Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Лойдор - 2
Оруулсан admin on 2009-01-06 22:52:42 (3135 уншсан)

Сайханболд хичнээн хүсэж байсан ч халуун элсэнд тагаараа шааж тогтсон дашмагийг авсангүй. Ловдон босож дашмагаа аваад Жа – гийнхаа хажууд хамраа шуухитнуулан суув. Хумсанд нь хир шигсэн мойногор хуруунуудаараа дашмагныхаа тагийг эргэдэхэд элсний ширхэгүүд таганд хавиралдан сонсогдоно. Сайханболд хорвоогийн амин зүрхийг ширтэх мэт дашмагнаас харцаа үл салгана. Тэрээр аргаж хуурайшсан завжаа шилэмдэн хий залгихад төвөнх нь гурвалжлан гүвэлзсэнээ гүдхийн дуугарна. Түүнд одоо Ловдон нөгөө нэгэн гоожуур биш өөрөөс нь хувь илүү хүн харагдаж байлаа.
Ловдон тагаараа нэг ус хийгээд талыг нь өөрөө уруулынхаа завсар хийгээд үлдсэнийг нь Жа – даа өгөөд буцааж таглахад Сайханболд аргаа барсан харцаар түүнийг харна. Ловдон “Энэнээс өөр байхгүй шүү” гэх шиг үлдсэн жаахан усаа сэгсэрч сонсгоод үг ч дуугарсангүй босоод явах гэснээ элсэн дунд хэвтэх хүүхний гоё зураг мөрлөвчинд нь наасан түүнийг бууг аван давхарлаж үүрээд манхан өөд зүтгэлээ. Ловдон ч гэсэн үхэх хүсэлгүй нь мэдээж.
Байгаль гэдэг харгис үедээ юутай харгис вэ?  Зах хязгааргүй элсэн манхан, хайрлахыг мэдэхгүй атга шар наран энэ хоёрын зовлонд ханаагүй бололтой. Амьтай голтой бүхнийг амьдаар нь борц болгочихоос сийхгүй ажээ. Энэ хоёрыг байтугай хэдэн сая живаа амьтаныг борцлон энэ их элсэн дундаа авч одсон юм билээ бүү мэд.
Араас нь нилээд дагаж явсан Сайханболдын толгой эргэн, чих нь шуугина. Цаашаа хараад явж байгаа Ловдон нэг орйтон нэг холдож, заримдаа зэрэглээн дунд хоёр ч болон харагдана. Түүний тархинд болоод өнгөрсөн элдвийн явдлууд эмх замбараагүйгээр эрээлжлэн орж ирнэ.
-  Сайханаа битгий л дээ. Би чамайг ингэнэ гэж бодоогүй шүү дээ гэж нулимсандаа халтардсан бүсгүйн гиншээ
-  Еэ! чи эр хүн л юм бол хоёулханаа үзье л дээ гэх тархиа хага цохиулсан эр
-  Чи ер нь биднийг яаж зовоох гэсэн туучий вэ? гэж бачимдан хашгирах ээжийнх нь үсээ үгтээсэн царай
-  Шоронд явсанаас дуугай л энэ цэрэгт явж үз гэсэн эцгийнх нь аргаа барсан дуу
-  Ус, ус! чамд өгнө гэж бодож байна уу ха ха гэх Ловдон гээд учир замбараагаа алдсан олон дүрс орж ирнэ. Эцсийн мөчид тэрээр Ловдонг дахин нэг харах гээд толгойгоо өргөтөл хурц наран нүдэнд нь нэг их гялс гээд, элсэн манхан босож ирээд улаан нүүрэн дундуур нь цохиод авах шиг боллоо.
Ловдон ч гэсэн ядрахын туйл болсон байлаа. Тэрээр халууцаж ядарсандаа уцаар нь төрөв бололтой үүрч явсан хүнд аранзаа мөрнөөсөө мултлан хаялаа. Түүний нуруу, суга тэр чигээр хөлсөнд нэвчин үүргэвчний нь ормоор норсон харагдана. Аранз нь уяа бүчээ хэдэн тийш нь сарвагнуулан, элс бужигнуулсаар Сайханболдын хажуугаар гаран тэртээ доошоо өнхрөн одов. Харин хоёр буугаа хаясангүй. Байлдааны зэвсэгээ хаях нь байтугай дайсанд ч өгч болохгүй гэдгийг тэр мэддэг бололтой. Тэрээр эргэж харсан ч үгүй цааш гэлдэрлээ. Түрүүний болсон явдалд Ловдон ихэд цочирдон айсан. Буутай хүн, тэр тусмаа Жа – гийн өөдөөс өөрийгөө тэгж хөдлөнө чинээ санаагүй. Гэтэл аминдаа тулахаар хүн юу ч хийж чаддаг юмсанж.
“Жаахан ч гэсэн салхи гарчихгүй л юм байхдаа” бодон ийш тийш саравчилвал түүнээс нилээн зайдуу хонхорт нэгэн арзгар бут шиг юм харагдав. Юу ч үгүй элсэн цөлд гэнэт юм харагдах нь итгэмээргүйгээс гадна эвгүйцмээр санагдав. Гэвч арзайж сарзайсан тэр бутанд л амьдрал байгаа юм шиг дотно санагдаж, баярласандаа Сайханболдод хэлэх санаатай эргэн хартал Жа нь түрүүлгээ харан унасан байлаа. Ловдон Жа - руугаа гүйлээ. Гүйх ч гэждээ чааваас хоёр буу нь дамналдаж зөрөөд, оосорт нь ороолдон, элсэнд шургачин унаж туссаар ирээд дээш нь харуултал ухаан алга. Ам хамарт нь элс чихээд амьд гэхэд хэцүү харагдав. Амьсгааг нь чагнасан мэдэгдсэнгүй. Айсандаа салганаж чичирсэн дуугаар
-  Жа, Жа гэж дуудан сэгсэрсэн ч сэрэх янз байдаггүй. Карантин дээр нэг шинэ цэрэг ухаан алдахад Жа нь элэгдээд босгож байсан санагдаад элгэн тус газар нь цохиод орхилоо. Жа нь янцаглан дуугарах шиг санагдав. “За ямарч байсан амьд л юм шиг байна. Яаж ийж байгаад тэр бутан дээр очъё” гэж бодогдоод болох биш. Энэ хайрлахыг мэдэхгүй улаан нарнаас тэр бут л аврах юм шиг санагдана. Ямартай ч гэсэн Жа – гийнхаа суган доогуур нь толгойгоо шургуулаад өргөх гэсэн нь даасангүй. Суганаас нь хачин нясуун үнэр хан хийв.
Анх цэрэгт ирээд өдөржингөө номхон командтай зогсох нь элбэг. Тэгж  байхад жагсаалын өмнүүр Жа алхаж өнгөрөхөд энэ сонин үнэр их үнэртэнэ. Нэг удаа хажуу дахь цэргээсээ энэ үнэрийг асуувал
-  Манай Жа чинь хойно сургуульд байсан юм гэнэ лээ. Бодвол тэр орос моросын л үнэр байх гэсэн. Тэрнээс үүдээд  Ловдон “нөгөө орос үнэр” гэж бодож амжив.
Даахгүй болохоороо ар нуруундаа үүрлээ. Арай дээр юм. Бас хоёрын хоёр буу бий. Түүнийгээ хүзүүнээсээ өлгөн урдаа гаргав. Өөрөө ядарч үхэх гэж байгаа Ловдон хичнээнхэн хол явах вэ дээ. Гэхдээ хар хөлс нь ус шиг асгаран, хамар сарталзан сөөм сөөмөөр урагшилж л байлаа.
Ловдон тэрэгнийхээ халтар хайнагийг саналаа. Тэднийх чөдрийн хоёр морьноос өөр адуу гэх юм байхгүй. Саалийн гурван үнээ, нэгдлийн хэдэн хонь тэгээд л болчихно. Жилийн жилд нүүхдээ халтар хайнагандаа тэргээ хөллөнө. Халтар хайнаг нь хамраа дуугаргаад л зүтгэнэ. Ээж нь л чааваас
-  Ишш! энэ муу хайнаг байхгүй бол хүү бид хоёр гар мухар шүү дээ. Ёстой нэг буянтай мал шүү гэдэгсэн. Бодлоос бодолд дамжин явахдаа Ловдон нуруун дахь ачаагаа түр ч атугай мартагнана.
Ловдонд аав гэж үгүй. Байх л ёстой байх л даа. Гэвч Ловдон түүнийг мэдэхгүй. Ээж нь ганц хүүгээ үүрээд л явах. Ээжийнхээ нуруун дээр Ловдон хүү ёстой нэг айх аюулгүй амгалан сайхан явдагсан. Тэр үеэ санаж байхыг бодоход нилээн том болтлоо үүрүүлсэн юм байхаа даа. Угаасаа жаахан ядруухан тэднийх хаа ч гэсэн шоовдордуу. Ээжээс нь өөр эрхэм хүн Ловдонд үгүй. Хааяахан орж гарсан хүнд ээж нь
-  Би яах вэ. Энүүгээрээ л нэг хүн хийчих юмсан. Тэгвэл одоо надад өөр юм хэрэггүй дээ л гэж суух. Царай зүс нь гундуухан юм болов уу даа муу ээжийг нь хишиг өдөр нь ганц нэг юмнууд муучилна уу болохоос хүний ёсоор харьцсан нь үгүй. Тэглээ гээд ээж нь хүний хорвоод гомдож сүйд болоогүй. Ганц хүүтэй болчихсондоо тэр ч байж мэдэх юм. Гомдоллоо гээд хэндээ ч гаргах билээ. Малнаас орой орж ирээд хүүдээ аяга хоол хольж өгчихөөд, хөлсөө шудран суухдаа, хүүгээ үнэрлэж
-  Эвий дээ ганц үр минь гэж. Миний хүү чинь эжийдээ хээрээс олдсон хишиг юм байхгүй юү гэж хэн нэгний юмуу эсвэл хувь заяаныхаа асуултанд өөрөө хариулж суудагсан.
Нэг удаа эжийдээ үүрүүлэн явсан Ловдон хүү ээжийнхээ бүдүүн хар гэзгийг нэг мөрөн дээгүүр нь давуулангаа
-  Ээжээ
-  Юу вэ? Миний хүү
-  Та алчуураа яачихсан юм бэ?
-  Гээчихжээ миний хүү
-  Та ядарч байна уу?
-  Гайгүй дээ хүү минь
-  Би том болоод танд Бадам эгчийнхээс гоё, саатай алчуур авч өгнөө. Тэгээд бас бяртай болохоороо таныг үүрээд л яваад байна гэхэд ээж нь
-  Ишш! хүү минь . . . гээд хэсэг чимээгүй болж, хөлсөө ч юмуу нулимсаа ч юмуу арчсанаа
-  Тэгнэ дээ миний хүү. Ээжийгээ том болоод үүрнээ гэж билээ.
Ловдон хүү зургаа, долоо орчим настай байхдаа цас халтардсан хаврын нэгэн өдөр өөртөө томдсон хурганы уут үүрэн хониндоо явлаа. Ээжийнхээ сэлгээнд үдийн хугаст явдаг хэрэг. Тэгтэл хоёр хонь ойрхон хургалав. Хүйтэн цасан дээр эхээс унасан хурга удалгүй бөмбөгнөтөл чичрээд ирэв. Ловдон хоёр хургаа уутандаа хийгээд үүрлээ. Ловдон шиг жаахан амьтанд хоёр хурга гэдэг бас л хүнд ачаа. Ловдон хүүг элэг барьсан уу яасан хоёр том эм хонь дөнгөж хөнгөжсөн эм амьтаны совингоор хургаа тойроод ээрчихээр явж ч болохгүй. Хургаа даахгүй ядаж яваа амьтан хонины шөргөөлтөнд шургачиж уначих гээд явахад тун төвөгтэй. Хөдсөн дээлтэй хөлс нь цувсан юм арайхийн гэртээ иртэл ээж нь
-  Миний муу хүү бүр овоо доо. Хургаа осгоочихгүй аваад ирдэг. Хүн л болж байгаа нь энэ шүү дээ гээд бүр том хүн шиг хоймортоо суулган хярамцагтай бантан хийж өгч байсансан.
Ловдон бага сургуулиас цааш яваагүй дээ. Бичиг үсэг гаргах л төдий. Сумын төв дээр тэр болгон орж ирж байгаагүй. Харин цэрэгт татагдах өдрөө ээжтэйгээ цуг суман дээр ирсэн. Ловдон цэргийн комиссоор ороод тэнцэв. Тэнцэх тэнцэхдээ хилийн цэрэгт явах болов. Эх хүү хоёрт түүнийг мэдэж байгаа юм алга. Жилийн дөрвөн улиралд хээрийн салхинд хатсан сархинаг шиг болтлоо нүдүүлсэн хүрэн нүүрэндээ инээмсэглэл тодруулан, хүүгээ хөтлөн олны дундуур хөлсөө шудран явна. Хорвоо дээр ганц хүү төрүүлсэн нь эр цэргийн албанд тэнцсэнд муу ээж нь хүүгээ их л том албанд явуулах гэж байгаа юм шиг  баярлаж байгаа нь тэр. Түүнд өөр гайхуулах юм энэ хорвоод байхгүй. Тэрээр олны хөлөөс зайдуу гараад
-  За миний хүү эндээ сууж бай. Ээж нь хүү дээ . . . гээд үгээ таслан өврөө ухаж, ухаж  улаан сугандаа үргэлж авч явах жижигхэн даавуун уутнаас  алчууранд боодолтой юм гаргаснаа
-  Хуушуур авч өгнөө гэж түрүүчийнхээ үгийг гүйцээв. Боодол дотроос нэг улаан аравт, хоёр цэнхэр тавтын дэвсгэрт гаргаж ирэв.
-  Миний хүү үүнийг цааш нь сайн далд хийгээрэй. Хол яваа эр хүнд хэрэг болж мэднэ гээд чийг даасан арван таван төгрөг хүүдээ өгөөд
-  Энүүгээр нь ээж нь хүүдээ хуушуур аваад ирье гээд сумын гуанзан руу гандмал ногоон дээлийнхээ хормойд ороолдон майрагнан алхав.
Ловдон ээжийнхээ хөгшин залууг, тэр байтугай хэдэн настайг мэдэхгүй. Ээж нь түүнийг залуухандаа л гаргасан гэдэг. Тэгэхээр  бас ч гэж ануухан л баймаар. Түүнд ээж л бол ээж болохоос бусдыг тэр бодож байсангүй. Ээж нь таван хуушуур бариад ирлээ. Ловдон гуанзангийн хуушуур анх удаа харж байгаа нь энэ. Бага байхад нь наадамд явсан саахалтын хүүхдүүд л ийм хуушуурын тухай ярьдагсан. Үнэр танар гэж жигтэйхэн гоё ажээ. Ловдон идэж гарав. Нэг мэдсэн чинь ээж нь түүнийг таг гөлрөн сууна.
-  Та идээ ч гэхэд
-  За яахав миний хүү хол явах гэж байгаа хүн ид гэхэд
-  Ядаж нэгийг идчих гээд авч өгвөл ээж нь хоёр гардаж авав. Бодвол бас идэхсэн гэж бодож байсан байх. Ловдон гэж ийм л амьтан цэрэгт ирсэн.
Тэрээр бодолдоо болоод бас ч гэж овоо явжээ. Нөгөө бут нилээн тод харагдаж байв. Ловдонгийн хөл нь цуцаж, хоёр гар нь салганана. Сүүлдээ Жа – гаа даахгүй буулгалаа. Буулгах гэж зүгээр л унгачихлаа. Хамаг биенийх нь хөлс сад тавин урсаж, өмссөн бүхэн нь биетэй нь наалдана. Нэгэнт өргөж даахгүй тул түүнийг чирлээ. Элсэн дээр юм чирэх гэдэг үнэхээр хэцүү юм байхгүй байх. Ловдон шүдээ тас зуун гулдачсаар арай гэж нэг  юм загийн бутан доор ирлээ. Бутны ёроолоос хоёр гүрвэл гарч хаашаа ч юм сарвалзан гүйв.
 Хатаж арзайсан тэр бут эрт галавын сөнөсөн ертөнцийн үлдэгдэл шиг харагдана. Өгөршин цайсан түүнд амьд шинж ер алга. Мод уу, чулуу юу гэмээр л болжээ.
Ловдон цэрэг хүрмээ тайлж, бутан дээр тохон сүүдрэвч маягтай юм болгон Жа – гийнхаа толгойг шургуулав. Өөртөө бас тийм юм барив. Нүүрэн дээр сүүдэр тусах үнэхээр сайхан байлаа. Тэр өндийж Жа – гийнхаа амьсгааг чагнавал амьд нь ч амьдаа. Дашмагаа онгойлгож усаа таганд нь хийвэл дүүрсэнгүй. Бүр эцсийн дуслыг шавхаад ч дүүрсэнгүй. Үүнээс өөр ус байхгүй гэж бодохоор өөр хүн юм бол сэтгэлээр унаад үхмээр. Цөлхдүү төрсөн Ловдон тэгтлээ их бодсонгүй. Эхлээд талыг нь өөрийнхөө аманд хийх гэснээ больж Жа-гийнхаа амруу жаахан хийх гээд тонгойхдоо эцэж цуцсан гар нь салгалж чичирч байгаад газар асгачихлаа. Жаахан ус элсэн дээр унах мөртөө бөмбөрцөглөн өнхөрөх ая үзүүлсэнээ тэрүүхэндээ уусан шингэв. Ловдон ухасхийн чимх хүрэхгүй чийгтэй элсийг атган авч бусад хуурай элснээс ялгах гэсээр байтал бараг хатчих шиг болов.
-  Еэ! чааваас гэж толгойгоо шаан гасалсанаа хоосон дашмагаа хий дэмий сэгсэрлээ.
Тэр хэзээ ч ингэж харамсаж байгаагүй. Түүний хамгийн сүүлчийн итгэл найдвар ингээд өнгөрөв. Одоо тэр ямар ч, бүр ямар ч тэнхэлгүй болов. Уйлах гэсэн нулимс ч гарсангүй. Сүүдрэвч шиг юман доогуураа толгойгоо шургуулахаас өөр санаа түүнд орж ирсэнгүй. Нүд нь эрээлжлэн хамаг бие нь салганан чичрэх Ловдон зөөлхөн мөлхсөөр толгойгоо шургуулан түрүүлгээ харан хөсөр хэвтэхэд нүүр нь бутны ёроол руу харж таарав.
Их говь агаараа дүнгэнүүлэн өрөвдөх ч шинжгүй лүглийж, хүчээ алдан тонгойх тусам улам хүндрэн тавлана. “Ингэдэг л юм даа” гэсэн шиг шар нар тэндээ аргамжаатай. Эцсийн мөчид Ловдонд “Би ингээд үхлээ гэж үү, одоо яах вэ энээ тэрээ” гэсэн бодол ч орж ирсэнгүй. Үхэл нүүрлээд ирэхээр хүн зоригтойдоо биш зүгээр л цагаандаа гардаг ажээ. Тэр нүдээ аних л үлдсэн мэт зохио зугуухан буулгав. Түүнд ээжийнх нь хамгийн сүүлд
-  За яахав миний хүү сурсан мэдсэн бага, сул доройдуу болохоор цэрэг гэдэг хэцүү л байх байх. Гэхдээ миний хүү энэ чинь хугацаатай юм шүү дээ. Олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэж явах шиг сайхан юм хаа байхав. Миний хүү хүн л болоод ирээрэй” гээд цайгаа оочлон суусан нь бодогдож байв. Нүдэнд нь ээж нь наранд гандсан ногоон дээлтэйгээ бүртэлзэн үзэгдэнэ. Тэртээ хол уу эсвэл тэрүүхэн тэнд үү үл ялгагдана. Ээжийгээ дахиад нэг харчих санаатай нүдээ нээлээ. Ээжийнх нь ногоон дээл навч шиг болж харагдав. Ловдон итгэсэнгүй. Нүдээ анилаа дахиад л ээж нь . . . Нүдээ нээлээ мөн л навч шиг ногоон цэг. Ловдонгийн хүүхэн хараа томорч ээж нь ч юм шиг санагдаад байх тэр ногоон цэгийг сайн харав. Гэтэл тэр бутны ёроолд жижигхээн ногоон нахиа байхыг Ловдон харлаа.
Тиймээ тэр бут амьд байжээ. Ловдон хуруугаа явуулж тэр нахиаг энхрийлэх мэт оролдож байснаа гэнэт нэг юм санав бололтой бутны ёроолын элсийг гараараа самарч гарлаа. Самарсан газар нь элс урсаад л дүүрэх, буцаагаад л самрах. Тэгэн тэгсээр чийгтэй элсэнд хуруу нь хүрэв. Хүүхдийн зулай шиг зөөлхөн, эмзэгхэн байв. Нойтон элсийг амандаа барьж шимлээ. Юм гарахгүй ч гэсэн нэг л таатай. Нүүрэндээ наав. Амьдрал гэж ийм л байдаг болов уу. Амьдралыг юуханаас ч амсаж болох ажгуу.
Жа – гийнхаа нүүрэн дээр нойтон элс тавив. Амьдаа мэдэгдэх гэсэн шиг Сайханболд татвагнан хөдлөв. Нойтон элс шимсээр овоо болсон Ловдон чухам яагаад ч юм тэр бутыг хөдөлгөж үзмээр бодогдоод байв. Хөлөөрөө тийрч үзэв. Хөдлөх шинж даана ч алга. Гэнэт буугаа саналаа. Сөөлжин хэвтэх хоёр буу руу гараа явуулж, наана нь байгаа бууг оосроос нь татан авлаа. Жа – гийнх нь гоё хүүхний зурагтай буу байв. Бууныхаа бөгсөөр бутны ёроолыг дэлслээ. Чухам яах гэж тэгж байгаагаа мэдсэнгүй. Дахиад нэг дэлслээ. Хүч чадал нь барагдсан ч гэлээ далайж далайж гурав дахь удаагаа буулгатал  Панн!хийх чимээ гаран доргионд нь болоод хойшоогоо саван унав. Өрөөсөн шанаа нь юмаар исгэчих мэт халуу шатна. Дээшээ хараад унасан чигээрээ юу болсоныг ухаарах санаатай хэвтэж байтал нүдэнд нь тэнгэр өөд цойлон нисэж яваа хоёр шувуу харагдав. “Шувуу байна” гэж бодон тархиных нь манараа  арилаагүй байсан Ловдон ухасхийн бослоо. Тэр их хүч хаанаас гарав бүү мэд. Ловдонд яг л галзуурч байгаа юм шиг санагдана. Энэ эзгүй говьд юун шувуу байдаг билээ. Тэр хүчлэн байж хажуугийн манхан руу авирав. Мацсаар байж гарч иртэл тэртээ доор бяцхан баян бүрд харагдах нь тэр. Ловдон нүдэндээ итгэсэнгүй. “Их халуунд ингэдэг юм гэсэн. Яг түрүүний Жа шиг юм болох вий” гэж бодов. Гэтэл тийм бишээ. Нилээд хэдэн бут, бас хэдэн тэмээ бололтой малын дүрс хүртэл харагдав. Ловдон эргэн хартал Жа нь ямар ч хөдөлгөөнгүй. Түүний хоёр талд хоёр буу хэвтэнэ. Ловдон буцан буулаа. Жа – гаа арай гэж нуруун дээрээ гарган хоёр бууныхаа оосрыг тохойдоо углаад хэвтээгээрээ мөлхлөө. “Би буруу харсан бол яанаа” гэж бас бодов. Ямар ч тамир байхгүй байсан ч Ловдонд амьд гарах хүсэл байв. Тэрээр зүтгэсээр байж түрүүчийн манхан дээр эргэн гарч ирлээ. Харсан зүйл нь яг тэр хэвээрээ л байж байв. “Яаж тэр хүрэх вэ” гэж бодож хэвттэл бүрдний урд талын манхан дээгүүр баахан бүртэлзсэн юмнууд гараад ирлээ. Тэд тэр хоёрын байгаа манханы орой руу шуурхайлан яваа харагдана. Ловдон амандаа
-  Юу вэ? Тэмээнүүд юм болов уу? гэж амандаа шивнэлээ. Одоо түүнд ямарч тэнхээ байсангүй. Тэр байтугай дээрээ байгаа Жа – гаа ч унагах хүчгүй болжээ.
-  Жаахан амар ч байгаад . . . гээд үгээ гүйцээлгүй нүдээ анилаа.
Нилээд амарсан шиг санагдаад “За мөлхөндөө” гэж бодон  нүдээ аажуухан нээсэн чинь
-  Хүүе! Эмчээ ухаан орлоо гэх дуулдав. Ловдон цэргийн эмнэлэгт ухаан орлоо.
“Сонин юмаа. Нүдээ жаахан л аних шиг болсон шүү дээ” гэж Ловдон орчин тойрондоо итгэж өгөхгүй байлаа. Хэсэг байзнасны дараа гэнэт Жа – гаа санав. Тэгээд сувилагчаас
-  Манай Жа яасан бол? гэхэд сувилагч бүсгүй
-  Танай Жа юу?  гэж жоготой нь аргагүй инээмсэглэснээ
-  Танай Жа яахав дээ ямаа шиг үхэхдээ ч амархан, сэхэхдээ ч амархан амьтан. Аль өчигдөр гараад явсан гэлээ. Харин чи л ухаан орохгүй хэд хоночихлоо.Ловдон Жа – гаа ямарч байсан амьд гэдгийг мэдээд “Одоо уулзахаараа шанаадах болов уу яадаг бол” гэж бодов.
Гурав хоноод Ловдон эмнэлэгээс гарав. Энэ өдөр ангийн дарга хурандаа Совхирон бүх бие бүрэлдхүүний өмнө түүнийг гаргаж хээрийн сургуулийн явцад хамт явсан нөхрийнхөө амийг аварсан гэж магтаад түүнийг арван дөрөв хоногийн орон нутгийн чөлөөгөөр шагнав. Салааных нь цэргүүд бүгд баяр хүргэж, зарим нэг нь атаархалын нүдээр харна. Тэгтэл жижүүр цэрэг гүйн ирж
-  Байлдагч Ловдонг жагсаалын дарга дуудаж байна гэлээ. “Одоо ч  Жа- д алуулж өгөх байхдаа” гэж бодсоор очоод
-  Нөхөр ахлах түрүүчид гээд л ээрч мууран эхэлж байтал
-  За болно болно. Май энэ миний нэг ээлжний хувцас. Явахаараа өмсөөрэй гэхэд ямарч байсан зодохгүй юм байна гэж ойлгосон Ловдон
-  Та үүнийгээ нэг газар хадгалчих, тэгэх үү? Би халагдахдаа өмсье
-  За хаа байсан халагдах. Тэр үед чинь болох л байлгүй. Цаг давчуу болохоор өөр юм алга. Наадахаас чинь л арай дээр гээд өгөршиж цайсан гутал, өнгөө алдсан хувцасыг нь харлаа.
-  За баярлалаа  
- Харин би чамд амийг минь  аварсанд баярлалаа. Чи бид хоёрын хооронд болсон явдал эр хүмүүсийн нууц шүү за юу гээд түлэгдэж холцруудсан хоёр нүүр бие биенээ харан инээмсэглэв.  Ловдон
-  Эд нар бид хоёрыг яаж олсон юм бол? гэж одоо болтол яаж энд ирсэнээ сайн ухаараагүй учир асуувал
-  Яах юу байхав дээ чиний буудсан буун дууг сонссон юм билээ. Тэгээгүй бол бид ангиасаа зөрөөд явчих байсан байх гэснээ
-  Өө тийм энэ чиний нэг сарын цалин гэж хорин төгрөг өгөв. Ловдон цэрэгт ирсээр хэзээ ч мөнгө авч үзээгүй байлаа. Ийм цалин авдагийг мэддэг ч үгүй юм.
Сайханболд боодолтойгоо тэврэн гутлаа чирэн гарч яваа Ловдонг араас нь нилээн удаан харж зогслоо. Хатаж, аргасан заг шиг ийм хүмүүсийн дотор чухам юу оршдогийг тэр одоо мэднэ. Ловдон түүний амийг ч, амьдрлыг үзэх үзлийг ч аварсан байж мэднэ. Гэхдээ тэр одоохондоо үүнийг анзааргүй байж болох юм. Ловдон бол бүр мэдэхгүй яваа.  
Ямартай ч гэсэн тэд энэ цаг үеийг эзлэн төрсөн нэгэн үеийнхэн. Бас эр цэргийн албанд татагдан ирсэн эх орны хөвгүүд. Харин тэр нууц тэдний хооронд насан үүрд үлдэнэ.
Хэдхэн цагийн дараа Ловдон цэргийн шуудангийн машинд суучихсан аймгийн төв рүү загийн бут битүү  ургасан их хөндий дундуур тоос татуулан давхиж явлаа. Энэ бут ийм олноороо нэг доор байдаг нь их сонин санагдана. Ловдонгоос арай өөр хүнд бол уур хүрмээр ч байж магад. Харин арзайж сарзайсан тэдний ёзоорт анзаарагдаж харагдамгүй жижигхэн ногоон нахиа, бүр доор нь амьдрал тэтгэсэн нойтон элс байдгийм. Одоо Ловдон үүнийг сайн мэднэ.
Тэрээр цав цагаан захтай парад хувцсан дээр өнгөлж зүлгэсэн, шар аралтай бүс зүүгээд, өндөрлөж янзалсан гялалзсан хар бакаль углажээ. Цэрэг хүний зах гутал хоёр л өнгөтэй байвал болдог юм хойно доо Ловдон шал өөр харагдана. Бас болоогүй ээ, нүдний нь буланд сэрвэлзэх мөрдөс дээр нь жагсаалын даргын гурван зураас байсныг гэрчилсэн  оёдолын ором зурайна. Энгэрийнх нь халаасанд орон нутгийн чөлөөний хуудас бий. Энд тэндээс нь өнөөх сонин орос үнэр үнэртээд ч байх шиг. Дэндүү гял цал хувцсандаа дасаагүй Ловдон шанааныхаа шинэхэн тогтсон нарийхан цагаан сорвийг хааяа нэг маажлан, нөгөө гартаа Жа – гийнхаа өгсөн хоёр аравтыг гартаа тас атган жомбойн сууна.
Тэр “Энэ мөнгөөрөө аймгийн төвийн дэлгүүрээс ээждээ саатай алчуур авна даа” гэж  бодож яваа. . .
 
10.04.2008
 
Түмэнбаярын Бум-Эрдэнэ.       t_bumerdene@yahoo.com


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 34 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_40.JPG
Хэмжээс: 700x525 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2149

Анхны цас 2005 он
uvl-007.JPG
Хэмжээс: 600x450 121k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2702

Ц. Одгэрэл	80х140, зотон тос
Гунигтай хүү
Хэмжээс: 600x1108 244k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2584


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn