Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Лхагва 	Ж	 Өгүүллэг: Ж.Лхагва : Би аргалчин билээ
Оруулсан admin on 2010-08-17 12:26:44 (4939 уншсан)

Би наймтайдаа адуунд өшиглүүлж бэртээд сургуульд явж чадаагүй юм.Тэгээд “мэдрэл муудсан” гэж нутгийн нэг доохторын айлдсанаар арав хүртлээ хөдөө байж аргалчин болсон билээ. Бургасан шээзгий үүрч , хулсан савар бариад хонины бэлчээр хүрээгүй хүн аргал түүхийн жаргалыг яахан мэднэ.
Аргалчин хүн яруу найрагч мэт үргэлж эрэлд хатаж түүнийгээ ямагт  олж байдаг юм.  Муу аргалчин малын чийртэй гэрийн хаяанаас үл холдон үнгэгдсэн хомоол , хөлдүү хоргол сэлтээр араг шээзгийгээ дүүргэвч  тэр нь гал болохоосоо утаа болж нүдийг нь хорсгох бөлгөө. Харин сайн аргалчин гэрийн бараа тасартал сэргэг бэлчээрт хүрч өвөлжин урьшиж хаваржин хатсан намрын халтар аргалаар араг дөрвөлжөө дүүргээд буцахдаа тааралдах олзыг ч гээлгүй  хормойлон ирнэ.Тэгээд аргалын гал  тулган дотор цогтойхон найраг шиг дүрэлзэх агшинд хол явсны ид сая нэг гарч араг оосорлосон оёмол дээсний мөрөнд шигдсэн хөндүүр өөрөө арилдаг билээ.
Аргал түүхдээ би дуулах дуртай, тэрбээр халтар аргал олдоосой гэж дуулна. Тэртээ цэнхэр уулсыг давахсан гэж дуулна.  Сургуульд   явчихсан үеийн нөхдөө дурсан дуулна. Энэ бүхнийгээ ганц мэдэх “эрэлхэг монголынхоо” аяар л дуулдаг байлаа.
Сургуулийг би төсөөлөн бодохдоо ном, дуу хоёр заалгачихаад дараа нь олуулаа нийлээд аргалд явдаг байх гэж санана. Тэгээд миний өдөлж амжаагүй цурам ухаанд араг үүрсэн олон хүүхэд яваа нь дүрслэгдээд улмаар лавшруулан бодож, ганц сайхан аргал тааралдвал овоорон булаацалддаг байх даа хэмээн эзгүй хээр өөрийгөө цочтол тожигнон инээдэгсэн.
Аав минь цайны боодлын хулсаар хөнгөн савар хийнэ. Би сургуульд орохоороо тэр савраа бариад холоо явж сайхан халтар аргал түүнэ , тэгээд Луужаагийн Бөнтөөнийг надтай цуг явбал шээзгийг нь      дандаа өргөж өгнө, бас ганц нэг халтар аргал илүүчлэн өгнө дөө гэж боддог байлаа.
Би өдөртөө хоёр шээзгий аргал , бас нэг баглаа шаваг түүж, аавын ган тулганы угалзтай тотгыг хөргөлгүй явсаар адуунд өшиглүүлснээс хойш  гурав дахь намартай золгов. үхрийн баас хатахаа болиод суран зэл хар аяндаа гогцоорч модон гадас өндөлзөж эхэлнэ. Гэр манаасгүй боловч хаяаг нь буулгасан нь пүүгээгээ боочихоод замын унаа хүлээж буй хүн шиг дүнсгэр атлаа дээвэр нь бас үес үесхэн сэтгэл шиг дэрвэлзэнэ.
Уяанд жихүүцсэн морь  , уугаад халамцсан хүн хоёрын тачигнатал давхих хүсэл яг нийлдэг намрын яг ийм өдөр би анх удаа шээзгийгээ дүүргэлгүй эргэж ирсэн билээ. Энэ өдөр мөн л урьдын адил тэртээ цэнхэр уулыг мөрөөсөн  “эрэлхэг монголоо”  аялан гарсан бөгөөд агь таанын үнэрт сайхан аргал хөөцөлдсөөр нэг мэдэхнээ гэрээс их л зайдуу явчихсан байлаа. Эргэж харвал уяанд олон морь багширч , гэр дээр нэг том улаан юм далбагнан харагдаж байлаа. Би шээзгийгээ ч дүүргэлгүй гэр өөд яаран  явахдаа энэ улаан юм юун болохыг тааварлан ядаж Аниа хөгшний дээлнээс өөр гойд юм санаанд орохгүй мухардав. Хөдөө нутагт ховор  үзэгдэх тод өнгө салхинд  хурайлан даллах эд шидээрээ энэ улаан юм аравтай хүүгийн адтай хүслийг оргилуулан гэрийн зүг яаруулсан нь их л учиртай байжээ.     Хүрч ирээд үзвэл том улаан пансан алчуур унийн модонд уяад  хошлонд босгон хавчуулжээ. Дүү намайг тосон ирээд “улаан туг,улаан туг” хэмээн түүнийг зааж байв. Энэ нь ч үнэн байв.
Гэрт орвол нутаг усны арваад хүн ,багийн дарга Шанж,бас нэг урт халимагтай танихгүй шар хүн байв. Урт халимагтай хүн жижигхэн дэвтэр дэлгэж бариад ямар нэг угтварын / би л буруу сонссон байлгүй/ улаан туяаны тухай ярина. Би угтах улаан туяа гэснээр нь холбож наран мандах, үүр гийхтэй л ойролцоо юм бодож байлаа. Харин тэр хүний дахин дахин хэрэглэх “ялангуяа” гэдэг үг нь урьд сонсоогүй учир гойд сонин санагдаж, нүүр рүүгээ байн байн бууж ирэх гялалзсан хүрэн халимгаа сурамгай гэтэл сэжих нь үзтэл сайхаан.
Би эвийг нь олоод юу болж байгаа тухай ааваас сэм асуувал тэрбээр эргэн миний чихэнд “угтварын хувьсгалын 30 жилийн ойн баяр “ гэчихээд шалавхан эргэж урт халимагтын яриаг анхааран сонсов.
Албан ёсны яриа дууссаны дараа цай цүй ууцгааж энгийн хөгжилтэй боллоо. Тэр урт халимагт нь сумын сургуулийн багш гэнэ. Тэрбээр намайг дуудан дэргэдээ суулгаад насыг тинь асууж яагаад сургуульд яваагүйг сонирхон “мэдрэл муутай” гэсэн үг дуулж учрыг лавлав.
Тэгээд миний зурсан зураг сэлтийг үзэж, надтай нэлээд зүйлийг ярьсны дараа эрүүл цовоо хүүхэд байна гэж батлаад, дахин албархуу болж, босон зогсоод “угтварын” баярын ёслолд оролцохоос гадна сургуулиас завсардсан хүүхдүүдийг бүртгэн дуудах ажлаар яваагаа яриад намайг гурав хоногийн  дотор сумын сургуульд хүргэж өгөхийг багийг дарга, аав хоёрт захиж захиж явлаа. Тэгж би хээр талд октябрийг ёсолсон улаан туганд дуудагдан ирж араг ,савар хоёроо цүнх, үзгээр сольсон билээ.
Сургуульд миний бодсончлон олуулаа явж аргал түүдэггүй байлаа. Тэгэвч би багшийн заасан бүхнийг халтар аргал шиг олзуурхан  суралцсанаар гэртээ дутуу орхисон шээзгийгээ дүүргэсэн юм шиг бодож явдаг. Эдүүгээ би ухаанаа тал шиг уудамд бэлчээн тэмээний хоргол,адууны хомоол шиг олон янзын бодол дундаас агь таанын үнэртэй цэнхэр утаат халтар аргал шиг санаа түүж байнам. Түүсэн тэр санаа минь уран бүтээлийн галыг сэргээн хөгжөөх болтугай.
Аргалчин ээжийн хормойноос зүүгдэн өссөн талын хүн, энэ бяцхан өгүүллэгийг минь уншаад хялгана нэвт сүвлэсэн халтар аргал түүх нээрээ л бас жаргал шүү хэмээн бодох бол би аргалчин билээ.   

                                                                                             Улаанбаатар . 1970 он.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 1/1 | Лхагва Ж )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 60 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-113.JPG
Хэмжээс: 600x450 62k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2368

Зураач : Б.Хонгорзул
khongor011.jpg
Хэмжээс: 600x500 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3064

Т. Баттулга 1967	60х70, арьс
Тэр...
Хэмжээс: 600x694 137k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3521


Агуулга
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг
· П. Анхпүрэв: Гуйлт нь ирээгүй бэр
· Р. Отгонбаяр
Баасан, 2018.03.02
· Х. Дуламсүрэн: Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
· Би хавар байсан бол
· Г. Батжаргалан
· Э. Цогтбат: Эр хүн та юу боддог вэ?
· Э. Цогтбат
· Э. Цогтбат
· Э. Цогтбат
· Э. Цогтбат: Үр минь
· Э. Цогтбат: БОДОЛ СЭРЭХҮЙ
· МАХАМУТРЫН ДУУЛАЛ
· Мял богд
· П. Бадрал
· П. Бадрал
· Сүмбэ хамбын сургаал "Цэцгийн хэлхээ"
· П. Бадрал
· П. Бадрал

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn