Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайханы хашгираан : Сэхээрэл
Оруулсан admin on 2010-07-27 10:23:16 (2765 уншсан)

1.
Архи гэдэг идээнд алт мэт шунаж
Алт мэт насаа
Архи мэт асгаж явлаа би
Уух тусам амттай мэт санагдах сархданд
Учрах тусам аятайхан санагдах хүүхэн мэт дурлан
Уул овоо шиг өрчихөөд л
Ууж гардаг байлаа
Нөхөд гэдэг
Ноход шиг дагаж
Над шиг баян
Над шиг найзтай хүн
Нартад байхгүй мэт алхдаг байлаа....
2.
Өдөр өдрөөр уулаа
Олон хоногоор уулаа
Сар сараар уулаа
Сайнтай муутай уулаа
Ууж ээ явсаар нэг мэдэхэд
Улс амьтан надаас дайждаг боллоо
Салахгүй дагадаг байс ан
"Сайн" нөхөд минь
Салхинд хийссэн мэт алга боллоо
Сайхан явах цагт минь
"Сайн уу" гэдэг мэндэлдэг байсан хүмүүс
Сайн уу байтугай
"Салга аа" ч гэж дуудахгүй боллоо.........
3.
Гэрээсээ орхисон учир гэргүй
Гэдсэнд хоол үгүй
Хажууд хань үгүй
Халаасанд мөнгө үгүй
Байхгүйгээс өөр юу ч үгүй
Баларч гүйцлээ
Урьдын ууж иддэг байсан
Улсуудаасаа гуйж үзлээ
Уйлж үзлээ тоох хүн алга
Арай дөнгүүр нэг нь
Ганц нэг гэртээ хонуулчихаад
Авгайгаараа далимдуулан
Ар шилийг минь харахын түүс..
Амраглаж цэнгэсэн асан хүүхнүүд рүү очлоо
Аль хэдийн тэд намайг мартаж орхиод
Арай дөнгүүрхэн эрстэй
Амрагладаг болоод
Нэр зүс хоёрыг минь мартчихсан
Нэг нүдээрээ ч үзэхгүй байлаа
Орчлон надаас тэр чигээрээ нүүр буруулан
Орь ганцаараа би л архичин болчихсон мэт
Аймшигтай санагдаж айлаа
Айхдаа аавынхаа гэрийг саналаа
"Ахиад танайхаар шагайхгүй ээ" гээд
Агсан тавиад гарсан хаалганыхаа үүдэнд
Арчаагүй дорой амьтан ирээд
Орж чадахгүй явж чадахгүй
Олон цаг эргэлдлээ
Хулгаж хулгаж орлоо...
Хөгшин буурал эцэг минь тамхиа татаж байснаа
"Хүү минь ирэв үү, алив үнсье" гээд
Хүйт даасан духыг минь үнэрлэхэд
Уушиг зүрх өөдөө огшоод
Урсгаж гарлаа хар нулимсаа
Нартад намайг
Насаар минь хайрласан
Насан өтөл эцгийнхээ
Сүүн сэтгэл рүү ус цацаж
Сүнсгүй үйл хийж явснаа бодоод
Өөрийгөө үзэн ядаж
Өчүүхэн амиа тасалчихмаар санагдсаан.
Аав харин тэгэхэд
"Усан нүдлээд яахав хүү минь
Ууж ханасан бол одоо
Урагштайхан амьдар
Урсгаж алдсан бүхнээ буцаагаад ав
Ухаант хүний үр л юм бол
Урагшаа алх" гэж хэлээд
Уурлах ч үгүй аргадах ч үгүй
Ер юу ч болоогүй юм шиг
Гэрээсээ гараад нуруугаа үүрэн алхахад
Ертөнц надад шинээр нээгдэх шиг боллоо...
4.
Ийм агуу эцэгтэй байж
Тийм ариун ижийгээс төрсөн байж
Ийм амархан сөхрөх гэж үү?
Үгүй ээ.....
Аавын гэрийн дулаан илч
Аагтай цайны халуун шид
Архинд хордсон "зовлогыг" минь
Ахиад хөл дээр минь босголоо.
Дайнд ялсан баатар мэт
Даварсан амьтан
Дайлуулж цайлуулж хэд хоноод
Архинд алдсан бүхнээ эргүүлэх
Аян дайнд мордлоо
"Ахиад хүү нь алдахгүй ээ" гэж
Аавдаа амлаад
Аавын гэрээс гарлаа..
5.
Аавын гэрээс гараад хаанаас эхлэхээ бодлоо
Аргадаж гуйж,уйлж дуулж
Аргаа бараад одсон
Амраг ханиа саналаа
Айлгаж ичээж,уйлуулж зөндөө гомдоосон
Алаг үрээ хачин ихээр саналаа
Гэргийнхээ гадаа очоод
Гэмшиж үүдэнд нь суулаа
"Яв гэх болов уу яах бол" гэж
Зүрхшээж баахан зогслоо
Зориглож хаалгыг нь татлаа..
"Аав аа" гэж цангинасан дууг сонсоод
Аяндаа нүдний нулимс мэлмэрлээ
Өчүүхэн жаахан үр минь надаар дутаж
Өр зүрхэндээ бэтгэрч явсныг ойлгоод
Элэг зүрх минь бэтгэрэх шиг боллоо
"Ахиад аав нь үрээ гомдоохгүй ээ"гэж
Амлан амлан үрээ үнслээ
"Ахиад хань нь чамайгаа зовоохгүй ээ "гэж
Амрагтаа тэврүүлж зөндөө уйллаа........
6.
Уучилж чаддаг хань минь байхад
Ухааруулж чаддаг эцэг минь байхад
Хайрлаж харамлах эх орон минь байхад
Хархан нүдтэй үр минь байхад
Уужуу ухаантай ард минь байхад
Уяан дээр хүлэг минь байхад
Улс гүрэн минь бүрэн байхад
Уянга дуу минь эгшиглэж байхад
Өөр юу дутсан гэж би
Ухааэнаа би уух юм
Үгүй ээ....
7.
Одоо эргээд санахад
Энэ дарсыг
Овилоггүйтэж анх амссан сан
Эмээгийн нэрсэн нэрмэлийн
Цагааг нь ууж ханаад
Эр хүи боллоо гэж
Арван долоотой онгирч
Эз дуудсан тэр нэгэн өдөр
Унаган багын аидтайгаа
Ууж билээ

Анхных болоод ч тэр үү
Амт нь их зөөлөн байсан санагдана
Аав ээжээсээ нуугдан байж
Ар хонхорын худаг дээр
Андтайгаа хоёул ууж дуусаад
Ид шидийг нь үзэх гэж хэсэг суухад
Инээмээр ч юм шиг дуулмаар ч юм шиг
Этгээд мэдрэмж төрж билээ
Тэр цагаас хойш бага багаар амссаар л..
Тэр зуны дараа намар нь
Тэтгэж өсгөсөн эмээ минь
Тэнгэрийн оронд заларч
Орчлонд би барьц алдан ганцаардаж
Ой ухаанаа түр зуур гээж
Уйтгар гуигийн мананг
Ууж ээ сууж арилгадаг боллоо
Тохойн чинээ байхаасаа хормойд нь наалдаж
Тоймгүй олон удаа энэрч намайг эрхлүүлсэн
Бурхан мэт буурал эмээгээ мартаж ядан
Гуниглан гуниглан шаналж
Гуйвж дайвж явтал
Цагаан сүүгээ амлуулж хүн болгосон
Цаглашгүй ачтан ижий минь
Цагаасаха эрт орчлонг орхиж
Цав гарсан зүрхийг минь ахин нэг зүсч билээ
"Одоо би яах билээ
Орчлонд намайг хэн хайрлах юм" гэж
Охорхон бодлын утсанд аргамжуулж
Өнөөх архиа улам их ууж
Өрөөл бусдад балаг тарьж
Өчнөөн удаа "эрүүлжхэд" морилж
Дош сахисан бурхи мэт
Дэлгүүрийн үүд сахиж
Өөртэйгөө таарсан "найзуудтайгаа"
Өдөр шөнөгүй архиддаг байлаа.
8.
Тэгсээр явж байтал
Тэнгэрт нар мандах шиг
Хэсэг зуур гэгээ татсан юм
Зургаан өнгийн солонго шиг
зул сарын цэцэг шиг
Үлгэр домгийн гүнж шиг
Үүлэн чөлөөний сар шиг
Үд дундын нар шиг
Сайхан бүсгүйг олж хараад
Салахгүй дагадаг болов оо
Дурлал амссан зүрх минь
Гал мэт дүрэлзэн
Дуу шүлэг гэдгийг
Гол мөрөн шиг урсгаж
Багадаа бичдэг байсан шүлгийн минь онгод задарч
Багтарч ядан урсдаг боллоо

Гуниг бүрхсэн сэтгэлд минь
Нар гийж
Барьцгүй энэ орчлонг
Өөр нүдээр харж
Бие болоод сэтгэлээ засч
Өнөөх "гайхлаа" уухаа багасгаж
Овоо нэг хүн төрхөндөө орлоо
Шүлэгтэй дуутай захидлуудаар
Суман мөндөр буулгаж
Сүр жавхлантайгаар дурлалын тулаанд ялж
Амрагхан тэр бүсгүйг гэргийгээ болгоод
Айл болж галаа бадраалаа
"Архичин" гэж
Амраг минь намайг голсонгүй
Алдхан биеийг минь
Амраглан тэвэрч
Агуу их итгэлээр тэтгэсэн юм
Амьдарсаан бид
Олон олон он жилүүдийг үдсээн
Уурлахдаа уурлаж, инээхдээ инээж
Улсын л жишгээр амьдарсан
Ажил хийж
Алаг үртэй болж
Архи гэдгээ мартаж
Айл шиг айл болсоон.
Овоо дажгүй амьдарч байтал
Орон даяар ажилгүйдэл, ядуурал,хямрал
Бэлгүй би байтугай
Бийлэгжүү нь ч амьдархад
Бэрх болж
Ажил ч үгүй мөнгө ч үгүй болж
Амьдрал нэг л бүүдгэр боллоо
Бусдын адил амьдрахын төлөө
Бууз хуушуурхан зарж
Эхнэр бид хоёр
Энэ орчлонтой барилдсаан
Би унасаан
Бие сэтгэлээрээ гутарсаан....
Хаа л очно хов жив
Худал хуурмаг,урвалт шарвалт
Хээл хахууль,хэнхэг шунал
Авилгал, хүчирхийлэл
Айдас, архидалт
Эх орон минь там мэт болж
Энгийн ард хүн бишид тооцогдож
Энэ нийгмийн бохир завааныг
Энэ биеэрээ үзсээн.
Ахиад нөгөө архиа ууж
Амьдралд баахан шантарч
"Төрийн өмнөөс оготно боож үхдэг" шиг
Дэмий л бухимдахдаа
Дэвтэр,бал,сархад гуравтай нөхцөж
Дэмийртлээ уусаар
Энэ өдөртэй золгож
Эрхбиш ухаант хүний үр юм болохоор
Энэ хүрээд цэг тавьлаа.
9.
Одоо боллоо
Ууж ханалаа
Орчлон гэдгийг таньж авлаа
"Ямар харанхуй юм бэ" гэж дуу алдаж явснаас
"Ядаж ганц лаа асаах" нь
Ялалт юм билээ хүмүүс ээ
10.

Архи гэдэг идээнд
Алт мэт шунаж
Алт мэт насаа
Архи мэт асгаж
Явсаан би
Явахгүй ээ одоо
Хар дарсан зүүд шиг тэр өдрүүдийг
Хаях болно оо
Ой ухаанаасаа..............................



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5/1 | Мөнхсайхан Н )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 35 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


flo-017.JPG
Хэмжээс: 600x450 167k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2419

Должин : Зам зуур
zam-039.JPG
Хэмжээс: 600x450 104k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2518

Должин : Зам зуур
zam-075.JPG
Хэмжээс: 600x450 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2707


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn