Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Дэлхийн уран зохиол 		 Өгүүллэг: О.Генри : Час улаан даашинз
Оруулсан admin on 2009-01-19 01:07:10 (6882 уншсан)


Алдар нэр нь үлэмж, час улаан өнгөний тухай нууж хаалгүй ярилцацгаая. Хүмүүний үр сад, хөвгүүд охидын дунд энэ өнгө үлэмж өндөр алдрыг олжээ. Тэнгэрээс заяат хаад энэ өнгөний эзэд нь гагц бид гэж лүндэгнэдэг. Бас наргиан цэнгээнд шунан дурлагсад хамрынхаа өнгийг, улаан будгийг хөхтэй холихоор тодроод ирдэг тийм сайхан, сэтгэл тавирам өнгөтэй болгох гэж хаа сайгүй учиргүй тэчъяддаг. Хан хөвгүүд час улаан өнгөний төлөө төрдөг ч гэж ярьцгаадаг, энэ нь ч үнэн, яагаад гэвээс угсаа залгамжлагч хунтайж нарын гэдэс базлахаар тэдний царай түлээчний удмынхны шантгар хамарт нүүрнээс өөрцгүй, сүр жавхлантай улаа бутраад ирдэг юм. Энэ өнгө моодонд орохоор хүүхэн бүхэн түүнд хэл алдан дурладаг.
Одоо бол час улаан өнгөөр ид гангардаг цаг. Гудамжинд хаа сайгүй түүний улс улсхийхийг харж болно. Мэдээж өөр өнгө моодонд ордог л доо, саяхан хэд хоногийн өмнө би шар ногоон өнгөтэй ноосон даашинзтай өхөөрдөм бүсгүй харсан, банзал дээрээ дөрвөлжин дөрвөлжин гоёотой, хормой нь бүр гурван ч хуниастай, угалзат нэхээстэй сүлжмэл алчуурынх нь цаанаас бөөн бөөн хаваастай нөхөөс хүртэл харагдаж байна лээ, бас ханцуй дээрээ сүлжмэл туузаар татаж тогтоосон хоёр сагсгар чимэгтэй, тэр дороос нь зүгээр ч үгүй хуниастай гоёо сагсайж байсан. Гэхдээ л ямар ч гэсэн час улаан өнгийн хувцсыг өчнөөн хүн цаанаа нэг бахтай өмсдөг юм. Та үүнтэй санал нийлэхгүй байж болох л доо. Тэгвэл та дуртай өдрөө Хорин гуравдугаар гудамжаар алхаад үзэгтүн.
Чухам тийм ч учраас жижиг сажиг барааны "Улей" дэлгүүрийн худалдагч, холтосны өнгөт хүрэн үст, гил хар нүдэн Мэйда бүсгүй, хуурамч доржпалам шигтгээт хатгууртай, гаатай чихрийн үнэр сэнгэнүүлсэн Грейс хүүхэнд ийм хэдэн үг хэлсэн юм.
-Талархлын баярын өдрөөр би час улаан даашинзтай болно. Оёдолчноор оёулж байгаа.
Долоо хагасын хэмжээтэй хэдэн хос бээлийг зургаа, дөрөвний гурвын хэмжээтэй хайрцагт нямбай гэгч нь хурааж байсан Грейс: -Юу гэнэ ээ чи! гээд:
-Би бол улаан хүрнийг авна. Тавдугаар гудамжинд час улаанаас улаан хүрэн хамаагүй олон харагддаг биз дээ. Тэгээд ч эрчүүлийн ухаан алддаг ганц өнгө гэв.
-Надад час улаан таалагддаг. Шлегель хөгшин найман доллараар оёж өгнө гэсэн. Ямар сайхан юм болно гэж чи санана. Банзал нь гоё хуниастай, задгай энгэр нь мөнгөн эмжээртэй, хоёр эгнээ босоо цагаан захтай...
-Хайран юм! хэмээн Грейс их мэдэгчийн дүр эсгэн нүдээ жийхайлгав
-...Цагаан хоргой оруулга нь бас хоёр давхар нарийхан эмжээртэй, хунирсан туузнуудтай...
-Хайран юм, хайран юм! хэмээн Грейс шогшров.
-.. .Ханцуй нь хачин гоё, нил хуниас, бас эргүүлсэн чамин нударга нь хилэн... Чи юу гээд шогшроод байгаа юм?
-Час улаан ноён Рэмсид таалагдана гэж чи бодоо юу? Хамгийн тансаг өнгө хүрэн улаан гэж хэлэхийг нь би өчигдөр сонссон.
-Тэгж л байг гэж Мэйда хэлээд:
-Би час улаанд дуртай, таалдаггүй улс нь тавцангийн нөгөө талд гарна биз гэжээ.
Энэ бүхэн эцсийн эцэст час улаан өнгөнд жолоогүй дурлагсад хүртэл төөрч будилж магадгүй нь гэсэн бодол төрүүлэх ажээ. Гэтэл царайныхаа өнгө, ойр тойрныхоо улсын бодол санааг үл ойшоон час улаан хувцас өмсөнө хэмээн бүсгүйчүүлийн зүтгэх, час улаан жанч минь мөнх хэмээн хаад, ихэсийн болгоох нь хамгийн осолтой, аймшигтай зүйлийн нэг билээ.
Уртын урт найман сар нарийлж, нарийлж Мэйда найман доллар хураажээ. Энэ мөнгө нь даашинзанд хэрэгтэй бүхнээ худалдаж авах, Шлегельд оёдлын урьдчилгаа дөрвөн доллар төлөхөд илүү ч үгүй, дутуу ч үгүй яг хүрэв. Талархлын баярын өдрийн өмнөхөн үлдсэн дөрвөн доллараа төлчих хэмжээний юм хангалттай цуглана. Тэгээд баяраар шинэ даашинзаа өмсөнө, орчлон хорвоо дээр үүнээс сайхан юм хаа байхав!
Жилийн жилд Талархлын баярын өдрөөр жижиг барааны "Улей" дэлгүүрийн эзэн, хөгшин Бахман өөрийнхөө ажилчдыг оройн хоолонд урьж дайлдаг билээ. Ням гаригийг эс тооцвоос үлдсэн гурван зуун жаран дөрөв хоногт нь тэр сүүлчийн зоогийн сайхныг, айсуй найрын элбэг дэлбэгийг өдөр бүр шогшрон сануулсаар, басхүү түүгээрээ дамжуулан ажилдаа улайран чармайхыг уриалдаг бүлгээ. Дэлгүүрийн голд уртаа ширээ засна. Лангуунуудаа боодлын цаасаар бүтээж, булангийн зоогийн газраас худалдаж авсан цацагт хяруулын мах, бас бус амттан шимттэнээ арынхаа хаалгаар оруулж ирнэ. "Улей"-г та олон тасаг, цахилгаан шат, өчнөөн хиймэл хүнтэй гял цал их дэлгүүр шиг санаагүй байх хэмээн найднам. Том дэлгүүр гэж нэрлэгдэхээр тийм жижигхэн дэлгүүр бөгөөд та тийшээ чөлөөтэй тайван орж болно, юу л хэрэгтэй түүнээ худалдаж аваад, амар жимэр гарч одож болно. Бас Талархлын баярын өдрийн зоог дээр ноён Рэмси үргэлж...
Өө чөтгөр аваг, чамайг! Би бүхнээс түрүүн ноён Рэмсигийн тухай ярьдаг байж. Тэр бол юун час улаан өнгө, шар ногоон битгий хэл, цангисны цусан улаан шүүснээс чухал хүн байхгүй юу. Ноён Рэмси бол дэлгүүрийн эрхлэгч. Түүнийг би тун сайн хүн гэж боддог. Залуухан худалдагч нар харанхуй бүрэнхий мухарт түүнтэй тааралдахад, тэр хэзээ ч чимхэж чангаагаад байдаггүй, ажил нь хэдэн минут уужрахаар мань эр тэдэнд зүсэн зүйлийн үүх түүх ярина, бүсгүйчүүл жиг жуг хөхөрцгөөж, үе үе писхийтэл инээлдэнэ. Гэхдээ хүүхнүүдийг шалиг онигоогоор дайлж суудаг гэсэн үг биш шүү, таминь. Рэмси сайхан ч эр, бас зүгээр ч үгүй гайхширч хачирхмаар хэд хэдэн зуршилтай. Тэр жигтэйхэн биеэ бодно, гэхдээ ямар ч үед биенд сайн гэгддэг юмыг идэж уухгүй юм шүү гэж мугуйдлана. Тэр бүү хэл, хэн нэг нь буйдан дээр тухтай нь аргагүй налайх юм уу, эс бөгөөс цасан шуурганаас толгой хоргодох газар хайваас бүр гутлын дугтуй өмсөж, эм залгих аваас, хэн нэгэн ийнхүү яаж ийгээд биеэ хоргомжлоод эхлэхүйеэ тэр учиргүй уурладаг юм. Эдний залуухан арван худалдагч хүүхэн бүгдээрээ хэзээ нэгэн цагт хатагтай Рэмси болчихоод түүнд тос нь халиурсан гахайн шанз мах, сонгинотой шажигнатал нь шарж өгөхсөн хэмээн амгалан нойронд автахынхаа урьд, бүхэн тэсгэлгүй санааширдаг юм. Тэгээд ч хөгшин Бахман хойтонгоос түүнийг хувь нийлүүлэгчээ болгохоор зэхэж буй хойно, хэрэв ноён Рэмсиг уургалж орхивол, хуримын бялуунаас гэдэс базлаад дуусахаас өмнө эрүүл энхийн тухай элдвийн мунхаг бодлыг нь толгойноос нь хөнгөхөөн авч хаяна гэдгээ бүсгүй бүхэн сайн мэдэж байгаа.
Ноён Рэмси баярын зоогийн гол зохион байгуулагч, найрын даамал. Найранд хийлч, босоо ятгачин хоёр италийг заавал урьдаг бөгөөд зоогийн дараа цөмөөрөө жаахан бүжиглэж цэнгэдэг авай.
Одоо та сэтгэлдээ нэг төсөөлөөд орхи доо, ноён Рэмсигийн сэтгэл зүрхийг булаахаар хоёр даашинз зэхжээ, нэг нь хүрэн улаан, нөгөөх нь час улаан. Мэдээж бусад бүсгүйчүүл даашинз өмсөнө, гэхдээ тэднийг үл тооцъё. Цагаа тулахаар тэд нар цамц, хар банзал мэтийн юу ч юм бэ нэг юм өмсөх байлгүй, гэхдээ нүд булаам час улаан, хүрэн улаантай харьцуулахаар юу л байв гэж.
Грейс бас мөнгө хураасан юмсанж. Тэр бэлэн даашинз авахаар шийджээ. Оёулна, энэ тэр гэж зовохын хэрэг юун. Хэрэв чи гоолиг тэгш биетэй бол таарч тохирох юм олдож л таараа. "Үнэндээ бэлхүүснээс нь хасахаас аргагүй болдог, яагаад гэвэл дунд зэргийн хэмжээтэй даашинзны бэлхүүс минийхээс хавьгүй уужуухан байдаг юм"
Гэтэл Талархлын баярын үдэш хэзээ мөдгүй айсуй. Маргаашийнхаа аз жаргалыг баяртайяа зөгнөсөөр Мэйда гэр лүүгээ яарч явлаа. Тэр час улаан даашинзаа мөрөөдсөөр... Түүний мөрөөдөл санаашрал хиргүй гэгээн амьдралын баярыг хүсэмжилсэн идэр хүмүүний тийм л хязгааргүй, гэрэлт тэмүүлэл бөгөөд үүнгүйгээр залуу нас харамсмаар амархан гунддаг. Час улаан өнгө өөрт нь сайхан зохино гэдэгт Мэйда эргэлзсэнгүй, ноён Рэмсид ч улаан бус, час улаан таалагдана хэмээн өөртөө итгүүлэх гэж бүр мянгантаа, түмэнтээ оролдсон сон. Тэр гэртээ ороод шүүгээнийхээ доод хайрцагны ёроолоос тамхины нимгэн цаасанд боосон дөрвөн доллараа авч, Шлегельд аваачиж өгөөд, даашинзаа өөрөө очиж авахаар шийдэв.
Грейс бас энэ байшинд амьдардаг билээ. Түүний өрөө нь Мэйдагийн өрөөний яг дээр.
Гэтэл Мэйдагийн байшинд бөөн хэрүүл шуугиан, хэл хөсөөн болж байлаа. Байшингийн эзэгтэйн дуу хадаж аах уух, хөөе хаая хэмээн тачигнаж буй нь цөцгийн тосны торхонд тос нүдэж буй аятай булан бүхэнд нүргэлэн дуулдана. Нулимсандаа халтартаж, ямар ч даашинзнаас дутуугүй улаан нүдэлсэн Грейс хэдэн минутын дараа Мэйда дээр орж ирэв.
-Тэр намайг гар гэнээ хэмээн Грейс сүүрс алдаад:
-Хөгшин шулмас. Би дөрвөн долларын өртэй байсан юм. Миний чемоданыг үүдэнд гаргаж тавьчихаад өрөөгөө түгжчихлээ. Явъя гэхээр хаачих вэ, өгье гэхээр сохор зоос ч үгүй гэв.
-Өчигдөр чамд мөнгө байсан биз дээ гэж Мэйда хэлэв.
-Би даашинз авчихсан. Ирэх долоо хоног болтол хөлс мөнгөө хүлээх биз гэж бодсон чинь... гэж Грейс бувтнав.
Тэр эхэр татсанаа, нусаа шорхийлгэн сүүрс алдаад, бас эхэр татлаа.
Нэгэн эгшин өнгөрөв үү яав, Мэйда яаж ч чадалгүй түүнд дөрвөн доллараа сарвайжээ, өөр яалтай билээ.
-Эвий, миний хонгор, хайрт минь! хэмээн борооны дараахь солонго шиг гэрэлтээд ирсэн Грейс өөрийн эрхгүй дуу алдсанаа:
-Одоохон хөгшин шулмаст мөнгийг нь өгчихөөд, даашинзаа өмсөж үзье. Ямар сайхан гэж санана. Орж хараарай. Би чиний мөнгийг долоо хоногт доллар доллараар нь эргүүлж өгнө, заавал! гэлээ.
Талархлын баярын өдөр.
Зоог жин үдэд эхэлнэ. Арван хоёрт хорин тав дутуу байхад Грейс Мэйда дээр дуу нь тэнгэрт хадчихсан гүйж ирэв. Тийм ээ, тэр дур булаам, зүрх зогсом сайхан харагдаж байлаа. Тэр хүрэн улаан өнгөний төлөө л төрж гэмээр байлаа. Харин Мэйда хуучин даавуун банзал, хөх цамцтайгаа цонхныхоо дэргэд суучихсан, нэг юм цойлдож суусансан. Үгүй..., үгүй үгүй, тэр уран үйл мэтгэж суусан юм.
-Бурхан минь! Чи одоо болтол хувцаслаагүй байгаа юм уу? хэмээн улаан даашинз дуу алдав.
-Нуруугаар таталдаагүй байгаа? Энэ хамба хилэн оруулга нь ёстой гоё байгаа биз, тийм ээ? Чи яагаад хувцаслаагүй юм бэ, Мэйда?
-Миний даашинз бэлэн болоогүй гэнээ, би явахгүй гэж Мэйда хоолойгоо чичрүүлэв.
-Харамсмаар юм! Ямар харамсмаар юм бэ, за юу ч юм бэ өмсчих л дөө, явъя. Манай дэлгүүрийнхэн л байна шүү дээ, чи мэднэ, хэн л харав гэж.
-Час улаан даашинзтай болно гэж хичнээн их итгэлээ, байхгүйгээс хойш очоод ч яах юм билээ.
-Над бүү зов доо. Гүйхгүй бол чи хожигдох нь
- Улаан өнгө чамд үнэхээр сайхан зохижээ гэж Мэйда хэлэв.
Тэнд найр хөгжиж ахуйд Мэйда цонхны дэргэд өчнөөн удаан, хөштөлөө суужээ. Тахианы хэл нугалах гэж хүүхнүүд яажшуухан баясан дуу алдацгааж, гагц өөрөө ойлгодог явган шог яриандаа баяссан хөгшин Бахман хоолой мэдэн яаж хөхөрч буйг, Талархлын баяраар дэлгүүрт ганц үзэгддэг лагс бүдүүн хатагтай Бахманы доржпалам чулуун гоёл яажшуухан нүд гялбуулан гялалзаж, хөөрч орхисон сайхан сэтгэлт ноён Рэмси хүн болгон хөгжилтэй сайхан байгаасай хэмээн яаж эрвэлзэж дэрвэлзэж буйг тэр сэтгэлдээ төсөөлж байлаа.
Дөрвөн цагт тэр Шлегелийн мухлагт юу ч болоогүй юм шиг царайтай, үүлгэр харцтай сэмхэн явж ороод, даашинзныхаа үлдсэн дөрвөн долларыг төлж чадахгүй нь гэдгээ халган ядан хэлэв.
-Ээ, бурхан минь! гэж Шлегель бачимдан хашгираад:
-Та яагаад ийм гунигтай байгаа юм бэ? Даашинзаа авагтун, бэлэн шүү дээ. Мөнгөө хэзээ нэгэн цагт төлнө биз. Бүтэн хоёр жил өдөр болгон миний мухлагийн урдуур өнгөрдөг байсан тэр бүсгүй та биз дээ. Даашинз оёдог хүн хүмүүсийг гадарладаг юм шүү дээ. Хэзээ болмоор байна, тэр үедээ мөнгөө төлөөрэй. Одоо авагтун. Оёход хүртэл сайхан байсан, та өмсөөд дэгжин, гоё байвал ямар сайхан бэ! Энэ байна. Бололцоо гарахаараа мөнгөө төлөөрэй, охин минь гэжээ.
Зүрхэнд нь бялхаад ирсэн аугаа баярын сая сая хэлтэрхийг амандаа хүлхэн хүлхэн шулганасан Мэйда даашинзаа шүүрч аваад, гэр рүүгээ ухаангүй харайлгажээ. Мухлагаас гарахад нь шиврээ бороо нүүр рүү нь дусал дуслаар ус цацлан байсан сан. Тэр инээчихээд тоосон ч үгүй.
Хөлсний тэргээр дэлгүүр хэсдэг хатагтай та үүнийг ойлгохгүй. Хувцасны чинь тоо, өлгүүр хоёр эцгийн чинь мөнгөөр аяндаа олшроод байдаг бүсгүй та Мэйда яагаад Талархлын баярын өдрийн хүйтэн борооны дуслыг огт анзаараагүйг хэзээ ч ойлгохгүй, мэдрэхгүй.
Таван цагт тэр час улаан даашинзтайгаа гудамжинд гарч ирлээ. Бороо ширүүсч, салхи омогшин, түүн дээр бөөн бөөн ус пал палхийтэл асгасаар. Хүмүүс шүхрээ доош нь нугдайлган, цувныхаа энгэрийг хамхиж товчлоод, түүний хажуугаар гэр өөдөө, трамвай руу сандран гүйлдэнэ. Бүртийх үүлгүй зуны өдөр цэцэрлэгээр зугаалж яваа юм шиг усан шавхарга дундуур юу ч болоогүй мэт алхаж яваа жаргал гийсэн нүдтэй, дур булаам сайхан бүсгүйг тэдний олонхи нь гайхан харж байсан юм.
Түрийвч дүүрэн мөнгөтэй, шүүгээ дүүрэн гоёлтой хатагтай та, үүнийг яаж ойлгох вэ гэж би дахиад нэг давтаж хэлмээр байна. Баяраар час улаан даашинзтай болохсон хэмээн найман сар өлөн зэлмүүн, сайхан мөрөөдлөөрөө хоосон амьдарна гэж чухам юу болохыг та яаж төсөөлөх юм бэ. Тэгэхээр бороо асгарах, аянга нижигнэх, цас, салхи шуургалах, хар хуй дэгдэх мэт танд хамаа юун.
Мэйдад шүхэр ч байсангүй. Юун гутлын давхацтай манатай. Харин Түүнд час улаан даашинз байгаа, түүнтэйгээ гудамжинд гарчээ. Яадаг юм тэнгэр газар нийлж л байг! Өлсөж ангасан зүрх жилд ганц удаа шүүдрийн дусал шиг бяцхан аз жаргалыг тааваараа ханатал хүртэг. Бороо асгарсаар, хурууг нь даган ус урссаар...
Гэтэл хэн нэгэн булангийн цаанаас гарч ирээд, түүний зам дээр хөндөлсөв. Бүсгүй тэргүүнээ өргөтөл... Энэ чинь ноён Рэмси байна шүү дээ. Түүний нүд бишрэл, гайхал, шохоорхлоор гэрэлтээд ирэв.
-Хатагтай Мэйда, та шинэ даашинзтай ямар сайхан харагдаж байнаа. Та зоогт ирээгүйд би үнэхээр харамсаж байна. Миний таньдаг бүсгүйчүүлээс хамгийн ухаалаг, хамгийн сэргэлэн нь та. Тэнгэрийн муухайд зугаалах шиг биед сайн юм хаа байхав. Би тантай хамт явдаг ч юм билүү гэж тэр дуржигнуулав.
Гэтэл Мэйдагийн царай улаа бутраад, өөрийн эрхгүй найтаачихжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Дэлхийн уран зохиол )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 248 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-024.JPG
Хэмжээс: 412x600 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3994

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-059.JPG
Хэмжээс: 600x450 128k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4366

Х.Төгсөө Зотон, тос 40x60
Нүргээн
Хэмжээс: 600x395 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4653


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn