Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Дэлхийн уран зохиол 		 Өгүүллэг: Жек Лондон : Аниргүй цагаан дайд
Оруулсан admin on 2009-02-01 21:15:51 (7751 уншсан)


-Кармен ч хоёр хоногийн насгүй болж дээ.
Мэйсон амандаа орсон бөөн мөсийг нулимж орхиод, өмнөө байгаа золгүй амьтан руу гунигтайхан харснаа, түүний хөлийг татан ам руугаа аваачиж, хуруудын нь завсраар товууцаж хөлдсөн мөсийг шүдээ хага ташуулан байж дахиад сугачиж хаяв.
-Чамин хачин нэртэй ноходтой би зөндөөн л таарч явсан, цөмөөрөө олхиогүй юмнууд байдаг юм гэснээ, хийж байсан ажлаа дуусгаж, нохойг түлхэн цаашлуулах зуураа, -Тэд чинь тамир нь харьж доройтсоор сүүлдээ үхчихдэг амьтад. Чи өөрөө мэднэ шүү дээ,
зүгээр Касьяр, Сиваш, Хаски нэртэй нохдод тэр бүр муу юм тохиолдоод байдаг билүү? Жишээ нь энэ Шукумыг хар л даа, тэр...
Гэхийн сацуу цаад гуринхалсан эр нохой нь яах ийхийн завдалгүй цовх үсрэн, хурц цагаан соёогоороо Мэйсоны багалзуурыг арай л тас татаад хаячихсангүй.
-Энэ чинь одоо юу болж байна вэ?
Шилбүүрийн мод тархин дундуур нь тасхийн буухад нохой цасан дээр тарайж унаснаа, ухаан ороод, нүд ирмэхийн зуур огло харайн босоход араа шүднээс нь шар шүлс савирч байлаа.
-Шукумаас хараа бүү салгаарай гэж би хэлээд байсан шүү дээ. Энэ Шукум амар заяа үзүүлэхгүй нээ! Цаадах чинь Карменийг долоо хонохгүй л тасар татаад хаячих бий вий. Мөрийцсөн ч болно.
-Харин би бол... гэснээ Мэйлмют Кид, түүдэг галын дэргэд гэсгээхээр тавьсан талхыг эргүүлэх зуураа,
-Зорьсон газраа хүрэхээсээ наана бид өөрсдөө Шукумыг алж иднэ гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Чи юу гэж бодож байна даа, Руфь?
Улаан арьст бүсгүй идээг нь тунгаах гэж кофе руугаа жаахан мөс чулуудчихаад, Мэйлмют Кидээс харцаа салган нөхөр рүүгээ, дараа нь ноход руугаа харснаа, хар цагаан юу ч дуугарсангүй.
Ийм хараажийн үнэнийг давхар нотлох барих гэж оролдохын хэрэг юу байх билээ. Тэдэнд өөр арга байхгүй юм чинь. Хүний хөл хүрээгүй хоёр зуун бээр газар өмнө нь тосч байгаа. Өөрсдөө бол зургаа хоногт хүрэхтэй, үгүйтэй хүнстэй үлдсэн байдаг, Нохдод нь бол одоо гол зогоох юм юу ч байхгүй болсон. Хоёр анчин, хүүхэн гурав өглөөнийхөө тарчигхан ундааг уухаар түүдэг гал тойрон суулаа.
Бага үд хийж байсан болохоор ноход нь хөллөгөөтэйгөө цагариглан хэвтээд, эздийнхээ ам хөдлөх бүрийг өлөн нүдээ салгахгүй ширтэцгээн байна.
-Маргаашнаас эхлээд өглөө ам хөдөлгөх юмгүй болно гээд Мэйлмют Кид,
-Нохдоос нүд салгаж болохгүй боллоо. Гай болоод гараас алдуурч орхих юм бол эв нь таарсан цагт биднийг ч хүү татаад идэж орхиход бэлэн л байгаа шүү гэв.
-Цагтаа би методист мөргөлтний чуулганы тэргүүн, хишиг өдрийн сургуулийн багш явсан хүн дээ. Юуны учир ийм үг дуугарсныг бүү мэд. Мэйсон ингэж хэлчихээд, уур савсуулж байгаа бугын арьсан бойтог руугаа их бодол болчихсон гөлрөн ширтэж сууна. Руфийг аяганд нь кофе хийж өгөхөд сая тэр гүн бодлоосоо салж,
-Тэнгэрийн ивээлээр бид харин цайнаас их юмгүй хоцорлоо доо. Би Теннесид, гэртээ байхдаа цай яаж ургадгийг харсан юм. Одоо бол би эрдэнэ шишийн ганц халуун гамбирын төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй болчихсон сууж байдаг. Гэхдээ, Руфь минь битгий гунихар. Гэдэс өлсөх, бугын арьсан бойтог өмсөх хоногийн чинь тоо дуусах цаг хаяанд ирсэн шүү. Энэ үгсийг сонсоод хүүхний магнайн үрчлээ тэнийж, анх удаа учирсан цагаан арьст хүн, бүсгүй туунийг адгуус амьтан, ачааны малаас өөрөөр харсан анхны хүн, тэр л цагаан арьст ноёныг хайрлах сэтгэлээр нүд нь гэрэлтээд ирэв.
-Тийм ээ, Руфь минь гээд эр нөхөр нь, зөвхөн хоёр биетэйгээ ойлголцдог нөгөө л болзмол хэлээрээ,
-Бид удахгүй эндээс хөдөлнө. Цагаан хүний завинд суугаад Давст усаар хөвж одно доо. Тэр оргилж бургилсан муу ус уул мэт дээш сүндэрлэн босч ирээд л доошоо бууж байдаг юм. Хязгаар хярхаггүй тэр усаар мөн ч их удаан явна шүү дээ! Арав, хорь, бүр дөчин хоног хөвлөө ч... гээд
Мэйсон яриагаа улам үнэмшилтэй болгохын тулд хоног өдрийг хуруу даран тоолж байгаад,
-Өнөөх л усандаа, муу усандаа л явж байна. Тэгж явсаар, зун цагийн ялаа шумуул шиг язганасан олон хүнтэй нэг их том гацаа тосгонд хүрч очно доо. Урц овоохойн нь өндрийг яана. Арав, хорин нарс залгасны дайтай гээч! Ээ, мөн ч өндөр шүү!
Ийн өгүүлээд тэр цааш нь хэлэх үгээ олж ядан таг болж, Мэйлмют Кидийн зүг дэмий л ая зассан харц чулуудсанаа, хорин нарс дээр дээр нь залган босговол хэр зэрэг өндөр болохыг хуруу гараараа жишин, мэрийж мэхийн тайлбарлаж гарав. Мэйлмют Кид дотроо доогтойхон инээмсэглэж, гайхаж баяссан Руфь нүдээ дүрлийлгэн ширтэж байна. Нөхрийгөө наргиж зүггүйтэж байна гэж мэдсэн хэдий ч тэр өхөөрдөл хайр нь хөөрхий бүсгүйн сэтгэлийг хөөргөж баясгаж байлаа.
-За тэгээд л хайрцаг дотор орж суугаад... ганц пифф! гээд л хөдөлчихнө дөө гэснээ, эл үгээ улам ойлгомжтой болгох гэсэн бололтой хоосон сэнжтэй аягаа дээш нь шидээд сурамгай нь аргагүй барьж авах зуураа,
-Бас ингээд л пафф! гээд хүрээд ирчихнэ! Ээ, их заарингууд минь ивгээлдээ багтааж хайрла!
Чи минь Форт Юкон руу явна, харин би хорин тав хоноод Арктик Ситид байж байна. Тэндээс чам руу хөвөрч одсон олсны үзүүр дээрээс бэрьж аваад "Байна уу, Руфь минь! Ямаршуухан аж төрж байна даа?" гэнэ. Тэгэхэд чи "Өө, өвгөн минь, чи юу?" гэж, би "Тийм байнаа" гэнэ. Чамайг "Соодгүй болоод талх барьж чадахаа болиод байна" гэхэд би "Пиндээ ороод гурил доогуур үз.
За, баяртай" гээд, чи пин рүүгээ орж хичнээн л хэрэгтэй бол төчнөөн соод авна. Иймэрхүү маягаар, чи Форт Юконд, би Арктик Ситид суурьшин аж төрцгөөнө дөө. Бөөнэр гэдэг чинь ийм л хүмүүс байдаг юм!
Эл шидэт үлгэрийг сонсоод Руфийг гэнэхэн инээмсэглэж суухад хоёр эр тачигнатал хөхрөлдөж байлаа. Гэтэл, хэрэлдэн хэмхэлдэж буй ноход алс холын гайхамшигт орны тухай яриаг нь таслаад, тэднийг салгаж аялуулж байх зуур бүсгүй чарганыхаа ачаа тээшийг боож баглаж, татлагаар даруулан, замд гарахад бэлэн зэлэн болчихсон байлаа.
-Урагшаа, Халзан минь, алив, давхиарай!
Мэйсон шилбүүрээ дадамгай нь аргагүй тас няс хийлгээд, нохдыг аяархан гаслаж гийнан хөллөгөөнийхөө сурыг сунган зүтгэж эхлэхийн сацуу залуур модоороо газар тулан түлхэхэд хелдүү чарга урагш хөдлөв. Руфь хоёр дахь чарганд суужээ. Чаргаа хөдөлгөхөд нь бүсгүйд тусалсан Мэйлмют Кид сүүлчийн чаргыг залах боллоо. Нүцгэн гараараа бухыг ганц цохиод унагаж чадах эр хар бяртай, шийдмэг догшин зантай энэ булиа эр золгүй хөөрхий хөллөгөөний нохдод гар хүрдэггүйгээр үл барам боломжийнхоо хэрээр тордож тэтгэж явдаг нэгэн ажээ. Ингэдэг аянчин их ховор байдаг бөлгөө. Зарим үед Мэйлмют Кид тэр нохдыг хараад өрөвдөхдөө нулимс унагах шахдаг аж.
Хүнд чаргануудаа замд гаргах гэж хэдэнтээ хүчлэн оролдсоныхоо дараа манай хүн:
-За, давхиад байгаарай, майга хөлтнүүд минь! гэж аман дотроо дуугарав.
Ашгүй, тэвчээр зүтгэл нь талаар болсонгүй, ноход нь өвдсөндөө гаслаж гийналдан, өмнөө яваа ах дүүсээ гүйцэх гэж хурдлан одох нь тэр.
Яриа хөөрөө ч тасрав. Ийм зүдэргээтэй аяны замд тийм илүү дутуу юмны хэрэг юун. Умар зүг өөд аялана гэдэг хүнд бэрх бөгөөд амиа ч алдаж болох ажил билээ. Таг дуугүй явж чадсаныхаа хүчинд бүтэн өдрийг, тэгээд ч ийм улбаа төдий жимээр туулж чадсан хүнийг аз жаргалтай хүн гэхээс өөр аргагүй. Зам мөр гаргахаас илүү зовлонтой хэцүү ажил байхгүй дээ. Цанын гөрмөл өргөн бэхэлгээ алхам бүрт шахам алдуурч, өвдөгцөө цасанд зоогдоно. Хөлөө цаснаас аажуухан, болгоомжтой гэгч сугалах хэрэгтэй. Цанын цасыг гүйцэд цэвэрлээгүй цагт, босоо хүн ганц ямхын төдий хазайлаа л бол ямар ч гай гамшигтай юм болж мэднэ, Тийм үед урагшаа ганц алхаад нөгөө хөлөө зөөн, наад зах нь л гэхэд бас хагас ярд* алхах ёстой. Анх удаа тийм юмыг туулж буй хэн боловч сайн л бол нэг зуун ярд газар яваад, тамир нь тасран, цанаа холбох нь бүү хэл ганц сайн суниаж ч амжилгүй нөгөө л гай уддаг цасан дээрээ унаад өгнө гээч. Өдрийн туршид нохойн хөл доор ганц ч унаагүй хүн уутан хөнжилдае санаа амар, сэтгэл бардам шургаж болно. Умардын аугаа бэрх жимийг *ярд - 0,91 метð хорь хоног дотор туулж чадсан хүнд тэнгэр ч атаархах буй заа.
Наран баруунаа гудайж байхад Аниргүй Цагаан Дайдын сүр хүчинд автан баргар царайлсан аянчид дуу шуу ч үгүй, зам гарган урагшилсаар л байлаа. Мөнх бусын заяанд төрснийг нь хүнд өөрийн эрхгүй сануулан эрхшээдэг, далай тэнгисийн тасралтгүй ээлжлэн орчигч таталт, түлхэлт, догшин шуурга, газар дэнслэх, тэнгэрийн их буу болсон аянгын нижигнээн гээд өдий төдий зүйл байгальд байдаг билээ. Тэдгээрээс хамгийн хүчтэй, хамгийн аймшигтай нь эл Аниргүй цагаан дайд хийгээд түүний нэгэн хэвийн дүнсгэр байдал мөн дөө. ЁСТОЙ Л анир чимээгүй. Тэнгэр зүлгэж өнгөлсөн зэс мэт гялалзаад, өчүүхэн чимээ ч ариун бүхнийг бузарлаж орхим санагдан, хүн өөрийнхөө дуунаас ч хүртэл хирдхийн цочмоор ажээ. Эл хуль ертөнцийн мэнэрсэн их цөл дундуур урагшаэ тэмүүлж яваа, амьд төрөлтний өчүүхэн ширхэгтөдий тэр хүн одоо өөрийнхөө сөс ихтэй хар сөөрөг зангаас баахан айн ширвээдэж, биеэ яльгүй муу өт хорхой мэт бодном бөлгөө. Орчлон ертөнцийн далд нууц өөрийнхөө илрэн тодрох аргыг хайж байна уу гэлтэй хачин бодол бас төрөх аж. Үхлийн өмнө, тэнгэрийн өмнө бүх л ертөнцийн өмнө хүнийг ийм л үед айдас эзэмдэн авдаг бөгөөд түүн сацуу сайн төрөл олох, амьд явах найдвар, мөнхрөхийн мөрөөдөл тэргүүтэн, орчлонгийн хүлээсэнд баригдсан хоосон хүсэл эрмэлзэл ч бас оргилж ирнэ. Яг тэр үедээ л хүн òэнгэртэй орь гагцаар нүүр тулан учирдаг байна.
Үдшийн наран бүр тонгойжээ. Голын гульдрал тэрүүхэндээ гэнэт огцом тохойрч, Мэйсон газар дөтлөн шууд огтлон гарахаар нохдоо цаад хошуу өөд залав. Гэтэл тэд яаж ч зүтгээд эрэг өөд гарч чадсангүй.
Руфь, Мэйлмют Кид хоёр араас нь түлхээд байсан хэр нь чарга ухран гулссаар байлаа. Өлсөж гуриатсан золгүй хэдэн ноход сүүлчийнхээ хүчийг шавхаж, улайран зүтгэж эхэлсэнд чарга овоо дээш ахи ахисаар арай чүү цаад эрэг дээр гарах нь л гарчээ. Гэтэл түүчээ нохой гэнэт баруун тийш зүтгэн, чарга Мэйсоны цана дээгүүр гарах яг тэр агшнаас хачин золгүй явдал эхлэх нь тэр. Мэйсон газар харуулдан ойчиж, бас нэг нохой хөллөгөөнийхөө суранд орооцолдон унаад, чарга газрын хэвгий ð¿¿, бусад ноход, хөллөгөө сэлтээ чирсээр гулсан буув. Шилбүүрийн дуу тас! няс! хийн нөгөө унасан нохой суранд нь өртөж эхлэхийн сацуу:
-Мэйсон болиоч! гэж хашгираад Мэйлмют Кид, -Наад хөөрхий амьтан чинь амьсгал хураах гэж байна шүү дээ. Би өөрийнхөө хэдийг хөллөгөөнд оруулаадахъя гэлээ. Мэйсон, түүний үгээ хэлж дуусахыг хүлээж байгаад, урт шилбүүрээрээ дахиад шавхуурдан, гэмтэй нохдыг ороолгож гарчээ. Нөгөө, бидний танил Кармен өрөвдөлтэйеэ гаслан гангинаж, цас руу шургах гэж хүртэл оролдож үзсэнээ тэрий хадан сунаад ойчив.Тэрхэн үе бол аянчдын хувьд тун хэцүү, шаналгаатай хором байлаа, Нэг нохой амьсгал хураан алдаж, хоёр найз ам мурийн, яах учраа олохоо больсон Руфь тэр хоёрын нүүр өөд царайчилсан байдалтай дэмий л ээлжлэн харсаар байж, Мэйлмют Кидийн нүдэнд тун ч зэмлэнгүй харц тодроод ирсэн хэдий ч биеэ барин, нохой руу очиж хөмөлдрөгийг нь тасар огтчин салгав. Хэн нь ч дуугарсангүй. Дүйзлэж хөллөсөн ноход эрэг өөд мацсаар дээр нь гараад алсынхаа замд шуудрав. Кармен эцсийнхээ хүчийг шавхан араас нь бараадан дагалаа. Нохойг явж чадаж байгаа цагт нь буудах ёс байхгүй. Амьд үлдэх эцсийн ганц арга гэвэл, дараагийн буудалд яаж ийгээд хүрэх, тэнд нь хүмүүс хандгай алчихсан байж байх л явдал юм. Өөрийнхөө буруу явдалд дотроо гэмшиж байсан хэдий ч Мэйсон угаас баахан зөрүүд зантай хүн тул юу ч дуугарсангүй, манлайн чарганы нохдыг залан зүтгүүлсээр явлаа. Тэр, тосч байгаа аюул зовлон, гай түйтгэрийн талаар сэжиг ажиг ч үгүй, цагаан газар өтгөн ургасан цагдуул дундуур туучуулж явна. Тавиад тохой газрын зайтай нэгэн хөгшин нарс сүглийн байна. Зуу зуун жилийн турш тэнд гав гагцаар хөглийн бараалсаар байгаад дуусах хувь тавилан түүнд ногдсон ажээ, Õөөрхий ìанай Мэйсон ч бас ямар хувь тавилантай юм билээ, бүү мэд дээ. Түүнийг бугын арьсан гутлынхаа үдээсийг чангалах гэж тонгойхын сацуу чарганууд ч зогсч, ноход цасан дээр хэвтээд өглөө. Эргэн тойронд нь нэг л хачин нам гүм, хөл хөдөлгөөн ч алга, тэр жихүүн жавар, нам жим байдал хоёр байгаль ертөнцийн зүрхийг царцааж, амыг нь бээрүүлж орхио юу даа гэлтэй цаанаа л нэг ёозгүй. Агаарт огцом шүүрс алдах мэт чимээ гарахад, түүнийг хэн ч сонсоогүй авч, тэр хөшин царцаж орхисон мэт хөлдүү бөглүү ээрэм цөлд нэг л юм болох нь дээ гэдэг ёр дохиог төдөлгүй цөм мэдэрчээ. Он удаан жилийн насанд дарагдаж, тэр жилийн унасан цасны хүндэд дийлдэн бөхийсөн аварга том нарс мод хүний аминд хүрсэн эмгэнэлт явдлаар насныхаа нарыг жаргаах нь тэр. Тар няр хийх чимээг сонсонгуутаа Мэйсон хурдан холдох гэж ухасхийсэн боловч түүнийг гүйцэд босч ч амжаагүй байхад нь мод дал мөрөн дээрээс нь дараад унаж орхив. Гэнэтийн аюул, нүд ирмэх зуурын үхэлтэй Мэйлмют Кид бишгүй л нэг нүүр тулан учирч явсан даа! Нарсны шилмүүс чичигнэхээ зогсоогүи байхад тэр, бүсгүйд нэг юм зандран тушаагаад өөрөө нөхөртөө туслахаар дайран орлоо. Улаан арьст бүсгүй, цагаан арьст эгч дүү нарынхаа олонхийн адил ухаан алдаж унасан ч үгүй, дэмий нулимсаа асгаруулан цаг алдсан ч үгүй. Мэйлмют Кидийг хашгирахын сацуу ухасхийн, дамналдан унасан модны нөгөө үзүүр дээр бүх биеэрээ тэгнэн хэвтээд, модны хүндийг чадах ядахаараа хөнгөлөн, нөхрийнхөө ёолж гаслахыг чих тавин чагнаж байх тэр агшинд Мэйлмют Кид модыг сүхээр цавчиж гарав. Тэс хөлдүү модонд хальт үсрэх сүхний төмөр ян ян хийх агаад цохилт бүрийн араас Мэйлмют Кидийн хэт хүчилсэндээ өөрийн эрхгүй гаргаж буй урт бөгөөд бөглүүхэн дуу залгаж байлаа. Тэг тэгсээр байгаад, сав саяхан амьд саруул гялалзаж явсан нөхрийнхөө сэг болсон биеийг модон доороос арай гэж сугалан гаргаад цасан дээр тавив. Харин, бүсгүйн битүү уй гунигт царай, итгэл цөхрөл сүлэлдсэн нүднийх нь харц тэргүүтэн эр нөхрийнх нь шаналгаа зовлонгоос ч илүү аймшигтай харагдаж байлаа. Умарт нутгийнхан үгийн дэмий хоосон, үйл ажлын үнэ цэнэтэйг эрт ухаардаг болохоор үг цөөтэй байдаг билээ. Хасах жаран таван тэмийн хүйтэнд хүн цасан дээр удаан хэвтэж чадахгүй тул, золгүй Мэйсоныг ангийн арьсаар тунтуйлан ороож, чарганаас огтчиж авсан татлага сураар боогоод, мөчир зулж зассан хэвтэр дээр хэвтүүлэн, хажууд нь гал өрдөж гарав. Нөгөө гай удсан модны гал дүрэлзэн байна. Галын илчийг хорьж тогтоон, орчин тойрныг нь дулаацуулахад нэмэр гэж дээгүүр нь хуучин даавуу татжээ. Энэ бол хэн хүний үл андах, байгалиас олж авсан физик арга билээ. Үхэлтэй нэг биш удаа нүүр тулан учирч явсан хүн түүний ёр зөнг анддаггүй. Мэйсоныг даанч нүд хальтирмаар айхавтар зэрэмдэглэчихжээ. Зэрвэсхэн харахад л илт. Баруун гар, дунд чөмөг, ууц нуруу нь хугарч бэртээд, хоёр хөл нь мэдээ алдаж, дотор эрхтнүүд нь ч бас авах юмгүй болсон байж магадгүй байдалтай харагдана. Хааяа нэг гиншин ёолохоор нь л хөөрхий минь, амьд шүү л байгаа юм байна гэж бодохоос өөр арга алга. Яах ч арга байхгүй, ямар ч горьдлогогүй болж дээ. Энэрэлгүй хар шөнийн дуусашгүй уртыг бас яана. Руфь цөхөрч гүйцсэн ч овог аймгийнхныхаа онцлог шинж болсон гүргэрхэн байдлаар гай зовлонтой нүүр тулж, харин Мэйлмют Кидийн хүрэл адил хүрэн царайд хэдэн үрчлээ нэмэгджээ. Тэнд хамгаас бага зовлон эдэлж байгаа нь Мэйсон байж. Тэр аль хэдийнээ Дорнод Теннесид Манант Их Уулсын дунд дуудчих. Би түүнтэйгээ үүрд салахын ёс хийе... Хүүгээ бодоод, миний амьсгал хураахыг бүү хүлээ гэж хэлье. Эс тэгвэл цаадахь чинь чамтай цуг явахгүй ч байж мэднэ. За, анд минь, хагацъя даа! Алив, байзаарай, Кид... Дээхнүүр ухах хэрэгтэй шүү. Би тэнд алттай элс угаах тоолондоо дөчин цент унагадаг байсан юм. Аа, Кид минь, өөр нэг зүйл... Амьсгалын нь тоо хэзээ мөдгүй дуусах гэж буй хүний өөрийгөө ялан байж хэлсэн чин сэтгэлийн үг, чихэнд дуулдахтай үгүйтэй байгаа сүүлчийн үгийг сонсохын тулд Кид бөхийн, дахиад л чихээ аманд нь бараг наав.
-Өршөөгөөрэй намайг... Юуны төлөө гэдгийг чи мэдэж байгаа... Кармены төлөө... Усан нүдэлж гүйцсэн бүсгүйг эр нөхрийн нь хажууд орхиод Мэйлмют Кид, ангийн арьсан том дээлээ өмсч, цанаа хөлдөө углан, буугаа шүүрч аваад ой руу орж одлоо. Догшин ширүүн Умард нутгийн байгальтай халз тулан үзэлцэж явахдаа балчирдаж барьц алдаж яваагүй ч гэлээ, ийм бэрх хэцүү юмтай тулгарч явсан удаагүй билээ, Кид. Өнгөцхөн төдий бодоод үзлээ ч гэсэн, огт найдлагагүй болсон нэг хүний төлөө гурвын гурван хүний амь... гэдэг, шийдэж цөхөөд байх юмгүй, хамгийн энгийн ойлгомжтой зүйл шүү дээ. Гэлээ ч Мэйлмют Кид дотроо тээнэгэлзсээр байлаа. Хээрийн буудал, алтны уурхай, гол мөрөн, зам жимд өнгөрүүлсэн хүчир амьдрал, ан гөрөө, өлсгөлөн, үер гээд амь дүйсэн адал явдлаар дүүрэн таван жилийн нөхөрлөл түүнийг Мэйсонтой холбож байгаа билээ. Улаан арьст бүсгүй, тэр хоёрын дундуур ороод ирсэн анхны өдрөөс түүнийг Руфээс битүүхэндээ харамлах сэтгэл төрөхөөр тийм бат зузаан нөхөрлөсөн хоёр доо. Гэтэл одоо тэр сайхан нөхөрлөлөө өөрийн гараар тасар татан хаяхдаа тулж орхиод байж байдаг! Хандгай, ердөө ганц хандгай хайрлаач гэж тэнгэрт залбирч гуйсаар явсан авч, ан амьтад нутаг сэлгэн одсон аятай, юу ч таарч өгсөнгүй, үдэш болсон хойно ядарч гүйцсэн амьтан гар хоосон, сэтгэл дундуур буцаад гэлдэрчээ. Гэтэл нохдын чих дөжирөм чанга хуцалдах, Руфийн бачимдан хашгирах дууг сонсоод өөрийн эрхгүй алхаагаа хурдасгалаа.
Буудалдаа дөхөж ирээд Мэйлмют Кид, улаан арьст бүсгүй өөрийг нь бүчээд хар хурхийн дайрч буй олон ноходтой сүх барьчихсан үзэлцэж байгааг харав. Ноход, эздийнхээ тогтоосон төмөр мэт хатуу хуулийг зөрчин, үлдсэн жаахан хүнсний зүйл рүү дайрч байгаа нь тэр аж. Кид бууныхаа аман талаас бариад бүсгүйд туслахаар дайран орж, байгалийн шалгарлын өнө эртний эмгэнэлт явдал балар цагийн хэрцгий догшин нанчилдаанаар өрнөж эхлэх нь тэр. Буу сүх хоёр зэрэг зэрэг бууж, байгаа нэг онон, нэг хальт тусан байх агаад ноход ийш тийш мурилзан бултаж, нүд нь шуналын галаар цогшсон тэдний соёо шүдээ арзайлгасан ам хамраас өлөн шүлс савиран байлаа. Хүн араатан хоёр бие биенээ эз дийлэхийн төлөө тийнхүү тартагтаа тулан тултлаа тэмцэлдвэй. Тэг тэгсээр, нэвширтлээ жанчуулсан ноход түүдэг галаас мөлхөн холдоод, шарх савираа долоож, од мичид өөд өлийн гомдолтой гэгчийн дуугаар улилдан байлаа. Хатааж нөөсөн хамаг загас нохойн гэдсэнд орж, үлдсэн хоёр зуу гаруй бээр замд гол зогоох таван фунт* (*Фунт - 409,5 грамм) хүрэхтэй үгүйтэй гурил л үлджээ. Руфь нөхөр рүүгээ очиж, Мэйлмют Кид сүхэнд гавлаа цөм цохиулж үхсэн нэг нохойн арьсыг хуулаад махыг нь эвдэж, найдвартай газар нуун, арьс, гэдэс дотрыг нь нохдод хаяж өгөв Өглөө нь бас нэг санаанд ороогүй явдал гарах нь тэр. Ноход хоорондоо хэрэлдэж, хэмхэлдэж эхэлснээ, гэнэт амь нас нь ёстой л хялгасанд торж яваа Карменыг сүргээрээ дайран ноцжээ. Хичнээн шилбүүрдэж жанчаад нэмэр болсонгүй, гасалж гангинан, унан босон байсаар Кармены биеэс үс ясны өөдөс ч үзэгдэхээ болимогц сая нэг юм тарж одохчîîн аядлаа. Мэйлмют Кид, аль хэдийнээ Теннесид оччихоод, ах дүү нараа юунд ч юм бэ итгүүлэхийг хичээн утга авцалдаагүй нөгөө л сургаал номлолоо айлдан дэмийрч буй Мэйсоны яриаг чих тавин чагнах зуураа, ажил төрлөө хийж эхлэв. Нарс модод дэргэд нь байсан болохоор Мэйлмют хурдан шалмаг амжуулж байлаа. Анчид хүнснийхээ зүйлийг нохой зээх, хөллөгөөний нохдод идүүлчихгүйн тулд хийдэг нуувчин хоргыг мань хүн яаж шуухан урлаж байгааг Руфь дуугайхан ажин байна. Тэгээд тэр, хоёр залуу нарсны үзүүрийг газар шүргэтэл махийлган татаж ирээд бугын ширний сураар модноос аргамжиж орхисноо, шилбүүрийнхээ сурыг нэгэнтээ шав хийлгэн Дуугаргаж, нохдоо номхотгож чарганд нь хөллөмөгцөө,Мэйсоныг тунтуйлсан арьснаас бусад бүх юмаа янзлан ачаалав. Найзыгаа олсоор баглаж боогоод, олсныхоо үзүүрийг нарсны оройгоос уялаа. Хутга ганц далайгаад л буулгахад нарс модод эгцрэн, найз нөхрийг нь газраас тэртээ äээр өргөн тогтоох болно. Руфь нөхрийнхөө сүүлчийн захиасыг үг дуугүй чагнаж байна. Хөөрхий тэр бүсгүйг дуулгавартай бай гэж сургамжлах ч хэрэггүй. Бүр жаахан охин байхдаа л, өөдөес нь үг сөрвөл нүгэл болдог, амьтай бүхний оройн дээд эзэн-эр хүний өмнө омгийнхоо бүх бүсгүйчүүлтэй хамт толгой гудайлган зогсдог байжээ. Нөхрийгөө эцсийн удаа үнсэхэд нь, түүний удам угсаа нэгтнүүд ийм ёс мэддэггүйг эс андах Кид, Руфийн сэтгэлийг засах, барих гэж оролдсон ч үгүй, эхний чарга руу шууд хөтөлж аваачаад цанаа хөлдөө бэхлэхэд нь хамжилцав. Хүүхэн сохор хүн аятай хар зөнгөөрөө залуур модыг атган авч, шилбүүрээ нэг шавхийлгээд нохдоо шавдуулан замаа хөөж одлоо. Кидийг, ухаангүй байгаа Мэйсон руу эргэж очиход Руфийн бараа аль хэдийн харагдахаа больсон байсан тул тэр түүдэг галын захад очиж суугаад нөхрийгөө хурдхан шиг амьсгалаа хураагаасай билээ хэмээн залбиран залбиран хүлээв. Аниргүй цагаан дайд дунд гашуун гунигт бодолд автан орь ганцаараа ийн сууж байна гэдэг тийм амар наанын юм биш ажээ. Аниргүй бараан дайд бол арай нигүүлсэхүй чанартай, үл баригдам энэрэл түшигээрээ хүний сэтгэлийг бүлээцүүлж байдаг бол хүйтэн төмер мэт тэнгэрийн дор хязгаар хярхаггүй цэлийсэн тув тунгалаг, цэв цэмцгэр эл Аниргүй цагаан дайдад бол өчүүхэн төдий ч тийм юм алга.
Нэг цаг, хоёр цаг өнгөрөв. Мэйсон амьд л байна. Үд дундын алдад, тэнгэрийн хаяанаа наран үл үзэгдэвч, агаарт улаавтар туяа татаж ирснээ төдөлгүй бүрийгээд явчлаа. Мэйлмют Кид босч, өөрийгөө албадан байж Мэйсонд дөхөж очсоноо, гэнэт эргэн тойрноо нэгжин харав. Аниргүй цагаан
дайд түүгээр тохуурхаад ч байгаа юм шиг. Тэр аяараа айдаст автаад явчлаа. Буун дуу огцомхон тасхийх нь тэр! Тср даруй Мэйсон тэнгэрийн орноо халин, Мэйлмют Кид нохдоо шавхуурдан шавхуурдсаар цасан цагаан цел дундуур хар эрчээрээ алслан алслан одвой.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Дэлхийн уран зохиол )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 85 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-269.JPG
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2462

Ц. Эрдэнэцэцэг 1959	90х70, зотон тос
Оюутан охины хөрөг
Хэмжээс: 600x785 214k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3403

Анхны цас 2005 он
Чойжин ламын сүм музей
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3544


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn