Хэзээ нөхөрлөснөө мэдэхгүй ч Хэн хэн нь ухаан төлжөөгүй байхдаа найзалсан анддаа зориулав
Нууж унагасан нулимс бүхний ихэр дуслын нэг нь минийх байсан Нууцхан шаналж явсан сэтгэл бүхний хайлан минь андынхаа зовлонг нимгэлэх ухаан байсан
Дур булаам бүсгүйд зэрэг дурлаж явсан минь бидний дурсамж байсан Дурлаж яваад хаягдсан бүтэлгүй хайрын түүх бид хоёрын азгүйтэл байсан
Найз минь чи бид хоёр олон хаврын нялх ногоотой урт өдрүүдийг хамт элээж дээ Нартай өдөр өдрийн түүчээнд насаа зэрэг нэмж олон жилийн хаврыг үджээ
Өгөө аваа бидний дунд олон байсан ч Өр нэхэж нэгнийгээ зовоолгүй хэн хэндээ гомдолгүй сайхан байж дээ
Хундага дарсан халамцаад бие биендээ л жаргал зовлонгоо хуваалцдаг байсан Хувцас муутай нэг нь явахад өмссөн хувцсаа тайлаад өгөх сэтгэл биднийх л байж дээ
Хэтэвч зузаан нэгний өмнө тарчиг явахдаа ч найзын итгэлээсээ няцаагүй нөхөрлөл биднийх л байсан Хийрхүү нэгний өмнөөс андаа өмөөрч босох зүрх зориг бидэнд л байж дээ
Найз минь чи бид хоёр олон зуны аадар бороон дундуур хувцас нойтон гүйж дээ Нартад мөчидхөн тусаад өнгөрсөн хүүхэд насаа бид хамт л элээж дээ найз минь
Үзэл бодол зөрөх үе бидэнд зөндөө байсан ч үгийн хатууг хэлж найзаа гомдоох сэтгэл бидэнд байгаагүй ээ Үнэний өмнө худал амлаж найзыгаа хуураагүй итгэл бидний нөхөрлөл дэндүү сайхан байж дээ
Өдийг хүртэл өчнөөн олон найзууд дундаас үнэнч үлдсэн ганц найз минь чи л байж дээ Өнгөрсөн цаг хугацаа бүхэн бид хоёрын нөхөрлөлийг олон удаа шалгаж дээ найз минь
Найз минь чи бид хоёр олон намрын шарласан навчистай гудамжаар хамт алхаж дээ Нас насны амьдралдаа бие биедээ л итгэж өдийг хүртэл нөхөрлөж дээ
Он цагийн цагийн түүчээтэй ороо бусгаа давалгаанд омогтой ч гунигтай ч явахдаа хамт л байж дээ Олсон авсан зүйлээ дундынх гэж бие биедээ л дэндүү харамгүй явж дээ найз минь
Хүнд бүү хэл сэтгэлдээ ч шивнэдэггүй нууцаа найз минь чамд л итгэсэндээ дэлгэж явж дээ Хүний хүн гэж бодохгүй ах дүү нар шигээ итгэж өдийг хүрч дээ найз минь
Найз минь чи бид хоёр олон өвлийн хүйтэн жаварт хамт даарч хөрж явж дээ Найзаа гэсэн бидний нөхөрлөл үргэлж дулаан байж өдийг хүрч дээ найз минь
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Нутгийн салхи 600x489 112k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5568
mongolia2007year-225.JPG 600x450 86k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4711
B3-021.JPG 600x392 120k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5802
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: