Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Миний отчигон (Өгүүллэг)
Оруулсан admin on 2009-02-16 22:55:26 (4121 уншсан)


Өглөө би эрт ажилдаа гардгаараа гарч тэргээ асаан хөдлөнгөө хоёрхон цагийн дараа босох хүүгээ бодлоо. Миний бага хүү аавынхаа гучин долооны жил дээр, ээжийнхээ ёстой л нэг хүсэл мөрөөдөл нь болсоор энэ хорвоод ирээд дөнгөж гурван жил хэдэн сар болж байгаа юм. Гэхдээ энэ өдөр хүүд маань ер бусын өдөр эхлэх юм. Хүү маань өнөөдөр эндхийн хэлээр бол “сургууль”-д орж байгаа юм. Бидний ойлголтоор бол цэцэрлэг маягийн.
Хүү маань энэ улсад төрсөн монгол хүү. Монгол улсын нэгэн бичилхэн хэсэг болсон бор гэртээ эрхэлж нялхарч, уйлж дуулж, инээж хөхөрсөөр гурван жил гаран болжээ. Нэг үеэ бодвол эргэн тойрноо өөрийнхөө бяцхан ухаанаар ялган салгаж, болох болохгүйг ойлгож, тэр ч бүү хэл өөрийн гэсэн эд хогшилтой (тоглоом) болж, түүгээрээ биеэ саатуулан ганцаар шулганан тугдайн суух нь үнэхээр эгдүүтэй.                                        
Хүү минь том болохын хэрээр бидэнд нэгэн асуудал тулгарч эхлэв. Тэр нь хэл яриа байлаа. Хүүгийн үзэж байгаа болгон (телевиз, хүүхэлдэйн кино) англи хэл дээр.         
Бидний гэр орондоо харилцан ярилцах нь монгол. Ээж бид хоёр нь монголоор, эгч нь голдуу англиар өөртэй нь яриад байхаар ёстой л нөгөө толгой нь эргэнэ гээч нь болж байх шиг. Хөөрхий минь хэлд орох гэж оролдож байгаа ч тэр нь нэг л удаан. Монголоор хэлж ярихыг ойлгох авч хариулахдаа англиар хариулах юмдаа.

Нэг өдөр хүүгээ нэг юм ярих гээд түгдчээд ээрч муурахаар нь өрөвдсөн гэж жигтэйхэн. Хүүгээ энд төрөхөд нь нэгэн бодлын юм юм нь хөгжсөн сайхан газар гэж бодогдох авч нөгөө талаар эх орноосоо төөрчихсөн мэт санагдаж гол харлаж явдаг болсон юм. Гэтэл дээр одоо бүр хэл ус ч үгүй болох нь гэж бодохоос голоос нэг юм огшоод явчихсан гэж байгаа.  Тэгээд ээж нь хөөцөлдөж элдэв шалдавын анкет юм бөглөж гүйсээр энэ сургуулийг бүтээсэн. Өөр зарим мужид бол нилээд чөлөөтэй, бас үнэгүй байдгийг бодвол энэ муж нилээд төвөгтэй юм. Гэлээ гэхдээ яах вэ ямарч байсан өдөрт хоёр цагаар долоо хоногт дөрвөн өдөр явах болсон нь дэвшилттэй.  Сургууль дээр нь очиж уулзахад                                                            
-  Хэрвээ танай хүүхэд уйлдаг бол эртнээс хүүдээ сайн хэлж ярьж өгөөрэй. Бүр болохгүй бол эхний үед “богиносгосон”  цагаар явж болно гэж багш болох хүүхэн манай хүнд хөнгөлөлт үзүүлэхэд миний инээд хүрээд байлаа. Тэр нь нэг цаг л даа. Гэхдээ нэг цаг гэдэг манай хүнд их хугацаа.  Тэгээд бараг долоо хоногийн өмнөөс л                                                                                                             -  Миний хүү цүнхээ үүрээд сургуульд явна                                                                                 
-  Хангай мундаг том                                                                                                                       
-  Маамуутай тоглоно                                                                                                                      
-  Том хүүхэд уйлдаггүй                                                                                                                 
 -  Ээж нь орхиод явна, чи үлдэнэ                                                                                                            
 -  Ээж нь эргэж ирээд хүүгээ авна гэхчилэнгээр өдөр бүр л бид хэд чадах ядахаараа ойлгуулах гэж оролдоно. Хүү балчирхан ухаандаа ойлгож ядан байхдаа ээж явна гэдгийг сайн ойлгож                                                                                                               
-  Ээж явахгүй гээд л уйлна.  
-  За даа мань хүн ч орилж өгнө дөө. Миний хүүг битгий ширүүлээрэй гээд л эхнэрээсээ өчигдөр оройжин гуйж гуйж орхисон.                                                                                              
Одоо би жолоогоо мушгин хотоор давхиж яваа ч сэтгэл санаа минь хүүтэйгээ хамт явна. Энэ нэг нөхөр хөгширсөн хойноо нэг хэнз хүүхэдтэй болоо л биз, тэр нь цэцэрлэгт ороо л биз юун сүртэй юм. Хүний газар төрж, хэл усаа ч мэдэхгүй монголоо алдсан юмыг юугий нь гайхуулах гээв гэж зарим хүн бодож магадгүй гэхээс өр өмрөнө.                                      
Миний хүү монгол хүү. Шинэчлэгдэж өөрчлөгдөх энэ цаг үеийн хүнд нудрага эх орны минь  нүүрийг алгадахад хувь заяаны эрхээр энд үсэрч дуссан эх орны минь цусан дусал. Тиймийн учир миний хүү монгол хүү. Хэдийгээр одоохондоо тоонот цагаан гэрийн босго алхаагүй ч, тунгалаг ариун булгийнхаа усыг амсаагүй ч, аргалын цэнхэрхэн утааг үнэрлэж үзээгүй ч, адуу малын бараа харж, дуугий нь сонсоогүй ч гэсэн энэ хүү монгол хүү. Ийм хүүхдүүд энэ тэнд олон бий. Эднийгээ битгий л гоочлоорой доо ...                               
“Мань хүн ч орилж өгсөндөө” гэж бодсоор ажлаасаа буулаа. Өнөөдөр ажил сулавтар тул эртхэн буув. Хүү маань бялуунд учиргүй дуртай. Түүнийг “бөөд дэй кэйк” гэнэ. (Birth day cake). Заримдаа юухан хээхэн (гамбир, тарвас г.м) дээр ч лаа асаалгаж байгаад “бөөд дэй кэйк” болгон иднэ. Тийм л дуртай. Би харих замдаа нэг “бөөд дэй кэйк” авлаа. Гэртээ ирсэн  чинь манай хоёр алга. Ойр ойрхон цонхоор харж байгаад ээжтэйгээ ирэхээр нь машин зогсоол дээр угтаж очлоо. Тэгтэл хүү маань өөдөөс                                                                                  
-  “Хан-гай том” (өөрийгөө онгироохоороо ингэж хэлдэг) гэсээр л бууж ирэнгүүтээ цүнхээ нуруундаа үүрээд хачин. Ээж рүү нь хартал                                                                                
-  Ёстой уйлаагүй гэдгийн. Тэгэхээр нь                                                                                        
 -  Миний хүү уйлаагүй юу? гэтэл                                                                                                  
 -  Хан-гай том л гэж байна. Өөрийнхөө нэрийг хэлэхдээ дундуур нь тасалж байгаа юм шиг Хан-гай гэж хэлдэг юм.  Тэгээд л цүнхээ дуугаргаад л, үсээ сөөвөг сөөвөг хийсгээд л, овгос овгос гээд л нэг их том болчихсон амьтан аав ээж хоёрынхоо өмнө ороод л орц руугаа алхаж өглөө. Миний эгдүү хөдөлж, хайр хүрсэн  гэж юухэв.                                                 
Ээж нь хамаг хийсэн юмс, цааснуудыг авчихсан тул тэр цүнхэнд хэдэн харандаа, цавуухан л байсан хэрэг. Хүүгийнхээ араас харжээ явахад яагаад ч юм цээжнээс нэгэн хүнд юм салчих шиг болсон доо.
Алд хүрэхгүй энэ амьтан сурч мэдэх хийгээд хүн болох анхны гараагаа эхэлж байгаагаа яахан ойлгох билээ. Тэр ч байтугай амьдралыг үзэх үзлийн минь буурийг хэрхэн сэлгэж, аавынхаа амьд явах заяаны алтан аргамжааг хэд дахин сунгаснаа миний хүү одоогоор мэдэхгүй яваа.  Гагцхүү зүгээр л                                                       
“Хан-гай том”, ”Хан-гай уйлахгүй” бол дайдий (Daddy) “бөөд дэй кэйк” авч өгнө л гэж бодож яваа . . .
Тиймээ!  Миний “Хан-гай том” . . .
 
Түмэнбаярын Бум-Эрдэнийн  “Сэмэрч үл барагдана” номноос



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 80 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Х.Төгсөө Зотон, тос 70x90
Зохиомж
Хэмжээс: 600x415 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4428

Хавар 2007
Нууцат амьдрал
Хэмжээс: 600x474 171k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3462

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-066.JPG
Хэмжээс: 600x450 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2712


Агуулга
Пүрэв, 2018.05.03
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn