Болжморын сүүдэр доор нь даарчихдаг Борооны ганц дусалд нь норчихдог Ертөнцийн дэргэд би жижигхэн ээ Ерөөсөө би байсан байгаагүй нь ялгаагүй Шоргоолж гүйж явааг хэн ч анзаардаггүй шиг Шороо хөдөлгөж яваа намайг ертөнц анзаарахгүй Энд яваа намайг Тэнд байгаа ертөнц анзаарахгүй Энэ ертөнцөд би бол Элсний ганц ширхэг нь учраас Салхины үзүүрт нь хийсчихдэг Талхны булан шиг үйрчихдэг эс Би энд байна гэж Хичнээн орилоод ч ертөнц сонсохгүй Би амьд байна гэж Хичнээн тэмцээд ч ертөнц анзаарахгүй Өөрийгөө л би том гэж бодно Үнэндээ ертөнц намайг байдгийг ч мэдэхгүй Гэхдээ би ертөнцийн нэгэн эс Гэлдэрч л яваа амьд эс
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor030.jpg 600x680 146k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5752
YolHad_37.JPG 700x525 97k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4567
Улаан бүсгүй 580x600 149k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 7824
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: