Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Мөнхсайхан 	Н	 Нийтлэл: Н.Мөнхсайхан: Үхэл гэгч амьдаас агуулгатай буюу Д. Нямсүрэн
Оруулсан admin on 2010-05-26 01:11:56 (3332 уншсан)

Үхэл гэгч амьдаас агуулгатай буюу Д. Нямсүрэн

......Эх орон минь дуу шиг сайхан
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох сайхаан.....
Галт тэрэгний цахилан ирэх дуун, төмөр замын дэр модод сэтгэлд дэндүү дотнохон санагдана. Түүн лугаа адил аугаа их Нямсүрэнгийн эгэлхэн үгсээр бүтсэн тансагхан мөртүүд Эрээнцавын хөх өвснөөс үнэртэх бөлгөө. Эрээнцавыг Нямсүрэнгүйгээр, Нямсүрэнг Эрээнцавгүйгээр салгаж ойлгохын учир үгүй буй. Дарьгангын цэнхэр хязгаараас энэ нутагт ирж, эгэл олон түмнийх нь хайр хүндлэлийг хүлээн “бурханчлагдан шүтэгдсэн” их найрагчаараа эндхийн зон олон их багаггүй бахархах юм билээ. Уулзсан хүн бүр л түүний тухай ярих. Ярихдаа бүгд л сайн сайхан зан чанараас нь дурсах ажгуу. Ямар ч хүнээс “танай сумын бахархал юу вэ?” гэж асуухад эргэлзэлгүйгээр “Нямсүрэн” гэж хариулна. Тиймдээ ч эрдмийн өргөөнийхөө үүдэнд хөшөөг нь босгож, өргөөн хоймортоо найргийн сүм бүтээжээ. Нямсүрэн энд амьд байна. “Яаж би Амитаба шиг, үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?” хэмээн түүний бичиж асан шүлгийн хариуг эндээс олмуй. Аргагүй дээ, амьдралынхаа ихэнхийг амрагхан Хандмаа, төмөр замын өртөө, Эрээнцавынхаа хөх өвсөн дотор өнгөрөөсөн юм хойно.
Аглагхан талдаа амьдарч
Аялагхан шүлгээ дархалж
Агсамхан дарсаа сөгнөн
Амьдарсан..
цаг хугацаа нь энэ зон олонтой салшгүй холбоо, нандин шүтэлцээтэй гэдэг нь маргашгүй үнээн. Эрээцавынхан оюунлаг хүмүүс учраас их найрагчийг бусдаас илүү ойлгодог байсан байх аа. Өнөөдөр тэр хүний гайхамшигт шүлгүүдээр Эрээнцав төдийгүй их Монголын яруу найргийн ертөнц амьсгалж байна гэхэд нэг их хилсдэхгүй л болов уу. Тэрээр энэ ертөнцөөс одохдоо өөрийгөө орлох олон билэг авьяастнуудыг төрүүлсэн буянтан. Үл тасрах найргийн хишгийг эгэлгүй Нямсүрэн энэ нутагт хайрлажээ. Тиймээс ч билэгтнүүд олон юм аа. Өдгөө түүний гарын шавь Д. Батжаргал хэмээх тэнгэрлэг найрагч Эрээнцавдаа, эх орныхоо дархан хилийг манан эгшигт шүлгүүдээ тэрлэн агсам хүлгээрээ хатирууланхан байна. Тэр шүлэгч жинхэнэ “Сүүдрийн од”. Мөн сургуулийн дуу хөгжмийн багш Монгол Улсын СТА “лимбэний“ М. Ганболд гэж мундаг аялгуу зохиогч энд байна. Нямсүрэнгийн “Дөрвөн цаг”-т аялгуу хийж, уран бүтээлийн анд Батжаргалтайгаа хамтран хэдэн сайхан дуу төрүүлээд байна. “Үүлэн хайлан уул,” “Дагуурын цэнхэр хязгаар”, “Эв мод” гэх мэт олон сайхан дуу бүтээснийг нь Эрээнцавчууд дуулан амилуулах юм билээ. Дуу шиг нутагт шүлэг шиг хүмүүс амьдрана. Их найрагчийн өргөө гэр, өөрийнх нь хайртай “орон сууцны дан байшин”-д нь Батжаргал найрагчтай хамт зочилсон. Гэртээ ч тэр хүн “амьд” юм. Шүлгийнх нь урланд түүний гэсэн бүх юм янзаараа. Үзэг нь, уудаг дарсных нь бортого эзнээ хүлээх мэт. Эгээ л Нямсүрэн ах хажуухан сумын төв рүүгээ ороод эзгүй, одоохон хүрээд ирэх юм шиг л санагдана. Энэ бүхнийг нандигнан хадгалж чадсан ханийн сэтгэл, Хандмаа эгчийн мяндсан ухааныг эрхгүй биширнэм. Б. Төгсжаргалын хэлдгээр ёстой л “найргийн сүмийн тахилч” нартад ховорхон хань юм даа. Түүний хөрөгнөөс би адис аваад, цагаан сүүг сэтгэлийнхээ хадагтай өргөөд тэднийхээс гарсан.
Цаг давчуу байсан болохоор үзэг нэгт найрагч ах Д. Батжаргалаараа үдүүлэн эргэн учрахын ерөөл тавиад Эрээнцаваас хөдлөхөд тэнгэр хураараа ариулж үдсэн. “...Эрээнцавд бороо орох сайхан”-ыг өөрийн бие сэтгэлээр мэдэрсэн. Нэлээд наашлаад “Чингис баал” орчимд ирэхэд цас орсон нь их найрагчийн
....Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Их үс гэзэг шигээ би цас болно
Эрээнцавынхаа цас болно......

гэсэн хүслийг нь шивнэн хэлэх мэт ээ. Нямсүрэн Эрээнцав нутгийнхаа өвсөнд, цасанд, бороонд, зон олных нь сэтгэл зүрхэнд мөнхөд оршин буй.
“Яаж би Амитаба шиг, үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?”

Н.Мөнхсайхан



( Сэтгэгдэл бичих? | Нийтлэл | Оноо: 5/1 | Мөнхсайхан Н )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 49 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-014.JPG
Хэмжээс: 600x382 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5285

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-042.JPG
Хэмжээс: 600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3053


art_09.jpg
Хэмжээс: 600x144 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3266


Агуулга
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn