Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-эрдэнэ : Үс
Оруулсан admin on 2008-11-05 01:53:48 (4429 уншсан)

    Яг одоо би үсээ ургахыг хүлээж байна. Энэ хүлээлтийг дагаад бүх амьдрал маань, миний үс миний санасан хэмжээнд хүртэл урт ургахыг хүлээгээд байна. Үснийхээ ард хүмүүсийн нүднээс нуугдах гэж л тэр. Өөрийгөө үргэлж эвдэхийг хүсдэг, өөрөөсөө уйдамтгай зан маань миний хүлээлтийг бусниулах гэж тун ч их мэрийж байна.     Үс эхлээд мөрөндөө хүрсэн. Гэсэн ч санаа амарсангүй. Залхмаар удаан энэ хүлээлт хэзээ зогсохыг бүү мэд. “Ерөөсөө тайрчихъя” гэж хэд хэдэн ч удаа хайч шүүрч авав. Гэсэн ч “Хүлээх хэрэгтэй” гэсэн өөр нэгэн бодол хайчийг байранд нь буцаан тавиулж байлаа. Дараа нь үс мөрөө даван дал хавьцаа очив. Тэвчээргүй араншин надад “Одоо болоо ш дээ” гэж сануулах бүрийд нүдэнд хайчны үзүүр харагдана. Гэсэн ч шүдээ зуун дахиад л хүлээв. Миний хүлээлтийг хүндэтгэсэн мэт, миний тэвчээрийг сорих гэсэн мэт надад юу ч тохиолдохгүй л байлаа. Бүх насаараа хүлээсэн маань энэ үстэй л холбоотой байх шиг. Үсээ уртын урт ургуулахгүй л бол миний хүсэл биелэхгүй байх мэт. Үсээ уртын урт ургахаас нааш миний сэтгэл санаа тогтож өгөхгүй юм шиг.

    Одоо бол миний үс далаа даваад бүсэлхийнээс арай дээхнэ хүрчихээд байгаа. Гэхдээ “Арай л болоогүй байна даа” гэсэн дуу хоолой миний хүлээлт дуусах болоогүйг сануулна. Ямх ямхаар үс уртсах тусам тайтгарч, янз янзаар үсээ гоёсон бүсгүйчүүдийг харах тусам өнөөх тэвчээргүй араншин дотроос хатган хайчны ирийг гялалзуулна. “Үгүй ээ, миний үс минийх болохоос хайчинд зориулагдаагүй”.

    Үс, хайч, тэвчээр, хүлээлт. Бас өөрчлөгдөхийг хүсэх тэвчээргүй араншин. Үс уртсах тусам тэвчээр барагдах хэрнээ үс ургах тусам ухаан санаа саруул сайхан болж байна. Үс ургаж байна. Би ч бас ургаж байна. Ургах тусмаа үс улам шингэрч, уртсах тусмаа үс улам ихээр ширэлдэн зууралдана. Би нуугдан нуугдсаар уртын урт хүрэн үсний ард үүрээ заслаа. Тэр үүрэнд миний өндөгнүүд хагарч, тэр үүрэнд миний хүсэл мөрөөдөл зөвхөн миний хэв маягаар мөчирлөн салаалав. Миний ертөнцийг одоо нэг л зүйл бусниулж чадна. Тэр бол “ерөөсөө тайрчихъя” гэсэн бодол. Би хайчийг далдын далд нуугаад үйл мэтгэхээ ч болилоо. Би үсчний газруудыг маршрутаасаа хасаж, огт өөр гудамжуудаар алхах болов. Би ургаж, үснийхээ ард өөрийн ертөнцийг нууцхан бүтээж байна. Миний хүлээж байсан өөрчлөлтүүд зөвхөн тэр үүрэнд л өрнөж эхэллээ. Өөр хэний ч биш миний адал явдлууд. Миний гишгэсэн мөрийг уртын урт ургасан үс минь шүүрдэн алга болгож, миний ургаж байгаа дэгдээхэйнүүдийг үс маань бусдын хар нүднээс нуун хадгалж байна. Миний үсний ширхэг бүрийг завсаар зөвхөн надад зориулагдсан нарны гэрэл урсан орж, ирээд надад зориулагдсан сарны гэрэлд байраа тавьж өгдөг. Тэр гэрлийн өнгө бусдын мэддэгээс огт өөр. Тэр гэрэл зөвхөн миний эд юмс дээр тусдаг. Тэр гэрлүүд миний өндөгнүүд дээр л тусдаг.

    Одоо хүлээлт үргэлжилсээр л байна. Миний тэвчээр хэдийнэ үснийхээ цаанаа тухлан байраа засаад тэвчээргүй араншинг нэг л шөнийн сарны гэрлээр шахан гаргачихав. Би өөрчлөгдөж байна. Намайг өөрчлөгдөх хэрээр хүмүүс ч огт өөр болон хувирчээ. Тэдэнд миний урт ургасан үсний цаана чухам юу байгаа нь л сонин. Үс урт ургах хэрээр өнгөлзөх дайсан олширно. Үс уртсах тусмаа улам бат бэх хэрэм миний ширэлдсэн үсээр бий болов.
Тэнд нь би бас бий болж байна.     

2007.02.11   


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 9/2 | Болор-эрдэнэ Х )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 44 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-041.JPG
Хэмжээс: 600x450 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2540

Ц.Батболд Зотон, тос 92x92
Хүрээ эхнэр
Хэмжээс: 600x593 176k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3501


B3-001.JPG
Хэмжээс: 600x457 136k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3355


Агуулга
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn