Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж Эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам Үйлийн үрийн усанд эвдэгдсэн эхлэлтэй Уулзахын баярт эгцэрч яараад Хагацлын гунигт донсолсон донхолтой Учир байдлын хорвоод гэнэн сэрэмжгүй төөрсөн Униарт мушгиа хавцал дээр Ухаантан тэнэг хоёр ээрсэн Миний зам
Хажуу бургасанд гөрөөс янзагалж Асга хаднаас янгир хальсан энэ замд Хаврын толгод дунд ингэ гунганаж Зээр зэрэглээ сүвлэн цахилсан энэ замд Тал санаашрал намрын тэнгэр уйлагнаж Тогоруу буцсан энэ замд Тавилан заяаны харгуй дагаж Ноход хуцсан энэ замд Салаа гэзэгтэй охин амраг болон учирч Үрийн баяр хотолж хамт алхая Салхины буруу зүүдэнд аавыгаа алдаж Нулимас хамт асгав Сүүлчийн ганц дэлхий цагийн хязгааргүйд уусахад ч Сүү татуулан гэрэлтэх тодын тод зам Энэ миний хувьхан заяаны зам аа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Үнэртэн цэцэгс Хэмжээс: 598x600 181k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5181
YolHad_20.JPG Хэмжээс: 700x525 90k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3869
YolHad_39.JPG Хэмжээс: 700x525 89k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3959
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: