Дууны үг: Ү.Хүрэлбаатар : МИНИЙ ХАЙРЫН ТӨРСӨН ӨДӨР
Оруулсан admin on 2009-09-30 21:30:16 (10083 уншсан)
Үг: Ү.Хүрэлбаатар Ая: Л.Балхжав Дуучин: Б.Чинбат Намуун аялгуут цэцгийн тухай дуугаа чамдаа би дуулна аа Надтай учрах гэж чи минь төрсөн Хаврын яргуй цэнхэрхэн дэлгэрэх тэр цагаар би Ханашгүй жаргалаа зүүдэллээ Чандын холоос хайрын тухай дуугаа чамдаа би дуулна аа Чамтай учрах гэж би ирсэн Бүлээн уруулаас дурлалын үгийг сонсох тэр цагаар би Бүхнийг мартан чамайгаа зүүдэллээ Миний хайртын төрсөн өдөр Мянган сарнай цэцэг дэлгэрнэ ээ Миний хайртын мэндэлсэн өдөр Хайрын бороо сэтгэлд шивэрнэ ээ Тэнгэрт түгэх оддын тухай дуугаа чамдаа би дуулна аа Тэврэлдэн учрах гэж чи минь төрсөн Тэргэл сартай алтан наран ихэрлэх тэр цагаар би Тэнүүн жаргалаа зүүдэллээ Ятгын эгшиг хайрын тухай дуугаа чамдаа би дуулна аа Янагхан чамайгаа гэж би ирсэн Ялгуун талын усан зэрэглээ үелзэх тэр цагаар би Ялдам сайхан чамайгаа зүүдэллээ Миний хайртын төрсөн өдөр Зуу зуун солонго зэрэг солонгорно оо Миний хайртын мэндэлсэн өдөр Зуны бороо сэтгэллд шивэрнэ ээ Дуулаад дуусашгүй дурлалын тухай дуугаа чамдаа дуулна Дурлаж дурлуулах гэж чи ирсэн Учрах л гэж чамтайгаа учирсан тэр цагаар би Ухаангүй хайртай гэж чамайгаа зүүдэллээ Миний хайртын төрсөн өдөр Гайхамшигт аялгуу эгшиглэнэ ээ Миний хайртын мэндэлсэн өдөр Ганцхан чамдаа хайраа шивнэнэ ээ Миний хайртын мэндэлсэн өдөр Мянган сарнай цэцэг дэлгэрнэ ээ Миний хайртын төрсөн өдөр Ганцхан чамдаа хайраа шивнэнэ ээ http://www.u-khurelbaatar.blogspot.com/
(
Сэтгэгдэл бичих? |
Дууны үг |
Оноо: 15/4 |
Хүрэлбаатар Ү )
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|