Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Аавтай минь бүжиглээч
Оруулсан admin on 2009-12-17 05:51:00 (5746 уншсан)

Охин нь аавыгаа “сайхан баярлаарай” гэж явуулчихаад эргэн зурагтаа асаахад тэмээний нэвтрүүлэг гарч байна. “Ямар сонин юм өдийд тэмээний тухай гарч байдаг” гэж гайхсан гэсэн хэдий ч өрөөн дотуураа хэд эргэснээ, цонхон дээр очиж гадагшаа ширтэнэ. Өвлийн шөнийн гудамжнаа цасан ширхэг зөөлөн хаялж байгаа ч хүмүүс хурдан хурдан алхах нь цаанаа жиндүү байгаа бололтой. Гав ганцаар үлдсэндээ тэрүү хөнгөн уйтгарт автан гараа зөрүүлэн цээжиндээ авч бодол болон зогсоно. Би өнөөдөр арван зургаан настай. Өчигдөр би арван зургаан нас хүрч аав бид хоёр хэрэндээ л нижгэр тэмдэглэлээ. Аав маань энэ жил урд урдынхаас нэг л өөр аль байдгаараа хичээж, гараа гарган бялуу, салатнаас авхуулаад бүгдийг өөрөө хийж, өнөө цагийн хүүхдүүд яаж тэмдэглэдэг вэ тэр хэмжээнд тэмдэглэх гэж мэрийж байсныг хараад яасан их баярлав аа. Бодвол энэ жил арван зургаан нас гээд арай өөр утгаар хүлээж авсан байх. Урд нь би аавыгаа ингэх л ёстой гэж боддог байж. Ээж маань харин утсаар ярьсангүй. За даа хэд хоногийн дараа “Ярих гэсэн чинь зав гардаггүй ” гэдэг ч юмуу ямар 1 юм хэлэх байх. Сүүлийн хэдэн жил нэг тиймэрхүү л байгаа. Өчигдөр оройхон хэдэн найзууд ирж баяр хүргээд, кино үзэхээр гарахад аав маань нэг л өө хайрласан, хармалсан харцаар харж “Миний охин болгоомжтой яваарай” гэсээр үлдсэн. Сая яагаад ч юм аавыгаа өрөвдөх шиг санагдлаа. Өнөөдөр аав маань ажлынхаа газрын үдэшлэгт явж байгаа юм. Ганцаараа явж байгаадаа санаа нь зовоод байгаа бололтой эрэгцээд л, ээрээд л байсан. Манайх саяхан л элэг бүтэн, бусдын дайтай л айл байсансан. Ямар гээчийн санаа энэ хоёрт маань орж ирсийн бүү мэд, намайг аравтай байхад ээж маань гадаад явж, хэсэг хугацааны дараа аав бид хоёр араас нь очхоор болов. Гэтэл нөгөө гайтай виз гэдэг гардаггүй ээ. Эхний үед ээж маань өдөр алгасахгүй шахам ярьж гэр орноо цэвэр байлгах, аавыгаа, харж хандах, өөрөө ч удалгүй ирэх тухайгаа ярьдаг байсансан. Хааяа нэг хүнээр хэдэн төгрөг, хувцас хунар, чихэрхэн явуулна. Мөнгийг нь мэдэхгүй аав авах, харин би гэж нэг хэсэгтээ л гоё чихэр хүлхэж, гоё хувцас өмссөн ганган охин таваргадаг байждээ. Тэгэн тэгсээр хоног хугацаа ч харвасан сум шиг өнгөрч нэг мэдэхэд зургаан жил өнгөрчээ. Ээжийн минь ярих ч цөөрсөөр сүүлдээ төрсөн өдрөөр л нэг ярьдаг болж билээ. Гэтэр энэ жил төрсөн өдрөөр ч ярисангүй. Хөөрхий аав минь өчигдөр “Утсаа чөлөөтэй байлгаарай” гээд байсан бодвол бас л харж байсан байхдаа. Аав ээж хоёр маань өндөр, нуруулаг, царайлаг, бас олон найз нөхөдтэй болоод тэрүү манайхаар их хүн орж гардаг, инээлдэж шуугалдсан сайхан айл байж. Нэг удаа яг л ийм орой аавын ажлын газрын шинэ жилийн үдэшлэг болж, аав ээж бид гурав явж билээ. Өвлийн өвгөн тэнд очсон хүүхдүүдэд бэлэг өгөөд л, томчууд тэнд бүжиглээд л... Тэгэхэд манай аав эээж хоёр ямар байсан гэж бодно. Ээж нэг тийм гүн цэнхэр палаажтай, цэнхэр туфльтэй, чихнийхээ дээхнэ цэнхэр жижигхэн цэцэг хатгачихсан. Тэр хоёр бүжиг эргээд л эргээд л... Би тэр хоёрыгоо хараад “Энэ манай аав ээж хоёр” гээд л хавийн хүмүүст хэлээд л... бодвол гайхуулж байсан байхдаа. Тэгээд аав “Одоо охиноо баярлуулна” гээд бид гурав гарч цаст гудамжаар хамтдаа хальтран гулган тоглоод л... гоё байжээ. Бараг энэ үе бидний хамтдаа байсан хамгийн сүүлчийн мөч байх. Тэрнээс хойш аав маань тэр үдэжлэгтээ яваагүй юм. Энэ жил бүр эртнээс үглэж, хэлж байж, зарим юмандээр “Намайг ингэвэл та үдэшлэгтээ яв” гэж барьцалдуулж байж арай хийж явуулж байгаа маань энэ. Яагаад гэвэл саяхан сарын өмнө дөө би аавынхаа бичиг цаасыг янзалж байгаад ээжийн явуулсан мөнгийг миний нэр дээр хадгалсан хадагламжийн дэвтэр, бас нэг захиа байлаа. Энэ захиа миний амьдралыг үзэх үзэл, аавыгаа үнэлэх үнэлэмжийг орвонгоор нь өөрчилсийм даа. Тэр захианд ээж маань хүний нутагт хэл уснаас авхуулаад элдэв бэрхшээлийн доор хэрхэн амьдарь байснаа, аавыг болон ялангуяа намайг хэрхэн санадаг байснаа, бид хоёрыг ирж чадахгүй боллоо гэхэд ямар хэцүү байснаа хүртэл бичиж. Энэ хүртэл уншиж байхдаа би ээжийгээ өрөвдөж, ийм газар явуулж л байдаг хэмээн аавыгаа бас буруутгаж суулаа. Тэгээд цааш нь унштал хүний нутагт таних мэдэх хүнгүй ядарч явахад юухнаар ч гэсэн тусалсан, наашаа гэсэн хэн ч боловч сайн хүн мэт санагдаж, бас харилцан тусалчих санаатай сэтгэл итгэлээ онгойлгон ярилцсаар нэг л мэдэхэд тэр нутгийн хүнтэй дасаж, сэтгэл алдарсан тухайгаа, хэдийгээр өөрийгөө олиггүй муухай юм хийж, энэ хорвоогийн хамгийн адгийн амьтан хэмээн байнга мэдэрч байгаа хэдийгээр дэр нэгтгэсэн тухайгаа нулимс дуслуулан байж бичсэн байлаа.
Бас аавтай минь анх учирсан хийгээд охинтой болсон нандин сайхан дурсамжуудаа дурдаад, гэхдээ үүнийгээ хэзээ ч эргээж буй болгож чадахгүй болсныгоо аавд минь хэлсэн байсым. Захианы төгсгөлд чамд хэлхэд хичнээн охиноо өөр дээрээ авч энэ сайхан газарт өсгөж хүмүүжүүлмээр байна. Чамайг охиныхоо ирээдүйг бодоод зөвшөөрнө гэдэгт найдаж байна. Энэ хүртэл уншаад би аавыгаа ямар их өрөвдсөн. Муу аав маань аль дөрвөн жилийн өмнө энэ захидалыг авсан хэр нь надад ямар ч сэжим мэдэгдээгүй л юм даа. Зарим аавууд иймрхүү юм болоход амьдралынхаа хэмийг алдаад л, архидаад л, авгай хүүхэд болоод л, үр хүүхдээ айлгаж ичээдэг. Миний аав тэгээгүй юм. Харин ч улам бүр надад ойрхон байсаар байсныг одоо мэдэрч байна. Өчигдөр аав маань ”Миний охин хүний зэрэгт хүрэх нь яаж ийж байгаад ээж дээрээ нэг очвол, ээж нь чамгүйгээр өнчин юм шиг л байгаа байхдаа” гэж байсан. Бодвол “Нээрээ сайхан газар юм бол тэнд очвол охинд минь дээр” гэж боддог байх. Үгүй дээ аав минь! Би эндээс, ааваасаа хаашаа ч явахгүй. Өд сөд нь ургаад, цаг нь болохоор ямарч ангаахай үүрээ орхин нисдэгийн адил нэг л өдөр нисэх л болно. Түүнээс биш адил илүү дээр, энэ арай илүү дээр , тэр нь арай тансаг гоё тансаг гэж таныг орхихгүй юм. Би ээжийгээ намайг энэ хорвоод хүн болгон төрүүлнийг нь бодоод буруутгаж чадахгүй нь. Буруутгалаа гээд бүх юм буцаад эвэндээ орох биш дээ. Гэхдээ ээж минь та охиндоо, ханьдаа буцаад ирж болхол байсандаа... Одоо би тэс өөр юм хүсэж байна. Бүр асар ихээр хүсэж байна. Хэн нэгэн танихгүй эгч аавтай минь бүжиглээсэй гэж. Бүр эргэлдэнхэн эргэлдэнхэн бүжиглээсэй. Усыг эргүүлхээр цацардаг шиг аавын минь сэтгэл доторхи гунигыг гадагшаа гартал эргэлдэж бүжиглээсэй. Би ингэж л хүсэж байна.
Үнэхээр шүү....

Ботгоо голсон игэнд ботгыг нь авхуулах гэж хуурын аялгуунд хөслөхөд, хөөрхий ингэ том том нулимас бөнбөрүүлэн байж ботгоо үнэрлэж байга тухай зурагтаар гарсаар байлаа...

Түмэнбаярын Бум-Эрдэнэ 11,28,07 /Чикаго/

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 25/5 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 76 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor014.jpg
Хэмжээс: 600x595 108k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3180

Должин : Зам зуур
zam-019.JPG
Хэмжээс: 600x450 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2798

Должин : Зам зуур
zam-094.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3291


Агуулга
Пүрэв, 2018.05.03
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn