Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Дэндүү уужим
Оруулсан admin on 2008-10-11 10:21:14 (3550 уншсан)

Харанхуйвтар, бүүдгэр гэрэлтэй бааранд хөгжим хангинаж, халамцуу гүлэмцүүчүүд бүжиглэх нь бүжиглэж, хүзүү толгойгоо нийлүүлэн ярилцах нь ярилцаж, зарим нэг нь ширээ дэрлэн нам явжээ. Булангийн ширээн дээр нэгэн залуу хэн нэгнийг хүлээн урдах шилэн аягатайгаа эргүүлэн юу ч юм бодож сууна. Гэтэл ариун цэврийн өрөөнөөс урт эрээн платье өмсөж, хөлдөө өндөр өсгийт жийсэн нэгэн хүүхэн үсээ илэнгээ хойш нь шидсээр гарч ирэн өнөөх ширээн дээр ирлээ. Сайн харвал эхнэр нь байх аж. Хэдийгээр цүнхнээсээ толь гарган нүүрээ харж, уруулынхаа будгийг сэргээх авч нүд талимаараад нилээд согтсон болов уу гэмээр. Гэтэл залуу:
- За наадахаа татчих, тэгээд явах уу? Гэтэл хүүхэн:
- Хаашаа? Гэх авч төрх нь ингэж хэлэхийг хүлээж эсвэл бүр мэдэж байсан мэт
- Нөгөө буудал руугаа
- За даа буудал муудал ч дээ. Эрвээхэй мэрвээхэй гээд онигоонд орж мэднэ.
- Тэгвэл хаашаа гэж хэмээн залуу нялуувтар дуугарч гарыг нь атгаваас
- Манайд очвол арай… гэтэл залуу:
- Хүү чинь байгааш дээ
- Хүү ч яахав унтаж байгаа та л харин эвгүйцээд ажлаа хийж чадахгүй бол хоёрын хооронд давсгүй хоол шиг хэмээн айлгүйтнэ.
Тэд баарнаас гарцгаахад намрын сэрүүн салхи халамцуухан хацар нүүрийг илбэж, хормой хотыг хийсгэнэ. Залуу хүүхнийг мөрөөр нь тэвэрч авах нь эгээ л өөрийнх юм шиг. Хүүхэн ч хүйтнийг далимдуулан наалдана. Такси хүлээх зуураа залуу хүүхнийг салхи зунгааралдуулан үнсэнэ. Такси яван явсаар хуучивтар байрны гадаа ирээд жолооч:
- Аль орц вэ? Гэхэд сая ухаан орсон мэт өнөө хоёр уруулаа салгаж
- Захынх гэж хүүхэн хэлнэ.
Үзвээс жил гарангийн өмнө хашаа байшингаа зараад эхнэр хүү хоёртоо хөлсөлж өгсөн байр мөөн. Хүүхэн долоовороо гозойлгон амандаа барьж
- Чш! Гээд шатаар өгсөхөд залуу хүүхний араас нь орцны гэрэлд бөгс хондлойг нь ширтэн шат өгсөх тусам хамаг бие нь зарас зарас хийн өөрийн эрхгүй гараа явуулна. Хүүхэн хаалгандаа тулж зогсонгоо юунд ч юм сэтгэл нь эвгүйцсэнээ гурван жил гаран эр бие ойртоогүй бүсгүй хуял тачаалдаа дийлдэн залуугаа дагуулсаар сэмхэн орлоо. Түрүүнээс хойш энэ мөчийг хүлээж байсан залуу бүсгүйг эргүүлж, жирэвгэр сахалтай архитай уруулаар амандаа барьсан долоовор хуруутай нь юутай хээтэй нь идчих шахан шунаглан үнсэж үнгэлж, хүзүү хоолойгоор нь эрвэгнүүлэхэд хүүхэн үл мэдэг ёолон гийнана. Яг л энэ агшинд Жаргал амжиж давхийн сэрлээ.
Хамаг хөлс нь цувж, хучлагаа тийчлэн ярж, хоёр гараа зөрүүлэн цээжиндээ авсан ажээ. Чийг ханхалсан жижигхэн умгар өрөөнд бүгчим гэж жигтэйхэн. Цонхоо онгойлгоё уу гэж бодсоноо шумуул хэмээн санаж бодлоо орхив. Угаасаа газар хэвтэж байгаа тул мөлхөн очиж сэнсээ залгавал сая нэг амь орох мэт. Өрөөний нөгөө хана даган хэвтэж байгаа Өлзий ах бас л халууцаж байгаа бололтой тийчлэхдээ хөлдөө хэвтэх өчигдар оройны уусан сү-жү-ний хэдэн шилийг харжигнуулан унагана. Гэвч түүнд сэрэх сөгөө алга.
Хар дарсанаасаа болж Жаргалын нойр сэргэлээ. Цагаа хартал бараг таван цаг. Нэг цагийн дараа анх ирсэнээс хойш өглөө болгон ёнгинон сэрээдэг цагны сэрүүлэг дуугарна. Зэвүү хүргэсэн тэр сэрүүлгийг сонсохоос жийрхэн унтраа юу гэснээ бас унтчихвал төвөг хэмээн орондоо хөрвөөнө. Тархинд нь өнөөх зүүд бодогдоостой. Хэдийгээр сэрүүн ч зүүдээ үргэлжлүүлчих санаатай. Уур нь хүрч хөмхийгөө зуун хий дэмий уухчина. Урд нь зөндөө л зүүдэлдэгсэн ингэж айхтар тод томруунаар зүүдэлдэггүй л юм даа. Энэ л лав учиртай хэмээнэ.
Арай ч дээ Жоохоноо нээрээ гэж зүүдэндээ итгэж ч байх шиг. Тэгээд уур нь хүрээд юун унтах бүр хэвтэж ч чадахгүй шинжтэй. Босож усанд орлоо. Жоохоноо гэдэг нь уг нь эхнэр нь, нэр нь өөр боловч анх эхнэртэйгээ танилцахад тормолзсон нүдтэй жижигхэн хөөрхөн охин байсан нь бүүх түүрхэн санагдана. Түүнээс улбаалж өхөөрдөн Жоохоноо гэж дуудсаар одоо нэр нь болчихож.

Жаргал хоёр гараараа хана тулан, бүрэн сэрэхийн тулд дух магнай дээрээсээ хүйтэндүү тааруулсан усаар шүршүүлэн нүдээ анин амьдралаа эргэн санахыг оролдовч зүүд нь үнэн мэт санагдаад болох биш. Хурдхан шиг ажилдаа очиж цайны цагаар монгол руу залгахыг хүсэмжлэнэ. Гарч ирээд биеэ арчин зогстол нөгөө гайт сэрүүлэг хангинав. Энэ өглөө сэрүүлэг гайтай мэт санагдсангүй. Харин Өлзий ахад ёстой хэцүү байгаа шинжтэй. Нүд нь аниатай нүүрээ үрчийлгэж ярвайсанаа хөнжлөө толгой дээгүүрээ татаж харагдана. Яагаад ч юм Жаргал яарч байгаа тул
- Хөөе! Өлзий ах! бос бос хэмээн нилээн зандрангуй дуугарав.
- Аа новш гэж. Болчихсон уу? гэж Өлзий ах өндийж суунгаа нүд нь аниатай хүзүүгээ сарлан маажилж, амаа зунгааралдуулан тамшаалж
- Хаа яа яа. Ам хамар гэж ёстой хогийн бункер л гэсэн үг. Бохь хийвэл шууд л гашлах байхаа гэсээр жорлон зүглэв. Ах хүү турсикээ өрөөлдөөд татсаныг араас нь харж инээд хүрсэн Жаргал ярина гэж алдаг гар шүү гэж бодон жуумагнана.
Өчигдөр Өлзий ахын эхнэрээс захиа ирсэн аж. Цайны цагаар түүнийгээ уншаад нөгөө их алиа марзан гэхдээ бас ухаалаг ах маань царай барайгаад үдээс хойшжингоо дуугаа хураасан. Сэтгэл нь л тавгүй болчихлоо доо. Гэр орныхонд нь л нэг юм болохоо байж дээ гэж Жаргал гадарлан
- Яасан Өлзий ах? Гэр орон аав ээж чинь гэтэл
- Миний дүү урдахаа хий. Гар хуруугаа авчихна. Ах нь орой… гээд таг.
Ажлаасаа тараад хоёр шил сү-жү авч байгаа харагдана. Гэрээсээ ирсэн захиагаа үзүүлж байна.
- Би уншаад яахав дээ. Та зүгээр л утгы нь ярьчих гэлээ
- Нээрээ ч тийм дээ гэнгээ
- Манай жанжин өөр хүнтэй болж байгаа юм байхаа. Болж байгаа ч юу байхав. Болчихсон. Бүр нэг гэр оронд орж байгаа гэнэ гэлээ
- Юу гэсэн үг вэ? Та энд махаа идэж байхад танай хүн тэнд… арайч дээ. Ямар амьтан байгаа бол алах юмсан гэтэл
- Аа нэг гадаад юм байх. Хүүхдүүдэд цаашдаа хэрэгтэй мэрэгтэй ч гэх шиг. Мэдэхгүй ээ мэдэхгүй. Хятад л биш байгаасай. За ямарч байсан ах нь маргааш ажиллаад цалингаа аваад явлаа. Чи миний сүүлийн арван дөрөв хоногийн мөгийг аваад араас явуулчихаарай. Би Салхид хэлчихье. Салхи гэдэг нь Ким гэдэг менежер нь. Хурдан хөдөлгөөнтэй нэг байрандаа удаан байдаггүй тул Өлзий ахын өгсөн нэр.
Өнөө орой харин уухгүй бол сэтгэл бачуураад нэг л биш гэсээр мань хоёр эхэлсэнсэн. Өлзий ахын яриа хөвөрч эхлээд эхнэртэйгээ хэрхэн танилцаж, хэрхэн хоёр хүүхэдтэй болсон хийгээд өөрөө дээд боловсролоос цаашгүй ажил гэр гэхээс өөргүй нэгэн байсан гээд л урд нь ярьсанаа хөврүүлж гарав. Нэг муу байр шиг юмтай болчих санаатай эхнэртээ итгэн итгэн энд ирсэн одоо ч өнгөрч дашийн шоог болж байна даа гэх. Өлзий ахынхаа сэтгэлийг хуваалцаж дахин хоёр шилийг авлаа. Жаргал нэг их уудаггүй ч өнөөдөр Өлзий ахыгаа бодсон уу нилээн дориун авлаа. Шилнүүд харшилдан өрөөний булан руу өнхөрсөөр.
Өлзий ах нэг их урт санаа алдсанаа:
- Ерөөсөө бидний амьдрал нэг л биш. Манай улс эх орны байдал ч гэсэн. Юуны төлөө бид ингэж хүний нутагт үйлээ үзэж явнав. Сайхан амьдрах гэсэн бидний буруу юу. Гэтэл ганцхан энэ солонгост биш өөр олон оронд олон мянган залуучууд явж байна. Явах гэж мөн л олон залуучууд охид хүсэл мөрөөдөл болон суугаа. Гэтэл явсан болгон сайн сайхан байна уу, үгүй л байхгүй юу. Ахыгаа хар.
Чи бодвол манай эхнэрийг буруутгаж суугаа байх. Би ч гэсэн өөрцгүй. Гэхдээ гол гогцоо нь эхнэрт маань байгаа юм биш. Энэ цаг үеийн шуурганд, энэ цаг үеийг туулж чадахгүй байгаад, энэ үед улс эх орноо зөв зүйтэй зохицуулж удирдаж чадахгүй байгаад л байгаа юм. Одоо манай гэр бүл гэж үгүй боллоо. Бид хоёрын амьдрал дууслаа. Хүүхдүүд өнчирч, тэдний маань хувь заяа нь буруугаар эргэлээ. Хэрхэн эргэхийг хэн мэдлээ. Цаашилбал зарим сайхан залуучууд хүний газар үхэж үрэгдэж байна.
Энэ одоо юу гэсэн үг вэ Жаргалаа? Чи бид хоёр ч яахав харлачихсан учир энд ажиллаад сардаа саяыг авч байна. Гэтэл цаана гэрээний муусайн залуучууд таван зуухан вонн авч байна шүү дээ. Гэтэл тэдний амьдрал нь ямар байна. Биднээс долоон доор. Гэрээний хүн гэж хорионы хүн л гэсэн үг. Бас болоогүй ээ наашаа явахаас нь өмнө эмнэлэгийн үзлэг нэртэйгээр ангилан ялгана. Манайх шиг ядуу улсад эрүүл хүн цөөхнийг хэлэхүү, эрүүлийг нь шилээд авчихаар цаана нь ямар үлдэхэв. Дээх нь үеийнхээр бол малиний адуу л гэсэн үг. Би эдгээр залуусаа муулж байгаа юм биш. Гэрээгээр явуулахад гар бие оролцоод байгаа энэ төрийн хүмүүсийг буруутгаад байгаа юм. Энэ төр ард түмнийг амар амгалан амьдруулахын тулд зөв бодлого явуулах ёстой атал түүнийгээ хийж чадахгүй болохоороо залуус охидоо харь оронд зарж, өөрсдийнхөө хийх ажлыг хөнгөвчилж байгаа юм. Тэгээд бас хүний наймаатай тэмцэнэ гээд байгаа шүү гээд Өлзий ахын хамар сарталзах нь ингэж амьдарч байгаадаа үнэхээр гутаж байгаа шинжтэй. Тэрээр цааш нь:
- Ард түмнийхээ арай гэж олж ирсэн хэдэн цаасыг нь банкны аргаар хурааж аваад л байшин барилга гэж эргэлдүүлээд л эргээгээд бидэндээ шахаад л. Өөрсдөө өдөржин бие биенийгээ нохой гахайгаар нь дуудчихаад, орой нь баар саванд заваарч байх хооронд карманд нь мөнгө зүгээр сул орж ирж байгаа юм чинь. Гэтэл үнэндээ ард бидний амьдрал ямар байна. Намайг хар манай гэр бүл үндсэндээ мөхөж байна. Хүн харахад биднээс өөрөөс нь болж байгаа юм шиг хэрнээ тийм биш байгаа байхгүй юү. Миний эхнэр буруутай ч би буруутгамааргүй байна. Үнэндээ бол гэр орноо олигтой авч яваагүй надад ч бас буруу бий. Гэтэл өчнөөн залуус охид энэ замруу орж байна. Хэдэн гэр бүл тэсэж, хэд нь салж сарних юм бүү мэд гэхчилэн эцэс төгсгөлгүй ярьсаар завилж суусан чигээрээ хойшоогоо уначихсан юм. Тасарч байгаа нь тэр.
Хөөрхий минь амьдралд, хайр дурлалдаа, гэр бүлдээ хичнээн хайртай ч өөрийг ингэж хуурсанд гомдсондоо ухаан тасартал уусан нь энэ дээ гэж хучлагыг нь засах хоорондоо Жаргал бодож байлаа.

Өлзий ахыг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд нь сэтгэлий нь сэргээх санаатай эрчүүдийн хээгүй зангаар - Шөнөжингөө л салтаа саамаа ухчих юм. Хүн ч унтуулахгүй гэтэл
- Өө харлаа тэгсэн үү? За даа хар багын юм дөө. Тэгээд ч бадаг шүлэг бичдэггүй, баруун гараараа оролддоггүй залуу нас гэж хаа байлаа гээд л пар пар инээх авч нүл нь цаанаа нэг гунигтай. Жаргал Өлзий ахыгаа худлаа ч гэсэн инээлгэсэндээ сэтгэл нь жаахан онгоймор болсон.

Энэ бүгдийг бодсоор үдээс өмнөх ажил дууслаа. Ажил эхлэхэд хуурай барьдаг гар нь хөндүүрлэн бадайрч өвдөж байсан ч хэдхэн минутын дараа гарын өвчин нь багасаж халуу дүүгэнэ. Гарын хөндүүрч яахав арилдаг байж. Сэтгэлийн хөндүүр харин тийм амар арилдаггүй ажээ.Цайны цаг болохтой зэрэг л цайгаа ч уулгүйгээр утсаа шүүрэн монгол руу залгав.Жоохоноо ч байхгүй дээ. За тэр хүү авлаа
- Байна уу?
- Өө миний хүү юу? Ээж нь бий юу ? Ээж нь урд шөнө гэртээ ирсэн үү? Гэтэл
- Тэгээд л би ээжийн утсыг авч байгаа биздээ. Бид хоёр өвөөгийнд хоносон гээд хүү нь
- Ээж! Аав ярьж байна гэлээ. Жаргал энэ хооронд би юу л болоод байна даа гэж толгойн манараа арилаагүй байтал утасны цаанаас Жоохоноо
- Байна уу? өө миний хань уу? бие хаа нь гайгүй юу саяхан залгаа биздээ
- Би зүгээрээ. Гэснээ ээрч
- зүгээр л чамайг санаад, та хоёр аавынд хоноо юу?
- Тиймээ ээжийн бие жаахан эвгүйрхээд, бид хоёр энд бараг гурав хонож байна.
- Өө харлаа. Тэгээд гайгүй юу?
- Гайгүй ээ гайгүй. Чи минь санаа зовоод яахав.
- Хойшоо манай аав ээж дээгүүр хааяа орж байгаарай даа гэтэл - Бил хоёр хойд аавынд л байна шүү дээ.
- Өө манай ээж өвдөө юү? Гэнгээ би ер нь яагаад л байна даа гэж бодож амжив
- Тиймээ гэхдээ одоо гайгүй, эвгүй юм идсэн шиг байна. Захаас л нэг жимс авч идсэн гэсэн. Манай энд ч хоол хүртэл хэцүүхэн л болоод байна шүү. Тэгээд ч манай байрны эзэн байраа засна энэ тэр гээд байгаа. Бид хоёр ер нь энд ирдэг юм билүү гэхэд Жаргал зүгээр л уухайн тас
- Тэг тэг өнөөдөр нүүгээд оч. Би дүүд чамд тусла гэе гэлээ
- Харин чи зүгээр үү? Нэг л хачин яриад байх чинь
- би сайн сайн. Харин Өлзий ахад базаахгүй юм болоод. За за дараа энэ тухай яръя гээд
- Харин чи наддаа хайртай хэвээрээ биз дээ гэхэд
- Жагаа минь дээ. Чи минь яасан бэ дээ? Найз нь чамдаа хязгааргүй хайртай. Хүү бид хоёр өдөр тоолон хүлээгээд л байна даа гээ хоолой нь зангирлаа.
- Энэ цалингаа авчихвал бид гурав байртай болчихно. Тэгээд… гэтэл дундуур нь
- Тэгээд л хүрээд ир л дээ. Байртай л болчихвол бусад нь яахав дээ. Гол нь хэдүүлээ цугтаа л байцгаая Жоохоноогийн дуу цаашлан хамар нь шуухитнаж сонсогдоно. Зүүдэндээ итгэж ханиа зовоохоо шахсандаа бантан Жаргал
- За найзынх нь цайны цаг дуусах нь дараа залгая. Чамдаа хүүдээ хайртай хайртай үнсье үнсье гэхэд Жоохоноо туниа муутайхан
- Үнсье гээд таслав.

Жаргал утсаараа шүдээ тогшин хэсэг сууснаа би яагаад тэгж зүүдлэв. Муу Жоохоноогоо гомдоохоо шахлаа. Үгүй гэхдээ л тэр муу сахалтай хар юмтай хачин байсымаа. Их л тод харагдаад байсым даа. Нээрээ л Өлзий ахын хэлснээр бид ингэж тусдаа амьдрах заяатай гэж үү. Ерөөсөө буцдаг ч юм билүү. Уг нь дахиад хэдэн сар болчихвол байрандаа тавилга авчих юм даа.За за бүгдээрээ л хамт байвал газар унтахад юу нь болохгүй гэж. Энд бараг гурван жил л унтлаа. Өлзий ахад хэлвэл шооч амьтан чинь авгайгаа хардаад гээд шоолдог боловуу яадаг бол хэмээн бодолдоо ороогдон явсаар цайны өрөөнд орж ирлээ. Өлзий ах:
- Үгүй чи хаашаа алга болчихдог юм бэ? Хоолоо хурдан идээд ажиллахаа бод. Би Салхид бүх явдлаа хэлээд эрт явахаар боллоо. Цаадах чинь хамартаа баас түрхчихсэн юм шиг л ярвагнаад сүйд. Одоо ганц нэг дэлгүүрээр ороод хоёр хүүдээ хэдэн чихэр мэхэрхэн авъя. За орой уулзая гээд гарч одлоо.
Жаргал араас нь харж суухдаа амьдралд яахаараа ингэж сайн хүмүүс нь хохирч байдаг байнаа. Гурван жил хамт байлаа гэр орон авгай хүүхдээ л ярихаас өөр хүүхэн мүүхэн гэснийг нь би л санахгүй юм. Өглөө харин баруун гар мар гэж солиорч байж ахыгаа зовоочихвуу даа. Дандаа л гэр орноо ярина. Эхнэрээ манай жанжин л гэх. Хөдөлгөөнтэй сэргэлэн хүүхэн бий. Бид гурвыг чирээд л яваам гэх.
- Танай жанжин хөөрхөн үү гэхэд зураг үзүүлэнгээ
- Бусдад бол яадгийг мэдэхгүй. Надад бол наран саран л гэнэ. Ер нь бол хүүхэн болгон хөөрхөн. Яагаад гэвэл бүгд нөхөрт гардаг. Нөгөө талаас нь хэлвэл бүгд л борлогддог гээд л маазрана. Бэлэн цэцэн тэгсэн хэрнээ хошин үгтэй, царай зүс тийм муу биш цэвэрхэн шар царайтай. Харин өмссөн зүүсэндээ нэг их анхаарал тавихгүй, тайл соль гэхгүй л бол өмссөнтөйгөө байгаад байх санаатай. Ном сонингоос толгой салгана гэж үгүй. Өрөөсөн хөлөө чичигнүүлээд л уншаад суудаг. Өөрийнхөө мэргэжилээр эх орондоо ажиллаж чадахгүй байгаадаа сэтгэлээр баахан унадаг боловуу гэмээр санагддаг юм. Гэхдээ сэтгэлээ их барьдаг хүн юм байна даа. Өчигдөр орой тийм байсан хүн чинь өглөө болохоор юу ч болоогүй юм шиг л. Эсвэл надад тэгж харагдах гэсийм боловуу. Нэг их уудаггүй юм байсан. Өчигдөр ч нэг татаж өгсөндөө. Арга ч үгүй юм байхаа даа. Амьдрал нь ийм болчихоод байх сэтгэлээр унахгүй хэн байхав. Би бол ч аль хэдийн сальфетик болсоон. Согтчихоод элдэв юм болохвий гэж болгоомжлоод
- Та ч өнөөдөр явуулж өгч байх шивдээ гэхэд
- За даа ямар нэг их бяр орох бишдээ л гэж суусан.
Өлзий ахыгаа болон өчигдөрийн болсон явдлаа бодож суусан Жаргал гэнэтхэн
- Аан би энэ бүхнээс болоод л муухай зүүдэлсэн байна шүү дээ гэж сая нэг юм бодож олов. Энэ хүртэл жаргал зүүдэндээ итгэсээр л байсан шиг.

Орой ажил тараад харих замдаа дэлгүүр дээр бууж Өлзий ахдаа нэг цамц,нэг шил виски авлаа. Гэртээ иртэл Өлзий ах баахан новшин дунд хөглөрөн сууна. Юмаа янзалж байгаа бололтой. Гараас нь гарч байгаа юм гэж ер алга. Хий дэмий л ийш нь ч нэг, тийш нь ч нэг хийгээд л эсвэл буцааж гаргаад л суух. Нөгөөдөр өглөөний тийз авсан юм байх. Маргааш үдээс хойшдоо Сөүл ороод нисэх буудал дээр нэг хоносон болоод өглөө нь нисэх гэнэ. Жаргал юмыг нь базааж өглөө. Авсан юмаа өгтөл
- Өө! надад яахнав дээ. Харин гэрийнхэндээ бага сагахан юм явуулахгүй юмуу гэнэ. Гэнэтхэн явах болчихоод хэн хэн нь нэг их дуугарч чадсангүй. Мань хоёр хэдэн жил цуг амьдрахдаа хоёр биендээ нилээн дассан бололтой. Тэгэсхийгээд дуу муутайхан хонолоо. Тэр шөнөдөө Жаргал элдэв зүйл зүүдлэлгүй нойр ханан өглөө сэртэл Өлзий ах аль хэдийн босчихсон цай чанаад, гамбир хайрчихаж.
- Та унтахгүй яагаа вэ үдийн хойно явах байж гэтэл
- Ах нь яахав алгын чинээ газраас алдын чинээ газар очиж арвалзаж тарвалзах гэж байгаа хүн. Харин сүүлийн удаа нэг сайхан цай чанаад өгье гэж санаад л гэх.
Хоёул гамбираа цайндаа хөшиглөж хийж, шоржигнуулан сорж хэсэг сууснаа Жаргал
- Өлзий ахаа! би ч гэсэн буцдаг юм билүү. Гэр орноо ч санаж байна. Орох оронтой ч болчихлоо. Жоохоноо ч ир гээд…гэтэл Өлзий ах жигтэйхэн баярласан шинжтэй
- Нээрээ юү? Уг нь ах нь чамд хэлье гэж бодсон боловч чамайг уруу татсан болчих болов уу гээд дуугараагүй юм. Гэр бүл хамтдаа байх шиг жаргал гэж үгүй юм даа. Өвдсөн ч зовсон ч, өлссөн ч цангасан ч хамтдаа л байвал.
Засаж болдог алдааг алдаа гэдэггүй юм дүү минь. Засаж болохгүй алдаа чинь л жинхэнэ алдаа шүү дээ. Ах нь амьдралдаа алд дэлэм алджээ.
- Та ямар юмандаа алдсын. Таны буруу гэж байхгүй шүү дээ.
- Үгүй ээ миний дүү. Буруутайгаа оллоо гээд алдааг засаж байгаа юм биш. Ах нь авгай хүүхдээ арчлаад төрсөн нутагтаа хүн шиг амьдарч чадаагүйгээр хамгийн том алджээ. Тэр муу хүний бүсгүй үрийг хайрласан ч юм байхгүй харь хүний гар харуулаад. Би олигтой байсан бол миний жанжин юу гэж хүний царай харж суухав. Харь хүний доор хүсэл сэтгэлийг нь хангаж хэвтэх тийм сайхан байдаггүй байхаа. Энэ бүхэн ахынх нь л алдаа. Би бараг засаж чадахгүй л болов уу даа. Чамд энэ бүхнээ хэлэх гэснээ чадаагүй юм.
Хэрвээ чи буцъя гэж үнэн голоосоо шийдсэн бол амьдрал руугаа, аз жаргал руугаа, амраг руугаа, алаг үрлүүгээ буцах л хэрэгтэй. Амьдралд нэг нь алдсан байхад нөгөө нь заавал оносон байдгийм шүү дээ гэх Өлзий ах өөрт нь юу ч тохиолдоогүй юм шиг сэтгэл онгойсон шинжтэйгээр Жаргалыг харж, ямар нэгэн юмыг аварсан мэт нүдэнд нь баяртайгаар гялалзана. Тэгээд
- Тиймээ! дүү минь хоёулаа ээж аав руугаа эх орон руугаа буцацгаая гэлээ.
Энэ бүгдийг харж суухдаа Жаргал миний төлөө, манай амьдралын төлөө ингэж л зовж байсым байхдаа зайлуул. Өлзий ах өөрийгөө тос даасан бор талын хүй дарсан шар чулуу. Би талын хүү гэдэгсэн. Үнэхээр л та тал шигээ уужимхан хүн юмдаа хэмээн бодож суулаа…



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 4/1 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 27 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Тэрэлж
trlj-004.JPG
Хэмжээс: 600x450 100k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2150


erd-039.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2678

Х.Төгсөө Зотон, тос 50x60
Бодрол
Хэмжээс: 600x531 141k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3983


Агуулга
Ням, 2018.02.11
· Цаг хугацаа
· Ц. Отгонбаатар: Тэр намар
· Айхтар жаалууд
Баасан, 2018.02.09
· Жогноогийн Бямбасайхан: Би хун болмоор байна
· Цэндийн Дамдинсүрэн : Чемодантай_юм
· П.Хулан : Шунал
· Лхамсүрэнгийн Энхтуяа : Тарний хүч
· Дарамын БАТБАЯР : Уул мэт өвгөд
· Чойндонгийн Онгоодой : Баяны нүнжиг
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : Ялагдал
Мягмар, 2018.02.06
· Шагж Гэлэн: Миний бор түрүүвч
· Шагж Гэлэн
· Шагж Гэлэн: Нээлттэй хүн
· Шагж Гэлэн: Удаан эхнэрийн зарим статистик амжилтууд
· Шагж Гэлэн: Эхнэргүй 40 хүрэх гэж яваа зарим найзууддаа
· Шагж Гэлэн: Хэзээч мартагдашгүй миний хоёр дахь хайр
· Доржхандын Төрмөнх: Нэг орой нэг өглөө
· Сүүлчийн бороо
· Цэндийн Доржготов: Гүү барих өглөө
· Өглөө
· Ширчингийн Сүхбаатар : БАРИНТАГТ СУДРЫН НЭРТЭЙ БАНЗРАГЧИЙН ХҮҮ БАТЧУЛУУН ТАНЬД БАРИХ ШҮЛЭГ ИНУ
Даваа, 2018.02.05
· Жалчингийн Заяабаатар : Диваанжинд нар мандана
· Ширчингийн Сүхбаатар : "Монгол төрийн мэргэн өвөө" номноос
· Агвааны Дэнсмаа : Жижиг өвөө /Өгүүллэг/
Лхагва, 2018.01.31
· Ц. Чимэддорж: Би майга
· Б. Цоожчулуунцэцэг: Нулимс
· Д. Өлзийхутаг: Ухаарал
· М.Цэемаа: Намар хаашаа...
· Соёрхын Пүрэвсүрэн : Эмээ
· С. Баттулга: Нэг л удаа
· Цэндийн Доржготов: Амьтан
Мягмар, 2018.01.30
· Г. Нямдорж: Өнчин хүний хоолой
· Кавабата Ясүнари: Канар бялзуухай
· А. Эрдэнэ-Очир: Голын тохой дээр
· Жерар Де Нервал - Ойд
· Акияа Ютака - Сүүдэр
· Жак Превер - Парисын шөнө
· Гийом Аполлинер - Сарнайн ертөнц
· Б. Доржалам: Хөөрлийн шүлэг
· Омгорхол

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn