Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-эрдэнэ : Диваажингийн хоригдлууд
Оруулсан admin on 2008-11-05 02:06:22 (5991 уншсан)

Цас шамарсан хүйтэн хавсарга хавирга нэвт жиндүүлж, хуучин байшингийн шавар хучилт нь эмтэрсэн ёроолд алга тосон суугаа гуйлгачинг анзаарах сөхөөтэй хүн битгий хэл нохой ч алга. Салхи ганцхан түүгээр л доог хийх мэт хормой хотыг нь хийсгэж, ноорсон хуучин хувцасных нь завсар зайгаар хайр найргүй шургална. Хэзээ хэдийд анх энэ ертөнцөд дуугаа хадаан ирээд, хэний гарт бүүвэйлүүлэн өссөнөө ч мартсан тэр гуйлгачингийн нэр хэн болохыг өөрөөс нь өөр хэн ч үл мэднэ. Үнэндээ бол тэр өөрөө ч нэрнээсээ илүү хоногийн хоол, хэд гурван зоосыг л эрхэмлэн үзсээр олон оныг үдсэн тул нэр усаа хаа нэг гэдэс цатгалан үедээ л санах нь бий.
Харамсалтай нь тийм өдөр хоногууд сүүлийн хэдэн жил бараг л таарч байсангүй. Тиймээс нэрээ санах нь тун ховор. Сайранд хучигдан, салхи шороонд сааралтсан гар нь аргагүй даарсандаа болоод улайн чичирч байгаа ч тэр энэ бүхнийг үл харгалзан хорсох мэт хонхолзох ходоодыг нь баярлуулах хэн нэгнийг битүүхэн үгүйлнэ. Гэтэл энэ хахир хорвоо дээр түүнийг тоож, анзаарч байгаа нэгээхэн бээр ч амьтан алга ажээ. Гуйлгачин дэндгэр хөх “Жийп” машинд хөлөө дүрээд орж ядан байгаа ганган хувцастай тарган эрийг атаархангуй харж суухдаа “Энүүний өрөөсөн гутлын үнээр л би долоо хоног тансаг амьдрана даа” хэмээн санаашрав.

Харин тарган эр энэ үеэр ойр тойрноо хайнгадуухан харснаа хамрынх нь үзүүрт хөлс, нус нь гонжролдон хөлдөж, алгаа гунигтайгаар тосон суугаа гуйлгачинтай харц мөргөлдмөгцөө амандаа “Түй түй түй” гэж гурвантаа нулимаад машиндаа ухасхийн суулаа. Тэгээд сайдын сэнтий шиг тохитой зөөлөн сандалдаа санаа нь амарсан мэт тухалснаа цүндгэр том гэдсээ өвдгөн дээрээ эвтэйхэн тавиад түлхүүрээ эргүүлэв. Хэдхэн хоромын дараа “баячуудын” гэгддэг хотын шинэ хорооллын тохилог хаусныхаа гадаа тоормослон зогсоод хүйтэн салхинаас зугтах мэт гэрийнхээ довжоо руу шаламгайлан өгсөж, гуулин төмрөөр хээлэн чимэглэсэн том хүрэн хаалгаа онгойлгон дотогш орлоо. Хувцсаа тайлангаа удахгүй орж ирэх томоохон мөнгөний ажлаа хэнтэй хамсрах тухайгаа бодож байтал гар утас нь хангинав. Бүдүүн эр амьсгаагаа дарах гэсэн мэт үүднийхээ өлгүүрийн дэргэдэх сандал дээр аахилан суух зуураа утсаа нээн хэн залгаж байгааг тандах гэсэн янзтай зогсоо чөлөөгүй хангинаж байгаа утсаа нүүрэндээ тулган харна. Гайхасхийн байснаа хүзүүгээ хойш нь огцом эргүүлж, шар усаа харжигнуулан дуугаргаад OK товчийг дарав.

-Байна уу, хэн бэ?
-…
-Аан, ах уу? Яасан гэнэ ээ?... Тэгээд хэд хэрэгтэй юм бэ?
-…
-Одоохондоо ч хэцүү л байна даа…
-…
-За тэгье ээ, үнэхээр тийм юм болсон бол би олохыг хичээе.
-…
-За яахав дээ, энэ зэргийн тус байлгүй яахав.
Утсаа ууртайгаар зузаан хөх хивсэн дээр шидээд хүндээр аахилангаа гутлаа тайлах гэж нүсэр ажил болов. “Үгүй ер, муусайн гуйлгачингууд. Гуйхаа л мэдэхээс буцааж өгөхөө мэдэх биш. Гуйлга гуйдаггүй мөрөөр минь амьдруулчихдаг газар байдаггүй л юм байх даа. Олсон хэдийгээ амьтнаас нуулгүй хэрэглэх юмсан” гэж ундууцан үглэлээ.

Энэ агшинд дүүгээсээ хэдэн цаас салгахаар болсондоо хөөрсөн хамаатных нь ах айлынхаа бүсгүйгээс гуйж ярьсан утсыг нь буцааж өгөхдөө нүдэндээ инээмсэглэл гэрэлтүүлж,
-За, баярлалаа миний дүү. Их том хэрэг бүтлээ шүү гэж талархаад гарахад бүсгүй “Сайхан юм аа. Аргагүйдсэн үедээ учраа хэлээд туслуулчих хүнтэй байна гэдэг. Харин миний асуудлыг хэн шийдэх юм болоо” гэж атаархангуй бодоод цааш эргэв. Бүсгүйн гэрт хүйт даах агаад, саяхан гөвж дуусгасан нүүрстэй шуудайны халтар булан шавар пийшингийн араас цухуйна. Бүсгүй нөмгөн өмссөн бор дээлийнхээ энгэрийг хумиснаа гундаж яваа царайгаа толинд анхааралтай харлаа. Үнс тоосонд бүрзийн сааралтсан богино үс, зовхи нь унжиж яваа гунигтай харц, бүүдгэр гэрэлгүй шавар байшин, хэзээ мөдгүй архи тамхи ханхлуулсаар үүд өшиглөн ороод ирэх нөхрөө бодохоос улам ч жихүүцэх мэт болов. “Хэзээ нэг хүний эдэлдгийг эдэлж, өмсдгийг өмсөж, сэтгэл тайван, гэдэс цатгалан, явах юм бол доо. Ядаж байхад энэ царай зүсийг. Хэзээний нэг авгай авгай…” гэсэн харамсал хүйтэн жавартай өрсөлдөх мэт сэтгэлийнх нь гүнд шургалан ороход нүднээс нь ганцхан дусал нулимс гүлдхийн гараад иржээ.

-Ээ, чи чинь…бас л усан нүдлээд зогсож байна уу гэсээр айлын эмгэн уур савсуулан орж ирээд гэрийг нь өлөн нүдээрээ хэсүүчлэн харснаа,

-Хаяад явчихад яана аа. Би чиний насан дээр байсан бол аль эрт дахиад нэгийг олоод авчихсан байгаа. Манай нэг сагсуу хар бас хаана тэнэж явдаг юм бол гэж цангинатал шогширсноо хүүхний нүүрийг ундууцах мэт хяламхийн харав. Эмгэн түлээ түлш, мөнгө төгрөг ярьж байснаа бор цайны ханд гуйж аваад хармаалан гарлаа.
Эмгэнийг хашааны хаалга пир пархийлгэн гарахад хажуугийн хаалган дээр шар такси ирж зогсоод хэн нэгнийг дуудах мэт сигнаал хадаан бахируулав. Таксины хаалга онгойсноо сайхан цагаан алчуур хүзүүн дээрээ ороосон танхил цагаан бүсгүй хаалгаар нь шагайн ийш тийш болгоомжлох мэт сэртэлзэн харснаа,

-Эмээ, энд нэг зурхайчийнх байдаг гэсэн. Хаа юм бол гэж асуух дуулдав. Эмгэн хэрэгт дурлан бүсгүй рүү дөхсөнөө,

-Аан, тэр урд гудамжинд байдаг. Яг ийм ногоон хаалга байгаа гэж уриалгахан хэлэхэд бүсгүй,

-Өө, баярлалаа эмээ гэснээ хаалгаа тасхийтэл хаахад такси ч цааш огцом хурд аван давхилаа.

-Ийм ганган амьтанд бас үзүүлж, харуулах зовлон байдаг л юм байх даа гэж эмгэн үглээд давсаа тэмтрэн эсрэг тал руу маажиганан алхав. Харин бүсгүй таксины жолоочийн буржгардуу үсээр бүрхсэн бор хүзүү рүү хайнгадуухан хараад, татаад дуусч байгаа нарийхан иштэй тамхиа цонхоор чулуудлаа. Эмгэний зааж өгсөн ногоон хаалган дээр ирээд сигнаалаа дуугаргахад төдөлгүй хашааны завсраар хэн нэгний нүд шагайн харснаа хаалганыхаа түгжээг торхийлгэн тайлав. Бүсгүй сайхан царайдаа инээд цацруулсаар таксинаас бууж, хаалга нээж өгсөн хижээл насны эмэгтэйг даган дотогш орлоо. Арц, хүжний үнэр нэвт шингэсэн гурван тасалгаа бүхий уужим байшин халуу дүүгэн угтахад нүдний шил зүүсэн улаан дээлтэй хижээл насны халзан эр хоймрын сандал дүүргэн налайж харагдана. Тэр хүн орж ирж байгаа бүсгүйг танимхайран харснаа мэнд мэдээд өөртөө ойртон суухыг урив. Бүсгүй шоо, зоос, эрих, хөзөр өрсөн намхан улаан ширээний дэргэд цомцойн суугаад хөөрхөн бор нүдээ эргэлдүүлэн гэр доторхыг сонирхон харна. Харин зурхайч хиймэл намдуухан хоолойгоор бүсгүйгээс ирсэн учрыг нь асуулаа.
-Би нэг хүнтэй танилцсан юм. Уг нь гайгүй тохитой хүн л дээ. Танаас юу нуухав дээ. Эхнэр хүүхэдтэй. Гэхдээ надтай сууна гээд байгаа юм. Тэгээд л.., яах вэ л гэж…хэмээн бүсгүй сүүлчийнхээ үгийг залгичихаад өөдөөс нь дүрлийн ширтэв. Зурхайч инээд алдсанаа өмнөө өрсөн олон “багаж”-наасаа голдоо нүхтэй гуулин зоосыг авч, алгандаа хийн хэд үлээснээ,

-Тэр хүнээ нүдэндээ харж бай. Тэгээд зорилгоо сайн бод гээд зоосыг  алган дээрээ нэг эгнээ болгон тараан тавив. Тэгснээ дотроо тоо бодох мэт нэг нэгээр нь гулсуулан хуруугаараа имэрснээ, толгойгоо сэгсрээд,

-Чи тийм дэмий юм бодох хэрэггүй. Тэр чамд хань болох хүн биш байна. Харин чамайг өөр л тавилан хүлээж байна даа гээд нүд рүү нь сонжих мэт харав. Бүсгүй зурхайчийн хэлсэн үгэнд цочих мэт урт нарийхан хүзүүгээ сунган өндөлзсөнөө юу хэлэхийг нь тэсч ядан хүлээлээ. Зурхайч эр зоос руугаа дахин харснаа,
-Энд дэндүү сайн бууж байна. Харин алсдаа жаахан бөглүү, түгжигдмэл болох юм байна. Голоод орхисон бүхнээ эргэж үгүйлээд байх бололтой. Ямар ч байсан санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтнэ. Дутуу бүхэн чинь гүйцнэ. Их л сайхан дардан цагаан зам харагдаад байна даа, охин минь…Ингэхэд нөгөө дүүгээ гадагшаа явуулна гээд байсан, чадсан уу гэж асуугаад, нүд рүү нь дахиад л анхааралтай ширтэв. Бүсгүй инээд алдсанаа,

-Тэгсээн, таны хэлснээр л хийсэн. Тэгээд хоёр долоо хоногийн өмнө явчихсан. Одоо ч санаа зовоох юм цөөрөөд л байна шүү гээд эзэгтэйн авчирч өгсөн цайг намжиртайгаар хоёр гардан аваад, зөөлөн ягаан будагтай уруулдаа эвтэйхэн хүргэлээ. Баяртай мэдээ, халуун сүүтэй цайны ааг хоёрт хацар нь ягаарсан бүсгүй зурхайчийнхаас гараад хүйтэн жаварт туугдан энгэрлүүгээ эрүүгээ шигтгэн зам руу яаран алхав. Бушуухан такси бариад харьж, халуун устай тэвшиндээ хөөс дүүргэн хэвтэхээр шийдсэн бүсгүйг гудамжны үзүүр дээр ирэхэд архи ханхлуулан гуйвалсан согттуу эр өөдөөс нь халз тулан гараад ирэв. Бүсгүй бөндгөнөтөл цочоод огло үсрэн холдоход согтуу эр хөлөө алцайн хашаа тулан зогссоноо араас нь инээд алдан хараад,

-Хөөш, чи. Чи чинь одоо ямар сайхан амьтан бэ? Надаас айгаа юу, айн гэснээ араас салгалан дагав. Бүсгүй гүйх шахам зам руу ойртоод эргэн эргэн харсаар гараараа сандран дохиход согтуу эр түүн рүү улам дөхлөө.

-Чи хэн юм? Хөөе, бүсгүй. Танилцъя л даа, хоёулаа ганц шил юм уух уу гэж хэлээ орооцолдуулан үглэх зуур нь тоосонд дарагдсан саарал “Эксель” бүсгүйн дэргэд шороо манарган зогсоход бүсгүй ч үсрэх шахам ороод яваад өгчээ. Согтуу эр холдож ойртон байгаа газраас арай гэж харцаа салган бүсгүйн зүг харахад тэр ор сураггүй алга болсон байлаа.

-Өө, муу новш. Алцайсан хулгайч. Үхсэн чамаар би дутах юм уу. Ганц шил юм л горьдсон юм мэдэв үү гэснээ согтуу эр газар шургачих нь холгүй гуйвалснаа арайхийн тогтоод эргэн тойрноо сүүмийсэн нүдээр хараад буцан алхав. Гэсэн ч төдий л холдож чадсангүй гудамжны үзүүр тойроод захын хаалганы дэргэд годройтон унаснаа толгойгоороо хаалганы дэргэд босгосон төмөр шонгийн хугархайг дагзаараа хага мөргөлөө. Өвдсөндөө ч тэр үү, гайхсандаа ч тэр үү толгойгоо нэг өндийлгөснөө “Ёо ёо” гэж бөглүүхэн дуу алдаад дахин тэнгэр харуулдан унав. Цас хуйсганах нь улам ширүүсч, газарт буухдаа шороотой холилдон зэвхий саарал өнгөтэй юм болох бөгөөд согтуу эрийн толгойноос дусалж эхэлсэн цус айлын үүдний цардмал гишгүүрийн зүүн буланд тунарахад саарал цас хар хүрэн өнгөөр нэвчин газарт хайлан шингэв. Согтуу эр ухаан нь орон гаран солиорч, бүүдийн саарал тэнгэр лүү салаавч өгснөө,

-Түй, май чи. Чиний балга архийг уугаа л биз. Тийм овоо юм бол дахиад ганц шилийг өгчих л дөө. Би архичин хүн. Хаашдаа өнгөрсөн хар архичин. Ууна, уусаар ч байх болно. Харин чи сонсож байгаа бол хар усаар бороо оруул л даа. Би л ууна даа, тэрнийг чинь. Хэ хэ хэ…
Тэр ингэж хэлээд толгойгоо эвгүй нугалаад өнөөх хар хүрэн шороо руу нүүрээрээ шурган уналаа…Оройн 20 цагийн орчимд бүсгүйн алга болсон замаар  дуу хадаан давхиж явсан түргэнийн ногоон тэрэг огцом эргэн согтуу эрийн царцсан бие хэвтэж байгаа гудамж эргэн орж ирээд хүмүүс тойрон шавсан үзүүрийн хашааны хаалган дээр тоормос даран зогсов. Цагаан халаат хааш яйш угласан түргэний эмч хүүхэн машинаас дугуй төмөр хайрцаг барин бууж ирснээ шууд л тэдний зүг алхлаа. Энэ үеэр гудамжны нөгөө өнцгөөс цагдаагийн саарал “69” машин мөн л сүртэй дуу гарган хүрч ирэв. Хүмүүс үдшийн зэврүүн хүйтэн, сар ч үгүй зэвхий даах харанхуйг ч тоолгүй айсан, гайхсан, сониучирхсан байдалтай цогсцсыг тойрон бүчих аж. Цагаан халаадтай эмч үзлэг хийгээд цагдаагийн дэслэгчтэй уулзаж, ямар нэг баримт дээр гарын үсэг зурахад шавилхан дэслэгч бухимдангуй янзтай нөгөө цогцсын эргэн тойронд хэмжилт, ажиглалт хийнгээ дуудлага өгсөн хашааны хаалганы эзнээс түншсэн, түрэмгийлсэн байртай хэдэн ширүүн асуулт асуув. Төдөлгүй цогцсыг түргэний тэргэнд ачаад хаа нэг тийш авч одоход дэслэгч залуу машиндаа яаран ороод даарсан байртай чичирсхийснээ тамхи асаан гүнзгий сорлоо.

-Хэсэг рүү юү гэсэн жолоочийн асуултанд,

-Хэрэггүй ээ, намайг гэрт буулгачих. Тэгээд энэ дэвтрийг жижүүрт өгчихөөрэй гэснээ өврөө даран ямар нэг юм тэмтрэв. Жолооч түүнийг дан цагаан байрны үүдэнд буулгахад дэслэгч залуу тэвхийтэл үсрэн буугаад, тасхийтэл хаалгыг нь саван хаагаад модон шаттай довжоо руу орон харанхуй хонгилд ууслаа. Харин жолооч араас нь харсан ч үгүй хэсэг рүү хурдлан давхив. Өдөр болгон шахам л тохиолдож байдаг саяын цогцосны талаар тэр огтхон ч сонирхсонгүй. Хэсэг дээр ирээд дуудлагаар очиж, хэргийн газартай танилцсан тухай рапортын дэвтрийг жижүүрт үлдээгээд дараагийн ээлжийн жолоочийг хүлээн хонгилын вандан сандал дээр хөлөө жийн суулаа. Сар гаруйн өмнө цагдаад жолоочоор ажилд орсон баяр хөөр  нь дарагдаж, өдрийн орлого хийх гэж “махаа иддэг” байсан хөлсний тэрэгний ажлаа санагалзан суухдаа “Өөрийн гэсэн унаатай болчих юмсан. Энд ч насаараа хадагдав бололтой. За яахав, яаж ийж байгаад гайгүйхэн хүнтэй танилцаад авах боломж гарах юм бол боломжийн хөлстэй ажил хийнэ дээ” гэж бодоод шүлсээ шүднийхээ завсраар год хийлгэн хаяв. Энэ үеэр ээлжийн жолооч ч ирж, мань хүн ч гэрийн зүг явлаа. Гэсэн ч ханхай хоосон таван ханат нь зэвхий дааж, эмэгтэй хүн хүрээгүй ор дэр нь үрчийн халтартаад бүхлээрээ голдуу унтдагаас баргийн хүн ойртохоор муухай үнэр биеэс нь ханхийнэ.

Гэртээ удаан сууж төвдсөнгүй хажуу айлдаа орвол олон халтар хүүхэд тойруулсан бор авгай аяга тавгаа ханхийлгэн “Боль чи, яах гээд байгаа юм” хэмээн хашгичсаар угтав. Жолооч авгайн гэрт орж, цаг агаарын муухай, оройн үхсэн хүний дуудлага гээд энэ тэрийг ярьж, гайхуулж шогшруулж аваад аяга хар цай, бор гурилтай бантан ганц аягыг хүртэж аваад хөлсөө арчсаар, гэртээ ч оролгүй харанхуйд баахан зогслоо. Өдрийн турш хуйсагнасан тэнгэр захаасаа онгойх аядаж, баруун хаяагаар ганц нэг од бүрсийн харагдана. Айлынх нь яндангаар утаа савсаж, халуун хоолны үнэр хамар цоргих бөгөөд хүүхдийн уйлаан майлаан, ааштай эхнэрийн тас тасхийлгэн зандрах дуу хадна. Жолооч уртаар санаа алдаад сурсан зангаараа тамхи асааж, шүлсээ годхийтэл хаяснаа хураалттай төмрийн сэгэн дээр сандайлан суулаа. “Гэнэт их мөнгө олоод баяжчихвал юу хийх үү? Нэг сайхан байр худалдаж аваад, ганган цагаан хүүхнүүдийг бөөнөөр авчирч зугаацна даа. Өө, нээрээн. Хамгийн түрүүнд нэг данхайсан “Хаммер” авах юм шүү. Тэгээд л хөдөө гадааг холиод сүнгэчихнэ дээ. Гэр орон цэвэрлээд байх, хоол сайхан хийчихдэг гэрийн үйлчлэгч хөлсөлж аваад л…”. Тэр үүнээс цааш бодож чадсангүй. хамаг мөрөөдөл нь ингээд дуусчих шиг санагдана. “Өөр яах билээ?” гэж тэнгэр ширтэн бодол болон сууснаа “Яадгийм, ерөөсөө хэдэн сайхан машины цуглуулгатай болно оо. Муусайн юмнууд атаархаад үхнэ дээ. Энэ айлын сэгсийсэн авгай аягүй бол атаархаад амиа хорлоно шүү” гэж бодоод түүндээ эрэмших мэт инээвхийлснээ тамхиныхаа шүүрийг улалзтал нэг сайн сорж аваад газарт шидэн дээрээс нь гишгэлэв. Тэгээд гэртээ орохоор завдан өндийх үед тээр баруун зүгт од харвах мэт бүдэгхэн цагаан зураас гялсхийхэд “Түй түй, миний од биш. Хүний од” гэж шившээд гэртээ орон хаалгаа хавхийтэл хаалаа.
 
Энэ үед тоонон дээр нь лүглийн сууж байсан бараан сүүдэр хаалга хаах доргионоос цочих мэт дээш огцом замхран хөөрөв. Тэр сүүдэр айлуудын яндангийн саарал утаатай холилдон хэсэг үзэгдэхгүй байснаа улам дээш хөөрөн тэднээс тасраад нарийхан хар зураас болон нимгэн саарал үүлсийг гаталж, агаар мандалд хүрснээ гялс гялхийсэн мөнгөлөг эрээн утас мэт эрчилдэн ороолдсоор ямар нэгэн үл үзэгдэх хавхлагийн завсраар яваад орчихлоо. Тэр хавхлаг хаагдахаас өмнө нэгэн аймшигт царай хүмүүсийн ертөнц рүү гүн шөнийн тэнгэр мэт хүйтэн хар нүдээр хяламхийн хараад хавхлагийг хаагаад тохойндоо эрчилсэн өнөөх утаа адил суунаглах мөнгөн утасны гогцоорсон голыг үл үзэгдэх дэгээнд өлгөөд түүнтэй адил өлгөөтэй хөвөрсөн утаснуудын нэгийг аваад эрчлээсийг нэг нэгээр тайлж эхлэв. Түүний эрчлээсээс хүмүүс гарч ирнэ. Гарч ирсэн хүн болгоны өмнө нөгөө аймшигт царай мэхийн ёслоод,

-Би бол эрлэгийн элч билээ. Таныг зовлонт хүний амьдралыг туулж барсны чинь төлөө би мэхийн хүндэтгэж байна. Одоо таны зовлон жаргал, буян нүглийг дэнсэлж үзээд би эдгээр хаалгануудад илгээх болно гээд яг адилхан солонгорох гурван нарийхан зураас руу заах аж. Түүний өмнө зогсох хүмүүс ямар нэгэн хариу хэлэхгүй ч хэрхэхээ нэгэнт шийдчихсэн мэт дуулгавартайгаар хүлээн зогсоно. Эрлэгийн элч хүмүүсийг эргүүлж тойруулан хараад, махан биеэ хэрхэн эдэлснийг нь сонжин хараад толгой дээр нь суунаглах мананг нэвтлэн анхааралтай ажсанаа эелдэгээр дохисхийгээд солонгорсон зураас төдий харагдах өнөөх хаалгануудын зүг зөөлхөн түлхэнэ. Тэр мөчид хүмүүсийн бие замхран алга болж сүүмгэр шар гэрэл төдий зүйл болон хувираад нэг нэгээрээ заасан хаалга тус бүрийн завсраар шургалан алга болж байлаа.

Эрлэгийн элч хамгийн сүүлд эвхэн өлгөсөн өнөөх эрчлээт олсыг гартаа авлаа. Тэр мөчид солонгорсон гурван өнгийн хаалганы хоёр нь ор сураггүй алга болж цорын ганц хаалга гэрэл цацруулан үлдэв. Эрлэгийн элч тэр мөчид задлахаар зэхэж байсан олсоо түрүүчийн адил задлалаа. Тэр олсны ширхэг болгонд яг л сүлд модны тоглоом шиг дүүжлэгдсэн хүмүүс гарч ирэв. Энэ зохиолын эхнээс бидний танил болсон цагдаагийн эргүүлийн машины жолооч, согтуу эр, такси барин зугтаж одсон ганган цагаан бүсгүй, эр нөхрөө хүлээн гэртээ гуниглан суусан ядмагхан эмэгтэй, гуйлга зээлээс залхсан тарган эр, байшингийн хормой дэрлэн суусан гуйлгачин нар цуварсаар гарч ирлээ.

Ингэхэд тэд яагаад энд ирчихсэн юм бол?

Эрлэгийн элчийн сонирхон ажиглаж байгаа хүн тус бүрийн толгой дээрх мананг анхааралтай ширтвэл энэхүү уяиг тайлагдах аж. Жолооч залуу хүйтэн гэрээ дулаацуулахаар галаа асаан, хоёр хувин нүүрс хийгээд нам дугжран унтахдаа угаарт цохиулан нас нөгчив. Харин согтуу эр яасныг бид сайн мэдэх тул энд дурдах илүүц биз. Гэтэл такси барин ухаангүй шахам зугтан одсон ганган цагаан бүсгүйд золгүй явдал тохиолджээ. Автомашины осол. Гэтэл яг тэр агшинд ганцаар уйтгарлан суусан бүсгүйн нөхөр гэртээ эргэн ирээд дуу тавин агсамнаж, хараал зүхэл хэлэх бөгөөд бүсгүй ч энэ бүхнийг тэсвэрлэж эс чадаад хүзүүндээ олс боомилон өөрийгөө хөнөөлөө. Түүнийг амь тасарч байх мөчид бүдүүн эрийн зүрхэн тус газар гэнэт хатгуулж, анхны тусламж авч амжилгүй бас л хар сүүдэрт уусан алга болох нь тэр.
Гэтэл энэ үеэр түүний сэгжиглэнгүй нулимаад одсон гуйлгачин эр ч бас өнөөх байшингийнхаа ёроолд өлсөхийн зовлонгоос үүрд ангижирч байгаа дүр зураг харагдлаа. Миний уйгагүйгээр дагасан зохиолын маань баатрууд ийнхүү нэгэн дор ертөнцийн мөнх бусыг үзүүлж байгаад урам тун ч их хугарсан төдийгүй хамгийн гол нь энэхүү бяцхан бичиглэлээ хэрхэн дуусгахаа шийдэж чадахгүйд хүрч байгаадаа бухимдаж орхив. Гэсэн ч өршөөлгүй эрлэгийн элч гуай түүнийг минь хайхрах сөхөө алга. Тэр хүн бүхний өмнө мэхийн хүндэтгээд,

-Би бол эрлэгийн элч. Таныг зовлонт хүний амьдралыг туулж барсны чинь төлөө би мэхийн хүндэтгэж байна. Өнөөдөр миний их мацгийн өдөр билээ. Энэ бол 5000 жилд ганц тохиодог агшин бөгөөд ийм өдрүүдэд миний там, диваажин, эгэл ертөнц гэсэн гурван хаалганы хоёр нь хаагдаж, зөвхөн диваажингийн үүд нээгддэг юм. Тиймээс та бүхэн миний нүглээ наминчлах их мацгийн үеэр ертөнцөөс хальсан тул дэнсэнд тунгаагдалгүйгээр диваажинд илгээгдэх учиртай хүмүүс боллоо гэж хэлээд цор ганцхан үлдсэн хаалга руу миний баатруудыг илгээчихэв.

Солонгорсон босоо зураасан дундуур баатруудыг маань төлөөлсөн шар гэрлүүд гялс гялсхийн ороод явчихлаа. Диваажин. Хүмүүсийн тэгтлээ мөрөөддөг, хүсэн зальбирдаг, чухам энэ л хаалгаар орох гэж бүх насаараа нүглийг тэвчдэг орон. Төгс төгөлдөрийн тухай ойлголт гэж юу болохыг бид мэддэггүй ч түүнийг төсөөлөн бодох, урлагт мөнхлөн шингээх дуртай. Энд яг тийм төгс төгөлдөрийн төв цэг оршин байх мэт санагдана. Энд бас тун хөгжимлөг юм. Энд бас тайтгаран тайвширч, сэтгэл дүүрэн баяр баясгалан оргилон ирэх авч, хүртэхүйн таван мэдрэхүй хэвээр ажиллах ажээ. Энд бас санасан бүхэн нүдний өмнө аяндаа урган гарч ирээд хүссэн зүйлс төсөөллийн дагуу биелэн амилана. Энд бас бусдаас илүү байх гэсэн ойлголтгүй болох нь мэдрэгдэх бөгөөд эндхийн бүх зүйлс төгс төгөлдөрийн биелэл болой. Энд агаар, ус, ой модод ертөнцийн өнгө бүхнийг цогцлоохыг хүсэхэд л хангалттай. Энд би өлсөх, өвдөхийн зовлонг үл мэдэн үүрд амьдарч болмоор. Энд жинхэнэ амьдрал байхгүй тул жинхэнэ зовлонг ч бас мартаж болно.

Миний баатрууд дор дороо хуй мэт эргэлдэн хуйсганаж байснаа дүр төрхөө олон өмнөх амьдралынхаа биед эргэн гарч ирцгээв. Гуйлгачин өөрийн гишгэж байгаа хөрс, алга тоссон гараа алмайран харснаа ямар нэгэн хоол идэхийг хүссэн бололтой гүн санаа алдлаа. Тэр мөчид түүний өмнө хүн төрөлхтний мэдэх хамгийн гайхамшигтай амттан бүхэн эргэлдэг бүжээд уураг тархи руу нь шингэн оров. Тэр энэ бүхэндээ үл итгэсэн бололтой, нүцгэн шахам халтар хөл рүүгээ ширтлээ. Тэр дороо нөгөө том машинтай бүдүүн эрийнхтэй адил гялгар хар гутал хөлд нь урган гарч ирэв. Тэр хөлөө эргүүлж тойруулж харснаа нүдээ анихад гэрэл ойсон хос цагаан костьюм бүх биеийг нь жавхайтал ороож, урьдын гутрал, үгүйрлийн тэмдэг болсон бараан өнгө нүүр царайнаас нь арчигдаж, танигдамгүй дэгжин эр болон хувирав. Үргэлж гудамж бараадсаар нар салхинд гандсан хуучин хувцас нь гэрлийн тасархай мэт хоосонд шингэн алга болоход гуйлгачин эр баяртайгаар инээмсэглээд диваажингийн жаргалт амьдралдаа уусан орлоо. Түүний энэхүү хувирлыг харж байсан бүдүүн эр ч өөрийн хүсэл мөрөөдлөө амилуулав. Бараг шижир алтаар бүхэлд нь урласан тансаг харш, хүн болгоны мэдээд байдаггүй ямбатнуудын үнэт хэрэглээ түүнийг тойрон эргэлдэж байх зуур мань эр өөрөө ч үзэсгэлэн төгөлдөр гоолиг нэгэн залуу болон хувираад замхран алга боллоо. Харин эгэл боргошуу амьдрал, жаргал өгдөггүй хайраасаа залхсан өнөөх ядмагхан бүсгүй өнгө зүсээ засаад мөрөөдлийн бүсгүйн төгс төгөлдөр дүрийг олсноо өөрийг нь үргэлж зовоон тарчлааж байсан эр нөхрийнхөө залуу жаргалтай цагийн хувилбарыг төсөөллөөсөө гарган ирээд найрсгаар хүзүүдэн тэврээд өөрийн орон зайд уусах нь тэр. Нүдний өмнөх бүх зүйл санаан зоргоор хувилан өөрчлөгдөж байгааг харсан ганган цагаан бүсгүйн сормуус хагас төө шахам урган дэрвийснээ арван алдын намирсан цагаан даашинзыг биедээ ороогоод үргэлж салхилж байхаар бодож олсон сэвлэг хийсгэм зөөлхөн салхинд дэрвэн намирах нь хараа булаам. Бидний дэлгэцнээс л үздэг алдар суутай зүсэн бүрийн сайхан эрчүүд бүсгүйн эргэн тойронд гарч ирснээ түүний намирсан урт шаргал үс, гоолиг биеийг илэн таалсаар шуугилдан алга болов. Харин согтуу эрийн толгой дээрээс мансуурал, цэнгэлийн охь болсон гайхамшигт дарс, архиар бороо цутгана. Тэр яг л борооны дараа татсан солонгон доор гараа дэлгэн гүйж яваа хүүхэд мэт баяртайгаар дээр дээр үсэрсээр хаа нэг тийшээ одлоо. Гэтэл энэ мөчид жолооч эрийн хүслэн болсон данагар том “Хаммер” жийп болон зөвхөн сэтгүүл дээрээс л хааяахан харагддаг гайхамшигт машинууд уртын урт цуваа түүнийг зорин ирээд гоо сайхан бүсгүй жолооч нарынхаа инээд наргианд уусан шуугилдсаар цувран явчихав.

Хүсэл мөрөөдлийн ертөнцөд санасан бүхнээ өөрийн бодлоос ургуулан гаргаж амьдрана гэдэг жинхэнэ диваажинд амьдрах тавилантай оюун ухаанд л таарах хувь тохиол. Харин эрлэгийн элчийн их мацагийн өдрөөр мөнх бусын хаалгаар гарч одсон тэдгээр хүний хувьд төдий л удалгүй энэ жаргал гуниг, гутрал, цөхрөл, гай гамшиг, ганцаардал, оюун ухааны солиорол болон хувирсан юм. Тэд нэгэн учигт зангидагдан тийш хамт орсон тул нэг нэгнээсээ огтхон ч хагацаж салсангүй. Бүхий л мэдрэмжүүд нь хязгааргүй мэт боловч нэгэн хайрцагт хоригдож, баяр баясгалан нь гэсгээн цээрлүүлэлт болон хувирлаа. Мөнхийн амар амгалан тэдний хэнд ч зохисонгүй.

Хязгааргүй мөрөөдлийн далай, зовлонг шаналанг үл үзэх тавилан нь тэднийг хаа нэгтэй тусгаарлан хорих мэт санагдаж эхлэхэд цэнгэлийн бялууралд автсан тэд дор бүрнээ эрлэгийн элчийг хараан зүхэж, өөр өөрийгөө буян нүглийн дэнсэнд тунгаагдах ёстой байсан хэмээн бодох болов. Энэ бодлынхоо төлөө заргалдахаас ч буцахгүй байлаа. Ямар ч байсан хэтэрхий амар амгалан, хэтэрхий санаан зоргоор энэ ертөнц тэднийг хавчин дарж, хэтэрхий цагдаж байгаа нь илэрхий.  Диваажинд үймээн гарч эхлэв. Мөн чанар нь алдагдлаа. Тарган эр бүсгүйчүүдийг өөрийнхөө хий дүрслэлээр урхидаж, дур тачаал, мөнгөний үнэрийг өөрийн орон зайд би болгожээ. Харин түүнтэй хамт доод ертөнцөөс ирсэн бүсгүйчүүд мөрөөдлийнхөө амтыг биеэр мэдрэхийг хүсэх тул хайр дурлалгүйгээр хүртэлцэж, садар самууны нүд хальтрам дүр зургийг диваажингийнханд биеэр үзүүлж, аль эрт мартагдан хаагдсан ухамсрынх нь үхмэл хэсгийг сэргээн амилуулах болов. “Диваажинд алдаа гарчээ. Диваажинд садарлал явагдаж, диваажинд хорт хий дүүрч байна” гэсэн дуулианаар хүмүүсийг мянга мянгаар нь илгээгддэг хаалга бүрмөсөн хаагдаж орхив. Эрлэгийн элчийн үүдний өрөө очих ёстой газраа очоогүй хүмүүсээр дүүрлээ. Заримыг нь аргагүй эрхэнд эгэл ертөнц рүү буцаан явуулав. Гэтэл эгэл ертөнцөд хийх ажлаа дуусгасан боловч эргэн ирсэн хүмүүс ч бас л алдаа болон үржив.

Эрлэгийн элч диваажингийн мөн чанар, эрхэмсэг оршихуйг алдагдуулсан буруутнуудаа өөрийн өмнө дуудан авчирлаа.
-Би та нарт ер бусын боломж олгосон. Би та нарыг нүгэлтэй байсныг чинь мэдсэн ч хүсэл мөрөөдлөө гүйцээх боломж олгосон. Би та нарыг диваажинд илгээсэн. Харин та нар итгэлийг минь хугалж, бүх орчлонг хөрвүүллээ.

Гуйлгачин эр: -Би танаас энэ бүхнийг хийгээд өгөөч гэж гуйгаагүй. Би насан туршдаа сайхан хоол мөрөөдсөн. Таны диваажин надад түүнийг өгч байсан ч миний гуйлга гуйгаад олдог бор талхны буланг гүйцэх амттанг хэзээ ч олсонгүй.

Баян эр: -Миний хүсэл гүйцсэн ч түүнийг минь гайхан шагших хүн алга. Энд бүгд хэтэрхий эрхт тэгш юм.

Боргошуу бүсгүй: -Миний хань нөхөр намайг хайрлаагүй ч танай диваажингийн эрчүүдийн хэн нь түүнийг минь гүйцсэнгүй. дэндүү төгс төгөлдөр байлаа.

Ганган хатагтай: -Хүсэл мөрөөдлөө би олж чадахгүй байсаар осолдсон. Гэтэл энд ч хүслээ гүйцээж чадсангүй. Амьдралынхаа утга учрыг олж чадахгүй байна.

Согтуу эр: -Архичин байдаг ч архиар ордог бороо гэж байх ёсгүй. Дарсны жинхэнэ амт бол ховордоо байдаг юм.

Жолооч: -Бүх насаараа хөдөлмөрлөсөн ч хамаагүй, олсон зүйл маань бага байсан ч хамаагүй. Би жинхэнэ амьдралыг хүсэж байна.

Эрлэгийн элч хилэгнэн сонсож суухдаа эдгээр хүмүүс биш өөрөө л гол алдааны эзэн байснаа ойлгожээ. Нэгэнт нүглээ наминчлах хишиг болон ирсэн тэдгээр хүмүүсийг там руу илгээх нь дэндүү харгис үйл бололтой.

…Цас шамарсан хүйтэн хавсарга хавирга нэвт жиндүүлж, хуучин байшингийн шавар хучилт нь эмтэрсэн ёроолд алга тосон суугаа гуйлгачинг анзаарах сөхөөтэй хүн битгий хэл нохой ч алга. Салхи ганцхан түүгээр л доог хийх мэт хормой хотыг нь хийсгэж, ноорсон хуучин хувцасных нь завсар зайгаар хайр найргүй шургална. Хэзээ хэдийд анх энэ ертөнцөд дуугаа хадаан ирээд, хэний гарт бүүвэйлүүлэн өссөнөө ч мартсан тэр гуйлгачингийн нэр хэн болохыг өөрөөс нь өөр хэн ч үл мэднэ. Гэсэн ч тэр амьдарч байгаадаа хязгааргүй баярлаж байгаа нь илт. Нүднээс нь уярангуй дулаахан гэрэл цацарч,  дэлгэсэн алганаас нь амьдрал үнэртэж байлаа.
Салхи улам ширүүсч, замбараагүй эргэлдэх цөөн хэдэн цасан ширхэг нүүр нүдгүй шууран дээшилсээр бүрсгэр саарал үүлстэй нэгдэн уусав. Тэр үүлсийн дээгүүр агаар мандал үргэлжлэх бөгөөд түүнийг нэвтэлбэл тэнгэрээс түг түмэн утаат олс хүмүүсийн дээрээс унжиж харагдана. Бүгдийнх нь үзүүр дээшээ явсан байхад ганцхан л олсны үзүүр доошоо унжиж байх аж.   



/Хэтэрхий гэнэн ч юм шиг болсон энэхүү өгүүллэг маань намайг чамгүй зовоож байж бүтсэн юм. Уг нь олсон санаагаа нэг л удаа суугаад гүйцээж бичдэг байсан маань энэ өгүүллэгээс л болж алдагдсан. Толгой өвдөж, зарим өдөр бүр өндийх ч тэнхэлгүй болж байлаа. Гэхдээ сая л нэг юм дуусгаж чадав. Хэтэрхий их эрчим хүч зарцуулсан энэ өгүүллэг миний цагаан цаасанд дурладаг чанарыг нэг хэсэгтээ л үгүй хийсэн гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Зохиогч/    

                                                           2006 он.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Болор-эрдэнэ Х )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 60 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_15.JPG
Хэмжээс: 700x525 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2351

Зураач : Б.Хонгорзул
khongor014.jpg
Хэмжээс: 600x595 108k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3165

Б. Энхбат 1981	9.6х9.5, модон бар
Зохиомж
Хэмжээс: 600x352 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3004


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn