Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж
Оруулсан admin on 2010-08-20 20:37:00 (4649 уншсан)

Гутгаар бүлэг. ГУЧ
Жарантайн ач хүү Билгүүн нь эрдэм номын мөр хөөн, бакалавр аспирантур гэж явсаар оройтож гэрлэн хорин найман насандаа л дөнгөж сая гуч хүүгийн бараа харуулсан тэр л өдөр шинэхэн өвөө Идэр тавин насны сүүдэр зооглож таарсан нь тун ч билэгшээлтэй зүйл байх нь хэнд ч ойлгомжтой агаад ер нь тэгж өвөөгийнхөө төрсөн өдөр төрөх ач, зээ ер нь ховорхон байх нь мэдээжийн хэрэг. Энэ удаа шинэхэн гуч хүүгийн элэнц эцэг болох Жарантай гэргий Бадам болон дүү Далантай нь хамт уригдан ирсэн бөгөөд нөгөө нэг дүү Жарантав нь сайн муу, сайхан муухай амьдрал туулж явсаар хорвоог орхисоор гурван намрыг үдээд байгаа билээ. Өгүүлвээс, Жарантав нэгэн цагт улсдаа бүү хэл дэлхийд танигдсан түүхч эрдэмтэн доктор, фрофесор болон өсч, дэвжин мандан бадарч, толгойтой, чадалтай эрдэмтэн гэгдэн шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнд секторийн эрхлэгч хийж явсан нь саяхан мэт боловч тэр сайхан гэрэлт түүх нь бүүдийн, бүүдийж унтарсаар даруй арваад жил болчихжээ. Хүнийг сайн явахад нь санаж сарвайх, садан төрөл, найз нөхөд олон боловч цагийн эрхээр гундахад бүгд мартаж орхиод, зайгаа барин холдон одох нь одоо цагийн хүний мөн чанар ажгуу. Ер нь зөвхөн одоо цагийнх ч гэлтгүй ерөөсөө хүний мөн чанар нь ийм боловч орчин үед тэр нь эрээгүйгээр илрэх нь ил тод болсон цаг учраас тэгж санагдаж байж ч магадгүй л юм. Эрдэмтэн Жарантав байнгын магтаал, сайшаалд ташууран, найз нөхдийн өргөн барих өнгөт дарс, хатуу архи, виски, шарз алинаас нь ч татгалзахаа байснаар өсөж дэвжих бус уруудан доройтох замдаа нэгэнтээ эргэж буцалтгүйгээр шуударч, ядаж байхад яр гэгчээр яг тэр үед нь нийгэм солигдон цаг төр өөрчлөгдөн хуучин цагийн дарга, даамал тушаалтай бүхнийг захиргаадагч, дарангуйлагч, хэлмэгдүүлэгч хэмээн нийтээрээ занаж, зүхэн, хоморголон ажил төрлөөс нь мулталж, ардчилал хэмээн хийрхэж байсан цаг үе ирж тааран бүр ч шулуунд нь оруулж өгсөн ажгуу. Урьдын сайхан ажил төрөл ч үгүй, нөгөө нэг тойрон хүрээлж, найз нөхөд гэж цагтаа архи барин нахилзан гүйгсэд нь ч хөндийрч зугтаан нэг л мэдэхэд хөл толгойгоо мэдэхээн байж, архинд нэвчиж орхиод анхандаа гэрийнхээ лэнсий* боловч чанарлаг сайхан эднүүдийг зарж үрж байснаа төдөлгүй одон, медалиудаа, цаашлан зөөх юм нь томорсоор нэг л мэдэхэд эхнэр хүүхдүүддээ хөөгдөн, өөрөө ч цаашаагаа зүтгэн, гэрээсээ явахдаа ч дуртай нь аргагүй цаашлан зайлж, өвгөнтийн хөндийд шилжин суурьшиж, тэндээ ч нэг их удсангүй нэг мэдэх нь ээ ор сураггүй алга болсон ажгуу. Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин боловч зөрүү гишгэвэл хатуугийн хатуу л хорвоогын нэгэн гунигт түүх энэ буюу. Жарантавын удам залгах хоёр хүү нь анхандаа мөн л эрдэм номын мөр хөөн овоо явсанаа удалгүй том хүү нь эцгийнхээ замаар орон замхарч одсон бөгөөд харин бага хүү нь алсын америкийг зорин, ээжийгээ татаж авсанаар харьд одогсодын тоог хоёроор нэмсэн ч харин авга ах нартайгаа байнгын холбоотой, ажил үйлс нь ч дажгүй, саяхан нэгэн цэвэрлэгээний компани байгуулан боломжын яваа бөлгөө.
За тэгээд гуч хүүтэй болсон өдрийн орой цагаан сараас хойш ингэж бөөнөөрөө цуглаагүй байсан нэгэн бүлийнхэн эсэн мэнд, орон нутагтаа яваа болгон нь цуглахад гурван өрөө байранд багтахгүй шахам ханхар, ханхар эрчүүд, хүүхнүүд цугласан ч зассан ширээ тойрон суумагц бүгд нэг өрөөндөө багтаж шингэх нь гайхмаар бөгөөд цаанаа л нэг элэгсэг, дотно уур амьсгалтай нь мэдрэгдэнэ. Бэр нь амаржих газар шинэхэн ачтай нь байгаа учир Идэр өвөөгийн эхнэр Хандаа нь авсин** Уянгатай хамтран хоол, цайгаар үйлчилж, өвөө болсон болон тавин насны сүүдэр зооглож буй Идэр гэрийн хойморт өөрийн суудлыг аав болон ээж хоёртоо болон энэ гэр бүлийн хүндэт хүн болох авга Далантайдаа найр тавин суулгаад өөрөө тэдний доор тухлан зарлаагүй найр эхлэв ээ. Ер нь шинэхэн өвөө Идэрийн төрсөн өдрийг аав, ээж хоёр нь болон эхнэр Хандаа нараас өөр хэн ч мэддэггүй учир ийнхүү зарлаагүй найр хийж байгаа билээ. Түүнээс бус хүүхдүүд нь мэддэг бол тавин насны ойг бол яаж ийгээд л нэг санаанд хүртэл сайхан тэмдэглэхийг боддог нь ч ёс. Ингээд зарлаагүй найрыг эхлүүлэх хүндэт үүргийг шинэхэн гучын элэнц эцэг Жарантай хүлээж эхний хундаганы үгийг хэлсэн нь:
-За манай удамд хүүхэн хүн тун цөөхөн байсан байдаг юм. Гэвч хүүтэй бол хүүхэнтэй гэдэг нэгэн үг байдгийн учир мэдээж үр удам залгуулах бүсгүйчүүл манай удамд нэгдэн голомт залгах үр хүүхдүүд төрүүлсээр ирсэн нь ч үнэн. Би өнөөдөр хорвоогын тоосыг ная дахь ннамраа хөдөлгөж явахдаа анх удаа гуч хүүтэй боллоо. Мэдээж хоёр, гуравхан хоногын дараа хүй нь цөглөөд ирэхээр гучынхаа барааг харж, зулайг нь үнэрлэх нь ч үнэн. Үр хүүхдүүдтэй, өнөр өтгөн явах шиг сайхан юм гэж энэ хорвоод үнэхээр үгүй л болов уу. Манай удам ер нь урт настай, миний нэр Жарантай, миний доодох нөгөө сураггүй болооч Жарантав, за тэгээд энэ Далантай авгыгаа бүгд одоо харж байна. Бид гурвын нэрний учир нь би ээжийнхээ жаран насан дээр, сураггүй болооч Далантай хоёр бол аавын жаран тав болон, жаран есөн дээр төрсөн хэнз хүүхдүүд билээ. Манай удамд миний өвгийн үед Наянтай ч байсан, бүр өндөр өвгийн үед Ерөнтэй, Зууннасан ч байсан гэдэг юм. Би өнөөдөр гучаа үзэж байна. Манай удамд дөчөө, бүр жич, тэр бүү хэл жичинцэрээ ч үзсэн азай буурлууд байсныг ургийн бичгээс үзэж болно. Харин өнөөдөр зөнөг толгой би хөөрч, яараад ургийн бичгээ авчирсангүй. Миний их хүү Идэр өнөөдөр тавин нас хүрч, мөн ач хүүгийнхээ зулайг үнэрлэн өвөө болж, би ч элэнц эцэг гэдэг эрхэм хүндэт нэрийг өнөөдрөөс эхлэн хүртэх болсон энэ билэгт сайн өдөр элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, бүгдээрээ эрүүл энх сайн сайхан байж, урт удаан наслан, улам олуулаа болохын өлзийтэй сайхан ерөөлийг дээш дээш нь дэвшүүлэн барья аа... гээд хундагатай архиа өргөн барихад бүгд:
-Тэр ерөөл бат орших болтугай! Хэмээн түрээд найрын эхний хундагыг өргөцгөөснөөс гурван сарын дараа шинэхэн аав ээжүүд ажлаар гадагшаа гурав хоног явах болоход аргагүйн эрхэнд хүүгээ элэнц эцэг, эмэг хоёрт нь харуулахаар үлдээсний хоёр дох хоногоос өвгөн Жарантай аль хэдийнээ байнгын авхуулаад, муу зан сурчихсан өөдөсхөн гуч хүүгээ сургана хэмээн насаараа ханилсан муу эмгэнээ хямгадан суусан нь энэхүү бэсрэг туужын эхлэл болсон бөгөөд өвгөн Жарантай ч санасанаараа, сурсанаараа гуч хүүгээ “хүн болгож” чадсан билээ.
Гуч хүүгээ засч авахаар хөгшинөө хямгадан суух ахуйд эртээ тэр нэгэн цагт их хүү Идэрийгээ авахуулж сурсан муу занг нь засахаар хөөрхий муу хадам ижийтэйгээ муудалцаж, эхнэрээ гол руу аргадаж явуулчихаад өөрөө ч тэсэлгүй амин ганц хүүгээ нэг авчих гээд л, тэгсэнээ тас гүрийн гадаа гарч түлээ түлш, унд ус барин явсанаа санан суухын сацуу ач хүү Билгүүнийгээ ч мөн л энэхүү аргаараа “хүн хийж” авахад нь аав, ээжүүд нь ч “сурцтай” нь аргагүй, дуртай гээч нь хүлээн зөвшөөрч асныг санахаас “Би зөнөг ч энэ муу сайн хэдийгээ их л хашрааж байгаа зөнөг толгой шүү” хэмээн өөртөө урам өгөн нэг муухан мушийжээ. Тэгсэнээ “Манай удамаа гэж, яагаад дандаа эрчүүд байдаг юм бол? Яагаад тэгээд дандаа урт насалж, яагаад тэгээд ийм чалхтай байдаг юм бол доо?” хэмээн гайхашран бодсоноо, “Гайхах ч юу байх вэ дээ, бүгд гар хумхиж сууж сураагүй, үргэлж мөнхийн идэвхитэй хөдөлгөөнтэй, ер өсөх бага наснаасаа зүгээрийг хийж сууж сураагүйнх л байхгүй юу даа хэмээн дурсан бодсоноо, тиймдээ ч ийнхүү идэвхитэй амьдарч ирсэнээс л ийнхүү урт насалдаг л байхгүй юу” хэмээн бодоод “Бадам бид хоёр миний наян насан дээр элэнц эцэг, элэнц эх боллоо. Миний муу аавын хий настайгаа далан насан дээр нь бага дүү Далантай минь төрсөн байдаг” хэмээн цааш нь үргэлжлүүлэн бодсоноо үндсэн тагштай цайгаа ууж суугаа хөгшинөө харснаа “Хм, энэ муу маань бас ч гэж толиотой байна шүү, далан хоёр насаа гэхэд” гэж толгой сэгсрэн бодсоноо “Өнөө орой нэг...” хэмээн маасганан бодохуйд насаараа ханилсан юм гэсэндээ ганц хараад л бодлыг нь ёстой нэг дотор нь ороод гарсан хүн шиг андахаа байсан хөгшин нь мэдчихэв бололтой:
-Еэ, нүдний булай, зөнөг тэнэг дээрээ шар сэмжилэх тань дутаа юу? Ичээчээ, ичээчээ... хэмээн тийм ч дургүй биш өнгөөр хэлэхэд өвгөн Жарантай:
-Хэнээсээ ич гээ вэ та? Энэ өөдөсхөн гучаас уу? Хэрвээ танаас ичих байсан бол аль дайны жил л ичвэл ичэх байсан юм даа хэмээгээд цаанаа л нэг доогтой нуга, нуга хөхрөв өө...

ТӨГСГӨЛ БУЮУ ЗОХИОГЧЫН ҮГ
Ер нь хүүхэд нялх, ганц хоёр сартай ч гэлтгүй муу занг маш амархан сурдаг бөгөөд эргүүлээд засаж залж авахад ч амархан байдаг билээ. “Буруу хүмүүжсэн хүүхэд, бухын хүзүүнээс ч хатуу” гэж зүгээр ч нэг хэлчихсэн үг биш агаад хүүхэд аяндаа өөрөө хүн болоод явчихдаг гэдэг ойлголт бол асар буруу, зөрүү ойлголт бөгөөд тэд дэндүү зэвүүн, дэндүү цаашлаж ахимтгай, ёстой чөтгөрийн бага нь адтай гэгчээр өөрөө мөлхдөг, цаашлаад юм түшээд явдаг болоод ирэх үед нь цаг үргэлж сэргийлэн хамгаалж, ганцхан хором боловч анхаарлаа сарниулж болохгүй уран, нарийн жолоодлого шаарддаг бодгаль бүлгээ. Хэн хүн харахад өөдөсхөн өхөөрдмөөр хирнээ тэрхэн үед нь эрхэм эцэг, эх та бүхэн өөдөсхөн үрээсээ ганцхан хором боловч анхаарлаа сарниуллаа гэхэд хожимын хойно харамсаад ч барахгүй гүн эмгэнэлд хүрэх гашуун тохиолдлууд ч амьдралд байдаг л ажгуу. Би ийм сайхан үр удмын тухай өгүүлэх бэсрэгхэн тууждаа тийм гашуун, эмгэнэлтэй түүх хавчуулмааргүй санагдсаны учир тэр талаар ямар нэгэн жишээ энд тавихаас түдгэлзлээ. Өөрсдөө сайн лавлан бодвол тийм гашуун жишээ таны эргэн тойронд байж л байгаа нь хүний хорвоогын байдаг л амьдрал учраас би ийнхүү зоригтой алгаслаа хө. Хүүхдийг өмөөрөх, хамгаалах бүрийд хүүхэд эвдэрч байдаг бөгөөд хүүхэд алдаг гол буруутнууд бол ердөө л өвөө, эмээ нар байдаг нь ч хүмүүний амьдралын бичигдээгүй хуулийн нэгээ. Гэвч өвөө, эмээ болгон хүүхэд “алаад” байдаггүйн тод жишээ нь Жарантай бөгөөд уг туужыг бичих болсон минь ч бас учиртай.
Би өөрөө өсөх бага наснаасаа овоо хатуу гараар хүмүүжсэний хүчинд л өдий зэрэгтэй яваа нэгэн гэж боддог юм. Америк хүмүүжлээр бол муу аав, ээж минь аль хэдийнээ “хүүхэд зодож дарамталдаг, рецидэв гэмт хэрэгтнүүд” гэсэн үг л дээ, миний хувьд бол амьдарч буй орчин, нөхцөлөөсөө шалтгаалаад монгол хүмүүжил монголоороо л байвал сайхан санагддаг юм. Би багадаа маш их хөдөлгөөнтэй, ер зүгээр байж чаддаггүй хэргийн эзэн, хэнгэргийн дохиур байсных муу аав, ээжээсээ мөн ч олон удаа алган боов хүртэж хүн болсондоо би хэзээ ч харамсаж байсан удаагүй. Ядаж байхад нэг нь нэрвээд өнгрөхөд дээр нөгөөх нь нэмээд, нэрмээд өгдөг байсан нь хатуу боловч үр хүүхдүүдээ “хүн хийж авах” монгол ухаан л байсан ажгуу. Ер нь миний муу аав, ээж хоёр хэдийвээр урт насалж чадаагүй ч эргэн тойрондоо хүндлэгдсэн, хатуу улсууд байсан юм. Аавыг минь манай тэр хавийнхан хөгшин залуугүй бүгд “Б... аав” гэж авгайлдаг, ээжийг минь ч бүгд л “Бүдүүн ээж” гэж авгайлдаг байснаас ер нь анзаарагдах болов уу. Хүүхдүүд гудамжинд хөл бөмбөг тоглож байснаа “Гурван номерын Давааням эгч”- ийг гудамжны баруун талаас ажлаасаа ирж байхыг хараад л ямар ч өрсөлдөөнтэй наадаж, хор шартай үзэж байсан ч хамаагүй бүгд бөмбөгөө аваад шууд л гэр, гэртээ орчихдог байсан юм. Учир нь “Гурван номерын Давааням эгч”- ийг гэртээ ирсэн тэр мөчөөс хэдхэн минутын дараа, гудамжны тоос шороо яг сайхан буугаад дуусах үед муу аав минь мотоциклээ унасаар гудамжны зүүн үзүүрээс орж ирдэг хэрэг л дээ. Тэглээ гээд муу аав, ээж хоёрыгоо гудамжинд хэн нэгнийг тас загнаад, зандраад зогсож байхыг би хүний урманд ганц ч удаа хараагүй ээ. Харин манай тэр гудамжнаас хэн нэгэн залуус хэрэг төвөгт орооцолдон, цагдан сэргийлэх, шүүх прокурор болоод ирэхэд муу аав маань намын гишүүнийхээ хувьд батлан дааж аваад, өөрийн ажилладаг “Нийгэм хангамжын 28-р авто бааз”- д дагалдан слесорь Автын засварчин -оор оруулж ажил амьдралынх нь замыг зааж өгсөн нь дөрвөн ч удаагын бодит түүх гэдгийг би нүүр бардам өгүүлэхдээ баяртай байнам. Уг нь бол муу ээж маань, хувь заяаны эрхээр, тэр цагийн хэллэгээр “Нэг муу бага гарын дамын наймаачин, дамчин” байсан боловч үнэхээр олондоо нэр хүндтэй нэгэн байсан нь ч хүмүүсийн “Бүдүүн ээж” гэж авгайлдагаас харагдах буйзаа. Муу ээжийнхээ тухай, тухайн соц- нийгмийн үеийн дамын наймаачин, дамчдын тухай буюу эдүгээгийн хэллэгээр “бизнесмен”- ий тухай нэгэн цагт өгүүлэхээр толгой дотроо бясалгасаар яваагаа энэ дашрамд өгүүлсүү, мэдээж хэрэг тэр үеийн нэг хэсэг ийм хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулж байсан хүмүүсийн тухай бодит мэдээлэл эрхэмсэг уншигч авхай та нарт сонирхолтой байх нь ч дамжиггүй ээ.
Манай муу чувганц За тэгээд энэ ганц үгэн дээр дөрөөлөөд шал эсрэг тэсрэг юм битгий бураад явчихаарай хө. Би хар багаасаа ханилсан ханиа анхнаасаа “Хөгшөөн”, “Миний хөгшин” гэж авгайлж ирсэн нэгэн. Одоо цагийн та нарын со савангын дуурийн “уба”, “миний хайр” гэж худлаа налигнадагтай огт адилгүй жинхэнэ монгол энхрийлэл юм шүү. Ямар сайндаа л насаараа ханилчихаад “Би чамд хайртай!”, “Хайрт минь” гэж огт хэлж үзээгүй явах вэ дээ. “Миний хайр” ярьдаг одооны залуус жилдээ хэдэн ч “миний хайр” сольдог юм, яасан ч олон “миний хайртай” байдаг юм, ёстой бүү мэд, өнөөдөр нэгтэй, нөгөөдөр нэгтэй “миний хайр”- аа яриад явж байхыг их ч олон үзлээ дээ. Ардын дуунд өгүүлдэг дээ:
...Эмгэн болтлоо ханилна гээд
Энэхэн хайраа зориулсан юмаа... гэдэгтэй “Манай чувганц” гэдэг энэ хоёрхон үг агаар нэгэн бөгөөд, чамайгаа эмгэн болтол би санаа буруулахгүй ээ гэсэн ёгт утга агуулагдаж байдаг юм шүү! бид хоёр ч гэсэн удам залгах гурван хүүдээ ч яг л аав, ээж нар шигээ хал нь гаднаа, хайр нь дотроо хандаж ирсэн дээ. Хүний ханилсан ханиа гэж, ямар ч тохиолдолд бие, биенээ хараад л ойлгодог нь сайхан даа. Хэрвээ би хүүгээ бурууг хийлээ гэж нэрвээд, ханилсан хань минь шал эсэргээр өмөөрөөд явчихвал, эс бөгөөс эхнэр маань нэрвээд, эцэг нь болох би өмөөрөөд явчихвал тэр хүүхэд хэзээ ч “Зөв хүн” болдоггүй нь үнэхээр гашуун үнэн түүх. Тийм дээ ч би энэхүү “Удам” хэмээх бэсрэг туужыг олон өдөр, хоногоор муу тархиан гашилган, бясалгаж явсаар эрхэмсэг уншигч авхай та бүхэнд бичиж хүргэж буй минь ч нэгийг бодоосой билээ л гэснийх юмаа.
Энэхүү туужыг бичих болсон минь тэртээх нэгэн цаг үед манайд айлчилж ирсэн өвгөдөөс үүдэлтэй бөгөөд түүнийг өгүүлэхүй дор аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан дөрөв дүгээр оны намар цаг, хичээл эхлэхээс хэдхэн хоногын өмнө гэхээр найм дугаар сарын хорьдоор юмдаг уу даа, манайд ээжийн нутгийн хоёр буурай айлчилж ирсэн юм. Ээжийн нутгийн гэхээр би баттай тэр аймгынх гэж бас хэлж чадахгүй л дээ. Учир нь ээж маань нэг болохоор Сэлэнгийн ч хүн шиг, нэг болохоор Булганы ч хүн шиг учир нь ер олддоггүй байсан юм. Бодвол хоёр аймгын зааг, залгаа хавьцаа нутагладаг байсан юм болов уу даа. Үүнийг үл өгүүлэн тэр хоёр гийчний тухай өгүүлвээс эцэг хүү хоёр байсан бөгөөд эцэг Наянтай нь хүүгээ “Гамингын жил, миний гучин есөн дээр төрсөн” хэмээн аав, ээжид минь хуучилж байснаас бодвол хүү нь мянга есөн зуун хориод онд төрсөн болж таарах бөгөөд тухайн үед манайд айлчилахдаа өөрөө ер нилээн гаран нас сүүдрийг зооглож байсан болж таарч байгаа юм. Их л хөнгөн шингэн, гялалзуур хөгшин байсан бөгөөд огт зүгээр сууж сураагүй нь харахаас илт гадаа гарч ямар нэгэн юм олж хийчэх гээд аав, ээж ч “Наянтай гуай, та ганцхан хоног зүгээр сайхан амраад өгөөч ээ” хэмээн гуйж, санаа нь тун ч зовж байсан даа. Багачуул бид ямар том хүний яриа сонсох эрх байх биш дээ. Гэвч тэр үед хичээл орох дөхчихсөн, наранд алдаад саранд гэгчээр зунжин дураараа эрхэлж наадаж орхичихоод цаг нь тулангуут зуны даалгавраа гүйцээхээр шамдан суух ахуйд аав, ээжтэй маань Наянтай гуайн хуучлахыг чихний үзүүрээр сонсоод авах завшаан тохиолдсон бөгөөд Наянтай гуайн ярианаас энэхүү бэсрэг туужыг сэдэвлэн бичиж эрхэмсэг уншигч авхай нартаа толилуулан барьсан минь энэ буюу.

Сартуул Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2010-08-17

*лэнсий- жижиг сажиг, аахар шаахар зүйлс гэсэн үг.
**авсин- ах дүүсийн эхнэрүүдийг ийнхүү нэрийднэ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 58 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-102.JPG
Хэмжээс: 600x450 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2726

Должин : Зам зуур
zam-071.JPG
Хэмжээс: 600x450 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3476


khuv5-001.JPG
Хэмжээс: 600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2278


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn