гэхэд өвгөн түүнээс нүүр буруулсхийн
- Би юу ярьснаа сайн санахгүй байна хэмээн өчив.
- Чи оюутан байхдаа даруу сайхан залуу байсан даа. Харин чи тэр үед надаас ичиж байгаа ч юм уу, маягладаг байсан ч юм уу жишүү хардаг чинь хэвээрээ байна хэмээн шоргоолж хэлээд инээмсэглэв.
Тэр инээмсэглэхдээ нүдээрээ биш хацар нь самрын чинээ хонхойн жимбэгэр улаахан уруул нь тэрүүхэндээ хөдлөх шиг болдог гээ л залуу цагийнх шигээ байсанд өвгөний зүрх ёгхийгээд явчихав.

- Чи оюутан байхдаа надтай гавьтай юм ярьдаггүй байсан шүү дээ гэж шоргоолжийг өгүүлэхэд
- Тийм гээд өвгөн санаа алдан босож,
- Би шээгээ тэхье, шээс хүрээд болдоггүй гээд зэргэлдээх ариун цэврийн өрөө рүү орж явчихав. Өвгөн бие засаж гараа угаагаад байцаагдаж байгаа хэрэгтэн мэт мөнөөх мухар сандал дээрээ дув дуугүй цомцойн суув.

- Чи чинь оюутан байхдаа нуруу туруу тэгш сайхан залуу байсан. Одоо бөгсөө чирээд юу болчихсон юм. Ядахдаа гэдийж явж байгаа ч гэхэд
- Намайг үеийн өвгөчүүл оцон шувуу гэж нэрлэдэг болсон шүү дээ гэхэд Шоргоолж залуу цагийнх шигээ тачигнатал хөхөрч, тонтойсон том бөгсөө чирэх мэт ухасхийн тээлгүүр дээр буй алчуур шалмаг гэгч авч нүдэндээ гүйлэгнэх нулимсаа арчаад,

- За тэгвэл оцон шувуу минь манайх руу байн байн утастаж битгий яршиг төвөг болоод байгаарай. Хүүхэд шуухад мэдчихвэл тусгүй шүү дээ гэлээ.
Оцон шувуу дуугарсангүй. Харин түүнд бага зэрэг согтохоороо өөд болсон хөгшиндөө би жинхэнэ хайртай хүнтэйгээ сууж чадаагүй хэмээн гоморхон уйлж унжиж үйл тамыг нь үзэж байсан нь бодогдоод үүнээсээ ихэд ичгүүрч дэмий л нэгэнтээ санаа алдаад

- Хүний сэтгэл гэдэг хэцүү шүү дээ хэмээн өөртөө хэлэх мэт бувтнав.
- Тэр яах вэ. Чиний утсаар яриад байгаа чинь үнэн бол чи үхэхээрээ битгий намайг дагуулаад аваад явчихаарай.
- Бурхан мэднэ.
- Бас итгэсээр байгаа хэрэг үү. Тэр хоёр хэсэг дуугүй сууцгаав.
Оцон шувуунд Шоргоолжны залуухан оюутан байсан үе нь мөн л бодогдоод байх нь тэр. Их сургуулийн дугуй танхимд түүнийг ороод ирэхэд хэрхэн гэгээ татаад явчих шиг болдог нь, үдэшлэг дээр түүнтэй бүжиглэх хүсэл байвч гар хөл нь хөшчихөөд ойртож чадахгүй байсаар үдэшлэг таран тартал хөшөө мэт нэг газраа зогссоор байдаг нь нэг нэгэнгүй бодогдсоор авай. Тэгтэл Шоргоолж баахан санаашрангуй болоод

- Чи тэгэхэд ядахдаа надад ганцхан удаа ч болтугай захиа бичдэггүй яасан юм бэ гэж асуухад Оцон шувуу арай ядан ам нээж, уйлах гэж байгаа хүүхэд шиг уруул нь өмөлзөн байснаа
- Тэгэхэд, чи саяхан өөд болсон хөгшинтэйгээ танилцаж байсан шүү дээ гэв.
- Тэр нь ямар хамаа байсан юм
- Чамайг харж чиний тухай бодож явахад л надад сайхан байдаг юм. Шоргоолж гэнэт сэргэж

- Чи ингэхэд намайг сумын эмч байхад томилолтоор оччихоод манай гэрийн хажуу дахь зочид буудлынхаа цонхон дор дандаа зогсож байдагсан.
- Чамайг өглөө ажилдаа явах орой ажлаасаа ирэхийг харах гэж л...
- Би чамайг огт ойлгох биш сонин юм. Ийм ч хайр сэтгэл байх ч гэж дээ.
Оцон шувуу ахиад чимээгүй болчихов. Тэр хоёр огт танихгүй хун уулзсан мэт бие биенээ гайхан харж суув.

Тэггэл Оцон шувуу:
- Би бас өөрийгөө ойлгодоггүй. Сайхан юмыг мартаж болдоггүй юм гэв.
- Чи ер нь юу яриад байнаа?
- Чамайг л ярьж байна. Шоргоолж их л уярсан янзтай,
- Оцон шувуу минь одоо боль доо. Чи бид хоёрын бүх юм өнгөрчихлөө шүү дээ !
Тэр ч тийм. Тэгэхдээ... гээд Оцон шувууны дуу нь тасалдан улиан улаан нүдэнд нь нулимс гүйлэгнээд ирэв ээ.
- Яв л даа яв. Харин чи үхэх цагтаа намайг битгий бодоод байгаарай.
- Бодно.
Шоргоолж ямар нэгэн хий юмнаас цочих мэт ухасхийн босох гээд чадалгүй
- Манай хүргэн ахыг үхсэний цараахан өнөөх сайн байсан жүжигчин хүүхэн нь өөд болчихсон шүү дээ гэхэд Оцон шувуу
- Тэгэх л байх.
- Хэцүү л юм байдаг юм байна.
- Тэгнээ тэгнэ.

Санаа бодол нь үймэрсэн Шоргоолж
- За яв даа яв гээд Оцон шувууг сугадан босгож үүд рүү дагуулан явж байхдаа
- Одоо чи бид хоёр уулзлаа ! Чи ахиж манайхаар ирсэний хэрэггүй шүү гэхэд Оцон шувуу их л цөхөрч гомдсон дуугаар
- Чамайг нэг үнсчихье болох уу гэхэд Шоргоолж хацраа өгөн
- Зөвхөн хацар дээр үнсээрэй гэлээ.
- Оцон шувуу түүний зөөлхөн арьстай мах мариагүй ясархаг шанаанд нь уруулаа шуналтайяа наан санаа алдан залуу хүн шиг цурхиран уйлваа. Оцон шувууны улцан нүднээс удаан исгэсэн айрагнаас нэрж буй архи шиг халуухан хар нулимс мэлтэлзэн урсах бүлгээ.

Ш.Ванчаарай

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 270 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ц.Батболд Зотон, тос 50x50
Хатад зохиомж
Хэмжээс: 600x585 162k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4515

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-039.JPG
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2760


orkh-012.JPG
Хэмжээс: 600x800 223k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3168


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn