Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Батхуяг : Ширхэг будаа
Оруулсан admin on 2008-10-02 20:52:31 (4526 уншсан)


Тэр учиргүй их иддэг байжээ. Амаа олохгүй үмхэж байхыг нь харахад заримдаа урамтай ч юм шиг санагдана. Бие нь гэдсээрээ бүдүүрээд олон давхар өөд шатаар өгсөхөд аахилж уухилах нь нас өндөр болсон өвгөн хүнтэй адил. Гэвч тэр дөнгөж гуч хүрч байлаа. Гайгүй сэхээтэй хүн тул яаж энэ байдлаас гарах вэ? гэж үе үе бодох болжээ. Даанч арга ухаанаа нэг л олохгүй, чухам ямар аргаар энэ их мах өөхнөөсөө салахаа мэдэхгүй, хий дэмий л хоол идэхдээ санаа алдана. Санаа дагаад ч тэр үү идэж уух нь улам ихэсээд, биеийн жин нь нэмэгдээд байх шиг болно. Хүний амьдралд аливаа хэрэг явдал огт санаандгүйгээс төрөх нь бий. Тэр нэг өдөр автобусанд чихцэлдэн хөлсөө задгай асгаж явахдаа хоёр залуу хоорондоо ийнхүү ярилцахыг сонсчээ.
- Саяхан миний уншсан номонд Төвдөд өдөрт ганцхан ширхэг будаа идээд юунаас ч илүү хооллосон мэт болдог хувилгаан лам нар байдаг тухай бичжээ. Тэд нар оюун ухаанаараа ходоод гэдсээ зохицуулж чаддаг гэнэ.
- Ямар сонин юм бэ? Хувилгаан шидтэй нь л яадаг юм бэ? гэхээс бид нар ч барахгүй биз.
Анхандаа тэр хоёр залуугийн яриа түүний анхаарлыг төдий л татсангүй. Харин автобуснаас буугаад харьж явах замдаа энэ их өөх махнаас салж болох ганц арга тэр байж болох юм гэж санажээ. Тэгээд гэртээ харилгүй номын дэлгүүрт очив. Уриалгахан зантай худалдагч бусгүй түүнд "Төвдийн тайлагдаагүй нууцууд" хэмээх гялгар хавтастай номыг авч өглөө. Бүхэл шөнөжингөө уншлаа. Санаа сэтгэл нь сэргээд түүнд турах найдвар номын хуудсыг эргүүлэх тоолонд нэмэгдэж байх шиг санагджээ. Жижигхэн шавилхан биетэй туранхай Төвд лам нарын зургийг хараад удахгүй эдгээр лам нар шиг хөнгөн шингэн болно гэхээс догдлох сэтгэлээ барьж чадсангүй. Үүр цайж өглөөний бүдэгхэн гэгээ цонхоор тусахыг ч анзаарсангүй. Номоо элгэндээ тэврээд яг л анхны хайрын захиа авсан арван наймтай охин шиг догдлонхон сууж байлаа. Өнөөдрөөс л турж эхлэх минь хоолоо бага багаар багасгасаар эцэст нь ширхэг будаагаар гол зогоодог болно. Овор ихтэй нүүр царай минь өөрчлөгдөж үеийн охид хүүхнүүд та гэж гуайлхаа болих цаг ирнэ зэргээр амьдралаас гэрэл гэгээг нь олж харжээ

Ийм аргаар турна чинээ санасангүй. Харин олж авсан энэ турах нууцыг нь бусад хүмүүс мэдэж аваад энэ дэлхийн бүх тарганчуул турна гэхээс гол нь харлах шиг болж байлаа. Учир нь энэ аргаараа тураах төв байгуулж баян тарган авгайчуулын мөнгийг саах шиг болно гэж мөрөөдсөн ажээ. Тэгээд маргааш өглөөнөөс нь эхлээд бодож олсон аргаараа хоолоо багасгаж эхэллээ. Өдөр цор ганцаараа хоолонд орох болсонд ажлын газрынхан нь эхэндээ гайхаж хоорондоо жиг жуг хийж байгаад сүүлдээ түүний тэр зожгирхог байдлыг бүр тоохоо болилоо. Эхний өдрүүдэд өглөө, өдөр, орой хоолноосоо нэг нэг халбага шөл будааг хаслаа. Дараагаар нь хоёр халбага гэсээр жилийн хугацаа өнгөрөхөд урьд идэж байсан том шаазан аяганыхаа тал дундуур нь иддэг боллоо. Эхэндээ шөнө учиргүй сайхан идэж ууж байна гэж зүүдлэх, бүр зарим шөнө босоод хөрөгчөө хэд хэдэи удаа онгойлгох зэргээр ялимгүй бэрхшээлүүд байсан боловч тэр бүгдийг сэтгэлийн асар их тэнхээ гарган байж даван туулжээ. Гэдэс нь хоол нэхэж хонхолзох үед ямарваа юманд түргэн уур хий бухимдах, эсвэл учиргүй чангаар орилмоор санагдах үе байсан гэдэг. Элдэв тэмдэглэлт баярын өдрүүдэд л түүнд хамгийн хэцүү байдаг байлаа. Хамаг хүмүүс элдэв амттан шимттэнг амаа олохгүй идэж ууж байхад зүгээр хараад сууж байна гэдэг хэмжээлшгүй зориг, тэвчээр хатуужил шалгадаг том даваа байв. Ганцхан л зүйлийг л ердөө ойлгохгүй байлаа. Тэр нь бие сэтгэлээ захиран, оюун санаагаа дайчлан байхдаа чухам яагаад чухам юуны учир Төвд лам нар тарган цулцгар биш мөртлөө махан хоолноос татталзсан юм бол. Анхны удаа өнөөх номыг шимтэн уншиж суухдаа, дараа нь гэдэс өлсөөд шөнө нойр нь хүрэхгүй сэрүүн хэвтэж байхдаа учрыг олох гэж оролдсон ажээ. Сүүлдээ тэр тухай бодохоо байлаа. Бага багаар хасагдах биеийн жин, өөрт нь илт мэдэгдэх хөнгөн шингэн байдал давхар эрүүгүй шөвгөр нүүр царай гээд өөрчлөгдсөн бүхнээ өөрөө ч бүртгэж чадахгүй болтлоо жил хагасын дотор туржээ. Тааралдсан хүн бүхэн түүний өөрчлөгдсөн, үнэхээр залуу сайхан болсныг гайхан дуу алдана. Бие барьсан цамц, нарийн урт өмд, гээд аль болохоор дэгжин ганган хувцаслахыг хичээх болж, үс гэзэг, сахал самбай зэргээр үзэгдэх байдалдаа юунаас ч илүү анхаарах болжээ. Энэ бүхэндээ улам урам орж идэх хоолоо эрчтэйгээр багасгаж эхэллээ.
Өдөрт зөвхөн нэг удаа хооллох болов. Аяга агшаасан будаа үмхэлээд амаар гартал хоол идсэн мэт сэтгэлээрээ цадна. Гэвч ходоод гэдэс нь хоол нэхэж хонхолзон мушгихыг тоолгүй тэсвэрлэсээр байлаа.
* * *
Бүтэн жил өнгөрөхөд тэр санасандаа хүрэв. Өдөрт нэг аяга бус бүр нэг халбага агшаасан цагаан будаа идэх болжээ. Хаврын хавсарга салхинд бусад хүмүүс дажгүй байхад ганцхан тэр л учиргүй жиндэн даарч Сүй жанжны гамин цэрэг шиг юм бөөвийн явдаг болов. Залуу хүн байж жаахан хийморьтой явахыг аавынх нь танил өвгөн түүнтэй орцонд тааралдах болгондоо сануулна. Харин энэ үед огт санамсаргүй байдлаар нэгэн бүсгүйтэй танилцжээ. Өнөөх бүсгүй бөхийн удамтай айлын ганц охин байлаа. Аав ах нар нь бүгд барилдаж ноцолдох "ажилтай" улсууд ажээ. Харин тэр бүсгүй нэгэн бөөний худалдааны дэлгүүрт нягтлан бодогч ажилтай бөгөөд жилийн эцсийн данс тооцоогоо буруу хийчхээд сандарч явахад нь танилцаж их тус хүргэжээ. Бүсгүй түүнд нь талархсандаа ч юм уу? эсвэл дараа жил хэрэг болно гэж бодсон ч юм уу? уулзах санал тавихад нь огт татгалзсангүй. Хэдэнтээ уулзаж гадуур зугаалж, баар саваар орсны дараа аав ээжтэйгээ танилцуулна гээд гэртээ дагуулж очиход нь анх удаагаа өөрийнхөө турсанд ялимгүй харамссан гэдэг. Учир нь тэдний гэрт хайртай бүсгүйгээс бусад нь жилийн өмнө өөрийнх нь байсан шиг нүүр, нүд дүүрэн улсууд байлаа. Хийж өгсөн хоолноос нь огт амссангүйд ээж нь гомдов. Хэтэрхий эцэнхий байдал нь аавд нь таалагдсангүй. Дээгүүр доогуураа жигд хий тараасан хоёр ах нь нэг ч нүдээрээ түүнийг харсангүй. Түүнээс хойш бүсгүй уулзаж учирахаас аль болохоор зайлсхийх болжээ. Тэгээд ч удалгүй аймгийн цолтой сайхан зузаан залуутай гэр бүл болжээ. Энэ бүхэн түүнд сэтгэлийн их зовлон авчирчээ. Түүнээс ч болсон юм уу, өглөө сэрэхэд нь хамаг бие сулран сулбайж, нэвт хөлрөөд ор хөнжлийнхөө даавууг мушгихад хэдэн дусал хөлс дуслахаар болсон байдаг байлаа. Учир нь тэр ойрын хэд хоног өдөрт ганцхан ширхэг будаа иджээ. Сүүлдээ өглөө босох тэнхээгүй болов. Тэгээд нэг орой гэдэс нь учиргүй мушгихад өлсөж үхэх нь гэсэн аимшигт бодол төрөөд сандарсандаа хоёр аяга агшаасан будаа амаа олохгүй идэж орхижээ. Тэгээд л эмнэлэгт хүргэгдлээ.
Эмнэлэгийн орон дээр дусал залгуулаад хэвтэж байхдаа өнгөрсөн жил гарангын явдлыг эргэцүүлэн бодлоо. Өөрийгөө яаж зовоож. хоолоо хорьж байснаа бодохоор сайхан харагдахын тулд өөрийнхөө эрүүл мэндийг золиослосноо ойлгов. Сүүлийн өдрүүдэд яаж ширхэг будаа идээд хэдэн аяга хоол идсэн мэт болох гэж сэтгэлээ хуураад хий хэхруүлдэг байснаа саналаа. Гэвч сэтгэл нь түүнд хууртсангүй. Сэтгэлээ хуурч чадах хэмжээнд хүрээгүйгээ, мөн сэтгэлээ хуурч чадах хэмжээний утга учиртай, гүнзгий ул үндэстэй зорилго дэвшүүлж чадаагүйгээ ойлгосонгүй. Эмнэлгийн өрөөний тааз ширтээд хэвтэж байхдаа ганцхан зүйлийг л боджээ. Буддын лам нар яагаад ширхэг будаагаар хооллодог юм бол. За тэр ч яахав. хувилгаан шидтэй улсуудын нууц биз гэж саналаа. Чухам ямар нууц болохыг нь ч мэдсэнгүй. Харин дараагайн бодол нь- биеэ тэнхрүулж байгаад эмнэлгээс гарахаараа шарсан хавиргатай шөл дөрвөн аягъг захиалж иднэ дээ? гэж бодоход ам дүүрэн шүлс хуржээ. Идэх гэж амьдардаг улсуудын эгнээнд эргээд оржээ. Тэр нэг л зүйлийг ойлгосонгүй. Ширхэг будаа.....



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 350 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-041.JPG
Хэмжээс: 600x450 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3743


art_14.jpg
Хэмжээс: 600x436 176k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4406

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-243.JPG
Хэмжээс: 600x450 113k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3978


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn