Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Г.Дамба : Боохойн гижиг
Оруулсан admin on 2008-09-05 06:49:59 (3225 уншсан)

(шог өгүүллэг)
Сүргээсээ хасагдах, ан амьтанд сум шиг хүргэдэг хөл нь мойж, хутга шиг шүд нь мохож лойж гүйцсэн Сарьдагийн Саарал хэмээх хөгшин боохой өлсөхийн эрхэнд талд буужээ
Зудын хөлд хяргуулсан малын сэг зэм шөнөжин зулгааж, хэд хоногийн өл аваад хэвтэшиндээ хүрч дугжрах минь хэмээн хөвч рүүгээ пөг пөг шогшиж явтал өвлийн тэнгэрээс аянга ниргэв үү гэлтэй хоёр Жип хүнгэнэлдэн, хяхналдан дээрээс нь буучих нь тэр. Саарлын тархинаа "Yхэл!" гэсэн харанга нирхийж амь мултрахын тулд ноосон бойтог шиг тамиргүй хөлөөрөө цас самчин чадлаараа харайлгав.
Чех карбин, АКА хэмээх байлдааны шүршдэг хурдан бууны дуу төмөр дээвэр дээр мөндөр асгарах мэт тачигнан эргэн тойрны нь цас шороо халуун суманд сийчүүлэн буцалж, газар харагдахаа байв.
"Өтөлснөөс үхсэн биш. Эцсээ хүртэл харайна даа..."
Тэгтэл модон дотор отож суусан гурав дахь Жип уулын уруу өнхрүүлсэн бул хар чулуу шиг дэгдэн гарч ирээд еөдөөс нь халуун тугалгаар тургилж гарав.
Саарлын тархинаа "Зайлах аргагүй боллоо. Гэлээ ч аргалана даа" гэсэн бодол гялсхиймэгц цасан дунд годройтон унаж, хэд өнхрөөд гулдайн хэвтэв.
Машинуудаас ангийн тэнгэрт ивээгдсэн хүмүүс пар пар инээлдсээр бууж, энэ аварга амьтныг би нам буудсан, үгүй би дал хавсарч унагаасан хэмээн маргалдсаар ойртож ирэв.
Цөм булган малгай духлуулж, үнэт үсээр захалсан илэг савхин дээл хөдөрсөн махлаг харчуул. Гартаа аймшигт буугаа бэлэн барьжээ.
"Шинэ монголчууд. Хампааний эзэн боссууд. Яахаас ч буцахгүй аймшигт хүмүүс!" гэж Саарал түгшиж чонын тэнгэртээ залбиран огт хөдлөхгүй хэвтэв.
Тэд их л баяр хөөр болж, малын сэгнээс Саарлын хүзүү, цээжинд наалдсан цус, сэвсэнд бууныхаа амыг хүргэж мялаагаад, ангийн тэнгэрт сэржим өргөн баярлалдав. Их гарын алтан аягаар шатмаг үнэртэй хүрэн сархад дүүргэн угсруулан залгилаад, царай нь дорхиноо час улайж эхлээд найз нөхрөө, дараа нь өөрсдийгөө магтан, дуу эхлэж найр хавтгайрах янзтай болмогц гурван жолооч буу сумыг нь хурааж далд хийгээд нуруу тэнийлгэхээр мод руу алхацгаав.
Гурван босс улс төр ярьж улаан зээрд болоод, эдийн засаг ярьж элий балай болж байх агшинд нэг нь,
- Би энүүний хоёр засааг нь авна шүү гэж яаран өгүүлэв. -Хаа, хаа, Суларчихаа юу? Аргагүй дээ. Зуун тавин залуу бүсгүй ажилладаг компанийн эзэнд тийм зовлон тохиолдож бас болно оо.
- Солиорч байгаа юм шүү. Анжгайд нь одоохондоо тийм зовлон алга.
- Тэгээд? Чи түүгээр яаж гээв?
- Намайг анх хөл дээр минь босгосон, одоо ч жолоодсоор байгаа өвгөн ивээн тэтгэгч минь хилийн чанадаас захиад байгаа юм, Yүнийг явуулбал манай дансанд хэдэн сая ногоон өөрөө ороод ирнэ шүү дээ.
- Чи мөн хол боддог туучий шүү. Энэ хөвчид ангийн бригад гаргаач.
-Өнгөрсөн намар хорин буга сэм нухаж засааг нь явуулсан. Түүнээс хойш байнга факсдаад амраадаггүй шүү.
- Хе хе чи битгий донхолзоод бай. Юуг нь авах юм бэ?
- Би юу? толгойг нь авъя.
- Дүнхүү минь энэ чинь буга биш чоно.
- Тэр тусмаа. Та хоёроос нуух юу байх вэ. Өнөө таван зуун саяын зээлийн чинь өр үе үе өндөлзөөд, халуун тамд талхиулж байна гэж хар дараад огт унтахаа байсан Мөд галзуурах байхаа.
- Тэгээд чонын толгойгоор яадаг юм бэ?
- Багш лам минь чонын түүхий тархи идвэл нойртой хононо гэсэн.
- За, за. Та хоёр хувиа хүртчихлээ. Би зөвхөн зүрхийг нь авна.
- Компанийхаа тугийг тахиж хийморио сэргээх нь үү?
- Энүүний нуудгай сэтгэл нь хөрч өөр юмтай сүүлрээд зүрхийг нь шахируулаад байгаа гэсэн. Чонын зүрх тахиулбал эргэнэ гэсэн гэл үү?
- Хуцваа. Миний зовлон та нарт тохиох ч юм бил үү, хэн мэдлээ. Хөгшний чинь "өнөөх юм" илэрчих гээд, зүрх хагалчих гээд...
- Мөрөө сайн баллаж бай гэж би чамд мөн олон хэлсэн дээ.
- Чонын түүхий зүрх идэж, халуун цусыг нь уувал чоно шиг зүрх зоригтой болно гэж нууц тарнийн сударт бичсэн гэнэ.
- Таминь ээ, Энүүний чинь бусад юмыг хаях юм уу? Элэг уушиг, хэл тагнай, бөөр ходоод, чив... гээд цөм ам тан болдог гэсэн биз дээ.
- Энэ муу чоно заваан хог юм шүү дээ. Та нар засаа чив гээд л солиороод байх юм. Аягүй бол ДОХ-той, тэмбүүтэй ч байж мэднэ.
- Хаа, хаа... Тэгвэл ч монголчуудын олонх нь ДОХ-той болсон доо.

- За битгий сэжиг хүргээд бай! Тэмбүүтэй чоно гэж би л огт дуулаагүй дэг. Yлдснийг нь манай гурван барлаг хувааж аваад талх, тамхины мөнгөтэй болог.
- Зөв хөе. Бид баян хүн шиг балхалзаж, байдсан гүү шиг шалхалзана шүү хөө. Заа нэг нэг тонгойлгочихоё!
- Заа суудал таргадлаа. Ажилдаа оръё. Нөгөө хутга чинжаалаа ...
- Байз. Ингэхэд бид гурав чинь азарган чоно унагасан уу, аль эсвэл гичий алчихаад засаа, чив ярьж солиороод байна уу", шалганаа хөө гэсээр нэг босс энд тэнд гишгэлж, эхүүн үнэр ханхлуулсаар бөгсөнд нь ирж суугаад засааг нь тэмтрэх үед амьдралдаа анх удаа засаагаа хүнээр илүүлж, тэмтрүүлж байгаа Сарьдагийн саарлын гижиг тэсгэлгүй хүрч, гэнэт тачигнатал инээгээд цовхрон босч, ойролцоох их модны зүг сур шиг сунаж, сум шиг цойлсоор далд орвой.

2003.03.06 Дашнямтай өдөр.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 261 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-10.jpg
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2737

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-097.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3243


B3-025.JPG
Хэмжээс: 600x463 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4329


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn