Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Түмэнбаяр : Гаслан
Оруулсан admin on 2009-02-16 01:17:29 (3332 уншсан)

Яс нь яйрах мэт өвдсөн ч хөмхийгөө цус шүүртэл зуусан Эсэнбөхийн мэнэрсэн нүдэнд нурж унасан майхан, энд тэнд ичгүүр сонжуургүй тэрийн ойчсон үхдэл, хүний цээж бөгсөнд зоогдож сэрийсэн жад сэлэм манантаж харагдана. Эсэнбөх “амьд амьтан үлдсэн болов уу” хэмээн горьдож, тасарч санжсан хөлөө чирэн цусан зам татуулсаар мөлхөж, үхдэл бүрийн цээжинд чихээ наавч ганц ч бүлээн амьсгаа сонсогдсонгүй.
Түүний цээж дэлбэртлээ амьсгаадаж, нүд нь эрээлжилнэ. Хийморлиг догшин эрсийнхээ, талаар нэг шагай шиг цацагдсан үхдэл хүүрийг харахдаа өөрийн эрхгүй нүд дальдарч, хумсаа элсэнд шигтгэн самардлаа. Энэ бол түүний зуу дахин үхсэн ч цагаатгаж эс чадах гаслант алдаа байсан юм.     * * *
Нигүүлсэнгүйн дүрт лам хуврагууд үерийн ус шиг цувж, монголчуудын сэтгэлийг эрлэг, тамын орны үнэн худал нь эс мэдэгдэх элдэв үлгэрээр мунхруулан түүнийгээ гэгээрүүлэн гийгүүлж буй хэмээн зарлан тунхаглаж, оронд нь Монголын алт, эрдэнэсийг мөн л үерийн ус шиг зөөж, Цастын орон алтаар гулгиж байлаа. Түүнийг үзсэн Эсэнбөхийн зүрхэнд шигдсэн сум мэт шаналгаж, цээжинд нь хорсол нэрэгдэж, зөвхөн алт, баялаг төдий биш Төвдийн шашин, Манжийн хааны арга баширт монгол ноёд хэд тасдуулсан могой мэт хүч тарамдай эвдрэлцсэнд уур омог нь буцлан эгдүүцэж, Төвдийг түйвээн, алдсанаа эгүүлэн авах өшөө хорслын гал ассаар удсан билээ.
Гэхдээ эзэн Чингисийн ч бай, хэн нэгний гаргасан замаар бус өөрийн ухаанаар Төвдийг буулгаж авах санаа сэдсэн нь дэндүү их зориг зүрх гаргасан хэрэг байлаа. Гэсэн ч эргэлзэж, тээнэгэлзэлгүйгээр бодож боловсруулан, энэ тухайгаа бараг өөрөөсөө нуун бэлдсэн гэхэд хилсдэхгүй. Гурван жил отор хийж, малаа таргалуулан, дулаан бөх хувцас базааж, шилдэг агт морьдоо сорчлон хурааж, өсч яваа хөвгүүд, хүүхдүүдийг ч ч өөрийн биеэр сонжин цуглуулж илдний нь ирийг хурцалж, эрчүүдийнхээ булчинг чангалж авлаа. Тэр бүү хэл малаа хорогдуулж, ажлаас хойш суусан нэгнийг хатуу цээрлүүлж, архи дарс хэрэглэхийг цаазлан хорьж, өөрөө дуслыг ч амсаагүй билээ.
Чингээд зуны эхэн сарын нэгэн сайн өдрийн ургахын улаан нарнаар Төвдийн Цаст уулыг түмэн цэрэгтэй зорьж билээ.
Нар салхинд борогшин чинэрсэн хүрэн хүрэн эрчүүд жад сэлэм сэрэлзүүлэн Төвдийн шашны гай барцадыг арилгахаар одсон сон. Эсэнбөх Цаст уулын үүл сүвэлсэн халилыг зам болгон сонгож, Бутлан ордон, Лхасыг дайрахаар мордсон нь энэ бөлгөө.
Орой дээр цас хаялсан цагаан тэнгэрээс өөр юу ч үл үзэгдэнэ. Жавар салхи энгэр заамаар сэнгэнэн, үүрээр бараантан ягаарах уулын сэрвээ оцойн суусан лужир араатан мэт үзэгдэж, агт морьдын соргог чих сортолзон, хулмалзаж, газар хороож өгөхгүй зүрх алдана. Цаст уулын давчуу хавцгайгаар тэчигнүүлэн өгсөхөд уул ороосон манан дунд дөнгөж урдах тэргээ л харж явлаа.
Газар тэнгэр зандралцах мэт хүрхрэн буух их цасан бөөн бөөнөөрөө нурж хавцлын үрчлээ эрмэг зоримог хөвгүүдээс нь хичнээнийг залгисан гэх вэ. Түүчээ, түүчээ тэрэг, хэрэм адил эгц ёроолгүй хад мөргөж харанхуй ангалд зомгол шиг бутарч байлаа. Тэнгэрийн хоймроос бууж ирэх хүчит салхи чухам сорилт, шийтгэл хоёрын алийг оноож буйг эс ялгам. Өшрөм хүйтэн, хувь заяа дэнсэлсэн бүргэр бор өдрүүд ар араасаа цуван, цэргүүд байлдана гэхээсээ илүү энэ ууланд ясаа тавих ээлжээ хүлээж байна гэхэд буруудахгүй болжээ. Цавчих сэлмийн ирэн доогуур шургах гэдэг үүний дэргэд гал үлээхтэй адил буюу.
Ийнхүү бүтэн хоёр cap өлсөх, өвдөх, үхэхийн гамшгийг улаан нүүрээрээ туулж, гурван мянган цэргээ Цастын халилд үйж, хэдэн арван шар тэргээ хаднаас халиалаа. Гэвч буцах зам байхгүй.
Цэргийн цуваа гүн бодолд дарагдан дүнсийж, инээд нь ширгэсэн царай төмөр мэт барайн, халин одогсдын хойноос ээлжээ хүлээх мэт даанч урамгүй болжээ. Исгэрэх сум, ирт мэснээс бэрх хүний нутгийн зангий нь мэдэхгүй байгалийн араншинг яалтай билээ. Гагцхүү Монголын ногоон талыг шар жанчаар бүтээж буй Төвдөөс ямар ч үнээр хамаагүй хариугаа авах эцсийн зорилго л урагш нь ганц хоёр гишгүүлж байлаа. Чингээд арга буюу Хөх тэнгэрээс хүчин туслахыг гуйхаас өөр мэх олдсонгүй. Мэргэн бөөгийн айлдсанаар хүний ганц хүүгийн халуун зүрхээр онгон тэнгэрийг тахих агаад хамгийн хэцүү нь тэр хүн өөрөө чингэхийг хүсч, улаан гараараа зүрхээ сугалах учиртай байлаа.
Арьсан хэнгэргийн дэлдэлт агаарт цууриалан түгэж, ерөөл дуудлага уянгалуулан хэлэх агшнаа эзэн Богдын догшин сүнс орчилдон эргэлдэх мэт хүн бүрийн нүд мөнх тэнгэрийн хүчинд сүслэн залбирч сөхрөн мөргөсөн бөлгөө. Энэ үед хэнхдэгнээс нь халуун уур савссан орь залуу эр олны дундаас урагш гарч, хурц жадаар цээжээ яран зүрхээ сугалж, тэнгэр өөд өргөлөө.
“Ийнхүү монгол эрсийн хатуу чанга тэвчээр, их цөсөөр-Цастын уулыг давлаа. Монголчуудын нэр нь дуулдсан газрын хөрс нь хүртэл чичирдэг байсны учир утга үүнд ч байж болох юм. Тэднийг төвдүүд гарсан цагаас нь эхлэн түгшин хүлээж асан ч сураггүй cap орчим болоход нь л хадан хавцалд үйгдэж дуусаа биз хэмээн сэтгэл амарсан бөлгөө. Гэтэл нэг л шөнө тэнгэрээс аянга мэт бууж ирэх нь тэр ээ. Тэд замд үзсэн гай гамшиг, амссан зовлонгоо нөхөх мэт өшөө хорслоо лам хувраг, сүм хийдэд таргаж, ял тулган, хайр найргүй эвдэн сүйтгэж, галдан шатааж, тонон дээрэмдэж, алан хядаж байлаа.
Магадгүй Эсэнбөхийн нүдэнд аймшиггүй зоригоор амиа зольсон олон залуусынх нь турьхан нүүр царай харагдаж, тэр бүрийн хариу болгон өшөө хорслоо тайлж байсныг хэн байг гэхэв. Чингээд хоёрхон хоногийн дотор Лхасыг үнсэнд хутгаж орхиод, өнгөтэй өөдтэйг нь ачаалан нутгийн зүг жолоо залжээ.
Төмөр шиг чанга хатуу зориг, чин сэтгэлтэй дайчин эрсээ харахуйд самсаа нь борхирч, бахархах, өрөвдөх зэрэгцэн уярч явлаа. Бэрх хэцүүг нэгэнт ардаа хийсэн тэд ер юу ч болоогүй юм шиг хүд хүд инээлдэн зарим нь эхнэр хүүхэддээ өгөх бэлэг сэлтээ сэмхэн үзэж яваа харагдана. Эсэнбөх “үрэгдэгсдийнхээ ар гэрт чамлахааргүй ша харамж өгөх юм шүү. Хайран ч залуус минь” хэмээн халаглан бодож явлаа.
Нутгийн зах харагдахад хүн бүрийн сэтгэл хөдлөн, агт морьдын алхаа гишгээ хөнгөрөн, цаанаа л нэг таатай сайхан боллоо. Гэтэл яг нутгийн дээсэн дээр олон майхан, морь мал харагдана.
Гайхасхийн дөхөж очиход өөдөөс нь алд цэнхэр хадган дээр мөнгөн аягатай сүү мэлтэлзүүлэн барьсан шарын шашны элч өвдгөөрөө мөлхөн угтах нь тэр ээ. “Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй Цастын их оргилыг хатан зоригоор туулж, хэрэг зоригоо бүтээгээд эх нутгийнхаа дээсийг алхаж буй Их Чингисийн удамт баатруудын амгаланг эрж, сүр хүчийг айн бишрэхээс өөр аргагүй учир Далай ламын зарлигаар аяны замд чинь угтан түмэн амгалан, мянган баяр хүргэж буйг таалан соёрхоно уу” хэмээн түгдэрч няцахгүй, дуржигнуулан уншлаа.
Эсэнбөх мэл гайхсан ч, бэлгэ дэмбэрлийг бодож, хадаг сүүг авлаа. Элч хойно урд нь гүйж, хөлд тээглэх нь яршигтай. Асар асарт айраг, архи сөгнөж, гунан тогоогоор мах чанаж, нутаг нутгийн амттан шимттэнээр дайллаа. “Нутгийг нь түйвээгээд ирэхэд ингэж угтахын учир юу” хэмээн бодсон ч “Айж байгаа шүү ухаантай юм байна л даа. Нутгийн дээсэн дээр эд нар яав л гэж дээ” хэмээн омойсжээ.
Дарс шимцгээн, өөхтэй тарган махыг том томоор нь огтлон үмхлэхэд хундага хоосрохыг эс андах элч, үйлчлэгч нар дор дор нь дүүргэж, аманд цутган алдаж шахна. Урт, хүнд замд аяншиж ядарсан эрчүүд халуун мах, хатуу дарсны амтанд дорхноо хөлчүүрчээ. Нанчид хүртсэн цэргүүд унан тусан ойчно. Ойчсон болгон дээр элч очиж “Бос, бос, уу, уу” хэмээн архи ам руу нь цутгахад, зарим нь ухаан мэдрэлгүй хүд хүд залгин, зарим нь юу хэлж, яаж буйг ч үл мэднэ.
Сархадад манантсан Эсэнбөхөд нэгэн гоо охиныг авчрахад гэнэт түүний согтсон сохор ухаанд “Бид чинь архи, хүүхэн хоёроос болж ирсэн биш билүү” гэсэн санаа харван орж, жадаа тулан өндийв. “Босцгоо” хэмээн тэнхээгээрээ хашгирсан боловч, нэг ч амьтан өндийсөнгүй. Энэхэн агшнаа яах ийхийн зуургүй төвд цэргүүд майханд дайран орж, өнөө нохой мэт шарваганагч төвдийн элч Эсэнбөхийн шилбийг тас цавчив.
Эсэнбөх хяргуулсан өвс мэт унахад, Төвдийн цэргүүд дайчин эрсийнх нь толгойг газар дээр нь цавчиж, сүвээнд нь сэлэм дүрэхэд хөөрхий тэдний архинд манантсан нүд гайхан дүрлийгээд гал нь унтарч байлаа. Төвдийн элч “Чамайг амьд үлдээе. Харин бидэнд гаргасан замаа зааж өг. Чиний мөрийг үзмээр байна” гэлээ. Эсэнбөх Тэгнэ байхаа чи” гээд улаан нүүр лүү нь нулимахад төвдийн элч сэлмээ далайснаа больж, ханцуйгаараа нүүрээ шудраад “Үгүй, би буцах замдаа чиний хатаж үхэхийг чинь үзэх учиртай” гээд дээгүүр нь алхан гарлаа. Эсэнбөхийн нүдэнд түүчээ түүчээ тэргээр ачсан алт эрдэнэс гал цусанд хөрвөсөн их талаас Цаст уулыг чиглэн аажуухан урагшлах нь үзэгдэв ээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 104 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-078.JPG
Хэмжээс: 600x450 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3110

Анхны цас 2005 он
uvl-006.JPG
Хэмжээс: 600x450 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2928

Д. Отгонтөгс 1982	110х80, зотон тос
Өдөр ч шөнө ч
Хэмжээс: 600x812 146k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2914


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn