Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхны хашгираан
Оруулсан admin on 2010-05-06 01:23:58 (2476 уншсан)

Сая жилийн тэртээд би

Сая жилийн тэртээд би

Саран дээр гэрээ барьчихаад

Саахалтын гариг руу нисдэг тавгаар хэсээд

Сайхан хөөрхөн охидтой

Оддын дундуур зугаалаад

Одоогийн энэ гариг руу

“Морь хардаг” байлаа

Тэр бум жилийн өмнө

Тэнд би луу байлаа

Тэнгэр тэнгис хоёрын эзэн байлаа

Тэрслүү тэнэгүүдээр дүүрсэн

Аль нэгэн гаригийг

Газрын хөрстэй тэгшилж

Галан мөндөр буулгаж

Галав эргүүлдэг

Ганц шүүгч нь байлаа

Дэндүү шудрага

Дэндүү харгис болохоор минь

Бурхан хүртэл надаас айж

Бусдын дүрд хувирдаг байлаа

Уйтгартай санагдаад энд ирж

Увайгүй хүн төрлийг олж

Өнөөг хүртэл та нарын

Өрөвдөлтэй түүхийг бүтээлцэж явна аа

Энд ирээд би хийдгээ хийсэн

Элдэв нүглийг бүгдийг гүйцээсээн

Чингисийг үхүүлж

Есүсийг цовдолж

Гитлерийг хороож

Пушкиныг буудаж

Ромын Цезарьт хор уулгаж

Ромио Жульеттаг хагацуулж

Хүн төрөлхтнийг ухаажихыг хүлээж

Мянган жил амьдарлаа

Одоо боллоо

Орчлонг орхих минь

Эвлэрснээ бутардаг

Эвлүүснээ эвдэлдэг

Байгуулснаа нураадаг

Баатруудаа хороодог

Тэнэгүүдээ тэнгэрт тултал магтаж

Ухаантнаа улан дороо гишгэлдэг

Та нарын энэ ертөнц ч

Там юм даа

Би явлаа

“Дэлхийгээ өрөвдсөн шүлэг”

Жаргал зовлон ээлжлэх хувь тавилан

Жам ёсоороо эргэлдэх энэхэн бөмбөрцөг

Хүмүүн биднийг дааж ядан шаналах

Хөөрхий буурал эх дэлхий минь ээ

Өр зүрхэндээ таныгаа би өрөвднөм

Өөрийнхөө бүтээл

Өөдгүй хүн төрөлхтний балгаар

Өдийг хүртэл зовсон

Өрөвдөлт хөгшин эх минь

Өрөвднөм би таныгаа

Өрөвдөхдөө өөрийгөө зүхнэм

Өрөөл бусдыг ч бас зүхнэм

Өнчин ганц модноос

Шар навч тасран уунах адил

Өөрөө би мөдхөн явчих учир

Өнө мөнхөд торойн үлдэх

Өлгий минь яана даа

Энэрэлт ижий минь ээ

Энэ муусайн “хүүхдүүдээ” нэг шигшээч

Ганцхан ямх арай түргэн эргээд л

Гайгүй сайн хашраагаад өг өө

Сүүгээ өгч болсон юм

Уураа гаргаж болно оо

Сургамж болж ухаараг

Бүүр даварч гүйцлээ тэд чинь

Шүлгэндээ тушаах шүлэг

Шүлэг минь чи галын дөл мэт ас

Шүлэг минь чи галзуурсан бар мэт архир

Шувуудын хэлийг ойлгож өвсний гунигийг мэдэр

Шулмын хорлол бурхны ивээлийг ялга

Зовлонт нэгний сэтгэлд итгэлийн гал асаа шүлэг минь

Зоосонд шунагсадын дээр ачнга болон буу

Зоргоор чалчигсадын амыг ташуур болон алгад

Зөөлөн хатуутай орчлонд бусдын гунигийг хуваалц аа

Ганцаардан суугаа бүсгүйд хань бол шүлэг минь

Гадаадад суугаа Монголд эх орон нь бол

Гав гинжтэй хоригдолд эрх чөлөө нь бол

Ганцхан надад л эрлэг там бол оо

Миний дуу хоолой, хүсэл мөрөөдлийг минь

Мянган үед дамжуул

Мэндийн цэнхэр хадаг болгож эрин зуунуудад илгээ

Хүмүүний сэтгэлийн угт нэг л мөр минь үлдвэл

Үзэг цаас уулзуулж амьдарсны минь

Үлс бүтэх нь тэр ээ

Бор-Өндөр

Бурхан чи хаана байна

Бурхаан чи хаана байна вэ

Будаг шаврын цаана нуугдалгүй гараад ир ээ

Гайхамшиг бас гамшгийг дагуулагч

Гэгээн мэлмийг чинь ганц удаа хармаар байна аа

Галсансүх шүлэгч чамайг “битгий хуц” гэсэн

Галзуу юм шүү цаадахи чинь

Үнэндээ тэгж хэлэхэд нь

Загатнасан газар минь маажих шиг л болсоон

Ганцхан чамд бүгд л сөгдөн мөргөж байхад

Ганц муу шүлэгч тэрсэлдээд юу шалих вэ

Галсансүхийг өршөөгөөрэй

Бурхаан чи хаана байна вэ

Гандангийн шар дэнжээс эрээд чамайг олсонгүй

Ганган тансаг харшид лав байхгүйг чинь би мэднэ ээ

Тэгэхээр чи

Эмээгийн бор авдар дээрхи

Шоголтой номон дотор байна уу

Эсхүл

Эрээн рүү гарах “гахайн” дотор явав уу

Бурхаан чи нуугдалгүй гараад ир ээ

Булайгаар дүүрсэн бүтээлүүдээ засаж янзал аа

Шоглож байгаа юм шиг

Шог байна аа энэ хуваарилалт чинь

Гэмгүй муу жаал

Гэдэс нь өлсөглөн тарчилж байхад

Гэгээн дүрээрээ морилж

Түүнийг чи тэтгэхгүй юм

Гэдэс цатгалан баячууд

Зоргоороо авирлаж байхад

Гэсгээж чи тэднийг ер шийтгэхгүй юм

Өөрийн чинь нэрийг барьж

Эрхи эргүүлсэн луйварчид

Өлөн нүд бэлчээж

Өрөөлийн зовлонгоор тоглож байхад

Мэдээгүй юм шиг чи таг чимээгүй

Мэлмий тань хиртчих ээ юу даа

Лалынхан чиний тушаал гэж

Бусдын амийг золих юм

Христүүд чамд итгэж

Хорвоог сайн дураараа орхих юм

Буддачуудаас буян гуйхаар

Буцаагаад өөдөөс мөнгө нэхэх юм аа

Энэ олон шавь нар чинь нэг л биш ээ

Бурхаан

Эгэл шүлэгч би

Эдэн дотроос чамайг олохгүй нь ээ

Бурхан минь гуйя чамаас

Ганц л удаа гарч ирээд

Бузар нүгэлтнүүдийг нь гэсгээгээд өг өө

Бурхан чөтгөрийг нь ялгаад өг өө надад .

Би

Сая төгрөгтэй болохсон гэж

Хүмүүс нойргүй хонож байхад

Шад шүлэг бичихсэн гэж

Би шөнө дунд болтол суудаг

Найраг шүлэгтээ хоёртоо

Насаараа үнэнч үлдэх

Наваанжамба өвгөний ганц хүү би

Бурхан миний авьяасыг өгсөн юм гэж

Бусадтай адил онгироогүй

Бурхан миний төөргийг

Буруу зурчихсан юм гэж

Бусадтай адил гомдлоогүй

Буруу явж байна

Зөв явж байна гэж

Өөрийгөө зэмлээгүй

Бусдад атаархаж

Бухимдаж үзээгүй

Булхай луйвар аль алиныг нь хийгээгүй

Бусдын юмыг булаагаагүй

Мөрөөрөө л амьдарч яваа

Мөхөс шүлэгч ээ

Хайрлаж халамжлах ханьтай

Харамлаж өмгөөлөх нутагтай

Хаана ч гэсэн данстай

Хатуу, үнэн үгтэй хүн

Болсон болоогүй шүлэг уншиж

“Болор цомыг” гутаагаагүй

“Болор” Чингис” барьж

Бусдыг гуйж яваагүй

Бодлоо өөртөө л хадгалж

Цаасан дээр буулгадаг

Борог хээгүй шүлэгч ээ

Онол ярьж “изм”ддэггүй

Ор хөнжлийн тухай бичдэггүй

Өөрийнхөө л хэмжээнд сэтгэж

Өрөөлийн юмыг “хусаагүй”

Өчүүхэн нэгэн шүлэгч ээ

Би



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 44 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-141.JPG
Хэмжээс: 600x450 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2863

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-191.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3150

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-020.JPG
Хэмжээс: 600x450 48k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2397


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn